- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
НҮҮРС ХУДАЛДАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Энэхүү сонгон шалгаруулалт нь компаниудаас ирүүлсэн үнийн санал, нийт худалдан авах нүүрсний хэмжээ, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, сар бүрийн худалдан авалтын хэмжээ, болон тээврийн асуудлыг бодитоор хамгийн сайн гүйцэтгэх чадварын талаар дүн шинжилгээ хийж, боломжит давуу нөхцөлтэй санал ирүүлсэн худалдан авагч компанийг сонгоход оршино.
- Үнийн санал ирүүлэх хүсэлтэй компаниуд нь энэхүү журмын Хавсралт 1, Хавсралт 2-т заасан мэдээллүүдийг холбогдох эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулж битүүмжилсэн нэг санал ирүүлнэ.
- Компанийн цахим хуудсаар олон нийтэд нээлттэй тавигдсан мэдээллийн хүрээнд гэрээ байгуулах санал ирүүлж буй компаниуд холбогдох баримт бичгийг цахим хуудсанд тавигдсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан ирүүлнэ.
- Гэрээ байгуулах санал ирүүлж буй компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх чадамжтай хуулийн этгээд байх бөгөөд экспортын борлуулалтад нүүрс импортлогч улсын холбогдох зөвшөөрөл, лицензтэй компани байна.
- Гэрээ байгуулах санал ирүүлж буй компани нь "Эрдэнэс-Таван толгой” ХК /ЭТТ/-д аливаа гэрээний дагуу өглөг, өр төлбөргүй компани байх шаардлагатай бөгөөд хэрэв сонгон шалгаруулалтад орох тохиолдолд эхний ээлжинд өр төлбөрөө барагдуулсан байна.
- Гэрээний урьдчилгаа төлбөр 30%-ийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт ЭТТ-ийн нэрлэсэн банкны дансанд шилжүүлэх боломжтойг нотлох баримт бичгийг зайлшгүй ирүүлнэ.
- ЭТТ-оос заасан хугацаанд санал ирүүлээгүй компанийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
- ЭТТ нь ижил нөхцөлтэй санал ирүүлсэн компаниудаас Монголын үндэсний аж ахуй нэгж, байгууллагуудыг давуу эрхтэйгээр дэмжин ажиллана. Дотоодын аж ахуйн нэгжийн ирүүлсэн үнийн саналд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу заавал төлөгдөх ёстой татвар хураамж /НӨАТ г.м/ багтсан байна.
- ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОГДСОН КОМПАНИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
- Шалгарсан компани нь ЭТТ-оос мэдэгдсэн өдрөөс хойш 48 цагийн дотор ЭТТ-ийн нэрлэсэн банкны дансанд гэрээ байгуулах баталгаа болгож гэрээлэх хэмжээний нүүрсний тонн тутамд 1 ам.доллараар тооцож байршуулна.
- ЭТТ нь баталгаа байршуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулна.
- Эрх олгогдсон компани гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор урьдчилгаа 30 хувиас доошгүй төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулах эрхийг цуцална.
- Гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний баталгааг буцаан олгохгүй ба торгууль хэлбэрээр ЭТТ суутган авна.
- Цуцлагдсан гэрээг шинээр байгуулахдаа хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн эрэмбээр нь ангилж, хамгийн ашигтай санал ирүүлсэн дараагийн компанитай гэрээ байгуулна.
- Нүүрсний тээвэр, ачилтын хуваарь, урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээ зэрэг холбогдох гол нөхцөлүүдийг Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээгээр зохицуулна.
- Шалгарсан Компани нь гэрээ хийх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
Хавсралт №1
ХУДАЛДАН АВАГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ХУДАЛДАХ НҮҮРСНИЙ МЭДЭЭЛЭЛ:
ЭТТ ХК нь Цанхийн уурхайгаас олборлосон дор дурдсан чанар бүхий 300,000 тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 65 ам.доллараас багагүй үнээр борлуулах боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна.
ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ:
Нүүрсний төрөл | Total Moisture (Ar) | Ash(db) | Volatile Matter (daf) | Sulphur content (db) | G index |
Коксжих нүүрс | 3.72 | 16.6 | 28.95 | 1.1 | 80 |
Материал бүрдүүлж буй хуулийн этгээд нь Хавсралт 2-ийг бөглөж доорхи мэдээллийг бүрдүүлж ирүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
- Худалдан авах нийт нүүрсний хэмжээ,
- Нүүрсний тонн тутам санал болгож буй үнэ,
- Сар тутам ачилт хийх хэмжээ, хүчин чадал,
- Урьдчилгаа төлбөрийн хэмжээ,
- Тухайн нүүрсийг тээвэрлэх хугацаа,
- Тээврийн хэрэгслийн тоо /нүүрс тээвэрлэх зориулалт бүхий өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй эсэх/,
- Худалдан авагчид тавих шаардлагын 2.1.1, 2.1.4-ийг хүлээн зөвшөөрсөн албан тоот ирүүлэх ,
- Худалдан авагчид тавих шаардлагын 2.1.3 заалтын дагуу урьдчилгаа шилжүүлэх боломжтойг нотлох баримт бичиг ирүүлэх,
- Хүсэлт ирүүлж буй компани нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, өглөггүй байх,
- Холбогдох тусгай зөвшөөрөл.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2017 оны 01-р сарын 13-ний өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ: ЭТТ ХК-ийн байрны 115 тоот:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||