- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 14 хувийг УЛСТӨРЧИД ИДЭХ ҮҮ, АРД ТҮМЭН ХАЛБАГАДАХ УУ
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 85 хувийг төр, 14 хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг гэх мэдээлэл бий. Гэвч энэ мэдээлэл үнэн эсэх нь эргэлзээтэй. Ингэж хэлэхэд учир бий. Тус компанийг төр мэдэлдээ авсан учраас улс төрийн нөхцөл байдлаас болж удирдлага нь байнга солигддог. Үйл ажиллагаа нь нээлттэй бус хаалттай. Компанийн сайн засаглалын зарчмаар ажилладагтүй. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаггүй гээд олон сөрөг зүйлийг хэлж болно. Гэвч Монголын "Хар алт”-ны асар их нөөцийг эзэмшдэг энэ компанийн үр ашиг ард иргэдэд төдийлөн ашгаа өгөхгүй байна. Иргэд хэчнээн хэмжээний хувьцаа эзэмшиж буй эсэхээ ч мэддэггүй. Сонгуулийн өмнө иргэдэд хэдэн төгрөг тараасан. Тэр нь хувьцааных нь хэдэн хувь болсныг зарим иргэн мэдээгүй. Түүнчлэн оюутны сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалын төлбөрт иргэдийн хувьцаа автоматаар орсон гэх гомдол, шүүмжлэл байнга гардаг билээ.
Уг нь УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд "Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх. Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх”-ээр заасан. Мөн Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний 350 дугаар тогтоолд "Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд эзэмшүүлэхээр тооцож нэр, оршин суугаа хаяг болон үнэт цаасны данс нээх асуудалтай холбоотой бусад мэдээллийг агуулсан иргэдийн мэдээллийн санг бий болгох”-оор заасан байдаг.
Харин Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй болгожээ. Олон улсын жишиг, санхүү хувьцааны зах зээл дээр ийм компанид саналын эрхгүй хувьцаа гэдэг ойлголт байдаггүй аж. Тиймээс энэ компанийн үйл ажиллагааг нээлттэй болгож, Хөрөнгийн бирж дээр IРО хийх хэрэгтэйг эдийн засагчид хэлж байна. "Эрдэнэс-Тавантолгой” компани өдгөө улс төрийн харалган шийдвэрүүдээс болж өрөнд баригдчихаад сууж байгаа. Тодруулбал, Хөгжлийн банкны бондын мөнгөнөөс 200 сая ам.долларын санхүүжилт авч үйл ажиллагааныхаа зардалд хэрэглэсэн ч өрөө төлж чадаагүй. Түүнчлэн "Чалко”-д тавьсан 300 сая ам.долларын өрөө төлөхийн тулд нүүрсээ сорчлон олборлож байгаа юм. "Чалко”-гийн өр ирэх дөрөвдүгээр сард дуусна гэдгийг тус компанийн зүгээс илэрхийлсэн. Гэвч энэ бүгдийг хүлээлгүйгээр иргэдийн нэр дээр байдаг 14 хувийг Хөрөнгийн бирж дээр арилжаалж, үр ашгийг нь хүртэх боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Тус компанийн хувьцааг Хөрөнгийн биржид арилжаалах нь дотоодын санхүүгийн зах зээлд сайнаар нөлөөлөөд зогсохгүй компанийн засаглал сайжирч, мэдээлэл нь илүү нээлттэй, ил тод болох боломжтойг мөн хэлж буй юм. "Эрдэнэс-Таванголгой” ХК-ийн хувьцаа хариуцсан ахлах мэргзжилтэн Ц.Цэндмаа хэлэхдээ "Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл байсан учраас IPO хийх асуудал хойшилсон. Үүнд, нүүрсний зах зээлийн уналт, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчин тааруу зэрэг шалтгаан нөлөөлсөн. Түүнээс гадна улстөржилт манай компанийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. "Эрдэнэс-Тавантолгой” анхнаасаа сонгодог утгаараа байгуулагдаагүй. Сонгодог утгаар ажилласан бол ямар нэгэн хүндрэл гарахгүй байсан. Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх тал дээр анхнаасаа тооцоо хийгдээгүй. Тиймээс нээлттэй компани болохын тулд тодорхой төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөгөө , хэрэгжүүлэхэд жил орчмын хугацаа шаардагдана. Шийдвэрлэх шаардлагатай гурван асуудлаа шийдчихвэл жилийн дараа нээлттэй компани болно. "Эрдэнэс-Тавантолгой” төрийн компани учраас улс төрийн шийдвэрийн дагуу иргэдэд үр ашиггүйгээр мөнгө тарааж өгсөн. Хэрэв хувьцаат компани болвол иргэдийн хувьцааг зах зээлийн эргэлтэд оруулж үнзд хүргэх боломжтой” хэмээсэн юм.
Засгийн газраас тухайн үед 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг нь хувьцааны нэрлэсэн үнийн 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Сонгуулийн амлалт. эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1072 ширхэг байх ёстой. Тэгэхээр та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна, тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.
Жишээ нь, 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ юомпанид хувьцаа эзэмшдэггүй гэсэн үг. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 ширхэг хувьцаатай байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төхрөгийн хувь хишиг хүртсэн бол "Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас хувьцаа эзэмшихгүй. Харин үлдсэн иргэд 1072 ширхэг хувьцаатайгаа үлдсэн гэсэн үг. Хэрэв та 1072 ширхэг хувьцааныхаа талаар мэдээлэл авахыг хүсвэл https: /net.schcd.mn/registration/ вэб сайт руу орж мэдэж болно. Мөн хувьцаагаа Үнэт цаас, арилжааны төвөөс лавлаж болох юм.
ИРГЭДИЙН 14 ХУВИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ
"Эрдэнэс-Таванталгой ”-н хувьцааг зах зээлийн эргэлтэд оруулахад эрх зүй болон эдийн засгийн гадаад, дотоод орчин нь бүрдсэн үү. Хувьцааг урагшлуулахад юу дутаад байна вэ. Мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж чадаж байна уу гэсэн асуултад холбогдох хүмүүсээс хариулт авлаа.
"Эрдэнэс-Тавантолгой” XК-ийн хувьцaa хариуцсан ахлaх мэргэжилтэн Ц.ЦЭНДМАА: Иргэдийн зүгээс "Намайг мэдээгүй байхад хувьцааны хувь хэмжээ өөрчлөгдөөд байна. Эрүүл мэндийн даатгалаа хувьцаагаар төлье гээгүй байхад миний таван ширхэг хувьцаа дутчихсан. Сургалтын төлбөрөө төлье гээгүй байхад төлөгдсөн байна” гэдэг. Ийм хүмүүст юу гэж хэлж байгаа вэ гэхээр, "Энэ бол таны хөрөнгө. Та хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцах ёстой. Таны хөрөнгө бүрэн байна уу, гүйцэт байна гэдгийг бүртгэл хийж байгаа байгууллагууд дээр очиж шалгах ёстой. Дутуу байвал хэн хэзээ, хааш нь хийчих вэ гэдгийг хянуулж, шалгуулах эрхтэй. Төлбөр тооцоо, хадгаламжийн төвөөс асуу” гэдэг.
Иргэдийн хувьцааны мэдээлэл бүртгэлийн компаниуд дээр бодитой хийгдсэн үү, үгүй юу. Эргэлзээтэй. Түүнийг шалгах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүдийн худалдаж авсан хувьцааны 6 тэрбум төгрөг Сангийн яаманд байдаг. Энэ гурван асуудлаа шийдчихвэл бид үнэлгээгээ хийгээд, хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг бүртгэчих боломжтой байна. Тэгээд хувьцаатай холбоотой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үүнийг холбогдох газруудад нь хүргүүлсэн. Шийдвэрийг нь хүлээгээд сууж байна.
Үнэт цaасны арилжaa эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дaргa Б.ӨЛЗИЙБАЯР: "Эрдэнэс-Тавантолгой” компани улс төрөөс ангид байх хэрэгтэй. Мэргэжлийн багаар хүчээ сэлбэх нь чухал. Энэ компани улс төртэй асар их хамаатай. Бид сүүлдээ айдаг болсон. Ард иргэд хариуцлага нэхэхэд брокер дилерийн компаниуд руу улс төрийн үйл ажиллагаагаа чихдэг. Цаашдаа энэ байдлаар явж болохгүй. "Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааг нээлттэй болгох хэрэгтэй байна. Бид 5-6 жил хувьцаатай ч юм шиг, хувьцаагүй ч юм шиг явлаа. Иргэдэд хувьцаагаа зарах, өвлөх, авах эрхийг нь өгөх хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалсан хууль бэлээхэн байгаа. Иргэд энэ эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Биеэ даасан үйл ажиллагааг нь хангахгүй бол өнөөдөр харж байгаа биз дээ, төр нь шийдвэр гаргадаг. Үнэ цэнэ нь улам л буураад байна. Энэ компанийн талаар ямар нэгэн шийдвэр гарахад 15 хувь эзэмшдэг ард иргэд ямар ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй.
MICC үнэт цаасны компанийн ерөихийлөгч Д.АЧИТ-ЭРДЭНЭ: Брокеруудын олон компани дээр хувьцааны талаарх бүртгэл хийгдсэн. "Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны тодорхой хэсгийг арилжаанд оруулах нь зөв гэж боддог. Нүүрсний үнэ нэмэгдэж байна. Тиймээс үүнийг ашиглах хэрэгтэй. "Эрдэнэс-Тавантолгой"-н төлөөлөн удирлах эевлөлд нь мэргэжлийнхүмүүс орж ажиллах ёстой. Нэг ёсондоо компанийн засаглалыг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх хэрэгтэй юм.. Хоёрдугаарт, "Чалко”-гоос 300 сая ам.долларыг иргэдэд тараахын тулд авсан. Хэрвээ хувийн момпани байсан бол хэзээ ч ийм эрсдэлтэй зүйл хийхгүй байсан. Хувьцааг тодорхой шатлалтайгаар арилжаанд оруулах нь зөв. Гол нь компанийн үнэ цэнийг харах хэрэгтэй. Хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх хэрэгтэй юм. Дээрээс нь улс төрөөс ангид, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Цаашид бизнесийн шийдвэрүүд гарвал маш үнэ цэнэтэй компани болно.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цaасны газрын дaргa Т.ЦЭРЭН-БАДРАЛ:
" Эхлээд иргэдийн хувьцааны бүртгэлийг цэгцлэх хэрэгтэй. Энэ хүрээнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, "Эрдэнэс-Тавантолгой” компани хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсэг иргэдийн эзэмшилд байгаа 1072 хувьцааг эргэлтэнд оруулж, үнэ цэнийг нь өсгөх тал дээр санал боловсруулж Засгийн газарт хүргүүлэх ёстой. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд бүртгэлийн асуудал, компанийг тогтворжуулах ажил яригдана. Тэрний дараа зах зээл дээр IPO гаргах болон тодорхой ажлууд хийгдээд явна. "Эрдэнэс-Тавантолгой” компани хөрөнгийн зах зээл дээр орж ирснээр үзүүлэх нөлөө нь асар их” гэдгийг хэллээ.
Эдгээр хүмүүсийн ярианаас "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагааг нээлттэй болгож, Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалсан тохиолдолд иргэдэд үр ашиг ирэх нь гэж ойлгож болохоор байгаа юм. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компани улстөрчдийн хараанд, хаалтта-гаар үйл ажиллагаа явуулж, ямар ч ашиггүйгээр нүүрсээ гадагшаа зөөх үү. Аль эсвэл нээлттэй компани болж, улс төрөөс ангид, Хөрөнгийн бирж дээр IPO хийж, хөрөнгөө өсгөх үү гэдэг хоёр зам байна. Сүүлийн замыг сонгохын тулд иргэд "Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагаанд хөндлөнгөөс байр сууриа илэрхийлж, хатуу шаардлага тавих хэрэгтэй юм.
У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||