Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АНУ-ын компаниуд олборлолтоо сэргээвэл газрын тосны үнэ буурна

АНУ-ын компаниуд олборлолтоо сэргээвэл газрын тосны үнэ буурна

 

АНУ-ын Эрчим хүчний агентлагаас "брент" маркийн газрьш тосны ханшийг баррель тутамдаа 53-55 ам.долларын хооронд байна гэх таамгийг дэвшүүлжээ. Харин 2018 онд газрын тосны үнэ баррель тутамдаа 56 ам.доллараас буурахгүй гэж тус байгууллага үзэж байна. Түүнчлэн 'АНУ-ын Байгаль орчны нөлөөллийн үндэсний агентлагийн төв газрын тосны ханшийг энэ оны ирэх арванхоёрдугаар cap хүртэл аажмаар өссөөр баррель тутамдаа 93 ам.доллар болно гэсэн прогноз дэвшүүлээд байна. Харин Дэлхийн банкны төсөөллөөр эрчим хүч, металл зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт бага байгаа, эрэлт өсч байгаагаас тэдгээрийн үнэ 2017 онд ихээхэн өсөх төлөвтэй байгаа ажээ. Дэлхийн банкны "Түүхий эдийн зах зээлийн тойм” тайлангийн 2017 оны нэщүгээр сарын дугаарт газрын тосны үнэ энэ жилийн турш харьцангуй тогтвортой буюу нэг баррель нь 55 ам.доллар байх буюу 2016 оныхоос 29 хувиар өснө хэмээн таамагласан байна.

 

Газрын тосны ханш ийнхүү өсөхөд болон бусад газрын тос үйлдвэрлэгч орнууд удаан хугацааны туршид газрын тосны үйлдвэрлэлийг хязгаарлалтгүй явуулж ирсэний дараа үйлдвэрлэлийг хязгаарлах гэрээг хэсэгчлэн дагаж мөрдөх болсон нь нөлөөллөө гэж дээр дурдсан байгууллагууд үзэж байна. Хэдийгээр газрын тосны ханш ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа ч үнийн дарамтаас шалтгаалж газрын тосны ханш таамаглаж буй хэмжээнд хүртэл өсөхгүй байж болох юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Австралийн Вена хотноо Газрын тос экспортлогч орнууцын байгууллага буюу ОПЕК дэлхийн зах зээл дээр газрын тосны ханшийг өсгөх зорилгоор газрын тосны олборлолтоо өдөрт 1.2 сая баррелиар бууруулахаар тохиролцоонд хийсэн. ОПЕК-ийн орнууц одоогоор өдөрт дунджаар 33.7 сая баррель газрын тос олборлож, дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард хүрсэн тохиролцооны дагуу ОПЕК-ийн орнууд өдөрт 32.5 сая баррель газрын тос олборлохоор болсон юм. Энэхүү хязгаарлалт нь өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Саудын Араб, Ирак,Арабын Нэгдсэн Эмирт, Кувейт зэрэг орнууд ОПЕК дагроо олборлолтоо илүү хувиар танахаар болсон. ОПЕК нь Ангол, Алжир, Эквуадор, Габон, Индонези, Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигери, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Венесуэль зэрэг дэлхийн газрын тосны гол экспорглогч 14 орныг нэгтгэсэн байгууллага юм. Энэ байгууллагад дэлхийн газрын тосны нийт нөөцийн гуравны хоёр нь ногддог. Дэлхийн нийт олборлолтын 35.6 хувийг үйлдвэрлэдэг. Энэ байгууллагын гол зорилго нь гишүүн орнуудынхаа ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнийг тогтвортой барих, нийлүүлэлтийг тасралтгүй, тогтвортой байлгах, газрын тос экспортлогч орнуудыг газрын тосноос олох орлогыг боломжийн төвшинд байлгахад чиглэсэн байдаг. Иймд ОПЕК-ийн үйл ажиллагаа, аливаа шийдвэр дэлхийн эдийн засагт шууд нөлөөлдөг юм. ОПЕК тохиролцоонд хүрсэн тухай мэдээ дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийг есөн хувиар чангарахад хүргэсэн. "Брент" маркийн түүхий гакрын тос баррель нь 46 ам.доллараас 56 ам.доллар болтлоо өсөөд байна. Гэхдээ газрын тосны ханш хар алтны зах зээл хямрахаас өмнө буюу 2014 оны төвшинд хүрч өсөхөд өдий байна гэж эдийн засагчид онцолжээ. Өөрөөр хэлбэл, ОПЕК-ийн хүрсэн энэ тохиролцоотой холбоотой тодорхойгүй, бүрхэг зүйл олон байна. Иймд газрын тосны үнийн энэ удаагийн өсөлт нэг их удаан үргэлжлэхгүй, ойрын хэдэн долоо хоногийн дотор эргээд буурахыг үгүйсгэхгүй гэж зах зээлийн шинжээчид аль хэдийн таамгаа дэвшүүлжээ.

 

ОПЕК-ийн энэ тохиролцоо амжилттай хэрэгжиж, газрын тосны ханш цаашид өсөх эсэх нь ОХУ гэх мэт ОПЕК-ийн гишүүн бус орнуудын газрын тосны олборлолтоос шалтгаална. Өнгөрсөн онд газрын тосны ханш түүхэн доод төвшинд хүрмэгч АНУ-ын Хойд Дакота Техас зэрэг мужууудын олон компани алдагдалтай ажиллахгүйн тулд газрын тосны цооногуудынхаа үйл ажиллагааг түр зогсоосон. Хэрвээ одоо газрын тосны ханш өсөөд ирвэл эдгээр компаниуд дахиад олборлолт хийж эхэлнэ, энэ нь түүхий газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, улмаар энэ зах зээл дахиад хямрахад нөлөөлж болох юм. ОПЕК-ийн сая хийсэн тохиролцоог авч үзвэл, ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тос олборлолтоо өдөрт 1.2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон.

 

ОПЕК-ийн гишүүн 14 орноос Саудын Араб ирэх 2017 онд хамгийн их хэмжээгээр буюу өдөрт 486 мянган баррелиар газрын тосны олборлолтоо танана. Мөн Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Венесуэль зэрэг орнууд газрын тос олборлолтоо илүү хувиар бууруулахаар тохирсон. Харин Иран нэг их өөрчлөлт оруулсангүй, бараг одоогийн төвшинд барихаар болсон. Харин Ливи, Нигери зэрэг орнуудыг олборлолтын квотоос чөлөөлсөн байгаа. Учир нь эдгээр орнуудад бослого үймээн, хүчирхийлэл арилаагүй, нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбогдуулж, тэдний олборлолтын хэмжээг тогтоох боломжгүй гэж үзсэн байна. Мөн Индонези Улс ОПЕК дахь гишүүнчлэлээ түр түдгэлзүүлсэн учраас энэ квотод орсонгүй. Энэ удаагийн тохиролцоо ОПЕК-ийн гишүүн бус орнууд өдөрт бОО мянган баррелиар хязгаарлах эсэхээс хамаарна. ОПЕК-ийн орнуудаас тавьж байгаа энэ 600 мянган баррелиар танах квотын тал хувь нь буюу ЗООмянга нь ОХУ-д ногдож байгаа юм. ОХУ өнгөрсөн онд түүхэндээ хамгийн өндөр хувиар буюу өдөрт 11 сая баррель газрын тос олборлож байсан. Гэтэл ОПЕК-ийн тавьж байгаа шаардлагаар 300 мянган баррелиар буулгавал өдөрт 7-8 сая баррель газрын тос олборлох юм. ОПЕК газрын тосоо квотлох тохироо хийхзд амаргүй байсан. ОПЕК-ийн гишүүн орон тус бүр өөр өөр ашиг сонирхолтой, өөр өөр нөхцөл, саналтай байсан. Саудын Араб л гэхэд дангаараа их хэмжээгээр олборлолтоо танаж, хувьцаагаа салхинд хийсгэхийг хүсэхгүй байгаа. Мөн АНУ-ын компаниуд олборлолтоо сэргээгээд эхэлбэл ОПЕК-ийн тохиролцоо хэрэгжихэд ярвигтай болох болов уу гэсэн болгоомжлол эдийн засгийн шинжээчдийн дунд байна. ОПЕК анх 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед газрын тосны олборлолтоо хязгаарлаж байснаас хойш анх удаа энэ тохиролцоо хийсэн билээ.


Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

АНУ-ын компаниуд олборлолтоо сэргээвэл газрын тосны үнэ буурна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани