Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны татварыг дахин буулгах шаардлагагүй


Шатахууны татварыг дахин буулгах шаардлагагүй

 

Засгийн газар шатахууны Онцгой албан татварыг гурав дахиа бууруулах шийдвэр саяхан гаргав. Урд нь өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл нэг тонн шатахуунд 520 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан. Харин дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэх үед уг татварыг  бууруулж 160-180 мянган төгрөг болгосон. Эдүгээ бас л дээрх онцгой албан татварыг бууруулаад байгаа юм. Ийнхүү татвар бууруулснаар улсын төсөвт төвлөрөх орлого 110 тэрбум төгрөгөөр багасах тооцоо бий.  Энэ нь дэлхийн зах зээлийн үнэтэй уялдаж жижиглэнгийн үнийг буулгадаггүй шатахуун импортлогчдын толгойг илсэн, хүндхэн байгаа улсын төсөвт төвлөрөх мөнгөө хорогдуулсан шийдвэр гаргалаа гэсэн шүүмжлэл дагуулах болсон билээ. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн "Засгийн газраас гадаад зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулж газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг бууруулах үе шаттай арга хэмжээ авч ирлээ. Ингээд дотоод зах зээлд борлуулж буй шатахууны үнийг тогтворжууллаа. Газрын тосны үнэ 2015 оны сүүлчээр буурсан. Иймд нэг тонн газрын тосны бүтээгдэхүүнд 420-520 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байв. Үүн дээр гаалийн таван хувь, НӨАТ-ын 10 хувийн татвар нэмж авч ирсэн. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас газрын тосны үнэ дэлхийн зах зээлд өссөн юм. 

Үнэ өсөх үед Онцгой албан татварыг хоёр удаа бууруулсан. Гэтэл газрын тосны үнэ дахин өссөн тул Засгийн газраас саяхан онцгой албан татварыг 30-70 мянган төгрөг болголоо. 

Шинжээчид энэ онд дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 60 орчим ам.долларт байна гэсэн таамаг гараад байна. 

Хэрэв газрын тосны үнэ энэ хэмжээнд байвал газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах импортын Онцгой албан татварыг дахин буулгах шаардлагагүй. Манай улсад борлуулж буй нэг литр шатахууны үнэ 80 цент орчим байна. Харин хоёр хөршид нэг ам.доллар гарсан үнэтэй байгаа” хэмээн мэдээллээ. 
Манай улсад оруулж ирж буй шатахууны үнэ өссөн мэдээлэл бий. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр авч байсан үнэ тонн тутамдаа шатахууны төрөл тус бүр дээр 31-60 ам.доллараар өсчээ.  Ингээд одоо оруулж ирж буй  АИ-92 автобензины нэг тонн нь 590 ам.доллар, дизелийн түлш 542 ам.долларын үнэтэй байгаа аж. Үнийн энэ өсөлт нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой.   Газрын тосны үнэ ийнхүү нэмэгдэхэд  ОПЕК-ын орнууд олборлолтоо бууруулсан явдал нөлөөлжээ. 

Газрын тосны үнийн өсөлт  манай улсад нэг литр шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэх нь тодорхой.  Ийм учраас Засгийн газраас шатахууны жижиглэн худалдааны үнийг өсгөхгүйн тулд Онцгой албан татварын зохицуулалт хийж ирсэн. Харин 2015 оны сүүлч өнгөрсөн оны эхээр газрын тосны үнэ дэлхийн зах зээлд огцом буурсан. Гэтэл энэ үед  манай улсад борлуулж буй нэг литр шатахууны үнэ зах зээлийн ханшаа дагаж хямдраагүй. Энэ нь шатахуун импортлогчдыг үнэ өсгөх болохоор зах зээлийн ханш ярьдаг. Харин буурах үед зах зээлийн ханш үйлчилдэггүй гэж шүүмжлэхэд хүргэж байв. 

Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газраас "Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилт тавьж ирсэн. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд унасан үед хөдөө орон нутагт борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг бууруулсан. Ингэснээр орон нутагт нэг литр шатахууны үнэ  Улаанбаатар хотод борлуулж буй үнийн түвшинд хүрсэн юм. Үүнээс гадна Улаанбаатар хотод борлуулж буй нэг литр шатахууны үнэ 100-150 төгрөгөөр буураад байна. 

Манай улсын шатахууны гол нийлүүлэгч нь ОХУ-ын "Роснефть” компани. Тус компанитай хоёр жилийн өмнө гэрээ хэлэлцээр хийж дэлхийн зах зээлийн үнээр шатахуун авч байгаа. Ингэснээр ирэх сард авах шатахууны тонн тутмын үнэ ямар байхыг тооцож гаргах бүрэн боломжтой болсон. Иймд шатахууны үнэ өсөх, буурахыг урьдчилан харж цаг алдалгүй арга хэмжээ авч байна” хэмээн тайлбарлав. 

Газрын тосоо боловсруулбал 1.2 тэрбум ам.доллар хэмнэнэ

Манай улсын шатахууны хэрэглээ жил бүр нэмэгдэж буй. Тухайлбал, 2015 онд 965 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн жил 1.2 сая тоннд хүрсэн. Ирэх гурван жилд 1.4 сая тоннд хүрэх төсөөлөл бий. Зөвхөн сүүлийн таван жилд шатахууны хэрэглээ 66 хувиар өссөн судалгаа гарсан. Энэ нь автомашины тоо хурдацтай өсч буйтай холбоотой. Оношилгоонд хамрагдсан автомашины тоо мөн л сүүлийн таван жилд 53 хувиар нэмэгджээ. Тэгвэл Монгол Улсад нэг авто машин жилд дунджаар 1.8 тонн шатахуун хэрэглэдэг тооцоо бий. Энэ нь нэг автомашин өдөрт зургаан литр шатахуун шатаадаг гэсэн үг юм. Импортолж буй шатахууны төрлөөр нь авч үзвэл  сүүлийн арван жилд А-80 автобензины хэрэглээ эрс буурсан бол АИ-92 автобензиных өсөөд байна. Харин дизелийн түлшнийх уул уурхайн салбарын өсөлт бууралтаас шалтгаалж өндөр хэлбэлзэлтэй байгаа юм. Гэвч нийт хэрэглээний 50 хувийг эзэлж буй билээ. 

Шатахууны хэрэглээ, автомашины тоо ийн өсөх нь Монгол Улсаас гарах гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж буй. Гэтэл манай улс газрын тосны 332 сая гаруй тонн нөөцтэй ч боловсруулах үйлдвэргүй юм. Иймд олборлогч компаниудтай газрын тосоо Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж экспортолж байгаа.  Тухайлбал, 1996-2015 оны хооронд 35.5 сая баррель буюу 4.8 сая тонн газрын тос олборлож, 4.5 сая тонныг нь Хятадад экспортолжээ. Үүнээс 952 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн онд 1.3 сая тонн газрын тос экспортлох төлөвлөгөөтэй байв. Гэвч үнэ ханшийн уналтаас үүдэн нэг сая орчим тонныг экспортолсон дүн бий. Ингээд газрын тосны экспортоос улсын төсөвт 92.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Одоогоор газрын тосны 32 талбай ялган тогтоосон байгаа. Үүний 25 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Өнгөрсөн онд Эргэл XII, Арбулаг XXIX талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан билээ. Одоо Шарга III талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад буй юм. Эдгээрээс Эргэл XII талбайд энэ онд 28.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө гаргаад байна. 

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гурван жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж тусгасан. Тус үйлдвэрийг дотоодод олборлож буй газрын тосоор хангахаар тогтсон билээ. Энэ үйлдвэрийг Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж барина. Одоогоор судалгааны ажил хийж буй гэдэг. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулахаар Засгийн газрын тогтоол гараад буй. Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллар гэсэн дүн бий. Үүний 700 сая нь боловсруулах үйлдвэр, 264 сая нь тос дамжуулах хоолойд зарцуулах тооцоо байдаг. Тэгвэл жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 160 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм. Ингээд жилд 1.5 сая тонн газрын тосноос евро-4-5 стандарт хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизелийн түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий тус тус үйлдвэрлэнэ хэмээн урьдчилсан ТЭЗҮ-д тусгаад байгаа юм. Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 40-60 ам.доллар байх үед тус үйлдвэрийн нэг литр бүтээгдэхүүн 866-1244 төгрөгийн өртөгтэй байх нь.  Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орвол манай улсын импорт 1.2 тэрбум ам.доллараар буурч энэ хэмжээгээр гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ Засгийн газар хэлсэндээ хүрч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь аль, аль талдаа ашигтай байна.
Эх сурвалж: www.assa.mn

Т.ЖАНЦАН

Шатахууны татварыг дахин буулгах шаардлагагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани