- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Прокуроруудын хэрэгсэхгүй болгосон топ 5 хэргийг дэлгэж байна
Өнгөрсөн онд АТГ-ын Мөрдөн шалгах тасгаас яллах дүгнэлт
үйлдүүлэхээр өгсөн хэргүүдээс 15-ыг нь Нийслэлийн прокурор болоод орон
нутгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон хачирхалтай мэдээлэл
байна.
Улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан эдгээр
хэргүүдийг ямар шалтгаанаар, юуны учир хэрэгсэхгүй болгосон нь хэн
бүхэнд сонин. Цагаа тулвал 10 мянган төгрөг хулгайлсан ядарсан бүсгүйд
хэдэн жил хорих ял оноодог хуулийнхан улсаас хэдэн тэрбумаар нь
хулгайлсан нөхдийн толгойг илээд явуулдаг нь дэндүү муухай.
Тухайлбал 2013 онд л гэхэд Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон 15
хэрэг нь дандаа улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан, улсаас мөнгө
луйвардсан хэргүүд байх юм.
АТГ-аас эдгээр хэргүүдийг
илрүүлээд, яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгчихөөд байхад прокуророос
хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийнхан нэгнийхээ хийсэн ажлыг
үнэгүйдүүлдэг, мөн авлига авч, өгдөг байх магадлал ажиглагдаж байна.
Хэрэг атлаа хэрэг биш болсон эдгээр 15 хэргийн тавыг нь бид энэ удаа
онцолж байна.
1. Эдгээр 15 хэргээс Дархан төмөрлөгийн үйлдвэр
ТӨХК-ийн захирал асан, өдгөө "Алтан Дотрнод Монгол" компанийн захирлаар
ажиллаж буй Т.Ганболдын хавтаст хэрэг нэгдүгээрт жагсаж байгаа аж.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь ганбөмбөлгийнхөө бэлцэцийг Эрдэнэт
үйлдвэр рүү шууд нийлүүлэх болзолтой атал өөрийн үеэл дүү Эрмүүний нэр
дээрх "Стантарт металс лимитэд” ХХК-тай гэрээ байгуулж, 20 мянган тонн
ганбөмбөлгийг уг компаниар Эрдэнэт үйлдвэр рүү дамжуулсан байна.
Ингэснээр 20 мянган тонн ганбөмбөлөг нийлүүлсэний зөрүү ашиг болох 3 сая
ам.долларыг Т.Ганболд завшсаныг АТГ-аас илрүүлж 2013 оны зургаадугаар
сарын 27-нд яллах дүгнэлт үйлдлүүлэхэр Нийслэлийн прокурорын газар руу
илгээсэн ч Нийслэлийн прокорын хяналтын прокурор Алимаа хэргийг
хэрэгсэхгүй болгожээ.
Т.Ганболд нь энхүү хэргийг үйлдэхдээ үйлдвэрийнхээ дотоод дүрмийг зөрчөөд зогсохгүй ТУЗ-дөө ч мэдэгдээгүй байна.
Үүнээс гадна Т.Ганболд "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирлаар
ажиллаж байхдаа 133 сая төгрөгөөр хүнд даацын хуучин машинууд худалдан
авч улсад ихээхэн хохирол учруулсаныг АТГ илрүүлж, тогтоосон ч
Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монголын
хууль хяналтын байгууллага авлигад идэгдсэнийг давхар илчилж өглөө.
2. Жагсаалтын хоёрдугаарт Монголросцветмет компанийн захирал О.Эрдэнэ, орлогч Т.Доржбал нарын хэрэг орж байна.
Тэд улсын үл хөдлөх хөрөнгийг ямар ч тендер зарлалгүйгээр өөрсдийн
хувийн "Интердесишн” компанийн нэр дээр шилжүүлэн авсан аж. Дуудлага
худалдааны анхны үнэ нь 442,8 сая төгрөг бол О.Эрдэнэ, Т.Доржбал нар 1
тэрбум 14 сая 600 мянган төгрөгөөр худалдан авч, өдгөө хувьдаа ашиглаж
байгаа гэнэ.
Улсын хөрөнгийг үнэгүйдүүлсэн уг хэргийг Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Эрдэнэтуяа гэгч хэрэгсэхгүй болгосон байна.
3. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн орлогч асан Ц.Бат-Энх албан
тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгагдсан байна. Тэрбээр
төрсөн эгчийнхээ хүүгийн "Хур хүү” компанид Эрдэнэт үйлдвэр рүү 870
мянган долларын 1000 тонн ганбөмбөлөг нийлүүлэх эрхийг өгсөн аж. Үүний
урьдчилгаа болгож 783 мянган ам.долларыг "Хур хүү” компанид шилжүүлсэн ч
өнөөдрийг хүртэл ганбөмбөлөг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэгдээгүй байна.
Гэрээний хугацаа 2011 онд дууссан бөгөөд 2013 оны тавдугаар сард АТГ-аас
яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгсөн ч Нийслэлийн хяналтын прокурор
Отгонцэцэг хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
Ц.Бат-Энх нь УИХ-ын гишүүн асан, "Симба” Ц.Батаагийн дүү билээ.
4. 2000-2007 онд Эрдэнэт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн
захирлаар ажиллаж байсан, 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан
Х.Наранхүүгийн хэрэг жагсаалтын дөрөвдүгээрт орж байна.
Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа "Эптип Инвест”
компанитай албан тушаалаа урвуулан гэрээ хийж 2,4 сая ам.долларын гэрээ
хийсэн байна. Үүний үр дүнд улсад 2,4 сая ам.долларын хохирол үүсч,
Х.Наранхүүгийн халаас түнтийсэн юм байх. Хэргийг 2013 оны зургаадугаар
сард шалгаж дуусаад прокурор руу шилжүүлсэн ч Нийслэлийн хяналтын
прокурор Эрхэмбаяр хэрэгсэхгүй болгосон гэнэ.
5.Эдний араас Төв
аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга асан Д.Ганбаяр байгаль орчинд
хохирол учруулсан, албан тушаалаа ашигласан хэргээр шалгагдаж, хэрэг нь
тогтоогдсон байна.
Тэрбээр сумын ИТХ-ын төлөөлөгч Доржпүрэвээр
Үдлэг гэдэг газар зөвшөөрөлгүйгээр мод, зүсмэл бэлтгэдэг байсан аж. Мөн
Баянгол гэх газар 653 хэрэглээний шинэс, 60 ширхэг нарс мод
үйлдвэрлүүлж бэлтгүүлсэн нь илэрсэн байна. Гэвч Төв аймгийн хяналтын
прокурор Гансувд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=12785
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||