- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хайгуул ба хүлээлт
Хайгуул сэргэж, эрдэс илэрч байна. Доллар дуудсан шинэ мэдээнүүд хайгуулын салбараас хөвөрч эхэллээ. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани Монголоос өндөр эрдэсжилт илрүүлснээ өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Тус компани өнгөрсөн сард шинэ судал олж, шуурхайлан судалжээ. Эхний өрөмдлөгөөр 220 метрийн гүнд тонн тутамд 64 грамм алт байгааг тогтоосон байна. Мөн 42 метрт 0.15 хувийн зэс байгааг илрүүлжээ.
Компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт "Алтан бүргэд” талбайн хайгуул амжилттай болсныг тэмдэглээд эрдэсжилт илүү ч нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. "Xanadu Mines”-ийн хайгуул үүгээр дуусахгүй. Өнгөрсөн оны дундуур тус компани Оюут Улаан ордынхоо нөөцийг ахиулсан. Хүдрийн өндөр агууламж бүхий дөрвөн талбай илрүүлсэн юм.
Доллар дуудсан шинэ мэдээнүүд хайгуулын салбараас хөвөрч эхэллээ
Дахин нэг төсөл. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Erdene Resoure Development” компани газрын гадаргатай ойр алтны судал илрүүлснээ мөн энэ сард дэлгэлээ. Тус компани Монголд "Баян хөндий” болон "Алтан нар” ордыг эзэмшдэг. Ирэх онд ч хайгуулаа эрчимжүүлэхээ "Erdene Resource Development"- ийн гүйцэтгэх захирал Питер Акерлий онцолж байна.
Шил шилээ дарсан шинэ мэдээнүүд олон улсын зах зээлд эерэг мессэж болон хүрч буй нь мэдээж байна. Орхиж болохгүй онцгой үзүүлэлт ч бас байна. Сар гаруйн өмнө "Kincora Copper” компани шинэ судлаа батлав. Тус компани "Баян тал” талбайгаас эрдсийн агууламжаараа "Оюутолгой”-той төстэй шинэ судал олсон байна. Үүнийгээ олон улсын хөрөнгө оруулагчдад зарлалаа. "Kincora Copper”-ийн тайлбарлаж буйгаар энэ нь ойролцоох бүслүүр дэх I зэрэглэлийн шинэ орд болох магадлалтай аж.
Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хайгуулын ажил ийн олз дүүрэн байна. Ирэх онд ч энэ эрчээ алдахгүй, хайгуулаа урагшлуулна гэдгээ эдгээр компанийн удирдлага мэдэгдээд байгаа юм. Энэ хэрээр Монголыг чиглэх мөнгөний урсгал ч эрчимжинэ. Уул уурхайн уналтаас улбаалж Монголын эдийн засагт эерэг үзүүлэлт ховордсон. Уруудсан, буурсан статистик зонхилох болсон. Ийм бүрхэг цагт хайгуулын салбараас гэгээ татаж эхэлсэн нь энэ. Хувийн хэвшилтэй зэрэгцэн төр, засаг ч анхаарал хандуулж байна.
Шар металлын хайгуул, олборлолтыг нэмэх "Алт-2” хөтөлбөрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт баталлаа. 2020 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд алтны бэлэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Цаашлаад эдийн засгийн хүндрэлийг гэтлэх Засгийн газрын нэг "зэвсэг” гэж үзэж байгаа юм.
Эдийн засгийг босгох хүлээлт хайгуулын салбарт үүслээ
Үүнээс гадна шинэ онтой уралдан хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Одоогоор сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Ирэх сараас өргөдлөөр олгоно гэж Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт мэдээлсэн байна. Манай улс нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь буюу 31 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн.
Эргэн сануулахад таван жил зогссон хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оноос олгож эхэлсэн юм. 2015 оны эцэс гэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Мөн 2015 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажилд нийт 104 тэрбум төгрөг зарцуулсан гэх дүн бий.
Хайгуулыг дагадаг мөнгөний хэмжээ энэ онд ч эрчимжихээр байна. Ингэснээр агшиж буй эдийн засагт дэм болох нь дамжиггүй. Монголын төр, хувийн хэвшил ч хайгуул тийш анхаарлаа хандуулаад эхэллээ.
- "Xanadu Mines" компани Монголоос өндөр эрдэсжилт илрүүлснээ өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.
- Ирэх онд ч энэ эрчээ алдахгүй, хайгуулаа урагшлуулна гэдгээ эдгээр компанийн удирдлага мэдэгдээд байгаа юм.
- Хайгуулын тусгай зөвшөөрлийг ирэх сараас өргөдлөөр олгоно.
Мөн хайгуулаас хөвөрч буй сайн мэдээнүүд олон улсын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болон хүрч, тэдний итгэлийг эргүүлэхэд чухал болохыг салбарынхан хэлж байна. Богино хугацаанд доллар даллах хамгийн боломжит бөгөөд найдвартай арга гэж эдийн засагчид дүгнэж байгаа. Тиймээс унаж буй эдийн засгийг сэвхийтэл босгох хүлээлт хайгуулын салбарт үүсээд байна.
Г.Байгал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||