- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэс бүтээгдэхүүний экспортын 46 хувийг зэсийн баяжмал, 28 хувийг чулуун нүүрс бүрдүүлжээ
Экспортын дүнгээр нь тооцвол Монгол Улс 2016 онд 4.9 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн хилийн чанадад борлуулсан байна. Үүнээс 70.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа аж. Харин эрдсийн экспортын 46 хувийг зэсийн баяжмал, 28 хувийг чулуун нүүрс, 21.7 хувийг алт бүрдүүлсэн байна. Энэ дунд алтны экспорт 2015 оныхоос 1.8 дахин нэмэгдэж, 758.4 сая ам.доллар болжээ.
Нийт 17.7 мянган кг алт экспортлосны дийлэнхийг Их Британи, Швейцарт нийлүүлсэн байна. Үүнээс гадна 2016 онд Монгол Улс нийт 1.5 сая тонн зэсийн баяжмалыг 1.6 сая ам.доллараар 100 хувь БНХАУ-д борлуулжээ. 2015 онтой харьцуулахад биет хэмжээний хувьд 5.6 хувиар өссөн боловч мөнгөн дүн нь 1.4 дахин буурсан байна. "Оюу Толгой” компанийн хувьд 2016 онд 819.8 мянган тонн зэсийн баяжмал борлуулсан талаар "Turquoise Hill Resources”-ээс мэдээллээ. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 55 орчим хувийг бүрдүүлж байна.
"Оюу Толгой” компани 2016, 2017 онд БНХАУ-ын 20 гаруй хайлуулах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлж, Японд туршилтаар тээвэрлэхээр болсон талаар "Rio Tinto” өмнө нь мэдээлж байсан юм. Чулуун нүүрсний тухайд нийт 25.7 сая тонныг 971.6 сая ам.доллараар экспортолсон байна. Энэ нь биет хэмжээгээрээ 78 хувь, мөнгөн дүнгээр 75 хувиар өссөн дүн болжээ. БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнээс шууд хамаарч ийнхүү Монгол Улсын нүүрсний экспорт өссөн байна.
Гол экспортлогч "Эрдэнэс Тавантолгой” компани 2016 онд 7.65 сая тонн нүүрс хилийн чанадад худалдсан нь нийт экспортын 30 орчим хувийг дангаараа бүрдүүллээ. Цаашдаа баруун Цанхийн олборлолт нэмэгдэхийн хэрээр экспорт өснө гэсэн хүлээлттэй байна. "Эрдэнэс Тавантолгой” компаний I улиралд зүүн Цанхийн нүүрсний уурхайн амны үнийг 59.3 ам.доллараар тооцон борлуулж байгаа юм. Харин "Энержи Ресурс” компани нэг тонн тутмынхаа хилийн үнийг 120 орчим ам.доллар болгосон талаар албан бус эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн Монгол Улс 2016 онд 254.8 сая ам.долларын дизелийн түлш импортолсон нь 2015 оныхоос 32 хувиар буурчээ. Импортын 97.5 хувийг ОХУ, 1.9 хувийг БНХАУ, 0.6 хувийг БНСУ бүрдүүлсэн байна. Мөн хугацаанд 192.9 сая ам.долларын автобензин импортолсон нь 2015 оныхоос 29.5 хувиар буурсан ажээ.
Т.Элиса
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||