- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Цариг”
Энэ сэдэв найман жил Монголын улс төрчдийг талцуулсан юм.
2014.10.24.Баасан гараг. УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Энэ хурлдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонссон байдаг. Урьд өдөр нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн ба тогтоолын төслийн 1 дэх заалтын "Сайншанд-Замын-Үүд” гэснийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авчээ. Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нэмж тусгагдсан Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагджээ. Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нэмж тусгагдсан Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагдаж байгаа юм. ...
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний гар утасны дугаарыг ашиглан мессеж илгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, гишүүний эрхэд халдсан хууль бус ажиллагаа явагдаж буйг УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Гончигдорж, Д.Ганхуяг нар мэдэгджээ. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд "Энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг өгсөн, хууль хяналтын холбогдох байгууллагууд ажиллаж байгаа” гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гар утас, мессежтэй холбоотой асуудлыг тус Байнгын хороо анхааралдаа авч Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулах болно гэдгийг мэдэгдэв....
... Энэ тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болсон.
Энэ мэтээр төмөр ам тавих талаар эцсийн цэг хатгаж чадаагүй олон тогтоол хэлэлцүүлгийн түүх бичиг бий болсон. Нэг км шинэ төмөр замыг тавиагүй манай төр аль чиглэлд ямар царигтай зам тавих талаар бол үндсэндээ 8 дах жилдээ талцаж байгаа юм. Төмөр замтай болчихвол гол зөөвөрлөх ачаа нь нүүрс байсан ба үүнээс үүдэн нарийн царигтай замыг тавих шаардлага үүссэнээр улс төр бүлэглэлүүдийн том талцааныг бий болгосон байдаг. Ийнхүү хоёр царигийг хоёуланг нь зөөвшөөрлөө гэсэн бөөрөнхий тогтоолын төсөл батлагдсанаар хэрүүл түрдээ намжсан боловч талуудын хэн нь ч цагаан тугаа өргөж бууж өгөөгүй юм. Яг л хойд урд солонгосын хагас зуун жил хадгалагдаж байгаа дайны гал зогсоох түр гэрээ шиг хүлээлт үргэлжилж буй.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг үр ашигтай бага зардалтай эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх асуудалд төмөр зам тавих асуудал зайлшгүй орж ирсэн. Шинэ засгийн газрын танхим энэ асуудлыг дахин хянаж, судлан боловсруулсан асуудлаа өчигдөр Эдийн засгийн байнгын хороонд оруулсан нь дахиад л оч үсэргэсэн бололтой.
Энэ удаагийн Засгийн газрын танхимын ээлжит шинэ чиглэл бол Зүүнбаян-Ханги болжээ. Тээвэрлэх гол ачаа эрдэс баялаг ч өөрчлөгдөж төмрийн хүдэр, зэсийн баяжмал гэж тодорхройлогджээ. Энэ сайхан төсөл дээр хадаг болгож нарийн бус өргөн царигтай төмөр зам тавина гэж оруулж ирсэн нь эхний хэлэлцүүлгээрээ маргаан өдүүллээ.
Өмнөд хөршийн хилээс их холгүй Зүүнбаян –Ханх чиглэлд яагаад заавал өргөн царигтай төмөр зам зурайлгах гэд байгаа билээ гэсэн асуулт босч ирлээ. Товч тайлбарт тээвэрлэлтийн замын урт 350 гаруй км-ээр багасаж, нэг тонн төмрийн хүдрийн тээвэрийн зардал 3-4 ам.доллароор буурна гэсэн судалгааг тавьж байна. Сүр дуулиантай зарлагдаж аж үйлдвэрийн парк болохоор цаасан дээр хэдэнтэй сүндэрлэж, төсөл судалгаанд нь гаднын компаниуд хөлслөн хэдэн зуун сая ам доллар залгисан Сайншанд энэхүү шинэ чиглэлд дахин байхгүй.
Нүүрсээ яасан бэ. Урагшаа Зөөхөө больсон уу . Хил дээр дахин буулгалт ачилт хийж асар их мөнгө цаг үрсэн хэвээр үлдэх үү. Яагаад заавал бүдүүн цариг гэж. Өнөөх танк ачсан цувааны төсөөлөл хэвээрээ юу ... гэж зарим гишүүд шилээ шөргөөгөөд эхэллээ. Энэ бол дөнгөж эхлэл байх. Зарим гишүүний сануулж байгаагаар их юм босгохын өмнөх дохионы туг . 2014 оных шиг гишүүдийн гар утсанд цариг ба эх орон гэсэн утгатай тулгалтын мессеж илгээхгүй байх. Гэвч цариг дээр хатуу байр суурьтай гишүүдийг ангилах бол бараг 50/50 харагддаг. Төмөр замаас баримтлах төрийн бодлого хэлэлцэгдэхээсээ өмнө хоёр царигийн талцаанд хэрчүүлэн дампуурдаг байдал бүү давтагдаасай.
Д.БАЯР
shuud.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||