Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулыг хөндөж болохгүйн таван шалтгаан

 
Ноён уулыг хөндөж болохгүйн таван шалтгаанИх эзэн Чингис хаан цагтаа "Өмнө зүг Тангуд улс байгааг өглөө болгон надад сануул” хэмээн зарлигдаж байсан шиг Ноён уулыг ухаж хөндвөл нүүрлэх аюулын талаар түмэн олондоо дахин дахин сануулж нурших нь мунхаг миний үүрэг хэмээн ойлгодгийн хувьд энэ асуудлыг нухацтай авч үзэх үе дахин тулж ирж буйг  та бүхэн ойлгоно буйзаа.
 
    Нэгэн зүйл. Алтны ордыг ашиглах үед хөрс хуулалтын асар том овоолго үүсэн байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. "Сентерра гоулд”  ХХК-ны Бороогийн ордоос 40 гаруй тонн алтыг аль хэдий нь аваад явчихсан,  харин бидэнд энэ хэмжээний их овоолго, онгойсон том хар нүх л үлдлээ. Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах  боломжтой гэж судлаачид үздэг.  
 
Эрдэмтэдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50000мг/кг хүрч байна. Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг "Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг. 
 
"Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд 2820 мг/л  буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2,2 мг/л хүрэх үеэс хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг байна.  Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг  тунгаар хордуулахад л шууд үхэлд хүргэж байжээ.
 
Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг "Бороо Гоулд” компанийхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зун "Сентерра Гоулд” компаний гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсан удаатай юм шүү. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурьдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Энэ бол бид мэтийн мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг "мина” биш гэж үү. Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ.
 
  Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон байдгийг дахин сануулъя. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Бороо Гоулдын уурхайн хаягдлын нуурын лаг  шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно.
 
ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг  бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ. Өнгөрсөн хавар дээрх нийтлэлүүдэд мэдээлэл гарсны дараа намайг худлаа ярьж, сонгуулийн өмнө шуодаад байна гэж бичдэг байсан хүмүүс одоо  http://link.springer.com/article/10.1007/s12665-013-3029-0 сайт руу ороод сонирхчиход нэг гэмгүй. 
 
  Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн ямар ч эрхтэн дархтанд арай л баймааргүй санагдах юм. Ойрын ганц нэг жишээ дурьдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас  1955 онд Японд 12000 гаруй хүүхэд гэнэт хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв. Мөн хүнцлээр хордлого 1998 онд  Энэтхэгийн Бенгал мужид гарч ундны усанд хүнцэл хэт ихэссэнээс 200.000 хүн хордож, үүний дараа Бангладеш улсад үүнээс том хэмжээний хордлого гарч байлаа. Амьтан ургамлыг үндсээр нь хордуулах хүнцэл гэдэг аймшигт хор Бороо гоулдын ордын хаягдлын санд асар ихээр агуулагдаж байгааг  нэн даруй анхаарч, арга хэмжээ авах ёстой  байтал нэмэр дээр нэрмээс гэгчээр Гацууртын хүнцэл ихтэй орд руу ханцуй шамлан дайрч, ард түмнээ аажмаар хөнөөх ажиллагаа эхлүүлэх гэж байгаа нь ариун явдал мөн үү? Та минь ээ.
 
  Нэгэн зүйл. Эх орон ард түмнийхээ эрх ашигийг бүхнээс илүүтэйгээр эрхэмлэнэ гэсэн уриатайгаар  өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ "...Байгалийн унаган төрх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээнэ. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтанд хяналт тавина... " гэсэн амлалт өгч байгаад АН-ынхныг хиаруулж, олонхиороо төр барих үнэмлэхүй мандатын эзэд болж байснаа өнөөгийн эрхмүүд минь арай мартчихаагүй байгаа гэдэгт найдья. 
 
 
  Нэгэн зүйл. Сентера Гоулдынхан өнөөдөр Гацууртын ордыг ухан алттай хүдрээ "Бороо Гоулдын ашиглаж байсан үйлдвэр рүүгээ зөөн тэнд тээрэмдэж угаахаар бэлтгэлээ базаагаад байгаа. Тэр үед  уурхайн хаягдлын далангийн бохир ус хэд дахин нэмэгдэнэ. Энэ даланг анх 2000-гаад оны үед барихдаа Их Даширын нуруунаас 40 тн алт ялгаж авах хүдрийг угаасан хаягдлаа зайлуулахаар тооцож барьсан. Одоо дахиад үүнээс хоёр дахин их алт авахаар сая сая тонн хүдрийг тээрэмдэн цианид хэмээх химийн хүчтэй хороор угааж, энэ нуур руу асгахад хаягдлын далангийн хаалт далан ачааллаа дийлэх үү? Энэ талаар хийсэн тооцоог би лав хайгаад хайгаад хаанаас ч олж үзсэнгүй. Монгол орон бол газар хөдлөлийн идэвхтэй бүсд багтдагийг хэн хүнгүй мэддэг болсон.
 
 
Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд 300-400 том жижиг чичирхийлэл бүртгэгдэж байна. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч, нуурын хэдэн сая тонн циан болоод хүнцлээр бохирдсон их шавартай ус алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлбэл хариуцлагыг нь хэн үүрэхэв?  Өвөг дээдсийн сануулснаар "Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд муугаар бодоход байдал нэг иймэрхүү дүр төрхтэй харагдаад байна. Бид 50 тн алтаа угаалгасныхаа шанд ирэх арван жилд 200 сая долларын ашиг олно гээд алгаа ташаад дэвхцээд байгаа бил үү. Үүнээс арав хорь дахин их алтны нөөц Оюутолгойн ордод маань байгаа бөгөөд ийм хэмжээний алтыг тэд өнөөдөр ганц хоёрхон жилд ухаад гаргаж байна.
 
Мунхаг миний бодлоор Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар уулын мухарт газрын гүнд мөрөөрөө хэвтэж байсан арсенопирит мэтийн асар их хүнцэл агуулсан эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж, хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн Монголчууд бидний ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн их ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.  
 
Дэлхийн цэвэр усны 20%-ийг агуулдаг Байгаль далай бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлбэл хариуцлагыг нь хэн үүрэхэв?  Ноён уулын онгон дагшин байгалийг нь сүйдлэн 50 тонн алтыг нь авч, 2 тэрбум долларын ашиг олно хэмээн тооцоод их хурлын нэр бүхий 22 гишүүдийг өнгөрсөн хавар ангайтал нь лоббидсон Канадын "Сентерра Гоулд” компани уу? Монгол улсынхаа хуулийг уландаа гишгэн  тэдэнд  Ноён уулыг дэлбэлж ухах зөвшөөрөл олгосон Улсын их хурал уу? Тэр үед хоёр гараа өргөх шахам "Гаццурт” төслийг дэмжиж байсан одоогийн Байгаль орчны сайд  хатагтай Д.Оюунхорол, ноён С.Бямбацогт, Ц.Дашдорж нараас бүрдсэн Засгийн газар уу? Энэ нутгийн уугуул ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уу? Эсвэл энэ молиго  Ерөнхийлөгч үү? Бүр цаашилбал болж байгаа үйл явдлыг харсаар байж дуугүй толгой дохин сууж байгаа Монгол түмэн бид бүгдээрээ юу? Бодох асуудлууд олон байна. Өнөөдрийн талхаа биш үр ач нарынхаа хойч ирээдүйг бодож алсын хараатай байцгаая л даа, Та минь ээ.  Тавин тонн алт эндээс зөөлгөөгүйгээсээ болж бид тартагтаа тулах арай ч болоогүй. "Таван толгойн” тэрбум тэрбум тонн нүүрс, талаар дүүрэн мал маань бэлчиж байна.
  
Нэгэн зүйл. 2012 оны 5 сарын 12-нд УИХ-аар батлагдсан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.1.2-д заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, уг үнэлгээндээ мэрэгжлийн байгууллагаар дүн шинжилгээ болон хянан магадлагаа гаргуулаагүй ямар ч аж ахуйн нэгжид ашиглалт олборлолт явуулах эрх олгогдох ёсгүй юм. Мөн "Ашигт малтмалын тухай” хуулийн 39.7-д зааснаар нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байхаар заасан байдаг.
 
Гэтэл "Сентерра Гоулд” компани нь "Бороо Гоулд” нэрээр зүсээ хувилгаж, Их Даширын нурууг маань тэсэлж дэлбэлж, байдаг алтыг нь татвар төлбөргүйгээр ухаж авчихаад олборлолтынхоо талбайд онгойсон том хар нүх үлдээж орхичихоод одоо "Ноён уулыг” чинь ийм болгох эрхтэй хэмээн дайрч байгаатай эвлэрдэг номхон ард түмэн бид нараас өөр энэ хорвоод байдаг юм болов уу? Хөрш зэргэлдээ Киргизүүд байгаль орчноо сүйтгүүлэхгүйн төлөө тэмцэлд дөрвөн жилийн өмнө Тяншаны нуруун дахь Сентерра Гоулдын "Кумтора майнз” уурхайг зогсоохын тулд яаж цусаа урсган цагдаа цэргийнхэнтэй тэмцэлдэж байлаа? Кумторын ордын маргаанаас үүдэн Кыргизийн анхны Ерөнхийлөгч Акаев унаж, эх орноосоо дутаасан. Түүний дараа  бас л үүнээс үүдэлтэй  "өнгөт хувьсгал” гарч, Бакиев гэж  дараагийн ерөнхийлөгчөө унагасан. Одоо тэрээр Беларус улсад нилээд айдас хүйдэстэй орогнож байгаа сурагтай.
 
  Сентерра Гоулдынхан минь, та нар ч гэсэн бас жаахан жаахан совесть-той загнаж үзээрэй. Арван хэдэн жилийн өмнө анх амалж байсан шигээ Их Даширын нурууг маань эргээд босгодоггүй юм аа гэхэд ядаж тэнд тэсэлж дэлбэлээд ухчихсан ангал хар нүхээ бүрэн булж, уурхайн талбайг нийтийн зориулалтаар малын бэлчээрт ч болов  ашиглахад аюулгүй болгоод орхи. Мөн хаягдал нууранд агуулагдах тэр их хүнцлийн асуудлаа нэг тийш нь болго. Дараа нь өвөг дээдсийг маань онголсон Ноён уул руу сарвалзацгаа. 
 
Нэгэн зүйл. 2016 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгээс хэвлүүлсэн Монгол орны Цэвдгийн тархалтын шинэхэн зураглалыг авч үзвэл Ноён уул орчмын бүс нутаг нь цэвдгийн "Тасалданги тархалттай” гэсэн ангилалд багтжээ. Энэ нь тэр орчмын уулын ар болоод голын хөндийнүүд тэр чигээрээ цэвдгийн голомттой бөгөөд үүнтэй хамаагүй оролдвол энэ нутгийн ой ургамлын сан хөмрөг дахин нөхөн сэргээгдэхгүй болтлоо эвдэрч сүйрнэ гэсэн үг. Мөн энэ хүрээлэнгээс хийсэн хөрсний судалгаанаас харахад хүнцлийн агууламжийн дундаж хэмжээ дээр дурьдсан Монгол улсын стандартаас хааяагүй өндөр байгаа нь тогтоогдсон байдаг. Байгальд байх хүнцэл ийм өндөр агууламжтай байгаа нь аливаа ашигт малтмалын олборлолт явуулах гэж байгаа бол энэ орчмын гол горхи, гүний болон гар худгуудад хүнцлийн агууламжийг бүр нарийвчлан судлах шаардлагатайг харуулаад байгаа юм. 
 
Ийм нарийвчилсан судалгаа үнэлгээгүйгээр уул уурхайн асар том төсөл хэрэгжүүлнэ гэж муйхарлан зүтгээд суугаа сайд дарга нарт хэлэх хатуухан үг байна.  Эх орон ард түмэн зон олны өмнө хүлээх үүрэг хариуцлага хатуу нэхэлтэй учир та нар өөрсдөө бүү хэл  үр ач нар чинь ч энэ сайхан эх орондоо амар тайван аж төрөх эрхгүй болно шүү, алсдаа. Ноён уулын минь сүлд өршөөг.    
 
         
Ш.Пүрэвсүрэн 2017-1-5

Ноён уулыг хөндөж болохгүйн таван шалтгаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани