Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗГ-аар хэлэлцээгүй Дубайн гэрээнд гарын үсэг зурж, 4.4 тэрбум долларын өрд оруулсан Б.Бямбасайханыг хэн шалгах вэ

ЗГ-аар хэлэлцээгүй Дубайн гэрээнд гарын үсэг зурж, 4.4 тэрбум долларын өрд оруулсан Б.Бямбасайханыг хэн шалгах вэ

 

-Удирдлагууд нь "Оюу толгой Монголын компани” хэмээн сүржигнэдэг ч 34 хувь эзэмшдэг монголчууд мэдээлэл ч авах эрхгүй гэхээр даржин байгаа биз- 

2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар, "Рио Тинто” групптэй "Оюутолгой-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурах ажиллагаа Арабын нэгдсэн Эмират улсад болсон байдаг. Монголын талаас "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нүсэр их ажил одооноос хөдөлж, ажиллагаанд орж эхлэх нь хэмээн тухайн үед мэдээлж байсан юм. 

Тэгвэл Дубайн гэх тодотголтой гэрээ нэлээд асуудал дагуулсан бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Дубайн гэрээг АББХ-оор хаалттай хэлэлцлээ. Энэ гэрээ энэ Засгийн газрын хойдохыг нь уншжээ. Харамсаж байна” хэмээсэн бол С.Ганбаатар "Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна” хэмээн мэдэгдэж байсан юм. 

Тус гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бус "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гарын үсэг зурсан нь анхаарал тухайн үед сенсаци болж байв. Б.Бямбасайханы хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "ЭЗЭН 100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй. Гэсэн ч мань эр 2015 оны хоёрдугаар сард "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар, мөн оны есдүгээр сард "Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, ёстой л ногоон гэрлээр албан тушаал дэвшсэн нэгэн. 

"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа "Оюу толгой өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани. Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгосон гэсэн үг. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгожээ. Монголыг зорих хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна. "Оюу толгой” компани Монголын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг дагаж мөрдөх талаар тодорхой зөвлөмжүүд гаргаж мѳрдѳж байгаа. Мөн дотоодын худалтан авалтыг системтэйгээр нийлүүлэх чиглэлд ажиллаж байна. Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох учиртай. "Оюу толгой” бол Монголын компани. Бид нэг эзэн нь, хувь нийлүүлэгч нь” хэмээн ярьж байв. 

Тэгвэл түүний тодорхойлсон Монголын компаниас Монголын иргэд мэдээлэл авахад өнөөг хэр нь хаалттай байгааг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл удирдлагууд нь "Оюу толгой Монголын компани” хэмээн сүржигнэдэг ч хачир дээрээ 34 хувь эзэмшдэг монголчууд мэдээлэл ч авах эрхгүй гэхээр даржин байгаа биз. "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн зардалд жилд 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө төсөвлөдөг гэдэг. Тэгэхээр мань эр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэгчид гарын үсэг зурж, 100 мянган долларын цалин авч, давхар Монгол компани удирдсан гэхээр өөрийнхөө амьдралыг л "өөд нь татсан” юм биш үү. 

Мань эр "Гол нь бид Монгол Улсын хуулийнхаа хүрээнд хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Хэрвээ муу, сайн гэж ярих юм бол байгаа нөхцөл байдлыг харин ч сайжруулсан, өөр зүйл байхгүй. Оюу толгойг ашигтай ажиллуулдаг компани болгох нь бидний зорилго. Ашгаа заавал тэр заасан хугацаанд авна гэсэн үг биш. Ашгаа хурдан авахын төлөө л ажиллаж байна. Бид бүгдээрээ хувьцаа эзэмшигчид” хэмээн том ярьж байсан ч өдгөө байдал ямар байгааг Б.Бямбасайхан захирал өөрөө харж байгаа биз ээ. Ямартай ч түүний цээжээрээ хамгаалсан гэрээ одоогоор монголчуудын амьдралд нөлөөлсөн л юм алга. Учир нь дээрх гэрээгээр орж зээл, хөрөнгө оруулалтын асуудлыг тухайн үед гарын үсэг зурсан хэд л захиран зарцуулах эрхтэй гэсэн хардлага бий. 

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг өчигдөр /2017.01.17/ телевизийн нэвтрүүлэгт оролцож, Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зурж далд уурхайг хөдөлгөсөн нь өөрөө давуу талыг бий болгож байгаа хэмээсэн ч мэргэжилтнүүд "Төлөвлөгөө нэрээр гэрээ байгуулсан нь ноцтой асуудал. Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюу толгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ” гэдгийг хэлсээр байгааг дурдах нь зүйтэй биз ээ. 

Г.НАРАН 
Эх сурвалж http://www.info.mn

http://www.info.mn/news/80119.htm

ЗГ-аар хэлэлцээгүй Дубайн гэрээнд гарын үсэг зурж, 4.4 тэрбум долларын өрд оруулсан Б.Бямбасайханыг хэн шалгах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани