Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгийн биржийн экс удирдлагууд 14.2 сая ам.дол­лар үрэн таран хийсэн үү

Монголын Хөрөнгийн бирж гэж өрөвдөлтэй гэ­мээр дампуу газар байна аа. Уг нь ТҮЦ-ний хэм­жээнд арил­­жаа хийдэг Хө­рөнгийн биржийнхээ үйл ажиллагааг өр­гөтгөж, дэлгүүр, захын хэм­жээнд арилжаа хийдэг болгохоор 2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд Төрийн өмчийн хороо, "Лондоны хөрөнгийн бирж групп” ХХК, "Мон­го­лын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хооронд Стратеги хамтын ажиллагааны мас­тер гэрээг гурван жилийн ху­­га­цаатай байгуулсан.
Ху­гацаа нь энэ долоо хоногт дуусч бай­гаа бөгөөд Английн та­лаас хамтын ажиллагааны дүгнэлтээ хийх гээд хүрээд ирэхэд Монголын талаас энэ ажлыг дүгнэх эзэнгүй сууж байна.

 

 

Энэхүү гэрээний дагуу Монголын Хөрөнгийн бир­­жид "Миллениум Ай-Ти” систем суурилуулах ажил хийгдсэн ч үр дүн гараа­гүй. Тэгээд Хөрөнгийн бир­жийн хөдөлж ядсан үйл ажил­лагааг идэвхжүүлэхэд Хө­рөнгийн зах зээлийн ту­хай хууль л чөдөр болж бай­на хэмээн үзэж, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

Гэвч хүсэн хүлээсэн хууль нь хэрэгжээд долоо хонож байхад Монголын Хөрөнгийн биржийн гүй­цэтгэх захирал Х.Алтай, дэд захирал Р.Саруул нар ха­лагдах өргөд­лөө өгөөд нэгдүгээр сарын дундуур суудлаа орхиод одсон.

 

 

Тэдгээр залуус "бид хийх ажлаа хийчихсэн учраас явж байгаа юм” хэмээн хэв­лэлээр тайлбарлаж байгаа ч цаана нь өөр шалтгаан байгаа нь тодорхой. Чухам яагаад Хөрөнгийн биржийн захирлууд хүсэн хүлээж байсан торгон мөч нь ирж байхад гэнэт ажлаа өгөх болов.

Үүнийг улстөрийн шахаа байсан гэж харах хүн байхад Монголын Хөрөнгийн бир­жийн суусан завь зүг чигээ алдсан учраас онгоцны ах­мадууд амиа бодоорой гээд зугтаж байгаа юм гэсэн өнцгөөс ч харах хүн олон байна.

 

 

Мөн хөрөнгийн биржийн удирд­лагууд өөрч­лөлт шинэчлэлтээр да­лимдуулж 14.2 сая ам.дол­лар үрэн таран хийсэн үү гэх асуудал гарч ирнэ.

Хөрөнгийн биржийн 6.3 сая ам.долларын өр хэзээ, яаж төлөгдөх нь тодорхойгүй байна

"Лондонын хөрөнгийн бирж групп” ХХК-тай хамт­ран хэрэг­жүүлсэн төслийн нийт санхүү­жилтийг Засгийн газраас 14.2 сая ам.доллараас хэтрэхгүй байхаар төсөвлөж, 2011 оны улсын төсвөөс 7.4 тэрбум төгрөг буюу 5.26 сая ам.доллар олгож, төслийн ажлыг эхлүүлсэн байдаг.

Харин үлдэгдэл санхүү­жилт болох 8.7 сая ам.дол­­ларыг арилжааны бан­куу­даас зээл авч төлөхөөр болж, нэр бүхий зургаан банктай "Хам­тын санхүүжилтийн гэрээ” бай­гуулан, 1.68 сая ам.дол­ла­рын зээл авсан байна. Ин­гээд төслийн хэм­­жээнд 2011-2012 онд нийт 6.94 сая ам.долларын зар­цуулалт хийгджээ.

Харин өнгөрөгч гурван жилийн хугацаанд дээрх "Миллениум Ай-Ти” сис­тем суурилуулах ажлын төлбөр болон арилжааны бан­­куудаас авсан зээл, түү­ний хүүг төлж байжээ. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж 6.3 сая ам.долларын өртэй байгаа юм. Чухам энэ өрийг яаж төлөх, Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, нэр хүндийг хэр­хэн сайжруулах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Иргэдийн итгэлийг сэргээх шилдэг бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй

Монголын Хөрөнгийн бирж "Миллениум Ай-Ти” систем суу­рилуулахаас өм­нө 120-200 сая төгрөгийн арил­жаа хийдэг байсан. Гэвч өдөрт дунджаар 20 сая төг­рөгийн арилжаа хийж буй шинэ сис­тем манай хөрөнгийн бир­жид таарч тохирохгүй бай­гаа­гийн шинж гэдгийг мэр­гэжилтнүүд хэлдэг.

Нөгөө талаараа хөрөнгийн зах зээлийн хөгжилд иргэд, олон нийтийн оролцоо маш чухал байдаг. Гэтэл манай улс энэ тал дээр тэг заачихаад байгаа нь нууц биш.

 

 

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд итгэх иргэдийн итгэл аль 22 жилийн өм­нөөс хөсөр хаягдаж ирсэн гэсэн үг.
Тодруулбал Монголд хө­рөн­гийн зах зээл хөгжиж эх­лэх үед иргэдэд цэнхэр, ягаан тасалбар гээчийг та­рааж өгсөн.
Тэр үед тасал­­­бар буюу хувьчлалын хувьцааны ид шидийг үзсэн хүн ховор. Овсгоотой нэг нь амжилттай ажиллаж байсан үйлдвэрүүдийг зогсоож, үр ашгийг нь хувьцаа эзэм­шигчиддээ тараасан ч юмгүй өөрийн өмч болгоод авсан.

 

 

Дараа нь Монголын уул уурхай "моод”-нд орох үед нүүрсний гол ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй "Эрдэнэс таван толгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг ард иргэддээ эзэмшүүлнэ. Нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож байна гээд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө сүр дуулиантай зарлаж байсан ч одоог хүртэл тэрхүү хувьцаа нь чимээ аниргүй болчихоод байгаа.

Энэ байдлаараа үргэжил­вэл Монголын Хөрөнгийн бирж дам­пуурахаас өөр зам­гүй. Харин ир­гэдийн итгэлийг сэргээх шилдэг бүтээгдэхүүн гаргах аваас энэ салбарт өндийж ирэх нэг боломж харагдаж байгаа юм.

 

 

Засгийн газар, Монгол­банк зөв­хөн банкны салбараар дам­жуулж эдийн засгийн бод­логоо хэрэг­жүүлдэг. Ту­хайлбал банкинд мөн­гөө хадгалуулбал төр 100 ху­вийн баталгаа гаргадаг. Орон сууцжуулах хөтөлбөр, "Дэл­хийн банк”, "Азийн хөгжлийн банк” гэх мэт бай­гуул­лагаас хэрэгжүүлж буй бүх төслийн мөнгийг бан­каар дамжуулдаг.

 

 

Мон­голбанкнаас арил­­­­жааны бан­кууддаа хөн­гөлөлт­тэй зээл олгодог. Дээрээс нь банкуудын хадгаламжийн хүү жилд дунджаар 18 хувь байдаг. Ийм нөхцөлд хөрөнгийн биржид итгэж, энэ зах зээлд хөрөнгө оруулах хүн ховор байхаас аргагүй. Тиймээс ядаж Засгийн газар бондоо Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах, "Хөгж­лийн банк” мөн гадаадын хөрөнгийн биржүүдэд гаргаад бай­гаа бондоо дотоодынхоо биржээр давхар арилжих гэх мэт хөрөнгө оруулагчдын ан­хаарлыг татахаар чанар­тай бүтээгдэхүүн гаргах хэ­рэгтэй.

Мөн улстөрийн хүрээнд хоёр хөрштэйгээ зөвшилцөж "Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн дэд бүт­цийг сайж­руулж "IPO” гаргах аж­лыг яаралтай хийх нь Монголын хөрөнгийн бир­жийн ганц итгэл найдвар болоод байна.

Д.Баяржаргал

Эх сурвалж: Өглөөний сонин

Хөрөнгийн биржийн экс удирдлагууд 14.2 сая ам.дол­лар үрэн таран хийсэн үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани