Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хар алт “сэрэх” цаг айсуй

Хар алт “сэрэх” цаг айсуй

 

ХЯТАДЫН ТӨЛӨӨХ САУДЫН АРАБ, ОРОСЫН ТЭМЦЭЛ

Дэлхийн эрчим хүчний хамгийн том зах зээлийн төлөөх тэмцэл яг одоо Орос, Саудын Арабын хооронд өрнөж байна. Хятадын нефтийн нийлүүлэлтийн ноён оргилыг эзлэх даалгавартай хоёр тал эн тэнцүү ширүүн өрсөлдөж байгаа нь энэ. ОХУ-ын Азийн орнуудад нийлүүлсэн нефть 2015 оноос 24 хувиар өсөж, 52.5 сая тонн буюу өдөрт 1.05 сая баррелаар хэмжигдэж байна.

Харин Ойрх Дорнодын эзэнт улсын хувьд энэ тоо өдөрт 1.02 сая баррел буюу нийт 51 сая тоннд хүрснээр хоёр дахь томоохон нийлүүлэгч болоод байгаа юм. Дэлхий тосоор гулгих цаг ойртсоор байгаа энэ үед салбарын бизнесменүүд ухаан сүвлэж, мэргэн алхам хийхийг зах зээл нь өөрөө шаардаж буй.

Ийм л онцгой үйл явдлаар дүүрэн ойрын жилүүдэд OXУ Азийн орнуудад нефтийн ноёрхлоо тогтоохоор хэдийнэ Саудын Арабтай тэмцэлдсээр ирсэн юм. Хямралын зуд дэлхийг нэрвэж байхад Хятадын эрэлт л гагцхүү үнийг тогтвортойгоор өсгөх хөдөлгүүр нь болж байв.

Нефть боловсруулагч хувийн үйлдвэрүүдийнхээ ачаар урд хөрш маань 2010 оноос хойш бараа бүгээгдэхүүний худалдан авалтаа огиом нэмсэн юм. "Хятадын хувьд саудиуд хамгийн том нийлүүлэгч байсаар ирсэн. Харин Оросоос авсан их хэмжээний импорт нь ихэнхдээ нефть боловсруулагч хувийн үйлдвэрүүдийн эрэлтийг өсгөж, стратегийн нөөцийн худалдан авалтыг нэмж байсан” хэмээн Шанхайд төвтэй "ICIS-China'’-ийн бараа бүтээгдэхүүний шинжээч Эми Сан хэлжээ.

Ингэхдээ Сибирийн түүхий нефтийг Оросын Козмино боомтоос Хятадын боловсруулагч үйлдвэрүүдийн гол цэг болох Чиндаод хүргэснээр харалт "залгигчдад” далайн чанадаас бүтээгдэхүүнээ хэрэглэх боломжийг олгосоор иржээ. "Нефть боловсруулагч хувийн үйлдвэрүүдийн импорт энэ онд ч үргэлжилнэ.

Мөн Орос-Хятадын нефть дамжуулах хоолойг өргөтгөхөөр төлөвлөсөн нь ОХУ-ыг энэ жил дахин Хятадын хамгийн том нийлүүлэгч болгох хандлагатай байна” гэж Сан хэлжээ.

Тэгвэл гаалиас гаргасан мэдээллээр Өмнөд Африкийн Ангол улс 2016 оны гурав дахь томоохон нийлүүлэгчээр тодроод байна. Тус улс нь нийт 43.7 сая буюу өдөрт 875 мянган баррел нефть экспортолжээ. Хятадын нийт хар алтны импорт өнгөрсөн жил 13.6 хувиар өссөнийг энэ сарын 13-нд гаргасан гаалийн мэдээнд дурдсан байв.

А.НОВАК ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 50-60 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ

АНУ-ын азрын тосны хайгуул хүчтэй сэргэж эхэлснээр нефтийн үнэ нэг хувиар буурсан талаар "Ройтерс” агентлаг даваа гаригт мэдээллээ. Учир нь ОПЕК болон ОПЕК-ийн бус үйлдвэрлэгч орнууд олборлолтоо бууруулахаар төлөвлөж эхлээд байгаа юм.

Баасан гарагт биржүүдийн хаалтын ханшаар түүхий нефтийн үнэ нэг баррел нь 65 центээр буурч 52.57 ам.долларт хүрсэн байна. Энэ сарын 22-нд ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак "Энэ онд дэлхийн газрын тосны үнэ нэг баррел нь 50-60 ам.долларт хүрнэ” хэмээн хэлснийг мэдээллийн ТASS агентлаг дамжуулжээ.

Түүнчлэн тэрбээр "ОПЕК-ийн болон ОПЕК-ийн бус орнууд нефтийн үйлдвэрлэлээ өдөрт 1.7 сая баррелаар бууруулж магадгүй” гэснийг "Интерфакс” агентлагийн мэдээлжээ.

Тэгвэл ОПЕК-ийн бус үйлдвэрлэгч болох Ойрх Дорнод дахь хамгийн том нефть олборлогч компани "Оман” энэ жил өдөрт дунджаар нэг сая баррелыг олборлоно хэмээн мэдэгджээ. "Oman”-ы үйлдвэрлэл өнгөрсөн жил анх удаагаа өдөрт нэг сая баррел гэх хэмжээнээс давж 1,004,300 баррел болсон нь 2.6 хувиар өссөн үзүүлэлт юм

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСӨВ БА ХАР АЛТНЫ ҮНЭ

Нефтийн зах зээлийн энэхүү өнгө төрх Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ. Parliament.mn сайтад нийтэлсэн 2017 оны нэгдсэн төсвийн танилцуулгад дурдсанаар Монгол Улсын хэмжээнд нийт 326.6 мянган ам километр талбайд 24 блок дээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, газрын тосны хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байна.

Үүнээс зөвхөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болох "Петрочайна Дачин Тамсаг” ХХК, "Доншен газрын тос Монгол" ХХК-тай гэрээ байгуулсан "Тосон-Уул 19”, "Тамсаг 21”, "Зүүнбаян 97” зэрэг 3 талбай дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Газрын тосны нийт экспортын 95 хувийг Дорнод аймгийн "Тосон-Уул 19”, "Тамсаг 21" дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж байгаа "Петрочайна Дачин Тамсaг ” XXК-ийн экспорт эзэлж байна. Түүнчлэн газрын тосны нийт экспортын хэмжээг найман сая баррел, нэг баррел газрын тосны үнэ 45 ам.доллараас доошгүй байна гэж төсөөлж, газрын тосны орлогоор улсын төсөвт нийт 176.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцлоо хэмээжээ.

Ямартаа ч бил газрын тосны үнийг хэтэрхий өөдрөг төсөөлөлгүй болж таарлаа.
Тэгвэл oilprice.com сайтад мэдээлснээр энэ онд хар алтны үнэ 70 ам.доллар ч хүрэх магадлалтай гэжээ.


Хар алт “сэрэх” цаг айсуй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани