- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюу толгой”-н хүдэр, алт, зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж биелжээ
"Оюу толгой” компани 2016 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан, гүйцэтгэлийн шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн онд "Оюу толгой” компани боловсруулсан хүдрийн хэмжээ болон алт, зэсийн үйлдвэрлэлээрээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Дөрөвдүгээр улиралд 2000 гаруй монгол ажилтнууд гүний уурхайн Босоо ам 2, 5 болон уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг үргэлжлүүлж, налуу амын үндсэн хөрс хуулалтыг хийж дууссан байна. "Оюу толгой” компани энэ онд 130 – 160 мянган тонн баяжмал дахь зэс, 100 – 140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
2010 оноос хойш "Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 6.1 тэрбум ам.доллартай тэнцэж буй бөгөөд энэ нь 2016 онд 760 сая ам.доллар болжээ.
Түүнчлэн Оюутолгой компани ус ашиглалтын хувьд ижил үйл ажиллагаатай уурхайнуудын хэрэглээний 1/3 хувийг ашиглаж байгаагаа тодотголоо. Өөрөөр хэлбэл ус дахин ашиглалтын жилийн дундаж түвшин 86.2 хувь байгаа бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.423 шоо метр аж. Харин тус компанийн ажиллах хүчний хувьд 2016 оны эцсийн байдлаар ил уурхай, баяжуулах үйлдвэрийн ажиллах хүчний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлжээ. Үүний 22 хувь нь Өмнөговийн иргэд юм байна.
"Оюу толгой” ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрес хэлэхдээ, "2016 онд Оюу Толгойн хамт олон үйл ажиллагааны болон зах зээлийн сорилт дунд маш сайн гүйцэтгэлтэй ажиллалаа. Тухайлбал бид гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлтийг 0.22 болгон бууруулж, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээрээ Рио Тинто групп болон уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн байр сууриа хадгаллаа” хэмээн онцлов.
2016 онд "Оюу толгой” компани Өмнөговь аймагт 69 сая ам.долларын бараа, үйлчилгээний худалдан авалт хийж, орон нутгийн дэд бүтцийн салбарт 9.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн байна.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
“Оюу толгой”-н хүдэр, алт, зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж биелжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани