- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Я.Батсуурь: «Шэньхуа Энержи»-тэй ойрын хугацаанд гэрээ байгуулна
"Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагаа доголдож байгаа гэх
мэдээлэл олны дунд тархсан. Үүнд няцаалт хийхээр тус компанийн гүйцэтгэх
захирал Я.Батсуурь хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
-Танай компанийн үйл ажиллагааг доголдсон гэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
Манай
компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Дэлхийн эдийн засгийн
байдал хүнд, он гарсаар нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр уналттай
байгаа ч хямралын хүнд үеийг даван туулахаар ажиллаж байна.Энэ оны эхний
улиратд 853 мянган тонн нүүрс экспортолсон. Үүнийхээ ихэнхи хувийг
"Чалко" компанийн өрөнд өгсөн. Одоогоор "Чалко" компанвд 130 орчим сая
ам.долларын өр үлдсэн бөгөөд үүнийг ойрын саруудад төлж барагдуулахаар
зорьж байна. Тодруулбал, Зүүнцанхиас гарсан уурхайн нүүрсийг
"Чалко"-гийн өрөнд нийлүүлж байгаа. Мөн санхүүгийн байдлыг ншйдэх, ашиг
орлогоо нэмэгдүүлэх үүднээс Баруунцанхийн уурхайг шинээр нээгээд жил
гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эл уурхайгаас нийт 1.5 сая тонн
нүүрс олборлож, борлуулсан.
-Нүүрсээ хэрхэн тээвэрлэж байгаа вэ. Тээвэрлэлтэд хүндрэл гарсан гэх мэдээлэл байна?
-Одоогийн
экспортын үйл ажиллагаанд дотоодын 30 гаруй аж ахуй нэгжтэй туслан
гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд борлуулалт,
тээвэрлэлт нэмэгдсэнээс үүдэн тээвэрлэлтийн асуудалд хүндрэл гарсан.
Харин он гарсаар бусад компанийн борлуулалт буурсантай холбогдуулан
тээвэрлэлтийн асуудлаа шийдсэн. Одоогоор манайхаас 400 гаруй, БНХАУ-ын
300 гаруй машин тээвэрлэлт хийж байгаа юм байна. Харин нүүрсний зах
зээлийн уналтаас болж компанийн санхүүд тодорхой хэмжээний хүндрэл
учирсан гэдгийг нуухгүй. Гэхдээ энэ хүндрэлийг даван туулах боломж бий
гэж харж байгаа. Учир нь манай компанийн нүүрс бусдынхаас харьцангуй
хямд учраас үнийн зохицуулалтаар үүнийг шийдэх боломжтой. Он гарсаар
борлуулалтын гэрээнд асуудал үүссэн ч хэд хэдэн компанитай гэрээ
байгуулахаар болсон. Тухайлбал, БНХАУ-ын "Шэньхуа энержи"-тэй нүүрс
худалдааны гэрээг байгуулахаар болсон. Энэ гэрээг "Энержи ресурс",
"Эрдэнэс Тавантолгой", "Шэньхуа энержи"-тэй хамтарч байгуулах юм байна.
Ингэснээр манай тал угаасан нүүрсээ Хятадын зүүн хэсэгт Австршгайн нүүрс
борлуулдаг газарт хүргүүлэн борлуулна гэсэн үг. Ингэснээр өрсөлдөх
чадвараа дээшлүүлэх боломж нээгдэж байгаа.
-Компанийн үйл
ажиллагаа хэвийн байгаа юм бол яагаад ажилчдынхаа цалинг тавихгүй байгаа
юм бэ. Танай ажилчид цалингаа нэхэмжилж жагсаал хүртэл хийлээ шүү дээ?
-Манай
компанийн ажилчдыг цалингийн төлөө жагсаал хийсэн гэх ташаа мэдээлэл
гарсан байна. Компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Бид
ажилчдадаа цалинг нь тогтсон хугацаандаа өгдөг. Харин одоогоос жилийн
өмнө бид "Хишиг Арвин" компанитай нүүрс олборлох чиглэлээр гэрээ
байгуулсан юм. Энэ жил нүүрсний салбарт хүндрэл үүссэнтэй холбоотойгоор
тус компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдсэн.
Гэвч тэд олборлолтоо зогсоогоогүй. Үүнтэй холбоотой өр авлагын асуудал
үүссэн юм. Тус компанийн олборлосон нэг сая тонн нүүрсийг борлуулж
чадаагүй. Одоо нүүрсний овоолго дээр бий. Одоо борлуулахаар ажиллаж
байна.
-Хэдий хэмжээний өр үүсчихээд байгаа юм бэ. Энэ мөнгийг нь төлөх үү?
-Бид
өмнө нь энэ компанид тухайн сард хийсэн олборлолтын мөнгийг нь дараа
сард нь төлдөг байсан. Он гарсаар нүүрсний салбар хүнд байгаа тул
арванхоёрдугаар сараас хойш төлөх төлбөр саатсан. Өнгөрсөн жил хэд,
хэдэн компанитай нүүрс борлуулах асуудлаар гэрээ байгуулсан тул ойрын
хугацаанд овоолгод байгаа нүүрсийг борлуулж, төлөх ёстой 50-60 орчим
тэрбум төгрөгийг төлж барагдуулах болно.
-"ХишигАрвин"
компанид үйл ажиллагаагаа зогсоо гэсэн мэдэгдлийг танайхаас өгөөд байхад
яагаад олборлолтоо үргэлжлүүлээд байсан юм бол. Хамтран ажиллах гэрээнд
энэ талаар юу гэж тусгасан байсан юм бэ?
Гэрээнд ажлыг зогсоох заалт
бий. Харин тус компани нь энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд техник тоног
төхөөрөмжийг түрээс, зээлээр авсан. Үйл ажиллагаагаа зогсоовол их
хэмжээний өрөнд орж, алдагдал хүлээх учраас үйл ажиллагаагаа
үргэлжлүүлээд байсан болов уу. Харин саяхнаас олборлолтоо зогсоосон.
-Өнгөрсөн
жил Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадтай 20 жилийн хугацаанд нэг
тэрбум тонн нүүрс экспортлох гэрээ байгуулсан. Энэ санамж бичгийн
хүрээнд ямар ажил хийж байгаавэ?
-Энэ хүрээнд манай компани болон
"Энержи ресурс" компани хамтран Хятадын нүүрсний салбарын хамгийн том
компани болох "Шэньхуа Энержи"-тэй ойрын хугацаанд гурвалсан гэрээ
байгуулна. Ингээд угаасан нүүрсээ Хятадад Австралийн нүүрс борлуулдаг
газар борлуулан, өрсөлдөж үзэхээр төлөвлөөд байна. "Шэньхуа Энержи"
компани Ганц модны боомтод өөрийн төмөр замыг байгуулан нүүрсээ
тээвэрлэдэг. Харин гурвалсан гэрээний хүрээнд тус компани төмөр замаа
сунгана. Түүнийгээ энэ жилдээ багтаан ашиглалтад оруулна гэж бидэнд
мэдэгдсэн. Автомашинаар тээвэрлэлт хийхэд асар их хэмжээний цаг хугацаа,
зардал зарцуулдаг. Тэгвэл хил дамнасан төмөр замын тээвэрлэлт хийхэд
нүүрсний зардлыг 5-6 ам.доллараар хэмнэж, хоёр ам.долларт хүргэх боломж
бүрдэнэ.
-Гэрээний хүрээнд энэ жил хэчнээн тонн угаасан нүүрс гаргахаар төлөвлөсөн бэ?
-500
орчим мянган тонн угаасан нүүрс борлуулахаар төлөвлөсөн. Мөн дээрх
гэрээний хүрээнд нүүрсээ түүхийгээр нь ч экспортлох яриа хэлэлцээ хийж
байна. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.
О.СҮЛД
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||