- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төслийн хэрэгжилтийг “утаа болгогч” буруутанг хайсан нь...
Төрийн тэргүүнээс өгсүүлээд Төрийн шагналт нийтлэлч, төмөр ган үзэгтэн сэтгүүлчид, түмний нэгэн төлөөлөл гээд утааны эсрэг уур бухимдлаа илэрхийлээгүй хүн үлдээгүй шинжтэй. Утааны эсрэг ядаж нэг удаа чангахан найтаалгаагүй бол Улаанбаатарын иргэн гэдгээ нотлохгүй шинжтэйдэг шүү. Надад ч бас энэ асуудалд "хошуу нэмэх” хонины ээлж оногдсон нь энэ. Нуруугаа авахуулсан морь аятай талхиулсан эл сэдвийг бусдын хөндөөгүй аль өнцгөөс гаргах вэ гэж хэрэндээ бодлогоширсоор хоёр өдрийг дэмий үрчихэв. Арга мухардан бивээр "Шинэ зам”-ын ойролцоо байх Хангай хотхоноос гарч яваад "Төслийн зуух байнга авна” гэх хулдаасан хэвлэл бүхий зарыг нэгэн хашааны буланд байрлуулсныг олж харав. Өдийг хүртэл утааны эсрэг хэрэгжсэн олон төсөл хөтөлбөрүүдээс хамгийн дорвитой үр дүнг авчирч мэдэхээр байсан "Өлзий” тэргүүтэй зуух өдгөө малчдын гэрийг дулаацуулж, түлшийг хэмнэх болсныг гэнэт саналаа. Улаанбаатарын утаа буурахгүй байгаагийн буруутан энэ мэтийн ашиг хонжоо хайгчид төдийгүй гол буруутанг илрүүлэх хайгуулаа эндээс эхлэх ёстойг ухаарч зар дээрх дугаар руу залган ярилаа.
Ченжүүд хуучин зуухыг 50000, шинэ зуухыг 200000 төгрөгөөр авдаг гэх бөгөөд үзэж харж байгаад үнээ тохирно гэв. Ийм зүйлээр ашиг хонжоо олохоо "ариун явдал” гэж үзэж байна уу гэж ихэд коммун зан гарган харилцуурын цаанаас яллавал, "Тийм л юм бол тэр Нарантуул дээрээ очоод үзэхгүй юу” хэмээн өөдөөс ширүүхэн хэлээд утсаа салгав. Агаарын бохирдолд бусдыг буруутгах хүсэлдээ хөтлөгдсөөр "Нарантуул” худалдааны төвийн зүүн хаалганы тушаа зуух, яндан зарж борлуулдаг худалдаачид дээр явж очив. Гэр хороололд ховордсон гэх өнөөх төслийн зуухнууд чинь ярайгаад байж байх нь тэр. Хэрэг явдлаа учирлан нэрээ нууцлахыг хүссэн наймаачин эрээс зарим нэг зүйлийг асуувал, "Төслийн зуухын тараалт одоо зогссон ч өмнө нь хоёр гурваар нь аваад хадгалчихсан байсан иргэд эрэлт нь ховордож үнэ нь өсөөд ирэхээр гаргаж өндөр үнээр зарахаар авч ирдэг учраас л бид худалдан авч хэд гурван төгрөг нэмээд цааш нь зардаг. Голцуу мөнгөний хэрэг яаралтай тулгарсан иргэд л зарахаар авч ирэх нь элбэг. Төслийн энэ зуухнуудыг нэгээс хоёр жилийн өмнө орон нутгийн иргэд олноор худалдан авдаг байсан бол одоо эрэлт ч багассан даа. Одоо ч төслийн зуухгүй хөдөөний айл үлдээгүй биз дээ /инээв/. Төслийн зуух эрж сурах нь ч, зарахаар авчрах нь ч эрс багассан. Энийгээ дагаад үнэ нь ч нэмэгдэж байна. Зарахаар авч ирж байгаа иргэд бараг л бидний зарах үнээр бидэнд өгөх гэж оролдоно. Тэгээд ярьж хөөрч байгаад хуучин "Өлзий” зуухыг 100000 төгрөгөөр авч дээр нь 50000 төгрөг нэмээд зарна. Шинэ "Өлзий” зуухыг бол 150000-аар авдаг. Монголчуудын хийсэн "Дөл” зуух арай үнэтэй. Хуучныг нь 200000, шинийг нь 250000 төгрөгөөр иргэдээс худалдан авч үнэ нэмж зардаг” хэмээн бодит үнэнийг дэлгэв.
Хязгаарлалтын бүсэд утааг буулгах зорилгоор хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөн, гэрээ хэлцэл хийн байж тараасан төслийн зуухыг зарж борлуулж буй наймаачдыг буруутгах үндэсгүй санагдав. Ямар тэд айлд хэрэглэж байгаа зуухыг хүчээр авч зарж байгаа биш. Эрэлт, нийлүүлэлт байгаа цагт тэндээс ашиг хонжоо олох нь наймаачдын үндсэн ажил. Ажлаа хийж байгаа улсыг буруутгалтай биш. Тэгвэл хорт утааг бууруулах их үйлсэд иргэний үүргээ ухамсарлан хүчин зүтгэхийн оронд хоногийн хоолны мөнгөө чухалд тооцсон "борчууд” буруутай юу?
Нэг өрхөд нэг зуух олгоно гэсэн хатуу нөхцөл анхнаасаа тусгагдаагүй учир нэг хаяган дээр бүртгэлтэй 5 гишүүнтэй айлын бүх гишүүд регистрийн дугаараа Хас банкинд бүртгүүлэн 250000 төгрөгний бодит ханштай зуухыг 24300 төгрөгөөр авцгаажээ. Энэ л хэрэгжилтийн цоорхой төслийн зуухыг хэд нугалан дамлаж зарах үндсийг бүрдлүүлчихжээ.
Эсвэл нэг айл өрхөд нэгээс олон зуух олгох нөхцөлийг бүрдүүлж оршин суугаа хаягийн тодорхойлолтыг үнэгүй тараагддаг материал аятай баруун солгойгүй олгосон хорооны ажилтнууд буруутай юу? Магадгүй эндээс буруутан тодорч болзошгүй учир дурын жишээ болгон Сүхбаатар дүүргийн IX хороог зорьж, зохион байгуулагч н.Батбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.
Төслийн зуух нийлүүлэх, гэрээ хэлцэлд гарын үсэг зуралцан, авалцаж өгөлцөх ажиллагаанд хороод ерөөс оролцоогүйг дугаар хорооны Зохион байгуулагч хариуцлагатайгаар мэдэгдээд, утаа бага ялгаруулагч зуухыг сайн дурын үндсэн дээр худалдан авах хүсэлтэй иргэн, айл өрхийн оршин суугаа хаягийн тодорхойлолтыг цохож өгсөн болохыг тайлбарлав. Тус хороо албан ёсны бүртгэлтэй 600-аад өрхтэй боловч төслийн зуух авах тодорхойлолтод хамрагдан гэрээ хийсэн 1400-аад иргэн бүртгэгдсэнийг дуулгав. Нэг өрхөд нэг зуух олгоно гэсэн хатуу нөхцөл анхнаасаа тусгагдаагүй учир нэг хаяган дээр бүртгэлтэй 5 гишүүнтэй айлын бүх гишүүд регистрийн дугаараа Хас банкинд бүртгүүлэн 250000 төгрөгний бодит ханштай зуухыг 24300 төгрөгөөр авцгаажээ. Энэ л хэрэгжилтийн цоорхой төслийн зуухыг хэд нугалан дамлаж зарах үндсийг бүрдлүүлчихжээ. Бас л хэн буруутай вэ гэдэг асуулт урган гарах нь дамжиггүй. Даахгүй нохойн булуу хураахын үлгэрийг үзүүлсэн иргэд буруутай юу? Эсвэл зуух авсан өрхийн нэрсийг тулгаж үзэхийн оронд хороонд бүртгэлтэй иргэдийн регистрийг тулгаж харахыг урьтал болгосон Хас банк буруутай юу? Ном ёсоороо бол төслийн зуух худалдан авах гэрээнд тухайн зуухаа хэрэглэхгүй болон, зарж үрэгдүүлсэн тохиолдолд зуухны үндсэн үнийг хэд дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль оногдуулах тухай заалт тусгагдсан ч том толгойлон зуухаа дамлан зарсан нэг ч иргэнд торгууль оногдуулсангүй. Гэрээний хэрэгжилтийг биелүүлж буй эсэхийг шалгах, хянах үүрэгтэй Цэвэр агаар сангийн ажилчид ердөө л зуух хэрэглэж буй эсэхийг харилцуурын цаанаас асуусан болоод өнгөрдөг. Газар дээр нь ирж шалгахгүй тэр холоос асуусан болоод өнгөрч буй мэргэжилтэнд хэн ч зарсан үрснээ үнэнээр хэлэхгүй. Гэрээний хэрэгжилтийг шалгах өөр дорвитой алхам анхнаасаа л хэрэгжээгүйгээс утаа бага ялгаруулдаг зуухны төсөл үр дүнгээ өгөөгүй замхарчээ. Буруутан хэн болох нь ч тодорхой болов.
Туршилтаас туршилтанд дөжрөх "туулайнууд”...
Гэвчиг буруугүй ч буруутан мэтээр олны хомрогонд өртөн чичлэгдэж буй хохирогчид нь агаарын бохирдлыг бууруулах бүхий л төсөл хөтөлбөрүүдэд дуулгавартай хамрагдан хөрөнгө мөнгө зарцуулан, утааг бууруулах төслийн "туршилтын туулайнууд” болсоор ирсэн, цаашид ч болж мэдэх айл өрхүүд, иргэд ямар дүгнэлт хийх бол оо? Магадгүй тэр л "туршилтын туулайнууд” хамгийн оновчтой гарцыг тодорхойлж мэдэх юм. Орон сууцанд амьдардаг бид л элдэв ШБОС бодож олж тэнгэрийн санаагаа хөрсөнд буулгах гэж ухантдаг болохоос төсөл, туршилт бүхний хохирогч болсон иргэдийнхээ дуу хоолойг сонсож байсан бил үү? Ингээд Хайлаастын хуучин эцсийг зорьлоо.
Шөнийн тарифийг тэглэснээр айлууд шөнийн турш халуугуур ажиллуулаа ч өдрийн цагт яах вэ гэдэг асуудал тулгарна. Гол нь ямар ч сайн халаагуур тавьсан ч галын илчийг гүйцэхгүй нь ойлгомжтой. Хэрэв миний санаснаар болдог бол цахилгааны шөнийн тарифийг тэглэхийн оронд ажил алба тарж, улс амьтан гэр орондоо хоол цайгаа хийж, нүүрс түлээгээ галлаж эхэлдэг 18:00-22:00 цагийн хооронд цахилгааны үнийг тэглэвэл илүү ч үр дүнтэй байж мэдэх юм.
Чингэлтэй дүүргийн XVI хороо Согоотын 81-ийн 1135 тоотод оршин суугч Ө.Мөнхтөгсийнх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдэд хэрэгжсэн бүхий л төсөлд хамрагджээ. Тэднийх гэрт амьдардаг өрхүүдийн дулаан алдалтыг багасгах зорилгоор Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн Монгол гэрийн дулаалгын иж бүрдэлийг 2012 онд үндсэн үнийх нь 30 хувиар буюу 300000 төгрөгөөр авч байжээ. Дээрх иж бүрдэлд дөрвөн ханатай гэрийн дөрвөн ширхэг дээвэр, зургаан туурга, бирзээнт, хаалганы эсгий, хаяавч, өрх зэрэг зүйлс дагалджээ. Дулаан алдалтыг бууруулах дээрх иж бүрдлээр дөрвөн ханатаа "зузаалснаар” нүдэнд харагдаж, гарт баригдах тодорхой үр дүнг шууд нэрлээд хэлчих боломжгүй ч, онгорхой цоорхойгоороо дулаан алддаг байсан гэрт мэдэгдэхүйц үр дүнг өгсөнийг баталж байв. Ө.Мөнхтөгс ахынх одоо ч төслөөр авсан дулаалгаа хэрэглэсээр буй аж.
Үүний дараагаар тэднийх төслөөр олгогдсон "Дөл” зуухыг 2013 онд мөн л авч тавьсан бөгөөд өвлийн нөхцөлд өдөрт 3-4 удаа галладаг гэнэ. Иргэн Ө.Мөнхтөгс хэлэхдээ, "Төслийн зуух утааг бууруулахад бодит үр дүн өгөхгүй байна гэж шүүмжлэх гол шалтгаан нь иргэд өөрсдөө энэ зуухаа зөв хэрэглэж дадаагүйд оршиж байна. Төслийн зуухыг ашиглах заавар нь нүүрсээ ёроолд нь хийгээд, дээр нь түлээгээ хийж оройгоос нь асааж галлах номтой. Гэтэл манайхан хуучин монгол зуухаа ашиглаж сурсан зангаараа модоо эхэлж хийж дээрээс нь нүүрсээ хийж галладаг нь маш буруу. Энэ мэтээр зөв хэрэглэж чадахгүйгээс шалтгаалан зарж дамлах, хуучин ширмэн зуухаа эргүүлж тавьдаг. Уг нь бол төслийн зуухыг хэрэглэхийн ашиг тус их. Түлш хэмнэдэг, олон галладаггүй, гэрт тортог ялгаруулдаггүй, хувцас хунарт утаа шингэдэггүй гээд магтах зүйл их. Адаглаад эд анги нь эвдэж сүйдсэн тохиолдолд үнэгүй солиод өгчихдөг нь олзуурхмаар. "Өлзий” зуух зөвхөн халаалтын зориулалттай хоол цай дээр нь хийж болдоггүй бол Монгол инженерүүдийн бүтээсэн "Дөл” зуухан дээр тогоо тавьж хоол хийхэд ямар ч асуудалгүй. Харин шүүмжлэлтэй тал нь түлшээ хийснээс цагийн дараа л дулаанаа ялгаруулж, хоёр цагийн дараа гэхэд хүн тогтож суухын аргагүй дулаан ялгаруулдаг ч ялгаруулсан дулаанаа удаан хадгалах шаардлагатай ч удалгүй хоёр цагийн дараа эргээд илчээ алддаг. Цогийг нь гаргаад асгъя гэхээр болдоггүй, нэг бол маш их халдаг, нэг бол таг хөрчихдөг гэмтэй. Гэхдээ хэрэглээд болоод л байна” гэж байв.
Түүнчлэн хаалганаас алддаг дулааныг буруулах зорилгоор хэрэгжсэн гонхны дулаалга бүхий амбаарын дөрвөн талт дулаалгын ДСП хавтанг 2011 онд мөн л төслийн шугамаар 60000 төгрөгөөр авч хэрэглэжээ. Хаалгаар алдагдах дулааныг барих үүрэгтэй дээрх хавтан гэвчиг тун хэврэг нугасаараа салаад уначихсан одоо ашиглагдаггүй. Гэр хороололд энэ чиглэлээр хэрэгжсэн олон ажлуудын хамгийн үр дүнгүй нь дээр ДСП хавтан байсныг онцолж байлаа.
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Төрийн тэргүүний зурган дор "Таны гэрэл зургууд бол Монголын түүх юм” хэмээн тодорхойлсон шиг Ө.Мөнхтөгс ахын сүүлийн арваад жилийн амьдрал бол нийслэлчүүд утааны эсрэг тэмцсэн замналын бодит дүр. Үүний тодхон жишээ нь Ө.Мөнхтөгс ах таван жилийн өмнө шугаманд явж амин зуулгаа залгуулдаг "мууран” микро автобустай байсан ч он хуучинтай, утаа их хаядаг шалтгаанаар хязгаарлалтанд өртөж унахаа байж ээ. Тэрээр энэ тухай "Хуучин машин утаа их хаядаг гэдэг шалтганаар хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарладаг явдлыг би хувьдаа оновчгүй шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл хуучин машин орж ирсэн шинэ мотор тавиад монголчилдог. Хуучин мотор утаа хаяна уу гэхээс, хуучин кузов утаа хаяхгүй шүү дээ. Харин буруу тохиргоотой машин утаа хаяж байна гэвэл харин үнэнд нийцнэ. Ер нь тэгээд утааны хамаг буруутан гэр хорооллын бид болж таарч байх шиг байна. Гэтэл уг нь манайх гэхэд аль чадахаараа иргэний үүргээ биелүүлж утааг бууруулах зорилго бүхий төслийн бүх л шатны хэрэгжилтэнд хамрагдаад л яваад байдаг” хэмээсэн юм.
Шөнийн тарифийг тэглэснээр айлууд шөнийн турш халуугуур ажиллуулаа ч өдрийн цагт яах вэ гэдэг асуудал тулгарна. Гол нь ямар ч сайн халаагуур тавьсан ч галын илчийг гүйцэхгүй нь ойлгомжтой. Хэрэв миний санаснаар болдог бол цахилгааны шөнийн тарифийг тэглэхийн оронд ажил алба тарж, улс амьтан гэр орондоо хоол цайгаа хийж, нүүрс түлээгээ галлаж эхэлдэг 18:00-22:00 цагийн хооронд цахилгааны үнийг тэглэвэл илүү ч үр дүнтэй байж мэдэх юм” гэж утаатай тэмцсэн өөрийнхөө "нөр их” туршлага дээр үндэслэн гаргалгаа хийсэн юм.
Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Ө.Мөнхтөгс ахаас шөнийн цахилгааны тарифийг тэглэх алхам утааг багасгах оновчтой шийдэл болж чадах эсэх, хөрсөн дээрээ нөхцөл байдал ямар байгааг асуувал, "Гэр хороололд нэг хашаанд нэг айл байх нь бараг л ховор. Ихэвчлэн нэг хашаанд хоёроос гурав, зарим том хашаанд дөрвөн ч айл хаяа залган аж төрдөг. Дундаа цахилгааны ганц эх үүсвэртэй. Тэндээсээ салаалж цахилгаан авдаг. Шөнийн цахилгааны хэрэглээ үнэгүй болсон гээд гурвуулаа зэрэг цахилгаан халаагуур шөнөжин ажиллуулбал наанадаж гал хамгаалагч бууж тоггүй болох, тэр бүү хэл гал түймрийн аюул ч нүүрлэж болзошгүй. Салаалсан тогтой айлууд тус тусдаа тоолууртай байх нь ховор. Тэгэхээр цахилгааны шөнийн үнэгүй хэрэглээг эдлэхийн тулд салаасан тогтой айлууд 80000 төгрөгөөр дундаа нэг шинэ тоолуур авч таарах биз. Цахилгааны шөнийн тарифийг тэглэх дуулианаар цахилгааны барааны дэлгүүр, лангуунууд дээр өмнө нь хамгийн хямд нь 25000-35000 төгрөгөөр худалдаалагдаж байсан цахилгаан халаагуурны үнэ нэг нугарч өсчээ. Шөнийн тарифийг тэглэснээр айлууд шөнийн турш халуугуур ажиллуулаа ч өдрийн цагт яах вэ гэдэг асуудал тулгарна. Гол нь ямар ч сайн халаагуур тавьсан ч галын илчийг гүйцэхгүй нь ойлгомжтой. Хэрэв миний санаснаар болдог бол цахилгааны шөнийн тарифийг тэглэхийн оронд ажил алба тарж, улс амьтан гэр орондоо хоол цайгаа хийж, нүүрс түлээгээ галлаж эхэлдэг 18:00-22:00 цагийн хооронд цахилгааны үнийг тэглэвэл илүү ч үр дүнтэй байж мэдэх юм. Ухаандаа бол хөдөө сумын төвд мотор асааж тог өгчихөөд эргүүлээд авчихдаг байсан аргыг хэрэгжүүлээд үзэхэд боломгүй юм шиг” гэж утаатай тэмцсэн өөрийнхөө "нөр их” туршлага дээр үндэслэн гаргалгаа хийсэн юм. Цаашдын туршилт бүтэлтэй байх болтугай. Ө.Мөнхтөгсийнх тэргүүтэй олон зуун өрх туршилтын туулай болдог буулганаас ангижрах болтугай.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||