- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хуулиар биш хуйвалдаанаар үнэлэгдсэн амьтад
Манай улс 1960 оны үеэс эхлэн гадаадын анчдад аргаль, янгир, буга, хар сүүлт зээр, цагаан зээр, бор гөрөөс, гахай, чоно зэрэг ан амьтдыг агнуулж иржээ.
Гадаадын анчдад ан амьтнаа агнуулах үнийг тэдэнд зуучлан ан агнуулдаг манай компаниуд гадаадын ангийн пүүсүүд болон анчидтай урьдчилан тохирох замаар тогтоодог аж. Алтайн нуруунаас нэг угалз агнуулахад дунджаар 70-80 мянга орчим ам.долларын үнэтэй байдаг. Харин гадаадын анчдад зуучилж, ан хийлгэдэг компаниуд агнуулсан амьтныхаа толгой тутамд агнуурын нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн хураамжийг төсөвт төлдөг хууль, журамтай. Тэгвэл сүүлийн жилүүдэд гадаадын анчдад ан агнуулах ажлыг цөөн хэдэн компани эрхэлж байгаа бөгөөд энэ нь хамгийн ашигтай бизнесийн нэг болжээ.
Агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлого нь ан амьтнаа агнуулж буй сумын төсөвт төвлөрч ан амьтны нөөц баялгийг хамгаалах, өсгөн арвижуулахтай холбогдсон бүх арга хэмжээнд зарцуулах цорын ганц хөрөнгийн эх үүсвэр болдог. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д гадаадын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно гэж заажээ. Шинэ хууль гарахаас өмнөх хуучин хууль /Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай/-д энэ нь 60-70 хувь байсан бөгөөд үүний 70 хувиар нь тооцож төлбөрийг авч ирсэн байна.
Ийнхүү Алтайн угалз нэгийг агнуулахад агнуурын нөөц ашигласны төлбөрт нь гадаадын анчдад зуучлагч тухайн компани төсөвт 14 мянган ам.доллар төлдөг байсан бол 2012 онд батлагдсан шинэ хуулиар 18 мянган ам.доллар төлж төлбөр нь нэг угалзад дөрвөн мянган ам.доллараар буюу 20 хувиар нэмэгджээ. Энэ мэтчилэн гадаадын анчдад агнуулдаг бүх төрлийн ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр 20 хувиар нэмэгдсэн байна.
Гэтэл ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн хууль батлагдаад таван жил өнгөрч байхад хэрэгжилт нь хангалтгүй, төлбөрийн тооцоог 2012 онд хүчингүй болгосон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд зааснаар авч улсын төсөвт хөрөнгө бүрэн төвлөрч чадахгүй явж ирсэн байна. Энэ нь эргээд тухайн агнуулсан амьтны төрөл зүйлийг хамгаалах, өсгөх үржүүлэх ажил тасарч буй гэсэн үг.
Гадаадын анчдад агнуулж буй Алтайн угалзын толгой тутмаас 4000, говийн угалзаас 2000, Алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, цагаан зээрээс 50, гахай, чононоос тус бүс 65 ам.долларын алдагдал хүлээж буйг байгаль орчны иргэний нийгмийн байгууллагынхан хэлж байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль батлагдсанаас хойш гадаадын анчдад 2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг агнуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20, 2016 онд угалз 60, тэх 70, буга 30, 2017 онд угалз 68, тэх 75, буга 32, цагаан зээр 100 болж нэмэгджээ.
Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцсээр албаныхан гадаадын анчдад ан агнуулсны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулж Тусгай зориулалтаар 2017 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 155 дугаар тогтоолыг гаргуулсан байна. Гэтэл тус тогтоол хууль эрх зүйн акт баримт болж чадахгүй, Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн, учир дутагдалтай батлагдсаныг байгаль орчны мэргэжилтнүүд онцлов.
Тодруулбал, тогтоолын нэгдүгээр заалтаар тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих ан амьтны тоог баталсан бол хоёрдугаар заалтаар нь гадаадын иргэнд тусгай төлбөртэйгөөр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг баталсан байна. Уг нь энэ тогтоолын нэрийг Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо, жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг батлах тухай гэх ёстой гэж байна. Мөн уг тогтоолын Засгийн газраас тогтоох нь гэсэн үндэслэл хэсэгт Амьтны тухай хуулийн 26.3-аас гадна Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 21.1.34 дэх хэсгийг тусгах зайлшгүй шаардлагатай байсныг орхигдуулсан бололтой. Тэгээд ч зогсохгүй Засгийн газрын 2001 оны 264, 2011 оны 65 дугаар тогтоолуудад дурдсан жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг хүчингүй болгох заалтыг ч орхигдуулжээ.
Амьтны тухай хуулийн Засгийн газрын бүрэн эрх гэсэн тавдугаар зүйлийн 5.2-т агнуурын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтооно гэсэн заалт огт тусгагдаагүйн зэрэгцээ хуулийн Амьтан ашигласны төлбөр, агнуурын амьтан агнах барих зүйлийн 32.2-т амьтан агнах барих болон ашигласны төлбөр, хураамжийн хэмжээ, түүнийг төлөх, төлбөр хураамжаас хөнгөлөх чөлөөлөх журмыг хуулиар тогтооно гэж заасныг баримтлах юм бол төлбөр хураамжийн хэмжээ Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолоор тогтоосон нь хууль зөрчсөн шийдвэр болох нь тодорхой байна. Зүй нь бол төлбөр хураамжийн дээд, доод хязгаар хувийг хуулиар тогтоож энэ хязгаарт багтаан төлбөр хураамжийн бодит хэмжээг Засгийн газраас тогтоох нь зөв бөгөөд хуучин хууль тогтоомжоор ийм байсан ч 2012 онд батлагдсан байгаль орчны багц хуулийг боловсруулсан багийн ахлагч зөвлөгч нарын буруугаас Амьтны тухай хууль Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд төдийлөн оновчтой сайн болоогүй нь нууц биш.
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Хуулиар биш хуйвалдаанаар үнэлэгдсэн амьтад
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани