Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу?

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу?

 

-Ажлын хэсгийнхэн яагаад тус үйлдвэрийн 51 хувийн асуудлыг хөндөхгүй байна вэ-

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдаж авсантай холбогдуулан хэл ам хэрүүл тэмцэл дээд цэгтээ хүрч улстөрчдийн урьд хожид хийж байсан олон янзын шахаа болон хэн гэгч этгээдүүд тус үйлдвэрийн мөнгөөр хөрөнгөлөг нэгэн болсон тухай баримтууд өнгөрсөн хугацаанд хангалттай цацагдлаа. Түүнчлэн тус үйлдвэрийн 49 хувийг Монголын төр авах ёстой гэсэн шийдвэрийг эрх баригчид гаргахаар санаархаж байна.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан хөндөхгүй байхын аргагүй нэг асуудал бол "Жаст" группийн захирал асан Ш.Батхүүгийн хэрэг. Тэрбээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2009 онд "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 140 сая ам. доллар зээлсэн тухай. 

Ийн хэлэхийн учир нь дээрх нөхөр тухайн онд уг мөнгийг зээлэхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудтай ярьж тохиролгүй хэсэг бүлэг хүмүүстэй үгсэн хуйвалдсаны улмаас Монгол Улсын Засгийн газар өрөнд орж Арбитрын шүүхэд дуудагдах болсон юм. Хамгийн гол нь энэ асуудлыг Засгийн газар болон хууль хяналтынхан огт мэдэлгүй явсаар Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 140 сая ам. доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээхэд л мэдсэн аж.

Тэгвэл энэ өрийн асуудалтай холбогдуулан "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь төрийн мэдэлд байна уу, үгүй юу гэдэг асуудал яригдах боллоо. Учир нь "Жаст”-ын Ш.Батхүү тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалж "Стандарт" банкнаас 140 сая ам. доллар зээлэн авч үүнийг нь Монгол Улсын Засгийн газар одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа учраас төрийн мэдэлд байдаг 51 хувь "бүрэн бүтэн" байгаа эсэхэд улстөрчид төдийгүй олон нийт гайхаж эргэлзэхэд хүрээд буй юм.

"ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ "ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВАХАД МАН ЗАСГИЙН ЭРХЭНД БАЙСАН

Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа "Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг шалгаж буй Ажлын хэсгийнхэн бидэнд дүгнэлтээ яаруу сандруу танилцууллаа.

Тухайлбал, "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал хөндөгдөхгүй байна. "Жаст”-ын Ш.Батхүү гэдэг нөхөр тус үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт” банкинд барьцаалж зээл авсан. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 140 сая ам. доллар гэж яриад байгаа болохоос бус яг хэдий хэмжээний зээл авсан нь тодорхойгүй байна. Гэхдээ Английн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарч Монголын тал энэ төлбөрийг барагдуулах үүрэг хүлээж байгаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсчихээд байхад "Эрдэнэт”-ийн 51 хувь байна уу, үгүй юу гэдгийг бид шалгах ёстой” хэмээсэн юм.

Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэлсэн энэхүү үг яах аргагүй үнэний ортой. Учир нь өнөөдөр улстөрчид хийгээд Ажлын хэсгийнхэн хувийн хэвшлийн худалдаж авсан 49 хувийн тухай асуудлыг яриад байгаа болохоос бус "Жаст”-ын Ш.Батхүүгийн "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан тухай асуудлыг огт хөндөхгүй байгаа нь хачирхалтай. Тиймээс л тус үйлдвэрийн 51 хувь байгаа үгүйг шалгаж тогтоох нь зүй ёсны хэрэг болоод байна.

Хэдийгээр Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч "Эрдэнэт” үйлдвэрийн түүхий эдээр барьцаалан "Стандарт” банкнаас авсан түүний 140 сая ам.долларын өрийг өнөөдрийг хүртэл хэн ч төлж барагдуулаагүй байгаа учраас төрийн мэдэлд 51 хувь байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй юм.

Уг нь 2015 оны долоодугаар сарын сүүлээр Ш.Батхүүгийн өрийг Төрийн банкаар төлүүлэхээр болж байсан. Гэтэл энэхүү өрийг тус банкаар яасан ч төлүүлж болохгүй гэх чиглэлийг АН-ын нөлөө бүхий эрхмүүд гаргасны эцэст уг өр төлбөрийн асуудлыг зогсоож байсан тухайг бид өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байсан.

Хэрвээ тухайн үед 140 сая ам. долларыг Төрийн банкаар төлүүлсэн бол өнөөдөр "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу, үгүй гэдэг яриа гарч ирэхгүй байсан. Хэргийн учгийг хөөгөөд үзвэл "Жаст”-ын Ш.Батхүү 140 сая ам. долларыг МАН-ыг Засаг барьж байх үед авч байсан юм. Тиймээс л түүнд баталгаа гаргаж өгсөн хоёр хүн нь хоёулаа МАН-ынхан.

Тиймээс л энэ парламентыг дангаараа шахам бүрдүүлэх болсон МАН-ынхан уг өрийн асуудлыг шийдэж нэг тийш нь болгохоор сэтгэл шулуудаад зогсохгүй "Эрдэнэт" үйлдвэрийг хувьд яаралтай шилжүүлж болохгүй гэх үүргийг аваад буй учраас ийнхүү яаран сандран Ажлын хэсгээр шалгалт хийлгүүлж эцэст нь "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төр 100 хувь эзэмших нь зүйтэй гэсэн санал гаргах вэ дээ.

Хэрвээ хувийн хэвшилд тус үйлдвэр очсон тохиолдолд асар их булхай луйвар нь олон нийтэд ил болох учраас ийнхүү тодорхой хэсэг хүмүүс "Эрдэнэт”-ийн 49 хувь дээр үхэн хатан зүтгэж эсэргүүцэх болсон нь энэ гэж ойлгож болохоор дүр зураг харагдаж байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч "сэхээн амьдруулах тасаг"-т шилжээд байгаа энэ үед эдийн засагт дахин нэг "галав” юүлж "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу, үгүй юу гэх асуудал ч босч ирж магадгүй нь.


“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани