- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэт” үйлдвэрт хууль бус хяналтаа тогтоосноос хойш “Монголын зэс корпораци” руу 58 сая ам.доллар шилжүүлжээ
Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа "Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нарын нөхдүүд мэдэгдээд буй. М.Мөнхбаатар хэлэхдээ "Манай компани "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-ын "Ростех” компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт харамсалтай нь нэг талын байр суурийг хэтэрхий барьсан байна. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, өөрийн байр сууриа илэрхийлэх хүсэлтийг бичгээр дөрвөн ч удаа гаргасан боловч ганц удаа ч хариу, албан бичиг тайлбар өгөх боломж олгосонгүй. Бид компанийн зүгээс Ажлын хэсэгт бүх төрлийн мэдээллийг хүргүүлсэн. Мөн нэгдүгээр сарын 10-ны өдөр ажлын хэсэгт миний бие, Ганболд, Орхон бид гурав ажлын хэсгийн асуултанд хариулсан. Хариултыг маань ажлын хэсгийн дүгнэлтэнд тусгаагүй нэг талыг барьсан харамсаж байна.” гэсэн бол О.Орхон захирал "Хэлцэл, дүгнэлттэй холбоотой асуудалд Худалдаа хөгжлийн банк зөвлөхөөр оролцсон. Сая ажлын хэсгийн дүгнэлтэд "Худалдаа хөгжлийн банк”-ыг гүтгэж, нэр хүндэд нь халдсан мэдээлэл гарсан байна. "Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд хууль зөрчсөн, гэрээ зөрчсөн асуудал байхгүй. "Худалдаа хөгжлийн банк”-ны нийт актив хөрөнгө 6.6 их наяд, олгосон зээл 3 их наяд гаруй төгрөг бий. Ерөнхий дүнгийн хувьд ийм боловч аж ахуйн нэгжээс гадна Засгийн газартай хамтарч олон төслийг санхүүжүүлж байсан… Банк бол Монгол Улсын хуулийн дагуу санхүүгийн үндсэн үүргээ гүйцэтгэж ажилласан. Бид мөнгө угаасан ямар нэгэн хууль зөрчсөн асуудал үүсгээгүй. Монголбанк жилд банкны үйл ажиллагааг хоёр удаа шалгаж, хяналт тавьдаг. УИХ-ын ажлын хэсэг банкийг хянахгүй. Хууль ёсны хяналтыг Төв банк тавьдаг. Харилцагчдийн хүсэлтийн дагуу бид энэ зээлийг гаргаж өгсөн нь нуугаад байх зүйл биш. Хуулиар олгогдсон нэг зээлдэгчийн хязгаар дотор энэ зээлийг авсан. Цаашид энэ зээлийг яаж ашигласан нь ч хуулиар зөвшөөрөгдсөн. Гол нь банк эрсдэлгүй байдал, эргэн төлөлт зэрэг дээр мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах хуулийн эрхтэй. Эргээд өнөөдөр төлөгдөх зээлүүд нь төлөгдөөд 88 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй болсон байна.” хэмээн хэлээд байгаа.
Тэгвэл Ажлын хэсгийн зүгээс ямар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэе.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих "Ростех” улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг "Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байна. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Мөнхбаатар, Л.Энхболд нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэлээ
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг "Монголын зэс корпораци”-д худалдсантай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч, шалгасан. Ажлын хэсгийн шалгалтын зорилго гурван үндсэн чиглэлийг хамарлаа.
Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль тогтоомж зөрчсөн үү, гаргасан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан уу гэдэг асуудал,
Хоёрдугаарт, 49 хувийг худалдаж авсан банкны хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэх асуудал,
Гуравдугаарт, банктай холбоотой худалдан авалт болон "Эрдэнэт үйлдвэр”-ийн татвар, тус үйлдвэрийн 2016 оны зургаадугаар сарын 30-наас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл хийсэн гүйлгээг шалгах хүрээнд хүрээнд ажлын хэсэг ажилласан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Татварын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны төлөөлөл багтсан мэргэшсэн дэд ажлын хэсгүүдтэй ажилласан.
Хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд энэ худалдан авах ажиллагаа явагдсан уу гэдэг асуудлыг шалгаж үзээд хүчин төгөлдөр хуулийн хүрээнд явагдаагүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт ажлын хэсэг гаргасан.
Өөрөөр хэлбэл Засгийн газар 2016 оны зургаадугаар сард гаргасан 330 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэлээ.
Энэхүү худалдан авах ажиллагаагаар Үндсэн хуулиас эхлээд өнөөдөр мөрдөж байгаа Олон улсын гэрээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, мөн Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Олон улсын гэрээ, Засгийн газрын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах УИХ-ын 27 дугаар тогтоолыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн.
Том агуулгаар нь дүгнэхэд, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.
УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн.
Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шалгасан.
Нийтдээ "Монголын зэс корпораци” нь "Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг шилжүүлсэн байна. Энэ мөнгийг яаж босгосон бэ гэдэг асуудлыг судлан үзэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, уг компаниуддаа Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар Худалдаа хөгжлийн банк "Монголын зэс корпораци”-ийг санхүүжүүлсэн байна.
Ямар компаниудаас "Монголын зэс корпораци” 400.27 сая америк долларыг зээлж авсан бэ гэвэл "Кью Эс Си” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшдэг компаниас 62.9 сая доллар,”Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая доллар, "Юнайтед энержи систем” компаниас 70.0 сая америк доллар, "Канетик” компаниас 68 сая америк доллар авсан байна.
Өөрөөр хэлбэл, нэр дурьдсан компаниудад Худалдаа хөгжлийн банк зээл олгож, уг мөнгийг нь "Монголын зэс корпораци” авч, мөнгө босгон, босгосон мөнгөөрөө "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг авсан байна.
Энэ нь Банкны тухай хуульд заасан арилжааны хэлцэл хийж, бизнесийн ашиг олох замаар хадгаламж эзэмшигчийн мөнгийг банк ашиглаж болохгүй гэсэн хуулийн заалтыг Худалдаа хөгжлийн банк зөрчсөн гэсэн үг юм. Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргасан.
Ерөнхийдөө 49 хувийн хувьцааг худалдаж авахдаа босгосон мөнгө зэрэг асуудлаас харахад төр 100 хувь эзэмшилдээ авах ёстой үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг Засгийн газар ийм замаар хувьд өгдөг нь буруу гэсэн байр сууринд хүрсэн.
Өнөөдөр Худалдаа хөгжлийн банкинд Хөгжлийн банк, Монголбанкнаас дамжуулан зээлдүүлсэн нэртэй хууль бусаар олгосон нийт 200 гаруй тэрбум төгрөг, 71 сая америк доллар, дээрээс нь Хөгжлийн банкнаас байршуулсан бондын мөнгө бас байгаа. Энэ бүх мөнгөөр Засгийн газар хэлцэл хийх замаар 49 хувийг буцаан авч, ард түмний өмч, татвар төлөгчийн хөрөнгийг төр өөртөө авч ашиглах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Хоёр дахь асуудал нь өнөөдөр арилжааны банкуудад явагддаг хууль бус зарим зүйл байна. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд олон банк дампуурсан. Үүнтэй холбоотойгоор банкны эзэд өөрсдөө бизнес хийх зорилгоор хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үргүй зарцуулдаг, энэ хэрээр банкны хөрөнгийн чадавхи муудаж дампуурах нөхцөл байдал үүсч болохуйц үйл явдал гаргахаас болгоомжлохыг дүгнэлтэд дурьдсан.
Нэг банкны хувьцаа эзэмшигч тухайн нэг банкиндаа л хувьцаа эзэмших ёстой. Гэтэл Д.Эрдэнэбилэг өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны 93 хувийг, Улаанбаатар банкны 99.8 хувийг эзэмшиж байна. Энэ нь хуулийн шаардлага биелэгдэхгүй байна гэсэн үг. Банкийг тойрсон нэр бүхий албан тушаалтнууд, тухайн банкинд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал, бусад салбар газрын захирлаар ажиллаж байсан залуучуудаар дамжуулан байгуулсан компаниудаар дамжиж бүх арилжааны бизнесийг хийж байна. Тийм учраас энэ байдлыг засах ёстой гэсэн асуудлыг Монголбанкинд хариуцуулахаар даалгаж байна.
Ийм байдлаар худалдан авалт явагдсан учраас 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад тусгасан "Засгийн газар худалдаж авахгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох ёстой гэж ажлын хэсэг үзсэнийг дахин цохон тэмдэглэе.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Орхоныг "Монголын зэс корпораци”-ийг төлөөлсөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн болгож хууль зөрчжээ
-Ш.Раднаасэд даргын мэдээлэл дээр нэмж хэлэх, тодруулах зүйл байна. Энэ нь нэр дурьдсан компаниудтай холбоотой юм. Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчийн байгуулсан компаниуд болох, энэ хүний шууд удирдлагад ажилладаг Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар гэх хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулж энэ ажиллагаа явагдсан байдаг. Нэр дурьдсан компаниуд эхэлж Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ хийж, тус банкнаас 62-70 сая америк доллар аваад, тэр мөнгөө шууд "Монголын зэс корпораци” руу шилжүүлж, "Монголын зэс корпораци” нь Орос руу шилжүүлэх ийм схем явагдсан байна.
"Монголын зэс корпораци” нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн гэх данснаас нийт гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг ОХУ-ын "Альфа” банкинд шилжүүлсэн байна.
"Монголын зэс корпораци” анх 2012 онд "Жүмйерэ” нэртэй байгуулагдсан. 2014 онд "Эм ди пи”, "Эн ди кэй” гэж нэрээ хоёр удаа сольсон. 2016 оны гуравдугаар сард нэрээ дахин өөрчилж "Монголын зэс корпораци” болсон, нэг гишүүнтэй компани юм. Энэ компани гэнэт 2016 оны эхээр хөрөнгөтэй боллоо гэж 112.0 тэрбум төгрөгийг эхлээд хадгаламжаасаа ОХУ руу шилжүүлсэн гэдэг зүйл яригддаг. Үйл ажиллагаа явуулдаггүй компани байж байгаад гэнэт энэ худалдан авалтад оролцож, 112.0 тэрбум төгрөг Ц.Пүрэвтүвшингийн Улаанбаатар банкин дахь хадгаламжаас гарсан гэдэг тайлбар хэлж байгаа.
"Монголын зэс корпораци” Худалдаа хөгжлийн банкнаас 2016 оны зургаадугаар сарын 20-нд 75 сая америк доллар зээлэхдээ ирээдүйд бий болгох орлого гэгчийг, мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг барьцаалсан байдаг. Дараа нь банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг "Монголын зэс корпораци”-ийг төлөөлсөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн болгож хууль зөрчжээ.
Мөн Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг "Кью Эс Си” гэж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн концессийн гэрээгээр авсан компаниас 62.9 сая америк доллар зээлсэн. Энэ компани Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр авахдаа авто зам, төмөр зам гэх зэрэг таван үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барина гэж тохиролцсон асуудал байдаг юм байна. Энэ хугацаандаа бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зардлаа нөхнө гэж гэрээ хийсэн боловч Засгийн газар 2015 онд гэнэт гэрээнд өөрчлөлт оруулж, төмөр зам, авто зам барьсан мөнгийг энэ компанид буцааж олго гэдэг гэнэтийн шийдвэр гаргаж, 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Сангийн сайд байсан Б.Болор нийт дүнгээрээ 90.0 сая америк долларыг "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авахын өмнө шилжүүлсэн байна.
Дараа нь 2016 оны зургаадугаар сарын 17-нд Ц.Пүрэвтүвшингийн зуун хувь дангаараа эзэмшдэг "Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая доллар зээлсэн гэдэг. Энэ хүн өмнө нь 112.0 тэрбум төгрөг Улаанбаатар банкин дахь хадгаламжаасаа шилжүүлсэн.
Үүний дараа "Юнайтед энержи систем” компаниас 68.0 сая америк долларын зээл авсан. Энэ компанид Худалдаа хөгжлийн банк зээл олгож, энэ мөнгийг "Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн. 2012 онд байгуулагдсан энэ компани 2012-2015 онд 10.2-33.5 сая, 2016 онд 1.2 сая төгрөгийн татвар төлсөн. 2016 оны тавдугаар сарын 30-нд Д.Эрдэнэбилэг хувьцааг нь эзэмшдэг "Кью Эс Си” компанид шилжүүлсэн. Энэ компани 2016 оны зургаадугаар сарын 14-нд Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станцыг барьцаалсан. Гэтэл тийм цахилгаан станцын тухай асуудал огт байхгүй.
Дараа нь 2016 оны зургаадугаар сарын 17-нд Сингапурт бүртгэлтэй гэх "Канетик” компаниас зээлсэн 68.0 сая доллар байна. Энэ компанийг Ц.Пүрэвтүвшин Монголд бүртгүүлэх гэж нэрийг нь авчихаад бүртгүүлээгүй. Үүний дараа 2016 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа "Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмал”-ыг барьцаалсан гэрээ хийсэн.
Ш.Раднаасэд даргын мэдээлэл дээр нэмж хэлэх гэсэн хоёрдугаар асуудал бол энэ асуудлыг гаргаж тавьснаасаа хойш би наад зах нь 100 орчим тэрбум төгрөгийн татварын мөнгө алга болчихлоо гэдэг зүйл сөхөж тавьсан. Тэгэхэд "Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирал байсан Ц.Даваацэрэн мэдэгдэл хийгээд ийм мөнгө алга болоогүй, 87 тэрбум төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлээгүй гэдэг зүйл ярьсан. Гэтэл юу болсон бэ гэвэл 2016 оны зургаадугаар сарын 27-нд буюу "Эрдэнэт үйлдвэр”-т хууль бус хяналтаа тогтоосноос хойш арваннэгдүгээр сарын 21 хүртэлх хугацааны орлого, зарлагын асуудлыг авч үзэхэд 2012 оны ногдол ашиг гэж 47 сая америк доллар, 2013 ногдол ашиг гэж 8.6 сая америк доллар, "Монголын зэс корпораци”-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар, нийт 58 сая америк долларыг Ц.Пүрэвтүвшингийн "Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн байна.
ОХУ аваагүй ногдол ашгийг 2012, 2013 онуудад "Эрдэнэт үйлдвэр”-тэй ямар ч холбоогүй байсан энэ компани аваад, мөнгийг зувчуулчихсан байх юм.
Мөн Д.Эрдэнэбилэгийн мэдэлд бүтэц нь шилжсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү хоёр орчим тэрбум төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн байдалтай байна.
Татварын албанаас хийсэн шалгалтаар энэ жилийн татварын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл цаашид энэ бүлэглэл татвар төлөх сонирхолгүй, байгаа хөрөнгөө шархаа нөхөхөд зориулах юм байна гэдэг нь шалгалтын явцад ажиглагдсан.
Эдгээр зүйлийг тодруулж хэлэхийг хүслээ.
Нэмж хэлэх бас нэг зүйл бол, арилжааны банкууд одоо мөрдөж байгаа хуулиар 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулна гэж заасан. Дээр нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч долоон төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүнээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл Худалдаа хөгжлийн банк тойрсон хүмүүс банкны хуулийн энэ үндсэн зарчмыг зөрчиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, төрийн өмчийн газруудыг элдэв аргаар өөрийн болгох үйл ажиллагааг 4-5 жил явуулсан байна.
Монголын өнгөт металлын бүх салбарыг эрхшээлдээ оруулах, дээрээс нь эрчим хүчний салбарт хувийн хяналт тогтоох ажлыг өнгөрсөн дөрвөн жилд хийсэн байна. Сонгуулийн үеэр Багануурын станцыг авах гэж байгаад больчихсон. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг яг ийм байдлаар авах гэж оролдсон ч одоо зогсонги байдалд байгаа.
Ийм холын улбаатай, төрд хяналт тавих гэсэн оролдлого удаан хугацаанд явагдаж, үүнд төр татагдан орсон байна гэдгийг хэлэх гэсэн юм гэж байв.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||