Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу толгой” ХХК-ийн худалдан авалтын менежер Б.Сэржмаа гадны компаниудтай холбоотой юм биш биз

 
“Оюу толгой” ХХК-ийн худалдан авалтын менежер Б.Сэржмаа гадны компаниудтай холбоотой юм биш биз

"Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-аар шалгуулах хүсэлтэй иргэд манай сайтад хандсан юм. Тэд Б.Сэржмаа нь "Оюу толгой” компанид ханган нийлүүлэх ажлыг тендергүйгээр гэрээлж байна гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Б.Сэржмаа нь "Оюу толгой” ХХК-д 10 сая долларын 3000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг 2016 оны 11 дүгээр сард Сингапурын "Мэргэн чадвар” хэмээх компанид тендергүйгээр өгсөн гэх. 

"Оюу толгой”-н Хангамжийн хэлтэс нь "Монгол Улсад тогтвортой, чанарын шаардлага хангасан, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжин хөгжүүлэх, Монгол Улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хувьд дэлхийн жишигт нийцсэн гүйцэтгэл, удирдлагыг бий болгох "Оюу толгой”-н зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн ч Монголын компаниудад энэ эрх хаалттай байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

"Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн ажилтан С.Сайнсүрэн нэгэнтээ "Манайх үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчийг хөгжүүлэх тусгай бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү бодлогын дагуу Өмнөговийн болон үндэсний ханган нийлүүлэгчдийг тендерийн техникийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд гадаадын ангиллын ханган нийлүүлэгчээс илүү давуу эрхтэйгээр сонгохыг зүйлчлэн заасан байдаг бөгөөд үүний дагуу худалдан авалтын үйл ажиллагаа явагдаж байгаа” хэмээн ярьсан ч энэ нь бодит байдал дээр өөр байж таарлаа. 

Түүнчлэн мэргэжилтэн Б.Сэржмаа нь "Global welding” гэх компанид ч мөн бараа нийлүүлэх эрхийг олгосон талаар эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй "Оюу толгой” ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ хийгээд ажиллаж байгаа Монголын компанийн бүтээгдэхүүнийг давхар гадны компани нийлүүлж буй тохиолдол ч гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын компани нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч гадны компани үүнийг нь давхар нийлүүлж байна гэсэн үг. 

"Мэргэн чадвар”  буюу "SLS” компани нь 1963 онд Сингапурт үүсгэн байгуулагдсан бөгөөд  "SLS bearings Mongolia” буюу "Мэргэн чадвар” ХХК хэмээх нэрээр 2013 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 


Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор эдгээр асуултад хариулт авахаар "Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаатай холбогдох гэсэн ч боловч бүтсэнгүй. Учир нь түүний хувийн утас салгаатай байсан бөгөөд компанийнх нь 11-331880 дугаарт залгаж, дотуур утсаар нь холбогдсон ч утсаа аваагүй юм.

Улмаар "Оюу толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ц.Ганзоригтой холбогдож, асуудлаа танилцуулахад "Б.Сэржмаа мэргэжилтэнтэй тендер л биш бол өөр асуудлаар харилцах боломжгүй. Надад и-мейл бичих хэрэгтэй. Бид түүнийг цааш нь дамжуулна. И-мейлийн хариу хэзээ өгөхийг бид судалж байж болно” гэх асуултыг өгсөн. 

Эндээс харахад, Монголд үйл ажиллагаа явуулж, Монгол Улс 34 хувийг эзэмшдэг "Оюу толгой” компанийн ажилтнуудтай холбогдоход амьд харилцаа хаалттай байдаг аж. Тиймээс бид "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатараас эдгээр асуултад хариулт өгөхийг хүссэн юм.

Түүний хувьд өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 12-ноос "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр ажлаа аваад удаагүй байхдаа "Одоогийн байдлаар 600 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын компаниуд "Оюу толгой”-д нийлүүлж байна. Жар гаруй хувийг нь ил уурхайд, 40 орчим хувийг нь далд уурхайд нийлүүлдэг гэсэн статистик бий. Цаашдаа Оюу толгой төслийн бараа бүтээгдэхүүн худалдан авалтад Монгол компаниудыг илүү оруулах чиглэл барьж ажиллана” хэмээн мэдэгдэж байсан. 

Тиймээс ч бид "Оюу толгой” компанийн Монгол талын захирлаас худалдаа авалтын менежертэй нь холбоотой асуудал болоод "Оюу толгой”-д бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Монголын компаниудын мэдээлэл авахаар холбогдоход "Би говьд байна. Би энэ талаар сайн мэдэхгүй. Чи мэдэж байгаа өөр хүнтэй холбогд” гэх хариултыг өгсөн юм. Үндсэндээ "Оюу толгой” компанитай холбоотой асуудал монголчуудад хаалттай байдаг бололтой. 

Уг нь "Оюу толгой” компани тендерийн материалаа ил зарладаг ч хөшигний ард гадны компаниуд тендерт шалгардаг, түүнчлэн зарим төрлийн тендерийн талаар http://ot.mn сайтдаа зарладаггүй болохыг эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй "Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг Монголын бус гадны компанийг дэмждэг, гадны компанитай гэрээлэхдээ  зарладаггүй болохыг хэлж байгаа юм.

Тиймээс бид "Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-т шалгуулъя гэх асуудлыг хөндөж байна. Түүнд гадны компанийг дэмжих ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага байгаа юм. Мөн Б.Сэржмаа дээрх "Мэргэн чадвар” болон "Global welding” компанитай ямар холбоотой вэ.  Түүнчлэн "Эрдэнэс Оюу толгой" ХХК-аас энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болсныг дуулгая. 

Г.НАРАН 

http://www.zuv.mn/page/newsmore/8119

“Оюу толгой” ХХК-ийн худалдан авалтын менежер Б.Сэржмаа гадны компаниудтай холбоотой юм биш биз
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани