- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Таван Толгой” тонн нүүрсээ 59.3 ам.доллараар борлуулж байна
-ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ТЕНДЕРТ ЕСӨН КОМПАНИ БҮРТГҮҮЛЖЭЭ-
Энэ оны нэгдүгээр улиралд "Эрдэнэс Таван Толгой" компани нүүрсний үнэ тогтоох индексээр нэг тонн нүүрсийг уурхайн аман дээрээс 59.3 ам.доллараар тооцон борлуулж эхэлжээ.
Тус компани нь зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.
Энэ онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, "Чалко” болон TTJVCo компанийн өр төлбөрийг барагдуулж, Монгол Улсын гадаад валютын эргэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж буй аж.
Өнөөдрийн байдлаар Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болгон, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих төдийгүй улс орны эдийн засагт тодорхой түлхэц болох боломжтой болсныг эх сурвалж хэлэв.
Өнгөрсөн оны 12 дугаар сард тус компани "Таван Толгой"-н Цанхийн баруун уурхайд уулын ажил, өрөмдлөг тэсэлгээ хийх болон нүүрс ачилтын үйлчилгээ үзүүлэх компаниудын дунд тендер зарласан билээ. Одоогоор есөн компани бүртгүүлээд буй бөгөөд энэ сарын 23-ны дотор саналаа хүргүүлэх юм байна. Одоогийн байдлаар "Таван Толгой"-н хэлэлцээтэй холбоотой ямар нэгэн өөрчлөлт гараагүй байгаа аж.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард "Эс Жи Эс", "Хишиг арвин", "Моннис" компани нэгдэл болж, баруун цанхид олборлолт хийж эхэлсэн. Түүнээс хойш хоёр сар орчим хугацаанд буюу ойролцоогоор ирэх хоёрдугаар сараас өмнө 1.1 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа талаар өмнө нь "Эрдэнэс Таван Толгой" мэдээлж байв.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||