Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Жагар: УИХ-ын гишүүдийг CHALLENGE-д дуудна

Б.Жагар: УИХ-ын гишүүдийг CHALLENGE-д дуудна

 

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагартай ярилцлаа.

-Хөдөлгөөнийхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн Монгол орны нутаг дэвсгэрт байрлах нийт гол мөрөн, нуур цөөрөм, булаг шандыг хамгаалах, байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, нөхөн сэргээлт хийх зорилгоор байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага. Тухайлбал, Туул голын эрэг дагуу байгаа хууль бус үйл ажиллагаануудыг таслан зогсоох, хууль бус үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд хариуцлага тооцуулж, нөхөн сэргээлт хийлгэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

-Яг ямар ажил хийгээд байна вэ. Энэ талаар?

-Сүүлийн долоон жилд ямар ажил хийсэн бэ гэвэл бүх хууль бус зөрчлүүдийг тодруулж, илрүүлээд холбогдох хууль. хяналтын төрийн байгууллагад нь өгч УИХ-аас ажлын хэсэг гаргаж Туул голын бохирдол болон бусад гол мөрөн. булаг шандын бохирдол, ширгэлтэд судалгаа хийсэн байгаа. УИХ-ын ажлын хэсэг 2016 оны дөрөвдүгээр сард шалгалт хийж, Туул голын бохирдлуудыг тогтоосон.

Үүний өмнө 2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ч гэсэн тогтоосон байгаа. Уг нь иргэд төрийн байгууллагаар эрхээ хамгаалуулах гэж сонголтоо хийдэг. Гэтэл эрхийг нь хамгаалах байгууллага нь статистикийн байгууллага болсон.

-Тухайлбал?

-Туул гол ингэж бохирдож, ширгэжээ, ийм хууль бус зөвшөөрөл төд олгогдсон байна гэх жишээтэй. Өнөөдөр төрийн байгууллага хууль бус зөвшөөрөл өгсөн талаар яриад суух нь утгагүй, гутамшиг. Монголд өнөөдөр төр, засаг ямар хямралд орсон байна гэдэг нь харагдаж байна. Төр, засаг Туул голын талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй гэсэн үг.

Яагаад гэвэл хууль бус үйл  ажиллагаа үргэлжилсээр байгаа. 2016 оны зургаадугаар сарын 15-нд 20 гаруй арьс, ширний үйлдвэр Туул гол руу хортой бодис нийлүүлдэг байсныг Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр хаасан. Гэтэл энэ үйлдвэрүүд эргээд ажиллаж байна.

Тэгэхээр Хятадын арьс, ширний үйлдвэрүүд, Туул голын эрэг дагуу байгаа 100 гаруй хайрга, дайрганы үйлдвэр, компанид улс төр, саарал ордон, нийслэлийн 45 төлөөлөгч, Хан-Уул дүүргийн үе үеийн төлөөлөгчид, Засаг дарга нар болон хурлын дарга нар шууд холбоотой болж байна.

-Яагаад шууд холбоотой гэж?

-Бидний дэмжиж ажилласан ажлыг тэд өнөөдөр нурааж байна. Энэ үйлдвэрүүдийг ажиллуулахгүй байх, хяналт тавих ёстой субъектүүд нь огт хараагүй юм шиг өнгөрч байна. Өнөөдөр ус гэдэг алт. Ямар ч үнэт зүйлээс илүү зүйл. Яагаад гэвэл хүний биеийн 70, дэлхийн 80 хувь нь ус байдаг. Тэгэхээр ус бидний хамгийн чухал хэрэгцээ.

Туул голыг гурван хүчин зүйл бохирдуулж, тодорхой тэжээлийн судсуудыг нь гэмтээж тасалж байна. Нэгдүгээрт, барилгын компаниуд. Туул голын эрэг дагуу энгийн хамгаалалтын бүс 200 метрт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Гэтэл тэнд их хэмжээний барилга байгууламж барьж, хайрга дайрганы тусгай зөвшөөрөл өгч лиценз, арьс, ширний үйлдвэр их бохирдол нийлүүлснээс Био комбинат, Шувуун фабрикийн иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь бодит жишээ юм. Зайсангийн харалдаа нийслэл дундуур өнгөрч байгаа хэсэг бол III зэргийн бохирдолтой. Энэ нь аюултай гэсэн үг. Ийм аюултай нөхцөл байдалд Улаанбаатар хот оршин тогтнож байна.

Туул гол 718 км газар урсдаг. Үүнээс 300 орчим км нь бохирдолтой байгаа. Тодруулж хэлбэл, 200 орчим км нь онц аюултай бохирдолтой. Ямар ч тохиолдолд мал амьтан, аж ахуйн нэгж, иргэд тэндээс ямар нэгэн зориулалтаар авч хэрэглэхийг хориглоно гэж Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байдаг. Гэтэл өнөөдөр тэнд суурьшлын бүсэд байгаа олон иргэн ундаалж, малаа, ногоогоо усалж байна. Энэ бүтээгдэхүүнийг эргээд Улаанбаатарын иргэд хэрэглэж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хэлэлцэх том асуудал болж байгаа юм.

-Та нар мэдээллээ хаанаас яаж олж авдаг юм бэ?

-Монголын ус уудаг, амьд организм бүгд биднийг дэмждэг. Бид албан ёсны 100 гаруй мянган гишүүнтэй. Олон гишүүн, дэмжигчтэй байхын нэг давуу тал нь Туул гол болон бусад булаг шандад нөлөөлж байгаа хорыг, тэнд хууль бус үйл ажиллагааг богино хугацаанд мэдэх боломжтой. Мөн хяналт тавьж байгаа. Тэгэхээр ардчилсан нийгмийн үнэт зарчим бол тор, иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байдаг.

Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар хэзээ ч Туул голыг хамгаалж чадахгүй. Яагаад гэвэл ямар нэгэн нөлөөлөлд автаж сайд, дарга нарын тушаалаар Туул голд хууль бус зөвшөөрөл, хууль бус дүгнэлт гаргаж өгөх магадлал өндөр байдаг. Тиймээс эсрэг байгууллага иргэний хяналт байхгүйгээс болж байгаа юм.

Монгол Улсад усны өргөн хэрэглээтэй уул уурхайн компаниудад иргэний хяналтыг байршуулах. Энэ нь тоолуурын заалтыг cap бүр очиж харж байна. Лац тавих үед нь хамт байж лацыг нь тавиулдаг байх хэрэгтэй. Тэгээгүйгээс төрийн байгууллага өөрөө сүүлдээ уул уурхайн компаниудтай үгсэн хуйвалдаж, тоолуурыг хууль бусаар ухраах эсвэл зогсоодог бодит бус хохирлыг учруулж байна. Хохирлоос яаж сэргийлэх ёстой вэ гэхээр хяналтыг нь тавих хэрэгтэй. Дахин хэлэхэд самуурсан улс төрийг цаашид зөв залахын тулд иргэний хяналтыг сайн оруулах хэрэгтэй байна.

-Танайхтай адилхан үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтайгаа хэр хамтарч ажилладаг вэ?

-Манайх үндэсний хэмжээндээ ганц том хөдөлгөөн. Бидэнтэй байгаль орчны чиглэлээр хамтарч ажилладаг төрийн бус байгууллагууд бий. Бид энэ онд "Цэвэр ус-цэвэр Туул” гэсэн 48 цаг Challenge хандивын аян өрнүүлж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийг дуудаж байгаа. Хүлээж авах эсэхийг сайн мэдэхгүй.

Цаашид бүх гишүүнийг дуудна. Яагаад гэвэл хууль тогтоох байгууллагад ажиллаж буй эрхэм гишүүд бидний энэ үйл ажиллагаанд оролцсоноор Туул голын нөхцөл байдлын талаар зөв хууль гаргах танин мэдэхүйн ухамсрыг нэмэгдүүлнэ.

Сүүлд сонгогдсон УИХ-ын гишүүд маань түмнийг соён гэгээрүүлэх ёстой. Ард түмнийг буруутгасан зүйл их ярьж байна. Тухайлбал, Г.Мөнхцэцэг байнгын хорооны хурал дээр ард түмэн бэлэнчлэх сэтгэлгээнд орчихлоо гэсэн. Үүнийг эсрэгээр нь үгүйсгэж хэлнэ. Яагаад гэвэл тэр хүмүүс маань өөрсдөө боловсрох хэрэгтэй байна.

Бидний Challenge УИХ-ын 76 гишүүний хэн дээр ч очиж болно. Хүлээж аваагүйг нь хүлээж аваагүйгээр нь, бидэнтэй хамтарч ажиллаж байгааг нь явуулж буй үйл ажиллагаатай нь нийтэд зарлана. Монголын топ гэсэн 100 компанид хандаж байна.

-Байгаль орчны яамтай хэр уялдаа холбоотой байдаг вэ. Тусалж, дэмждэг үү?

-Өнгөрсөн онд Байгаль орчны яаманд хамтран ажиллах хүсэлт өгөхөд өмнөх сайд Батцэрэг биднийг хүлээж аваагүй. Иргэний нийгмийн байгууллага хамтарч ажиллая, хамтарч шалгалт хийж дүнг олон нийтэд мэдээлье гэсэн утгаар Ашигт малтмалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар руу явуулахад бидэнд ямар нэгэн хамтран ажиллах бичиг, ямар ч хариу өгөөгүй. Уг нь төрд бичиг өгөхөд заавал хариу өгөх ёстой. Одоогийн сайд Д.Оюунхоролтой хамтарч ажиллаагүй байна. Удахгүй хүсэлт өгнө.

Байгаль орчны иргэний зөвлөл байгууллагын гишүүн. Үүгээрээ дамжуулаад Байгаль орчны яамтай тодорхой ажлууд дээр хамтарч ажиллах боломжтой. Манайх бие даасан, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хөдөлгөөн учраас Байгаль орчны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа.

Ер нь төрийн захиргааны төв байгууллага нь том ач холбогдолтой газар. Үйл ажиллагааныхаа хажуугаар улс төр оруулж яриад байна гэхээр бидний хийж байгаа ажил яах аргагүй улс төртэй холбоотой. Бидний энэ үйл ажиллагаа ард түмний сонголтын үр дүнд бий болсон Засгийн газар, парламент, түүний харьяа яам, агентлагууд дэмжихгүй юм бол өөр тэрийг хийх ямар бололцоо байгаа юм бэ. Өнөөдөр ард түмэн төрийг сонгож байгаа учир нь бидний өмнөөс сайн ажиллаарай. Миний уух ус, амьсгалах агаарыг хамгаалаарай гэж байгаа юм.


Б.Жагар: УИХ-ын гишүүдийг CHALLENGE-д дуудна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани