Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэмнэлтээс тодорсон СӨРӨГ ДҮР

Хэмнэлтээс тодорсон СӨРӨГ ДҮР

 

Түүх ингэж эхэлдэг. 2014 оны тавдугаар сарын 10-нд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тоггоол баталж байлаа. Тогтоолд зааснаар "Бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх цомхотгох” тухай тусгаж байв. Мөн албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэхээр шийдвэрлэсэн ч энэ тогтоол бодит хөрсөн дээрээ буулгүй явсаар Шинэчлэлийн Засгийн газар огцорсон юм.

 

Харин 28 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын индэрээс "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн гурвантаа тодотгосон Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралыг гэтлэхийн тулд төрийн албыг бүхэлд нь хэмнэлтийн горимд ажиллуулах тухайгаа онцолж байв. Улмаар яам, агентлагийн дарга нарын унадаг том оврын жийпийг хураахаар тогтож, 100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг автомашин ашиглахыг хориглож байлаа шүү дээ. Гэвч Засгийн газрынхаа тэргүүний шийдвэрт эгдүүцсэн, эсэргүүцсэн дарга нар том оврын жийпээ дуртай, дургүй хураалгаж явсаар мөн л сураг алдарсан юм.

 

Ийнхүү хоёр ч Засгийн газар дамнан албажиж чадаагүй хэмнэлтийн горим Ж.Эрдэнэбатын өнгөн дээр дахин хөндөгдөж, өдгөө үргэлжилж байна. Цаг үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлийн үр нөлөө ч хүссэн хүсээгүй ийм шаардлага тэдэнд тулгаж буй мэт. Ойрын жишээ нь, гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүнийг цаашид өөрсдөөр нь төлүүлэх Засгийн газрын тогтоол баталсан нь ердөө л хоёр сарын өмнөх үйл явдал. Ингэснээр энэ онд баталсан төсвөөс 90 сая, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэх тооцоо гараад байгаа юм. Нэг үгээр хэлбэл, УИХ болон түүний харьяа байгууллагын 107, Засгийн газар, түүний харьяа байгууллагын 52, орон нуггийн төсвийн байгууллагын 89 албан тушаалтан гар утасны хэрэглээний төлбөрөө өөрсдөө төлж байхаар болсон нь энэ.

 

Хачирхалтай нь, гүйцэттэх засаглалаас нь хүртэл гар утасны хэрэглээний зардлыг танах шийдвэр гаргаж, түүнийгээ ажил хэрэг болгоод явж байхад зарим нэгэн агентлагийн дарга нь албан хэрэгцээний автомашинаа голж, шилэн өмнөхөөс нь сайжруулсан тухай мэдээлэл мэр сэр гарах боллоо. Сайд, дарга нар нь хаа хаанаа бүсээ чангалах тухай ярих болсон энэ цаг үеийн хэмнэлтийн горимоос тодорсон сөрөг дүр нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарцогт. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдсэний дараа Засгийн газрын ээлжит хуралдаанаараа зарим агентлагийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилоход тус газрын даргаар очсон тэрбээр өмнөх удирдлагынхаа албан хэрэгцээнд унаж байсан "Ланд-200” маркийн жийпийг акталж, 2016 оны шинэ загвар болгон сайжруулжээ. Энэ тухай мэдээллийг хамгийн түрүүнд олон нийтэд түгээсэн хүн нь Зам, тээврийн сайд асан М.Зоригт. Сошиал ертөнцийн идэвхтэй хэрэглэгчийн нэг тэрбээр "Ашигт малтмалын шинэ дарга Б.Баатарцогт хуучин цагаан "200”-гаа актлаад өнөөдөр шинийг авч байгаа нь энэ” хэмээн зураг, хөрөгтэй нь оруулсан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байгаа юм.

 

Б.Баатарцогт даргын хувьд ажлаа сайн мэддэг, энэ салбартаа олон жил ажилласан туршлагатай нэгэн байж болох. Энэхүү шаардлага үзүүлэлтээрээ ч тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар төдийгүй Монгол Улсын ашигт малтмалын нөөц, тусгай зөвшөөрлийг хариуцдаг, зангиддаг чухал агентлагийн даргаар томилогдсон байж таарна. Үүнийгээ дагаад асар их хариуцлагыг түүнээс нэхэх нь зүйн хэрэг. Гэвч Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаасаа эхлээд УИХ-ын дарга нь хүртэл хэмнэлтийн горимд шилжсэнээ зарлаж, агентлагийн дарга нарын албан хэрэгцээний тансаглалыг танаж буйгаа онцолсоор байхад автомашиныхаа өнгийг хар болгож, бүр сайжруулж явааг юу гэж ойлгох вэ. Эсвэл уул уурхайн баялагтай холбоотой салбарыг хариуцаж байгаа агентлагийн дарга нь бусдаасаа давуу эрх эдлэхээр заасан байдаг юм уу, хэлж мэдэхгүй. Тийм байлаа гээд бусад агентлагийн дарга нар нь түүнтэй барьцаж, албан унаагаа голж шилж л таарна.

 

Тэр үед Б.Баатарцогт дарга бусдаасаа давуу эрхтэи гэж хэлэх хүн лав гарахгүй. Ямарч байсан Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг сөрсөн хамгийн анхны даргаар Б.Баатарцогт тодорч байна. Н.Алтанхуягаас анх сэдэл нь төрж Ч.Сайханбилэг үргэлжлүүлсэн хэмнэлтийн горим хэрэгжиж чадаагүйг тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбон харж болох. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар бол тэднээс өөр. Ирэх гуравдугаар сард төлөх Хөгжлийн банкны 580 сая еврогийн буцаан төлөлтөөс эхлээд тэдэнд хийх ажил их бий. Энэ утгаараа төсөв мөнгөний захиран зарцуулалтад хаа хаанаа хариуцлагатай хандах шаардлага бас бий. Гэвч агентлагийн дарга нар нь түрүүчээсээ үрэлгэн зардал хийж байгааг юу гэж харах вэ.

 

Б.Баатарцогт нь МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Геологи, газар зүйн факультетийг төгсөж улмаар уул уурхайн чиглэлээр Австрали, Унгар, Америк, Герман Улсад мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж. 2009 оныг хүртэл хувийн хэвшлийн хаягтай явсан тэрбээр 2012 оныг хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хэлтсийн дарга, тус оноос Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн даргаар ажиллажээ. Харин Шийдлийн Засгийн газрын үед Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албатай яваа нь энэ юм.


С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хэмнэлтээс тодорсон СӨРӨГ ДҮР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани