- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын ордуудын хувьцаа моодноос гарчээ
Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын болон Монголд үйл ажиллагаа
явуулдаг гадны хөрөнгө оруулалттай 52 компани хувьцаагаа арилжиж байна.
Үүний ихэнх нь уул уурхайнхан. Торонтогийн хөрөнгийн биржид Монгол Улсад
үйл ажиллагаа явуулдаг 21 компани хувьцаа гаргасан бол Лондонгийн
биржид гурван компанийн үнэт цаас арилжигдаж, Хонгконгийн биржид 12,
Австралийн хөрөнгийн биржид 17 компани хувьцаагаа гаргаад байна.
Уурхайн компаниудын хувьцааны ханш 30-40 хувиар унажээ
Гадаад зах зээлд Монголын баялгийг барьцаалж мөнгө босгож буй компаниудын ашиг орлого өнгөрсөн оноос багасч эхэлжээ. Монголын газар доорх нүүрс, зэс, хүдэр дэлхийн зах зээлд эрэлттэй байхүеийнхээс эрдсийн бүтээгдэхүүний компаниудын хувьцааны ханш 30-40 хувиар унасан байна. Монголын ордуудыг эзэмшдэг компаниудын үнэт цаас үнэд хүрч дэлхийн зах зээлд моодонд орж байсан цаг одоогоос гуравхан жилийн өмнө.
Дэлхийн зах зээлд баялгаа барьцаалж мөнгө босгож байсан компаниудын хувьцаа унахад төмөр замын хөгжил ихээхэн нөлөөлжээ. Олборлосон нүүрс, баяжуулсан зэсээ гадаад зах зээл рүү зөөх төмөр замгүй монголчуудад гадныхан эргэлзэж эхэлсэн нь энэ.
Гэтэл өдгөө нүүрсний үнэ унах хэрээр энэ үзүүлэлт огцом доошилсоор
байгаа аж. Үүнээс гадна газар доорх баялаг эзэмшдэг компаниудын үнэт
цаас үнэгүйдэхэд Монголын хууль эрх зүйн орчин нөлөөлсөн гэдгийг
салбарынхан онцолж байна. Монголын эрх баригчид уул уурхайн салбарт
хийсэн шинэ хууль, эрх зүйн орчны шинэчлэлээ хэрхэн хэрэгжүүлэх, гадны
хөрөнгө оруулагчдад ямар таатай хөрсийг бий болгохыг хүлээзнэсэн
компаниудын орлого ийнхүү гацаад байгаа аж.
Төмөр зам дагасан үнэт цаасны үнэгүйдэл
Уул уурхайг дагаж мөнгөөр бороо орж байсан үед "Петро Матад”-ын
хувьцааны ханш ганцхан сарын дотор хоёр ч удаа түүхэн дээд амжилт
тогтоож, "Энтрий гоулд”-ын үнэт цаасны ханшийн өсөлт дөрвөн хувиас хол
давж, "Монголиа Энержи” корпорацийнх 1.28 хувиар өсч байв. Ордуудын
хувьцаагаар мөнгийг "цөм хийж” байсан үеэс хойш Оюутолгой ордын хөрөнгө
оруулагч компанийн хувьцааны ханш ес дахин буурчээ. Тухайн үед 20 канад
долларын ханштай байсан Оюутолгой ордын үнэт цаас энэ онд гурван канад
долларт хүрсэн үзүүлэлт бий.
Дэлхийн зах зээлд баялгаа барьцаалж мөнгө босгож байсан компаниудын хувьцаа унахад төмөр замын хөгжил ихээхэн нөлөөлжээ. Олборлосон нүүрс, баяжуулсан зэсээ гадаад зах зээл рүү зөөх төмөр замгүй монголчуудад гадныхан эргэлзэж эхэлжээ. Олсон орлогынхоо дийлэнхийг нь тээвэрлэлтэд "тавиад туучихдаг” нүүрс, зэсийн компаниудад хөрөнгө оруулагчдын итгэл алдрахад Монголын төмөр замын хөгжил багагүй үүрэг гүйцтгэснийг эдийн засагчид онцолж байна.
Тээврийн өндөр зардал шингэсэн монгол нүүрс дэлхийн зах зээлд олигтой
үнэд хүрч чаддаггүй учраас Монголын уул уурхайн компаниудын хувьцаа
олны анхаарлыг татахгүй байгаа аж. Нүүрсийг төмөр замаар тээвэрлэхэд
тонн тутамд хоёр ам.доллар зарцуулдаг бол хатуу хучилттай замаар зөөхөд
8-9 нь ам.доллар зардаг байна.
Э.Солонго
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||