Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчуудын гарз, олзыг гангийн үйлдвэр шийднэ

Монголчуудын гарз, олзыг гангийн үйлдвэр шийднэМонгол Улсын төрөөс хүнд үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг УИХ удахгүй батална гэж байгаа. Бидэнд маш их баялаг бий. Хамгийн гол нь түүнийгээ зөв менежментээр ашиглаж чадахгүй байгаа тул эдийн засгийн хүндрэлтэй тулгардаг, иргэдийн амьжиргаа төдийлөн сайрахгүй өнөөг хүрлээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл 2008 оноос анх эхэлсэн. Ингээд өнгөрсөн онд төрийн өмчит хаалттай хувьцаат компани байгуулсан билээ. Цаашид энэ компанийн 34 хувийг төр, үлдсэн 66 хувийг хувийн хэвшил бүрдүүлэх нь зүйтэй гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч монголчууд бид хэт их улс төржилт, сонгуулиас сонгуулийн хооронд мөчлөг дагаж ажиллаж амьдарч ирсний улмаас уг төслийг хурд авахуулж урагшаа явуулж чадахгүй байгаа билээ.

 

 

Хэрэв Засгийн газар санаачилгатай байж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шийдэж өгвөл уг төсөлд хамтрах гадаадын хөрөнгө оруулагчид бий. Хамгийн гол нь, хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн газраас хэлсэн үг, хийсэн гэрээнээсээ буцахгүй, тодорхой хугацааны дараа ийм, тийм ашиг хүртэнэ гэсэн итгэл, найдвартай байх нь чухал юм. Товчхондоо, Засгийн газрын баталгаа хөрөнгө оруулагч орж ирэх гарц гэсэн үг. Манайхан хэтэрхий улс төржөөд гэнэтийн огцом шийдвэр гаргаж, мөнгийг нь царцааж үнэгүйдүүлэх авир гаргадаг тул Монгол Улсад хөрөнгө оруулна гэдэг эрсдэлтэй алхам хэмээх ойлголт төрүүлж байгаа билээ. Эдийн засагчид "Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татахгүйгээр хөгжих бололцоо муу. Яагаад гэвэл жижиг төсөв, эдийн засагтай.

 

 

Үүнээс илүү гарсан мөнгөөр томоохон төслүүд санхүүжүүлэн хол явж чадахгүй" гэдэг. Мөн хүн ам цөөн зах зээлийн багтаамж муу, хэрэглээ бага тул аль болох экспортод гаргах томоохон үйлдвэрлэл хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, сайн технологитой, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусам импортын хараат байдлаас тэр хэмжээгээр гарна гэсэн үг.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төсөлд энэ онд 200-300 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Засгийн газрын хуралдаанаар удахгүй оруулж шийдүүлэх ажээ. Энэ төсөл хэрэгжиж хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын ДНБ 2013-2018 он хүртэл 22-30 хувиар өсөх төсөөлөл бий.

Сайншандын аж үйлдвэ рийн цогцолбор төсөлд ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр АНУ-ын "FIUOR", хуулийн зөвлөхөөр Английн "Taylor Wessing" компани, Монгол Улсын Хөгжлийн банк санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын "зүрх"-ийг гангийн үйлдвэр гэж болно.

Ган бол бүтээн байгуулалтын гол түүхий эд. Гэтэл бид барилгын элс, хайрганаас бусдыг нь импортоор авдаг. Нэг ёсондоо олсон хэдэн гадаад валютаа нөөцөлж хадгалахаас илүү эргүүлээд гаргаж байгаа юм. Хэрэв гангийн үйлдвэртэй бол барилгын даац, тулгуурын материалаа өндөр үнээр гадаадаас авахаа болино. Үүнээс гадна гангийн үйлдвэрээс гарах хаягдал шаараа ашиглаж өртөг бага, сайн чанарын цемент үйлд-вэрлэх боломжтой. Тэгэхээр зардал өртөг бага иргэдийн таашаалд нийцсэн үнэтэй барилга, орон сууц босгох ирээдүй байгаа юм.

 

 

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор жилд 7.9 тэрбум ам.доллар олно
Одоогоор манай улс жилд 500 орчим мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэж байна. Ирэх дөрөв, таван жилд 1.5 сая тонн болж өсөх төлөв бий. Ган бүтээгдэхүүний хэрэглээний өсөлтөд шинээр барих 1800 км төмөр зам, орон сууцжуулах хөтөлбөр, Улаанбаатар хотын дахин төлөвлөлт гээд бүтээн байгуулалтын томоохон төслүүд гол нөлөө үзүүлнэ.

 

 

Манай улсын төмрийн хүдрийн баталгаат нөөц 650 сая тонн гэдэг. Нэмэлт хайгуул судалгаа хийснээр нэг тэрбум тоннд хүрэх боломжтой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гангийн үйлдвэр жилд таван тонн бүтээгдэхүүн гаргана. Үүний хоёр сая тонн нь ган, үлдсэн нь ширэм байх юм. Уг үйлдвэрийн түүхий эдийн гол нийлүүлэгч нь Сэлэнгэ аймгийн нутагт орших 250-400 сая тонн нөөцтэй Харанга , 230 сая тонн нөөцтэй Төмөртэй, 180 сая тонн нөөцтэй Баянголын төмрийн хүдрийн ордууд., Эдгээр ордоос олборлосон хүдрээ Дарханд баяжуулж гангийн уйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөө бий. Ган хай-лахдаа Таван толгой ордын коксжих нүүрсийг ашиглана. Гангийн үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон зах зээлийн төрөлжүүлэлт зэрэг нь логистикийн оновчтой шийдлээс ихээхэн хамаа-ралтай. Иймд "Шинэ төмөр зам" төслийг үе шаттайгаар уурхайн, аж үйлдвэрийн болон зүүн талын транзит төмөр замын коридор зэрэг байдлаар хэрэгжүүлэх саналтай байгаа. Ингэснээр төмөр замын ачаа эргэлт нь жилд 158 сая тонн болох судалгаа гарсан. Тэгээд 20 жилийн хугацаанд нийт 3.2 тэрбум тонн ачаа төмөр замаар зөөх урьдчилсан тооцоо бий.

 

 

"Шинэ төмөр зам", Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслүүдийн нийт хөрөнгө оруулалтыг 13.176 тэрбум ам.доллар хэмээн урьдчилсан байдлаар тооцсон. Уг төсөл хэрэгжиж цааснаас бодитоор бууж үйлдвэрлэж эхэлбэл жилд 7.9 тэрбум ам.долларын орлого олно. Тэгээд 20 жилийн хугацаанд 158 тэрбум ам.долларын орлоготой ажиллах юм. Энэ орлогын 8.3 хувь нь нийт хөрөнгө оруулалт болох нь.

 

 

Говь нутагт усны нөөц хомс гэдэг. Гэвч Сайншандын ойролцоо Сайн ус, Бор хөөврийн говьд гүний усны нөөц илрүүлээд байгаа. Эхний ээлжинд эндээс ус авч ашиглана. Цаашдаа Хэрлэн голд урсацын тохируулгатай усан сан байгуулж 260 км хоолой татаад хэрэгцээгээ хангах бололцоотой.

Гангийн үйлдвэр байгууллаа гэхэд боловсон хүчин хэрэгтэй. Иймд түүнд ажиллах мэргэжлийн инженерүүд сургах асуудал бий. Тэднийг бэлдэх хангалттай хугацаа байгаа. Учир нь, төслийн хөрөнгө оруулалтаа шийдээд ажил нь гацахгүй явбал гангийн үйлдвэр барих 2-3 жилийн хугацаанд бэлдэх боломжтой. Үүнээс гадна МСҮТ-үүдэд техникийн ажилтанг 1-2 жилийн хугацаанд сургах бололцоотой юм.

 

 

Гангийн үнэ "галзуурах" төсөөлөл
Дэлхийн гангийн зах зээлийн өнгөрсөн оны судалгаанаас үзвэл 1.5 тэрбум ган үйлдвэрлэжээ. Үүний 750 сая тонн нь Хятадад ногдож буй юм. Тус улсын гангийн хэрэглээ 2030 он хүртэл өндөр өсөлттэй байх төлөвтэй. Энэ нь хотжилт, барилга орон сууц барих, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаатай холбоотой. Ойролцоогоор 2020 он гэхэд Хятад, Энэтхэгт 250 сая хүн орон нутгаас хотод шилжин суух төсөөлөл гарчээ. Гэтэл Хятадын дотоодын төмрийн хүдрийн олбор-лолт, нийлүүлэлт буурч буй ажээ. Ингээд нийт хэрэгцээнийхээ 30 орчим хувийг л дотоодоосоо хангаж байгаа судалгаа бий. Тэгэхээр тус улс төмрийн хүдрийн импортын хамааралтай болж эхэлж байна гэсэн үг. Эндээс үзвэл  төмрийн хүдрийн үнэ өсөх хандлага байгаа юм. Хятад улс өнгөрсөн онд л гэхэд бараг нэг тэрбум тонн төмрийн хүдэр импортолжээ. Манай улс өнгөрсен онд 6.5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон. Австрали 145.6, Бразиль 96.5, Энэтхэг 79.5, ӨАБНУ 12.2, бусад улс 49.6 сая тонн төмрийн хүдэр урд хөршид нийлүүлсэн байна.

 

 

Нөгөө талаар Энэтхэг улсын гангийн хэрэглээ бас өсч буй юм. Тус улс өөрийн гангийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахын тулд төмрийн хүдрийн экспортод өндөр татвар ногдуулах болжээ. Иймд 2015 он хүртэлх тооцооллоор төмрийн хүдрийн нийлүүлэлт Зүүн Хойд Азид төвлөрөх төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд төмрийн хүдрийн экспортоор тэргүүлэгч Бразиль, Австрали улс олборлолтоо нэмэгдүүлж Хятадын зах зээлд гол тоглогч болжээ. Энэ бүгдээс үзэхэд бид төмрийн хүдрээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод хэрэгцээгээ хангах, нэмүү өртөг шингээж борлуулах нь нэн чухал юм. Ингэж чадахгүй бол төмрийн хүдрийн жаахан нөөцөө зөөж дуусгаад оронд нь өндөр үнэтэй ган бүтээгдэхүүн импортолсоор л байна. Хатуухан хэлэхэд баялаг ч үгүй, гартаа барьсан валют ч үгүй хоцорно гэсэн үг юм.

 

Т.Жанцан

"Ардчилал" сонин

Монголчуудын гарз, олзыг гангийн үйлдвэр шийднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани