- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Томоохон уурхайнуудын нийлүүлэлт зогссоноор зэсийн үнэ өсөв
АНУ-д төвтэй, томоохон зэсийн компани "Freeport McMoRan” Грасбэрг уурхайгаас зэсийн баяжмал экспортлохыг Индонезийн Засгийн газар хориглосон тухай өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Индонезийн Папуа мужид орших Грасбэрг уурхайгаас баяжмал экспортлохыг өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хориглосон байна.
Грасбэрг зэсийн уурхай нь дэлхийд хоёрт орох томоохон уурхай юм. Энэ хориг нь Индонез улсын уул уурхайн зохицуулалт, өмчлөлийн журамд оруулж байгаа өөрчлөлтийн хүрээнд авсан арга хэмжээ ажээ. Хэдийгээр Индонезийн Засгийн газар түр хугацаанд баяжмал экспортлох зөвшөөрөл олгох тухай мэдэгдсэн ч зөвшөөрөл олгогдоогүй хэвээр байгааг Freeport мэдэгдсэн бөгөөд энэ хориг цаашид хэвээр үргэлжилбэл сул зогссон сар тутамд компанийн үйлдвэрлэл 32 мянган тонн зэс, 70 мянган унц алттай дүйцэхүйц хэмжээгээр буурахаар байгааг онцолжээ.
2017 онд Грасбэрг уурхайгаас 200 орчим мянган тонн зэс, 2.2 сая унц алт, 42 орчим мянган тонн молибден борлуулахаар төлөвлөж байна. Харин 2017 оны эхний улиралд 50 орчим мянган тонн зэс, 460 мянган унц алт, 10 мянган тонн молибден худалдаанд нийлүүлэхээр тооцоолжээ. Уг уурхайн дийлэнх хувийг Freeport эзэмшдэг ч 40%-ийг "Рио Тинто” компани эзэмшдэг байна.
Маргаантай байгаа асуудлаас болоод "Рио Тинто” компани уурхайн хувиа зарах тухай асуудал хэвлэлүүдээр цацагдаад эхэлжээ. Яг үүнтэй зэрэгцэн дэлхийн хамгийн томоохон зэсийн уурхай гэгддэг Чилийн Эскондида-д өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн уурхайн ажилчид ажил хаялт зарлажээ.
Тус уурхайн дийлэнх хувийг BHP Billiton компани эзэмшдэг бөгөөд ажил хаялтын үеэр уурхайн үйл ажиллагааг зогсоох тухайгаа компани мэдэгдсэн юм. Уурхайн ажилчид цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд компанийн удирдлага ажилчдын цалинг 12 мянган доллараар өсгөх санал дэвшүүлсэн ч хүлээж аваагүй байна.
Дөрвөн жилийн өмнө дэлхийн түүхий эдийн зах зээлд зэсийн үнэ өндөр байхад ажилчид мөн л ажил хаялт зарлаж хоёр долоо хоногийн дараа уурхайчдад 49 мянган долларын нэмэлт цалин олгох шийдэлд хүрч байж асуудлыг зохицуулж байжээ.
Харин энэ удаад цалингийн нэмэгдлийг шийдвэрлэх талд компани буулт хийх эсэх нь эргэлзээтэй байна. Өнгөрсөн долоо хоногт уг зэсийн уурхайн үйлдвэрчний эвлэлийн ахлагч BHP-ийн санал болгож буй цалингийн нэмэгдэл нь хэтэрхий бага болохыг цохон тэмдэглэсэн бол компанийн зүгээс үүнийг шударга санал гэж мэдэгдсэн юм.
Эскондида уурхай нь өнгөрсөн 2015 онд 1.16 сая тонн зэс үйлдвэрлэж байсан нь тухайн оны дэлхийн нийт зэсийн үйлдвэрлэлийн 6%-ийг бүрдүүлсэн байна. Ийнхүү дэлхийн зэсийн хоёр томоохон уурхайн нийлүүлэлт доголдох сургаар зэсийн үнэ тодорхой хугацаанд өсөх дүр зураг улам тодорч буй юм. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 5879 ам.долларт хүрч өсчээ. А.Хулангоо
Эх сурвалж: mongolianminingjournal.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||