Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.АРСЛАН: Монголын төмрийг хятад руу зөөхөөр улайрч байна

-Монголын төмрийн хүдрийн тогтоогдсон нөөц маш бага. Нэг тэрбум тонн нөөцтэй- 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон өөрийн хаягдал рейс, шпал, чингэлэг, хуучин тоног төхөөрөмж зэрэг төмрийн хогоо урд хөршид экспортлох эрхийг УИХ-аас авсан нь дотоодын үйлдвэрлэгчдийг түүхий эдийн хомсдолд оруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүгээр ч зогсохгүй Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон нь Монгол Улсын төмрийн хүдрийг эрчимтэйгээр Хятад руу зөөх болсон талаар мэргэжлийнхэн онцолж байна. Энэхүү үйлдвэржилтийн бодлого, үндэсний үйлдвэрийг сүйрүүлэх шийдвэрээсээ УИХ, Засгийн газар болон "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн татгалзах ёстой гэж тэд үзэж байгаа аж. Энэ талаар Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арслантай ярилцлаа. 

-Өнгөрсөн сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо "Улаанбаатар төмөр зам”-ын хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх, өмнөх 36 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэх, төмөр замын дэр мод бэлтгэх зөвшөөрлийг сэргээх, 10 мянган тонн вагоны хаягдал хар төмрийг Хятад руу экспортлох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ? 

-Дээрх гурван асуудалд бүгдэд нь шүүмжлэлтэй хандаж байна. Инженер хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд нүдэн дээр минь ийм харалган шийдвэр гаргах гэж байгаад эмзэглэж байна. Эхнийх нь "УБТЗ”-ын дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлсөн. Чөлөөлөөд зогсохгүй бүр 36 тэрбум төгрөгийн өрийг тэглэнэ гэнэ. Энэ бол эдийн засаг хүнд байгаа үед улсын төсөвт мөнгө орж ирэхгүй гэсэн үг. Орос-Монголын хамтарсан төмөр зам юм чинь зөвхөн Монголын тал үүнийг шийдэх биш харин ч оросууд "УБТЗ”-д нийлүүлэх дизель түлшээ хямдруулах ёстой. Дараагийн асуудал нь "засвар шинэчлэл” нэрийн дор төмөр замын дэр модыг солихын тулд арван жилийн хугацаанд ойгоос мод огтлох зөвшөөрөл өгөх гэж байна. Дэр модыг ойгоос бэлдэнэ гэдэг бол байгальд маш халгаатай шийдвэр. Өнөөдөр Монголын газар нутгийн найм хүрэхгүй хувь нь ой мод. Гэтэл энэ найман хувийн чинь 70 гаруй хувь нь хөгшин мод байдаг. Харин төмөр замын дэрийг хөгшин модоор хийдэггүй. Аюулгүй ажиллагааны талаасаа тийм ном журамтай. Уг нь бидэнд бетон дэрний үйлдвэр бий. Эхнийх нь Хөтөлд төмөр замын бетон дэр үйлдвэрлэх том үйлдвэр байна. БҮК-1 гэж бас бий. Энэ бол Герман, Английн технологиор бетон дэр үйлдвэрлэх шугам байгуулчихсан. Засгийн газраас захиалга өгөхөд л шууд үйлдвэрлэл эхлэх боломжтой. Өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн модон дэртэй төмөр зам хаана ч алга. Бас "Ган хийц” гэдэг компани Дорнод аймагт төмөр замын бетон дэрний үйлдвэр байгуулчихсан. Гэтэл УИХ-ын байнгын хороогоор ийм буруу шийдвэр гаргаж байгаад би хувьдаа их гайхаж байна. Үнэхээр л модоор төмөр замын дэр хийх гээд байгаа бол яагаад заавал Монголын энэ өчүүхэн ойг сүйдлэх ёстой юм. Сая төмөр замын удирдлагууд солигдож орос ерөнхий инженер ирлээ. ОХУ-ын Сибириэс дэр мод хямдхан оруулж ирж болно шүү дээ.

-Харин хаягдал төмрөө Хятад руу гаргах гэж байгаа тухайд юу хэлэх вэ? 

-"УБТЗ” дээр төмөр замын хаягдал 10 мянган тонн төмөр байна. Үүнийг хятад руу зарах тухай яригдаж шийдвэрлэгдлээ. Монголын Металлургийн холбоо, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Байнгын хорооны хурал дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг тонн төмрийг 170 мянган төгрөгөөр авна. Харин Хятадын тал нэг тонныг нь 700 мянгөн төгрөгөөр авна” гэж ярьсан байна лээ. Хятадад зарах нь одоохондоо ашигтай байх. Гэхдээ ашигтай байна гээд дотоодын үйлдвэрлэлээ хөсөр хаяж болохгүй биз дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бол Японы хөрөнгө оруулалтаар барьсан ганц том үйлдвэр. Хамгийн гол нь энэ үйлдвэр бол хаягдал төмөр боловсруулах л зориулалттай үйлдвэр. Яагаад энэ үйлдвэрээ бодож болдоггүй юм. Түүхий эдгүй, үйлдвэр нь зогсчихлоо. Зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч бус хотын ойролцоо байдаг арматурын жижиг үйлдвэрүүдэд ч энэ 10 мянган тонн төмөр хэрэгтэй байна. Түүхий эдийн ийм гачигдалтай байгаа үед өнөө маргаашийн орлогоо бодоод үйлдвэрлэлийн салбараа хохироож болохгүй. 

-Дотоодын үйлдвэрлэлд энэ 10 мянган тонн төмрийн хаягдал их хэмжээний түүхий эд гэж үү? 

-Маш их төмөр. Бидэнд нэн хэрэгцээтэй. Ерөөсөө 2000 оны эхнээс хойш гадагш нь нэг ч тонн төмөр гаргахгүй гэж шийдвэрлэсэн байлаа. Одоо шинэ засгийн газар, УИХ, УБТЗ төрийн энэ бодлогоосоо ухарч болохгүй. Мэргэжлийн засгийн газар мэргэжилтэнгүүдийн үгийг сонсох хэрэгтэй байна. 

-Засгийн газар Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барихаар болж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Харин үүнийг Монголын хилээр төмрийн хүдрийг их хэмжээгээр зөөх зорилготой "лобби”-ны төсөл гэж хэлэх хүмүүс байна. Та төмөрлөгийн салбарт ажилладаг хүний хувьд ямар бодолтой байна. Төмрийн хүдрийг гадагш экспортлоход ямар бодлого барих хэрэгтэй вэ?

-Дэлхийн төмрийн хүдрийн нөөц 160-180 тэрбум тонн гэж олон улсын судалгаа бий. Үүнээс жилдээ гурван тэрбум тонныг олборлодог. Өөрөөр хэлбэл ирэх 60 жилд дэлхий дахин төмрийн хүдрийн нөөцөө барна. Монголын төмрийн хүдрийн тогтоогдсон нөөц маш бага. Нэг тэрбум тонн нөөцтэй. Гэтэл төмөр зам бариад зөөгөөд эхэлбэл манай улсын төмрийн хүдрийн нөөц 2020 онд бүрэн дуусна. Хэдэн жилийн өмнөөс Монголын төр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харьяанд "Метталлург-Уул уурхайн цогцолбор” байгуулна гэж ярьж байна. Хэрвээ Хятад руу төмрийн хүдэр одоо байгаагаас их хэмжээгээр, бүр төмөр зам барьж байгаад зөөвөл цогцолбор байгуулахаас өмнө төмрийн хүдэргүй болно. Гэтэл зөвхөн өнөөдрийн монгол хүн энэ газар нутагт амьдрахгүй шүү дээ. Үр хүүхэд минь хэдэн зуун жил амьдарна. Ийм том газар нутагтай улс төмрийн нөөцгүй, баялаггүй бол яаж бүтээн байгуулж, улс орон орших тогтнох болж байна. 

- Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замыг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл болгон Зам тээврийн хөгжлийн сайд өргөн барьсан. Энэ төмөр зам бол урд хөрш рүү төмрийн хүдэр экспортолдог "Болд төмөр Ерөө гол” гэдэг компанийн лобби гэх яриа байна. Энэ талаар? 

-"Болд төмөр Ерөө гол” компани бол Монголын төмрийн хүдрийн 70 хүртэлх хувийг Хятад руу зөөдөг компани. Гадаадын хөрөнгө оруулалтай компани шүү дээ. Өнгөрсөн онд төмрийн хүдэр олборлож, хятад руу зөөдөг компаниуд нийлээд 5.1 сая тонн хүдэр зөөсөн. Тэгэхдээ нийт 447 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 10-хан тэрбумыг улсад татвар болгон төлсөн байгаа юм. Энэ бол Монголын баялаг төмрийн хүдэр зөөж байгаа компанийн л орлого болж байна гэсэн үг. Мөн манайхаас гарч байгаа төмрийн хүдрийн үнэ бол дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямд үнэлэгддэг. Хүдэр олборлож, хилээр гаргаж байгаа компаниуд гаалийн болон экспортын татвар төлдөггүй. Хураамж гэж тонн тутамд нь мянган төгрөг л төлдөг. Энэ бол төмөрлөгийн бодлого байхгүй, хурдан зөөгөөд дуусгая гэсэн л санаа юм. Тэд Баянголын уурхайг байхгүй болгосон. Одоо төмөр замаа бариад дуусгачихвал Төмөртэй, Хуст уул, Төмөр толгойн уулын төмрийн хүдрийн нөөцийг ч зөөгөөд дуусгах нь байна. 

-Энэхүү төмөр замыг барих асуудал маш богино хугацаанд шийдвэрлэгдэн УИХ-д салбарын сайдаар нь дамжуулан хуулийн төсөл өргөн баригдлаа гэж олон нийт шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл, шинэ жил, цагаан сар гэсэн олон нийтийн том баяруудаар далимдуулан хүмүүсийн анхаарлаас гадуур явчих гээд байна уу гэсэн хардлага байна л даа? 

-Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд Засгийн газар хуралдаж Зүүн баян Ханги чиглэлийн төмөр зам барихыг зөвшөөрч, тухайн сарын 26-нд Хятадын "Си Ар И Си” компани нь энэ төмөр замын ТЭЗҮ-ийг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон. Ямар хурдан ажиллаж байна аа. Энэ бол аль эртнээс бэлдсэн зүйл байх. Ер нь Монголын төмрийн хүдрийг үнэгүй шахам зөөж гаргаад байгаа нь хэнд ашигтай юм бэ. 
Монголын ард түмэнд лав ашиггүй. Тийм байтал манай Зам, тээврийн хөгжлийн яам энэ дээр ямар хурдтай ажиллаж байна аа. Төмрийн хүдрийг хятад руу зөөх гэж хятадуудтай маш хурдан гэрээ байгуулж, ТЭЗҮ-ээ үнэгүй хийлгэхээр боллоо гэж зураг хөргөө татууллаа. Зам тээврийн хөгжлийн яамныханд өөр хийх ажил алга уу. Ядаж ерөнхий хувь нийлүүлэгчийн хувьд "Улаанбаатар төмөр зам”-аа зам шиг замтай болгож шинэчил л дээ. 

-Таны хэлж буйгаар бол УИХ, засгийн газраас дэмжлэг авч богино хугацаанд төмөр зам барьж, хүдрээ зөөж дуусгана гэж ойлголоо. Харин дараа нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт Монголчууд, Монголын төрд хэрэгтэй юу? 

-Төмрийн хүдрээ зөөгөөд дуусгавал энэ төмөр замаар өөр юу зөөх вэ. Зөөх юм байхгүй. Засгийн газрын тогтоол дээр Ханги чиглэлийн энэ замаар 2018-2025 онд жилд 10-21 сая тонн ачаа бараа, 2026-2046 онд 21 сая тонн ачаа бараа тээвэрлэнэ гэсэн байна лээ. Юуных нь ачаа бараа байх вэ дээ. Тэр аглаг буйдад хэний ямар ачааг урагш нь зөөдөг юм. Төмрийн хүдрийг л зөөж дуусгах зорилготой дэндүү увайгүй үйлдэл болчихлоо. 

Эх сурвалж:
С.АРСЛАН: Монголын төмрийг хятад руу зөөхөөр улайрч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани