Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Цэрэннадмид:"Сентерра гоулд"компанид олгосон ашиглалтын лиценз бүгд хуурамч

 
О.Цэрэннадмид:"Сентерра гоулд"компанид олгосон ашиглалтын лиценз бүгд хуурамчНоён уулын ай сав газарт алтны олборлолт явуулах "Сентерра гоулд" компанийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгуулах шүүх хурал энэ сарын 23-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч хариуцагч талын хүсэлтийн дагуу хурлыг ирэх сарын 6-ныг хүртэл хойшлуулсан. Энэ талаар "Ноён уулаа аваръя" төрийн бус байгууллагын тэргүүн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.ЦЭРЭННАДМИДТАЙ ярилцлаа.
 
-"Сентерра гоулд” компанийнхан хилийн зураглалын талаарх лавлагаа авах шаардлагатай гэсэн хүсэлт тавьсны дагуу шүүх хурал хойшилсон гэлээ. Энэ нь ямар учиртай юм бэ?
 
-Засгийн газрын төлөөлөгчөөр сууж байгаа Уул уурхайн яамны мэргэжилтэн "Хилийн зураглалын талаар ярилцаж байна” гэсэн санал хэлж шүүх хурлыг хойшлуулсан. Уг нь тэрхүү лавлагааг лицензээ авахаас өмнө авчихсан байх учиртай. Үүнээс харахад "Сентерра гоулд” ХХК Монгол Улсын хуулийг зөрчиж, зөвшөөрөл авсан нь тодорхой болж байгаа юм.
 
-"Сентерра гоулд” компанийн ашиглалт явуулах талбай нь хамгаалалтын бүсийн гадна байдаг гэсэн тайлбарыг тэд хэлдэг юм билээ?
 
-Ноён уулын ай сав газар орон нутгийн тусгай хамгаалалттай бүс. Түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн нийтийн хурлын тогтоолоор хамгаалсан. Тодруулбал, 2015 оны аравдугаар оарын 28-ны өдөр хууль бус тогтоолоор 11 мянган га газрыг төрийн хамгаалалтад авсан. ИТХ-ын төлөөлөгчийн 50-иас дээш хувь нь хуралдаж байж гаргасан тогтоол, шийдвэр хүчин төгөлдөр болдог.
 
Гэтэл манай сумын ИТХ-ын 31 төлөөлөгчийн 11 нь хуралдаад хууль бусаар дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Хамгийн гол нь хууль бус шийдвэрээрээ "Сентерра гоулд” компанийн ухах талбайг хамгаалалтын бүсийн гадна талд үлдээж байгаа юм. Ноён уулын ай сав газрыг бүхэлд нь төрийн тусгай хамгаалалтад авах ёстой.
 
-Ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл авах гэж буй аж ахуйн нэгж, компаниуд холбогдох хуулийн дагуу шаардлагатай материалыг бүрдүүлдэг. Тухайн компани дээр дурдсан лавлагаанаас гадна шаардлагатай бусад материал, баримт нотолгоогоо шүүх хурал дээр үзүүлж байна уу?
 
-"Сентерра гоулд” компани лицензээ анхнаасаа хууль бусаар авсан. Учир нь, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, усны шинжилгээ судалгааг хэзээ ч хийж байгаагүй. Үүнээс гадна эмийн болон олон наст ургамал, хорхой шавьж, араатан жигүүртэн, хөрс, цэвдгийн судалгааг ерөөсөө хийгээгүй атлаа лиценз авчихсан байгаа юм. Эхпээд лицензээ авчихаад дараа нь судалгаа, шинжилгээ хийдэг хууль Монголд байхгүй. "Ядаж та нар усныхаа судалгааг хийсэн үү” гэж асуухаар "Усны судалгааны ажлын хэсэг гарчихсан.
 
Судалгаагаа одоо хийж байгаа" гэсэн хариулт өгсөн. Үүгээрээ "Сентерра гоулд”-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ямар ч судалгаа, нотлох баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Мөн хүнцлийн агууламж болон цэвдгийн асуудлыг эрдэмтэд сая судалж гаргасан гэж байна билээ. Үүнээс үзэхэд эрдэмтэд нь хүртэл мөнгөөр амаа таглуулж, худлаа судалгаа гаргаж өгдөг болсон байна.
 
-Тэгэхээр ашиглалтын лицензээ авахаас өмнө шаардлагатай судалгаагаа хийж, баримт материалаа бүрдүүлээгүй байсан учир зөвшөөрлийг нь хүчингүйд тооцох ёстой биз дээ. Гэтэл шүүх хурлаас тэдгээрийг бүрдүүлэх хугацаа яагаад өгөөд байна вэ?
 
-"Сентерра гоулд” компанид олгосон ашиглалтын дөрвөн лиценз бүгд хууль бус, хуурамч. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар ашиглалтын ногоон лицензийг ямар ч судалгаагүйгээр яагаад шууд "Сентерра гоулд” компанид олгосон гэдэгт гомдол гаргаж, маргаан үүсгээд явахаар гэнэт л бичиг баримт бүрдүүлдэг хууль үйлчилж байгаа нь Монголын эмгэнэл.
 
-Ноён уулд олгосон ашиглалтын лицензийг хүчингүй болгуулах шүүх хурал хэдэн удаа хойшилсон санагдаж байна. Ер нь хэдэн удаа ямар шалтгаанаар хойшилж байв?
 
-10 дахь удаагаа хойшилж байна. Ингэхдээ дандаа хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу хойшилдог. Тэдний өмгөөлөгч хүртэл хувийн шалтгаанаар шүүх хурлыг гурван удаа хойшлуулж байсан. Тэгээд л янз бүрийн шалтаг шалтгаан гаргаж, хүсэлт тавиад эхэлдэг. "Сентерра гоулд" компани гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцож байгаа. Бид ашиглалтын лиценз хууль бусаар олгосон гэж Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай маргаан үүсгэсэн. Гэтэл тэдний өмнөөс "Сентерра гоулд” компанийнхан давж ярьдаг. Хариуцагч тапынхан нэг ч үг дуугардаггүй. Ярих боломж ч олгодоггүй.
 
Уг нь хуулийнхаа дагуу гуравдагч этгээд хязгаарлагдмал эрхтэй шүүх хуралд оролцох ёстой. Монгол хүн хуулийн доор төрж, хуулийн дөр үхнэ. Хуулийг бид хүндэтгэж явах учиртай. Тиймээс бид тэдэнтэй хуулийн дагуу л ярина. Ноён уулын ай сав газрын аптыг "Сентерра гоулд" компанийнхан аль хэдийнэ барьцаанд тавьж, мөнгө аваад түүнийгээ оффшор дансандаа хийчихсэн учраас ингэж улангасаад байж магадгүй гэж сэжиглэж байгаа. "Сентерра гоулд” компани Киргизийн Кумторын алтны ордыг ашиглаж байгаа. Үндсэн хуульд зааснаар Монголын газрын хэвлий доорх баялаг бүх ард түмний мэдэлд бөгөөд төрийн хамгаалалтад байдаг. 
 
Гэтэл монголчуудын өмч болсон тэрхүү баялгийг "Сентерра гоулд” компанийнхан 65 тонн алттай гэж хэлээд 165 сая ам.доллараар Эрээн гэдэг компанийн нэр дээр барьцаалан зээлдүүлэх газарт тавьчихсан. Мөн үүнээс өмнө тухайн баялгийг барьцаалж Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар авч байсан. Үүнийгээ төлж барагдуулсны дараа буюу энэ сарын 15-нд "Ноён уулын ай сав газарт 120 тонн алт бий" гэж хэлээд 150 сая амдолларыг тухайн банкнаас хүсэмжилсэн байна билээ. 
 
Тэгсэн атлаа манай улсад ярихаараа 50 тонн гэдэг. КанадынТоронто хот дахь манай төлөөлөгчид "Европын сэргээн босголт хөгжлийн банкинд Ноён уулын алтыг барьцаанд тавих гэж байна. Үүнийг энэ сарын 11-цд захирлуудын Хурлаар авч хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл бидэнд ирүүлсэн. Үүний дагуу Улаанбаатар дахь Европын Сэргээн босголт хөгжлийн банкинд очиж, Канадын Торонто хот дахь төв банктай нь видео хурал хийж "Монголын нийт ард түмний баялгийг та нар барьцаанд авч, нөөцийг нь ухах боломж олговол энд иргэний дайн гарна шүү. Тэр дайны хамгийн анхны обьект нь танай дахь Европын Сэргээн босголт хөгжлийн банк байх болно” гэж хатуу сануулсан.
 
-Ер нь Ноён уулын ай сав газар хэдий хэмжээний алтны нөөцтэй юм бэ?
 
-"Сентерра гоулд” компанийн олборлох цэг нь Ноён уулын хэвлийгээс хоёрхон км-ийн зайтай. Тэнд нийт 75 тонн алтны нөөц байгаагаас идэвхтэй нь 50 тонн гэдэг. Идэвхгүй 25 тонныг нь ухахгүй гэж "Сентерра гоулд”-ынхан хэлсэн. Ер нь тухайн газрыг 75 тонн алтны нөөцтэй гэдгийг хэн тогтоосон юм бэ. Тэнд чинь олон зуун жилийн тэртээгээс олборлолт хийж ирсэн байдаг.
 
-"Сентерра гоулд” компани яг хэнийх юм бэ?
 
-Жон Казакофф гэдэг хүнийх. Энэ хүний "Бороо гоулд” компани Их таширын нуруун дахь 43 тонн алтыг Тогтвортой байдлын гэрээгээр Монголд нэг ч төгрөг өгөхгүйгээр зөөсөн. Уг нь арван жилийн хугацаанд тухайн алтыг олборлохоор тохирсон боловч тавхан жилийн дотор ухаад дуусгачихсан. Үндсэн орд нь дуусчихсан гэсэн атлаа өнөөдрийг хүртэл тухайн компанийн алтны үйлдвэр ажиллаж байна. Тэгэхээр Их таширын нурууг 43 тонн алттай гэж хэн тогтоосон юм. 
 
Хэрэв үндсэн орд нь дуусчихсан юм бол яагаад тэр компани ажиллаад байна вэ. Тэнд хэдэн зуун тонн алт байгаа учир л үйл ажиллагаагаа зогсоохгүй байна гэсэн үг. "Бороо гоулд" компаний! иргэд хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй найдваргүй болсон учир "Сентерра гоулд’’ гэдэг компанийг Жон Казакофф байгуулсан хэрэг. Энэ хүн Ноён уулан дээр зогсч байгаад монголчууд руу салаавч гаргасан. Тэгээд "Манай лобби бүлэг танай УИХ, Засгийн газарт ч байгаа. Бид лобби бүлгээрээ дамжуулан Урт нэртэй хуулийг чинь байхгүй болгоно. Ноён уулыг чинь ч ухна” гэж хэлж байсан удаатай.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин

О.Цэрэннадмид:"Сентерра гоулд"компанид олгосон ашиглалтын лиценз бүгд хуурамч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани