- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Трамп Дакотагийн газрын тос дамжуулах хоолойн төслийг дахин сэргээлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп маргаан дагуулсан Keystone XL буюу Дакотагийн газрын тос дамжуулах хоолойн төслийг дахин сэргээх тушаалд гарын үсгээ зурлаа. Энэ нь түүний эрчим хүчний дэд бүтцээ өргөжүүлэх эхний алхмуудын нэг аж. Keystone XL төслийг өмнөх засгийн газар зогсоосон байсан юм.
Энэхүү төслийн дагуу газрын тос дамжуулах хоолой нь Канадын Альберта мужийг Америкийн Небраска мужтай холбох юм. Төсөл биеллээ олсон тохиолдолд Канад болон Өмнөд Дакотагийн газрын тос олборлогчдод ашигтай аж. Гэсэн хэдий ч өмнө нь тус хоолойг бариулахгүй хэмээн эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулан, амжилт олоод байсан Америкийн уугуул иргэд болон байгаль хамгаалагчид Трампын шийдвэрээс үүдэн томоохон ялагдал хүлээж байгаа юм.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ хэмээн амлаж байсан билээ. Тэрээр 2015 онд Ерөнхийлөгч Барак Обама зогсоосон Дакотагийн газрын тос дамжуулах хоолойг барьж дуусгах нь зөв хэмээн, 6.1 тэрбум ам. долларын Keystone XL төслийг дахин сэргээхээ мэдэгдэж байсан юм.
Дотоодын түүхий газрын тосны олборлолт нь нэмэгдэж, импорт багассан ч дэлхийн газрын тосны хамгийн том хэрэглэгч болох АНУ одоог хүртэл газрын тосны импортоос хамааралтай хэвээр байгаа юм. Канад улс Америкийн түүхий газрын тосны хамгийн том импортлогч хэвээр байгаа ч, Дакотагийн газрын тос дамжуулах хоолойг барьснаар Америкийн эрчим хүчний аюулгүй байдал улам сайжрах болно хэмээн Вашингтон үзэж байна.
Энержи Трансфер Партнерс компани Дакотагийн газрын тос дамжуулах хоолойг барьж дуусах шатандаа явж байсан ч Обамагийн засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард Миссури голын доогуур тунель барихыг хориглосноор тус төсөл зогссон юм.
Төслийг эсэргүүцэгчид тус хоолой нь усны нөөц болон Америкийн уугуул иргэдийн газар нутагт аюул учруулна хэмээн олон сарын турш эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Газрын тос дамжуулах хоолойг газар нутагтаа бариулахгүй гэсэн эсэргүүцэгчдийн тоо 10 мянгад хүрч байсан юм.
Ерөнхийлөгчийн шийдвэр гарсны дараа Стэндинг Рок омгийнхон, "Энэхүү хоолой нь шударга бусаар, бидний зөвшөөрөлгүйгээр баригдах гэж буйг америкчууд мэднэ. Энэхүү хоолой нь бидний эрхийг зөрчиж, бидний болон 17 сая америкчуудын ундны усыг бохирдуулах эрсдэлтэй.” хэмээн мэдэгдэл гаргасан байна.
Keystone XL төслийг анх TransCanada компани боловсруулсан ба тус хоолой баригдснаар өдөрт 830 мянган баррель газрын тос дамжуулах хүчин чадалтай аж. Трампын мэдэгдэж байгаагаар тус төслийн ачаар шинээр 28 мянган ажлын байр бий болох гэнэ.
Обамагийн засгийн газар тус төсөл нь Америкийн эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт авчрахгүй хэмээн зогсоосон аж.
Эх сурвалж: www.reuters.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||