Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бүртгэлгүй ороогүй хөрөнгө: Дуудах нэргүй хүн шиг

 Бүртгэлгүй ороогүй хөрөнгө: Дуудах нэргүй хүн шиг "Газрын амт” цуврал-2

Хаяг бүртгэл цэгцрээгүй, гудамж, өргөн чөлөөгөө нэрлэж хэрэглэж заншаагүйгээс хөдөөд биш хотод самуурч, хуучнаар бол Буузны гуанзны баруун талд гэх зэргээр төөрсөөр төрөлдөө болсоор байна. Байшин барилга, худалдаа, үйлчилгээний газар нэмэгдэхийн хэрээр Буузны гуанз, 52 дугаар дэлгүүр, Цагаан худаг, гутал засварчнаар баримжаалан байршил тогтоох боломжгүй болов.

Баруун хар уулын энгэрт, элстэй цайдмын урд гэх зэрэг уудам хөдөөдөө тохирсон зүг чиг байшин барилга сүлжилдсэн их хотод огт тохирохгүй. Хөдөөд морьтонгууд зэрэгцэн явдаг бол хотод машинтайгаа цувдаг шиг тэс өөр орчин нөхцөл, сэтгэлгээ, соёл. Хаяг бол өлгөж хадсан пайз төдий биш үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, бүртгэл, үйлчилгээ,  хариуцлага, ил тод байдал юм.

Хаана оршдог нь тодорхойгүй байхын хэрээр хариуцлага ч дагаад бүдгэрдэг, өдөр тутмын амьдралд олон талын асуудал бэрхшээл дагуулж байна. Хиам үйлдвэрлэгчийн шошго …дугаар хороо гэсэн таавар хаягтай байх жишээтэй. Хөлсний тэрэгтэй залуу Дуурийн театрыг хайгаад олохгүй, хэрэглэгч нь үйлдвэрлэгчээ эрж сураглаж буй нь тодорхой хаяг байршилтай байх, хууль, стандартыг  зөвхөн байгууллагууд биш бүх нийтээрээ мөрдөх хэв дадал дутаж буйнх.

Эсвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот англи, солонгос, герман, япон, орос, хятадаар зөв буруу бичсэн эрээн мяраан хаягаар дүүрэн, НҮБ-ын хурал зөвлөгөөнд ч ийм олон хэлээр материал тараадаггүй байх гэмээр эмх замбараагүй.

УИХ өнгөрсөн онд Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулалтын тухай хууль баталсан нь  анхаарал татсан байдлаараа сенсаацтай биш ч ач холбогдол, хүмүүст тусах, хүлээгдэж буй үр дүнгээрээ онц чухал баримт бичиг юм.

Хотжил, суурьшлын бүс эрчтэй нэмэгдэж буй энэ цаг үед хаягийн тогтоц нь аман хэлбэртэй, нийтээр хэрэглэхэд бэрхшээлтэй, бүртгэл муутай, мэдээллийн технологи ашигладаггүй, өөрчлөлт, хөдөлгөөнөө гүйцдэггүй, төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байгаад үндэслэн баталсан, дорвитой өөрчлөн шинэчлэх эх суурь болсон хууль.

Нэг мэдэхэд л шинэ байшин барилга нэмэгдчихсэн байдаг хурдтай цаг үед зөвхөн хаяг нэрээс гадна мэдээллийн нэгдсэн системд тухай бүрт нь бүртгэж байх, цахим технологийг ашиглах боломж нь ч нээлттэй, шаардлага нь ч их  байсан билээ. Орон нутгийн ИТХ-аар хаягжилтаа зохицуулдаг, хорооны засаг дарга хаяг олгодог нь нэгдсэн хэм хэмжээ тогтолцооноос биш хувь хүний мэдлэг чадвар, бичгийн хэвнээс хүртэл хамаардаг.

Эмх замбараагүй, мэргэжлийн бус байдлаар бичиж хөтлөх, цахим ухаалаг бус цаас овоолох нь хоорондоо уялдаа холбоогүй, саланги тусдаа "Ухаалаг биш Том төр”-ийн нүсэр ажил байсан юм. Хууль, дагасан журам, тэмдэг тэмдэглээний стандарт нь батлагдсан учир улс даяар бүх засаг захиргааны байгууллага хэрэгжүүлэн мөрдөж эхэлсэн, ялангуяа нийслэлд хаяг цэгцэлж буй нь үүргээ хэрэгжүүлж байгаа нь тэр юм.

Газар, үл хөдлөх хөрөнгө эдийн засгийн бүртгэлд орж, "Капиталын нууц”-ыг нээх, байрлалд суурилсан төвлөрсөн мэдээллийн мэдээллийн дэд бүтцийг бүрэн утгаар нь байгуулах олон талын боломж бололцоог нээж байгаа хууль. Койка байгууллагын буцалтгүй тусламжаар ирсэн явуулын станцтай машин нийслэлд ажиллаж байна.

3D   хэмжээсээр үл хөдлөх хөрөнгийг зурагжуулан бүртгэн авч, боловсруулаад төв сервертээ шилжүүлдэг тусгай тоноглолтой. ТҮЦ, гутал засвараас эхлээд том их дэлгүүр, зочид буудал бүгд 3D-ээр төрдөө данстай, түмэндээ бүртгэлтэй болсоор байгаа.

Явуулын станц эхний ээлжинд Улаанбаатарт ажиллаад, дараа нь орон нутгийн томилолттой. Шинэ хуулиа даган нээгдэж буй боломжийн нэг нь орон зайн мэдээллийн дэд бүтцийн олон төрлийн мэдээллийн нэг нь хуулийн дагуу бүрэлдэн тогтож эхэллээ.

Жирийн иргэн хаана ямар шинж чанартай, төлөвлөлттэй газар байна, аймаг, сум, хот дүүрэг, гудамж хороо, хөрөнгөнд нь хэр өөрчлөлт орсон зэргийг гэрээсээ товч дараад л мэдэж болдог, зөв шийдвэр гаргадаг, зүгээр л олон нийтийн газарт байрлуулсан цахим самбар ашигладаг зэрэг төрийн үйлчилгээний ТҮЦ машины нээсэн жишигт газар, үл хөдлөх хөрөнгийн хуульд нийцсэн мэдээллийнтогтолцоондтөд удахгүй шилжинэ.

Монгол Улсад 2013 оны байдлаар 360 мянган үл хөдлөх хөрөнгө байна гэсэн бүртгэл бий. Орон зайн мэдээллийн дэд бүтцийг  байгуулсаны үр дүн, УИХ-ын баталсан Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтээр наранд биш сүүдэрт байгаа үл хөдлөх хөрөнгө, барилга байшин эдийн засагтаа бүртгэгдэнэ.

Манайд 360 мянган үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн бол Монголоос 16 дахин бага газар нутагтай Өмнөд Солонгос 37 сая нэгж талбартай. Бараг гурав дахин бага газартай Франц 500 сая үл хөдлөх эд хөрөнгөтэй. Франц, Солонгосын эдийн засгийн далайц, хүн ам их учраас мэдээж үл хөдлөх хөрөнгийн тоо нь илүү ч гэлээ хамгийн гол нь 100 хувь бүртгэлтэй.

Ерөнхийлөгчийн урилгаар манайд ирж, лекцээ уншиж байсан, энэ цаг үеийн нэрт эдийн засагч Эрнандо дө Сото хөгжил буурай улсын ядуусын хорооллын бүртгэл, эргэлтэнд ороогүй газар, үл хөдлөх хөрөнгө асар их баялаг юм гэдгийг судлан нээсэн билээ.

Үл хөдлөх хөрөнгө, газрыг улсын нэгдсэн бүртгэлд хуульчлан тогтоосон нийтлэг хэм хэмжээг баримтлан, байр зүйн зурагт суурилсан геоматикийн технологийг ашиглан оруулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнийг маш багаар тооцоход л 2%-иас доошгүй  хувь өсөх боломж байна.

Нягтлан бодох бүртгэлд газрыг өмч гэж үнэлэн бүртгэдэггүй. Япон зэрэг оронд өндөр өндөр барилгууд зах зээлийн жамаараа үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өвс мэт хадагдан байхгүй болж, байрлалынх нь төлөө өрсөлдөн, дараагийн бизнес эхэлдэг учраас мөнхийн үнэт капитал юм.

Иргэдийн 10 гаруй хувь нь л газраа өмчлөөд байсан 2013 онд нийт газар өмчлөгч, эзэмшигч  гурван зуу гаруйхан мянга байгаа нь, тэр бүхэн нь эдийн засгаа тэлэх, ДНБ-ээ  өсгөх, бүрдүүлэх айлаас эрэхгүй, авдранд нуугдсан эрдэнэ.

Газар, үл хөдлөх хөрөнгөө нэгдсэн цахим бүртгэлд оруулан хөтөлж, газраа геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн шинжилгээ, хүн ам, зах зээлийн хэрэгцээ шаардлагад нь үндэслэн, салбар, аймаг тус тусдаа биш нэгдсэн байдлаар хэлэлцүүлж иж бүрэн төлөвлөх аваас зураггүй төсөвлөх, өртөг, хугацаа нь нэмэгдэх, тэгээд царцаах, хэрүүлийн алим болгох уг ёзоор үндэс шалтгаан нь бүрэн арилна.

Бүртгэлд ороогүй үл хөдлөх эд хөрөнгө дуудах нэргүй хүнтэй адил. Сүүдэрт нуугдсан хогийн ургамлыг үндсээрээ зулгаагдан, далд эдийн засаг наранд гарч, эрүүл хөрсөнд цэцэг соёолно.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай

Бүртгэлгүй ороогүй хөрөнгө: Дуудах нэргүй хүн шиг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани