Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Битгий хуцаад байгаарай, Тавантолгой бол Монголын ард түмний өмч

 

Битгий хуцаад байгаарай, Тавантолгой бол Монголын ард түмний өмч

 

Зарим нэг учиртай "толгойнууд" "Таван толгой"-г Үндэснийхээ компанид "өвлүүлсэн нь дээр" гэдэг хувилбарыг хүчтэй ярьж, хамхуул шиг нөхдүүдийг лоббидохыг оролдож байгаа мэдээлэл саарал ордны өрөө бүрээр тэнүүлчилж байна. Хэрэвзээ үндэсний гэгдэх MCS болоод түүний "Энержи Ресурс”-т өгчихвөл Тавантолгойг ашиглах, ашиг шимийг нь хүртгэх ажил ямар нэгэн асуудалгүйгээр урагшлах юм гэнэ. Бас "Тавантолгой нэг их ач холбогдолгүй" тухай ч ярьж.

 

Битгий хуцаад байгаарай. Тавантолгой ач холбогдолгүй гэхийг чинь захын нохой ч зөвшөөрөхгүй. Түүний ач холбогдол хийгээд монголчуудад, монголын эдийн засагт ямар үр өгөөжтэй нөлөөтэй болохыг судлаач Д.Ганхуяг тов тодорхой бичсэн байдаг юм.

 

Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой чинь Монголын ард түмний өмч. Төр өөрөө үүнийг зарлаж хувьцаа эзэмшүүлсэн атал өдгөө хувьцаа эзэмшигчдээс нь хэрхэх тухай ганц үг асуулгүйгээр өрөнд идүүлж өтөнд баригдсан компанид өгнө гэдэг чинь ариун явдал мөн үү.

 

Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой аль хэдий хөдөлчихсөн юм шүү. Гэхдээ Ерөнхий сайд асан Сү.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар "Тавантолгойн хоолойг боомилохоос өмнө" шүү. Тэд БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой "Чалко” компанийг сонгон шалгаруулалтаас дэгээдэж авсаныг бүгд мэдэж байгаа.

 

Ингээд 2011 оны долдугаар сард "Чалко” компанийн ерөнхийлөгч Лоу Жиан Чуаныг Монголд ирэхэд С.Батболд, Д.Зоригт нараас гадна "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нар гэрээг гардан боловсруулан хийгээд 350 сая ам.доллар аваад салхинд хийсгэчихсэн юм шүү дээ. Хэрэв тэд авсан мөнгөө зөв "үрж" чадсан бол Тавантолгойн хувьцаа эзэмшигчид зохих хувиа хүртэж, Монголчууд  сэтгэл хангалуун явах байв. Харамсалтай нь Хятадын компанид өр тавин байж авсан 350 сая ам доллар 2012 оны сонгуулийн өмнө шоу хийж цацаад дуусгасан даа. Ямар ч өгөөж, үр бүтээл байгаагүй. Нэг ч цэцэрлэг, сургууль баригдаагүй. Нэг ч эмнэлэгт үүнээс хөрөнгө оруулаагүй. Нэг ч өрхийн үйлдвэрийг дэмжээгүй. Нэг ч км зам тавигдаагүй. Ийм л юм болсон. 

 

Гэтэл Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байхдаа "Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани "Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцдаа Тавантолгойг Монголын ард түмэнд хүртээмжтэй биш зөвхөн ходоодгүй мангасын хоол болох гэж байсныг олон нийтэд дэлгэснийг хэн эс андахав.



"Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани "Энержи Ресурс”-ийн өр зээл



 -Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум ам.долларын "Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь бүгд EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна гэсэн дүгнэлт гаргасан.



 -"Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох "Mongolian Coal Corporation” (Luxemburg), "Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох "Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.



 -"Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох "Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох "Энержи Ресурс Майнинг” ХХК, "Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна. Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна. Тэгэхээр "Энержи Ресурс” ХХК нь энэ хэмжээний өглөг зээлтэй болж таарах нь.



 "Энержи Ресурс” ХХК, "Энержи Ресурс Корпораци” ХХК, "Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), "Mongolian Coal Corporation” Ltd (HK), "Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна. Иймээc ийм их өр зээлтэй компанид "Тавантолгой”-н ордыг ашиглах эрх олгоно гэдэг хоттой хэдэн хонио өөрөө чонын аманд тавиад тууснаас ялгаа юу байх вэ. Иймээс Тавантолгойн асуудлыг дахин дахин хэлэлцэж, Монголд ашгаа өгөх хувилбарыг л сонгох нь зүйтэй. Зарим гишүүдийн хэлсэнчлэн, эдийн засаг хүнд байна. Бидэнд мөнгө хэрэгтэй гэдэг сэтгэлээр харж, өнөөдрөө бодон Тавантолгойгоо "тавьчихвал” бид "Оюутолгой”-той адил хоосон үлдэх магадлал тун өндөр байна. Иймээс "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг юутай үнэн үг болохыг Таван толгойн гэрээн дээр харуулаад өгөх хэрэгтэй.


Иргэд хувь эзэмших эрхийг мартав уу Та нар...



Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг хувьцаатай "Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. 

 

УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дугаар тогтоолд Монгол Улсын иргэн бүрт 1 бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж өгсөн юм. Тэгвэл өнөөдөр "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Иймээс Монгол түмний ганц хүсэл бол "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээж, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийг олгохыг л хүсэж байгаа. Гэтэл ийм их хэмжээний өртэй "Энержи Ресурс” ХХК тус ордыг захиран зарцуулах эрхийг атгавал ард түмэнд энэ ашиг ирэх үү, улс орон минь 51 хувиа эзэмших үү гэдэг эргэлзээтэй болох юм.

 

ТАВАН ТОЛГОЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙД


 

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 01 дүгээр сарын 09.

 

Зээлийн рейтинг, эрсдлийн судалгаа анализаар мэргэшсэн, олон улсын нэрд гарсан агентлаг "Moody’s” дэлхийн коксждог нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлын талаар явуулсан судалгааныхаа дүнг гаргажээ. Таван Толгойн талаар шийдвэр гаргах гэж байгаа энэ хариуцлагатай үед энэхүү судалгааны дүнгээс маш товч танилцуулах нь монгол судлаач миний үүрэг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл маш товч юмыг өөрөө мэдээд бүр их товчилж мэдээ төдий болгож байгаа юм.

 

Харин юу ч мэдэхгүй байж, юу ч хийхгүй байж эх сурвалж нь хаа байгаа юм, баталгаатай юм уу энэ тэр гэж битгий хуцаад байгаарай. Сурвалж нь "Moody’s” гэж би дээр дурдсан. Би зүгээр л "мэдээлэл нэхэж” байдаг алхаг залхуу, хэт сониуч атлаа юу ч хийдэггүй усан тэнэгүүдэд заавал "байцаагдаж”, "тайлагнаж” байх албагүй…

 

Коксждог нүүрсний үнэ буурсан нь дэлхийн коксждог нүүрсний үндсэн хэрэглэгч болсон хятадын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотойгоос гадна дэлхийн эдийн эдийн засаг дахь нийтлэг таагүй байдалтай холбоотой юм.


Хэдийгээр Хятадын засгийн Газар коксждог нүүрсний нийлүүлэлтийн үзүүлэлтийг багасгах, эрэлт нийлүүлэлтийн зохих тэнцвэрийг хангахыг эрмэлзэж байгаа боловч 2016 он хүртэл нүүрсний үнэ эрс өсч чадахгүй юм.


Нөгөө талаас, далайн тээврээр дэлхийн коксждог нүүрсний 50%-ийг хангадаг австралийн компаниуд нийлүүлэлтээ багасгахыг хичээхгүй байгаа нь үнэ дахин сэргэх боломжийг хязгаарлаж байна.


Хятадын зах зээл дээр эрэлт нь өсөхөөс нааш коксждог нүүрсний үнэ дахин сэргэх боломж байхгүй шахам. Учир нь хятадын зах зээл дэлхийн бүх нүүрсний 60%-ийг эзэлдэг.


Ийм нөхцөл байдлын улмаас дэлхийн томоохон компаниуд, түүний дотор "Arch Coal”, "Alpha natural Resources”, "Walter Energy” болон бусад компаниуд санхүүгийн хүндрэлд ороод байна


Монголын хувьд гэвэл тухайн асуудлаар австралийн экспортлогчдыг мэдэгдэхүйц шахаж чадсанхэдий ч ложистик гэсэн өөр асуудалтай тулгараад байна. Монголд дэлхийд томоохонд орох коксждог нүүрсний ордын нэг болох "Таван Толгойн” орд байдаг ба түүний нөөц нь ойролцоогоор 2,6 миллиард тонн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олборлолтын жилийн хэмжээг 5 сая тонн хүргэн ихэсгэж болох ба чингэхдээ энэ бүх нүүрс хятадын зах зээлд зориулагдах юм.


Гэхдээ энэ орд газрын экспортын бодит чадавхи нь (потенциал) төмөр замын нэвтрүүлэх чадвараар тодорхойлогдох юм. Дэлхийн банкны үнэлгээгээр тээврийн энэ коридорыг өргөтгөхөд шаардагдах хөрөнгө оруулалтыг олборлолтын боломжит хэмжээ нь бүрэн нөхөж чадна.


Ямар ч тохиолдолд Монголын коксждог нүүрс цаашдаа австралийн нүүрсийг хятадын зах зээлээс шахан гаргах болноХятадад Монголын нүүрс нэлээд шалтгааны улмаас ашигтай байгаа юм.


Монголд бас нэг экспортын чиглэл бий болов. Энэтхэгийн ган хайлуулах төрийн "SAIL” компани Монголд төмрийн хүдэр, коксждог нүүрс олборлохоос гадна ган хайлуулах үйлдвэр барих боломж хайж байна. Гэхдээ "SAIL” Энэтхэг рүү экспортоо яаж хийх асуудал одоохондо ойлгомжгүй байгаа юм.


"Таван Толгойн” ордын оператор "Energy Resources” оросын "Evraz” групп, улмаар оросын төмөр зам (РЖД)-тай гэрээ байгуулан Монголын нүүрсийг Оросоор дамжуулан цааш нь далайн замаар Зүүн-Өмнөд Азийн орнуудад гаргах ложистик хэлхээний талаар ярилцсан байна.


http://www.24tsag.mn/content/145255.shtml

 

Битгий хуцаад байгаарай, Тавантолгой бол Монголын ард түмний өмч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани