Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэрбум ам.долларын ӨРИЙН ЧИМЭЭ

Тэрбум ам.долларын ӨРИЙН ЧИМЭЭ

 

Дахиад л өрийн чимээ. Урьдчилсан тооцоогоор тэрбум ам.доллараар хэмжигдэж буй уг өрийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Учгийг одоо тайлбарлая. Саяхан даа, Зас-гийн газраас өргөн барьсан "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын чуулганы нэщсэн хуралдаанд оруулахыг дэмжсэн билээ.

 

Төсөл санаачлагчийн тайлбарласнаар төслийг ажил хэрэг болговол Орос, Монголын хувь нийлүүлсэн УБТЗ-ын ачаа тээюрлэлт болон татварт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэж үзжээ. Төмөр зам дээгүүр ачаа тээврийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсын сан хөмрөгийг арвижуулах нь мэдээж сайн хэрэг байх. Гэхдээ энэ төслийн цаана Монгол Улсад хэд хэдэн эрсдэл үүсч, эргэлзээ төрүүлж байгааг дор өгүүлэх хэрэгтэй болов уу.

 

Монгол Улс тэрбум гаруй тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэгддэг. Үүний дийлэнх нь буюу 700 орчим сая нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт оршдог гэсэн судалгаа бий. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь ордуудаас жилд 4.8 сая тонн орчим төмрийн хүдэр олборлож Замын-Үүд-Эрээнээр дамжуулан Хятад руу экспортолж байна. Уг экспортын дийлэнх хэсгийг Сайшандаас Эрээн хотын төмөр замын шилжүүлэн ачих байгууламжаар шилжүүлэн ачилт хийж, Өвөрмонголын Жининь, Хөх хотын чиглэлээр 908 км замаар тээвэрлэж Бугат хот дахь төмриин үилдвэрт нийлүүлдэг.

Жилд зургаан сая орчим тонн төмрийн хүдэр олборлодгийн 90 хувийг уг үйлдвэрт нийлүүлдэг гэж үзвэл төмрийн хүдрийн үнэ ханш дэлхийн бус дан ганц Бугатын зах зээлээс бүрэн хамааралтай гэсэн үг. Харин Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 км төмөр замыг тэрбум ам.доллараар барьснаар төмрийн хүдрийн нийлүүлэлт 10-15 тонн болж, тээвэрлэлтийн зай 318 км-ээр дөт болно хэмээн тооцоолжээ. Нэг км төмөр замыг барихад ойролцоогоор 3.5 сая ам.долларыг зарцуулна гэсэн үг.

 

Эндээс нэг асуулт гарч ирнэ. Тэр нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам барих гэж зургаан жил мунгинаж, нүүрсээ д элхийн зах зээлийн үнээс хэд дахин доогуур ханшаар борлуулж буй Монгол Улсад гэнэтхэн төмрийн хүдрийн экспортоо нэмэгдүүлэх зорилгоор түүнтэй жишихүйц төмөр замыг төдий хэмжээний өртгөөр барих шаардлага яагаад тулгарав. Төмрийн хүдрийн олборлолт, экспортыг нэмэщүүлэх нь сайн хэрэг ч бусад ашигт малтмал тэр дундаа нүүрснээс татварт төвлөрүүлдэг орлогыг давж гарахгүй нь тодорхой. Тийм атал УИХ, Засгийн газрын төвшинд Хятадын төмрийн баяжмалын толгой үйлдвэрт зориулан тэрбум ам.доллараар төмөр зам тавихаар хэлэлцэж эхэлсэн нь хэнд ашигтай байж болох уу. Эсвэл Хятадын, Бугатын үйлдвэрийн лобби, төмөр замаар ашиг хонжоо хийгээд сурчихсан хэсэг бүлэг хүний зэс нь уг төслийг өргөн барьснаар цухуйв уу. Ингэж хардах ч үндэстэй.

 

Учир нь Бугат руу төмөр зам тавих асуудлыг зөвхөн энэ Засгийн газрын үед оруулж ирээд асуудал болоод байгаа гэвэл өрөөсгөл. Түүх сөхвөл Зүүнбаянгаас Ханги хүртэл төмөр зам тавих асуудлыг Монголын тал бус Бугатын үйлдвэрээс эхэлж 2007 оноос тавьж байсан юм билээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрээ Хятад руу экспортолж эхэлсэн үе гэсэн үг. Тухайн үедээ Хятадын талаас санхүүжилт гаргаад төмөр замыг тавьж өгөх тухай асуудлыг хүртэл хөндөж байсан юм билээ.

 

Ялгаатай нь, тухайн үед төр, засгийн хэмжээнд бус бизнесийн хүрээнд ярьсан байдаг. Гэвч энэ ажил парламентын төвшинд дэмжлэг авч чадалгүй замхарсан гэдэг. Тухайн үеийн парламентын гишүүд ч Монгол Улсыг Бугатын үйлдвэрийг хангах бааз болгож болохгүй хэмээн эсэргүүцэж байсан юм билээ.

 

Харин МАН УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа энэ цаг үед Засгийн газраас төмөр замын бодлогод тусгахаар төсөл хэлбэрээр оруулж ирээд

байгаа хэрэг. Тэрбум ам.доллар гэдэг бага мөнгө биш. Тэр дундаа Хөгжлийн банкны 580 сая еврогиин зээлээ хэрхэхээ мэдэхгүй дуншиж суугаа бидэнд. Хачирхалтай нь, төмөр зам дээгүүрх төмрийн хүдрийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн ганцхан тайлбартайгаар тэрбум ам.долларын ашиг сонирхолд хөтлөгдсөн бизнес ийнхүү өдөлж эхэллээ.

 

Замын-Үүд-Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр зам бол Монгол, Оросын стратегийн чухал суурь бүтэц. Хувь нийлүүлэгч талаас нь тайлбарлавал шүү дээ. Стратегийн суурь бүтэц эзэмшигчид нэг л үүрэг байдаг. Тэр нь суурь бүтэц рүүгээ аль болох олон салаа зам оруулах. Хэдий чинээ салаа зам оруулна, төдий чинээ суурь бүтэц дээгүүрээ явах ачаа тээвэрлэлтээ тэтгэдэг болохоор тэр. ОХУ, Монголын хувь нийлүүлсэн төмөр зам руу салаа зам орох тутамд УБТЗ-ынхан баяртай байна гэсэн үг.

 

Жишээ нь, УБЗТ-ын суурь бүтцээс Төмөртэй, Шарын гол, Багануур, Бор-Өндөр зэрэг хэд хэдэн салаа зам бий. Эдгээр салаа замууд стратегийн гол суурь бүтцээ тээврээр хангахаас гадна давхар ажлын байраар хангаж байдаг. Тэгэхээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 км төмөр замыг стратегийн суурь бүтцээс салаалж ямар нэгэн асуудлгүйгээр Бугат руу тавилаа гэж бодъё. Эго тохиолдолд ОХУ-ын тал биднийг хүлээн зөвшөөрөх үү. Мэдээж зөвшөөрөхгүй. Монголын тал Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг 100 хувь эзэмшсэн ч тийм боломж бидэнд гарахгүй. Учир нь, Орос бол УБТЗ-ын, Замын-Үүд-Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн стратегийн суурь бүтцийн 50 хувийн эзэмшигч Хоёрдугаарт, Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүдээр дамжин Эрээн рүү гарч байгаа төмрийн хүдрийн тээвэрлэлийг Сайншанд Зүүнбаянгаас шууд Ханги боомт руу тээвэрлэсэн тохиолдолд замаас нь хулгай хийж буйтай агаар нэг болно. Хулгай хийлгэх нь битгий хэл хувийн компанийн вагонийг стратегийн суурь бүтцээрээ явуулахгүй байх асар хатуу болзлыг монголчуудад тулгадаг Оросууд Зүүнбаян-Ханги чиглэлээр тээвэрлэлт хийлгэхийг зүгээр хараад суух улс биш. Угаасаа гол зам руугаа орж ирж байгааг нь зөвшөөрдөг, гаргахыг зөвшөөрдөггүй нь дэлхийн жишиг гэдгийг энэ салбарынхан тодотгодог. Тэгээд ч хил огтолж, ачаа тээвэрлэлт хийдэг салаа зам гэж дэлхийд байдаггүй юм билээ. Энгийнэээр тайлбарлавал тээврийг дэмжих салаа зам гэж байдгаас замаас нь хулгайлдаг зам байдаггүй гэсэн үг. Төмөр зам тавьсан байсан ч тэр нь Хятадын үйлдвэрээс гарсан салаа зам болж үлдэнэ.

 

Тэгэхээр Ханги руу төмөр зам тавих, тавихгүйгээ бид 50 хувь эзэмшигч ОХУ-ын талаас асуулгуйгээр зүтгүүлж эхэлсэн нь хачирхалтай биш гэж үү. Хамгийн гол нь, Оросууд салаа замаар урагшаа тээвэрлэлт хийлгэхгүй, Замын-Үүдээр дамжуулж Эрээн рүү гарга гээд тас гүрийхэд л Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг тавих нь лөөлөө болохыг урьдчилан тооцоолоогүй нь төсөл санаачлагч хийгээд энэ Засгийн газар хэтэрхий харалган яаруу байгааг өгүүлэх мэт.

 

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг дээ. Үүн шиг сайнаар бодож ОХУ-ын тал Зүүнбаян-Ханги чиглэлийн салаа төмөр зам тавихыг хүлээн зөвшөөрлөө гэж бодъё. Монгол Улс төмөр замаа хэдэн төгрөгөөр барих нь Хятадын Бугат үйлдвэрг хамаагүй байж болох. Гэхдээ төсвөөс суулгахаар тооцоолсон гэх тэрбум ам.доллар одоогийн ханшаар 2.8 их наяд төгрөгийг хаанаас олох вэ. Монгол Улсад одоогоор тийм мөнгө байхгүй. Ойрын хугацаанд ч олдохгүй. Энэ тохиолдолд эргээд л Бугатын үйлдвэрийг царайчилж таарна. Барьцаанд нь орж л таарна. Хариуд нь үйлдвэрийнх нь гол түүхий эдийг 381 км-ээр дөт болгох төмөр замыг Бугатынхан өөрсдөө бариад өгөхийг л бодно. 


Гэхдээ үүнээс хэн хамгийн их хожих вэ. Мэдээж бид хожихгүй, Бугатын үйлдвэр л хожино. Дээрээс нь Монгол Улс тэрбум ам.долларын өртэй хоцорно. Нэг үгээр хэлбэл, бид ирээдүйгээрээ дэнчин тавьж Бугатын зээлээр төмөр замтай болох хэрэг. Хариуд нь тэд юу нэхэх вэ. Мөнгөгүй монголчуудаас төмрийн хүдрээ л нэхнэ. Яг л Тавантолгойн нүүрсийг барьцаалж зээл авчихаад хариуд нь зах зээлийн үнээс доогуур ханшаар нүүрс нийлүүлж байгаатай адил болзлыг Бугатынхан бидэнд тулгахгүй гэсэн баталгаа байхгүй.

 

Эндээс нэг гаргалгаа гарч ирж байна. Тэр нь монголчууд тэрбум ам.доллар гаргаж төмөр зам барьж байхаар Бугатын үйлдвэр яагаад Эрээнд нүүгээд ирж болохгүй гэж. ОХУ-ын талтай ч түнжин хагарахгүйгээр шийдэж болох асуудал. Дэгсдүүлж байгаа ч юм биш. Хэрвээ Бугатын төмөр баяжуулах үйлдвэрийг Эрээн рүү нүүлгэлээ гэж бодоход тэрбум ам.долларын төмөр замын өртгөөс ч зардал нь бага тусна. Гэтэл үүнийг ярихгүйгээр төмөр зам тавихаар УИХ, Засгийн газрын төвшинд ярьж эхэлсэн нь өөрөө эргэлзээ төрүүлэм биш гэж үү. Дэлхийн төмрийн хүдрийн нөөц 160-180 тэрбум тонн гэсэн олон улсын судалгаа бий. Үүнээс жилдээ гурван тэрбум тонныг олборлодог. Өөрөөр хэлбэл ирэх 60 жилд дэлхий дахин төмрийн хүдрийн нөөцөө барна. Монголын төмрийн хүдрийн тогтоосон нөөцийн хувьд тэрбумаар хэмжигддэг. Харин төмөр зам бариад зөөгөөд эхэлбэл манай улсын төмрийн хүдрийн нөөц 2020 онд бүрэн дуусахыг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Хачирхалтай нь, Засгийн газрын арванхоёрдугаар сарын 21-ний хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барихыг зөвшөөрсөн шийдвэр гарсны дараа буюу тухайн сарын 26-нд Хятадын "Си Ар И Си” компани уг төмөр замын ТЭЗҮ-ийг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон юм билээ. Засгийн газрын шийдвэрээс тав хүрэхгүй хоногийн дараа ТЭЗҮ хийх компани нь тодорсон нь хачирхалтай хийгээд энэ төслийг зүтгүүлэхээр эртнээс бэлдсэн мэт.

Дашрамд дурдахад, Бугатын төмрийн үйлдвэр нь 1954 онд Өвөрмонголын газрын ховор элементийн томоохон сав газарт тулгуурлан ган, төмөрлөгийн, газрын ховор элемент боловсруулах үйлдвэр болон байгуулагдсан байдаг. Харин 1998 оноос Baogang Share ба Baogang Rare Earth болон зохион байгуулалтын өөрчлөлтөд орж БНХАУ-ын хамгийн том төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг болоод байгаа юм.



С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Тэрбум ам.долларын ӨРИЙН ЧИМЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани