Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Эрдэнэ: “MCS” компани Тавантолгойгоор алдагдлаа нөхөх бодлого барьж байгаа

 
С.Эрдэнэ: “MCS” компани Тавантолгойгоор алдагдлаа нөхөх бодлого барьж байгааТавантолгойн ордыг эргэлтэнд оруулах ажиллагаа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж, гэрээтэй холбоотой нууц баримтууд ил болсон. Эрх баригч МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хаалттай байлгахаар шийдвэрлэсэн.
 
Монголын ард түмнийг 300 жил тэжээх нөөцтэй Тавантолгойн ордын халуун цэг дээр байгаа ажилчдын "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
 
-Та Тавантолгойн ордын асуудлаар оны өмнө УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргасан. Танд ямар нэгэн хариу ирүүлсэн үү?
 
-Тавантолгойн ажил­чид төр, нийгмийнхээ өмнө хүлээсэн иргэ­нийхээ үүргийг өнгөрсөн хугацаанд биелүүлсэн.
 
Төрийн өмчит компани ажил хийж чаддаггүй гэсэн хандлагыг бид зогсоолоо. Манайхыг хувийн өмчийн компаниуд авах гэж баахан үзлээ. Төрийн өмчийн компани зөв зохион байгуулалттай, зөв удирдлагатай байх юм бол үр ашгаа өгнө гэдэг талаас нь.
 
"Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага солигдсон. Өмнөх удирдлагууд ямар бодолтой байсныг бүү мэд. Гэхдээ ямартаа ч компанийн удирдлагууд "Монголчууд бидэнд боломж бололцоо байна. Бид үүнийг цааш нь үргэлжлүүлж хөгжүүлэх ёстой” гэсэн үзэл бодолтой байх шиг байна лээ. Бид нэг талаас ажилчдыг төлөөлж байгаа. Нөгөө талаас бид тэдний ар тал, нийгмийг төлөөлж байгаа хүнийхээ хувьд хэлэхэд бидний хийх ёстой ажил үйлдвэрчний эвлэл. Бид тухайн үед өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байсан. Ялангуяа өөрсдийнхөө ажлын байрыг хамгаалахын төлөө тэмцэж байсан. Одоо шинэ Засаг солигдлоо, УИХ-ын гишүүд ард түмнийхээ өмнө амласан үүргээ биелүүлэх тэр цаг үе ирчихээд байна.
 
Миний харж байгаагаар гишүүд надтай санал нэг байгаа юм шиг санагдаж байна. Ялангуяа энэ талаар ойлгосон ухамсарласан хүмүүс. Тийм ч учраас бүлгийнх нь хурал дээр энэ асуудал уналаа гэж яриад байгаа. Ер нь цааш цаашдаа энэ талаар өргөн мэдээлэлтэй байж бодитой зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнээс биш муйхарлаад явж болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан. Тэд нарт ч бас том сургамжтай зүйл болсон. Гишүүд зөвхөн дөрвөн жил ажиллаад бууна гэж ойлгохгүй байна. Ирээдүйн Монголын төр нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулах бодит боломж бололцоо байгаа. Ялангуяа залууст. Тавантолгойг цогцоор нь хөдөлгөх тогтоолын төсөл санаачилж гарын үсэг зурсан олон гишүүн байгаа.
 
-Засгийн газрын ажлын хэсгээс "Энержи ресурс” болон Хятадын "Шинхуа”, Японы "Сумитомо” корпорацитай гурвалсан уулзалт зохион байгуулсан. Үүний дараа­гаар "TTJV” компаниас "Эрдэнэс Тавантолгой” компанийн захиралд илгээ­сэн захидал олон ний­тэд ил болсон. Захи­далдаа Чалкод төлөх өрийг ирэх хоёрдугаар сар гэхэд төлж дуусгана, он дуусахад Монгол Улс 300 сая ам.долларын ашиг хүртэнэ. Бүр Тавантолгойг эхлүүлэхэд таван тэрбумаар үнэлэх боломжтой гэсэн байсан. Эдгээр хувилбарын аль нь Монголд ашигтай вэ?
 
-Хятад хүнтэй хоол хийх, байшин барих, наймаа хийх талаар бид ном хаялцаж, тэднээс илүү том ашигтай наймаа хийнэ гэж юу байх вэ. Ямартаа ч Чалкотой урьдчилж хийсэн өр, авлага дуусах нь  дуусна. Дууссаны дараа дараагийн зүйлийг ярих нь зөв. "MCS”, "Сумитомо”, "Шинхуа” компанийн хувилбарыг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа асар их хууль зөрчсөн, Монгол Улсад ашиггүй гэж томъёолоод нам нь засаг барьж байхад унагаасан. Тийм байхад түүнээс илүүг даваад хийчихнэ гэдэгт итгэхгүй байна.
 
"Шинхуа” аваад хөрөнгө оруулалт хийгээд, төмөр зам тавья гэж байгаа бол "Монголын төмөр зам”-тай ярих ёстой. Төмөр замын ашиг олох эсэхийг хэлэлцэх "Монголын төмөр зам” хэмээх субъект байгаа. "Сумитомо”-ийн хувьд тухайн үед тийм компани байсан ч юм уу үгүй ч юм уу. Нэг л нэр яваад байгаа. Японы Засгийн газар өөр бодолтой л байх. Япон нэртэй компани гэнэт сайхан болгочихно гэдэгт итгэхэд бэрх.
 
Харин "MCS”-ийн хувьд үйлдвэрлэлийн алдагдалд орчихсон, цаанаа өртэй байгаа компани. Тэдний энд байгуулсан бүтээн байгуулалт нь Монголын гэхээс гадны хөрөнгө оруулагч нарын хөрөнгө шүү дээ. Миний харж байгаагаар "MCS” олборлолтын ашиг нь өндөр Тавантолгойг аваад эрх мэдлээрээ далим­дуулаад гэрээ хийгээд өөрийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа болов уу. Түүнээс бол өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байж гэнэт ард түмний төлөө, төрдөө хайртай болоод явчихна гэдэг эргэлзээтэй. Тиймээс шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс олон талаас нь харах нь зүйтэй. "MCS” Тавантолгой дээр ирээд ажилчдын асуудлыг шийдээд явна гэхэд би итгэхгүй байгаа. Тэдний өөрсдийнх нь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн харилцаа маш муу.
 
Миний бодож байгаа зүйл бол Монгол Улс өөрийн гэ­сэн хөдөлмөрийн соёлтой, хөдөлмөрийн турш­лагатай, зохион байгуулалт хийж чаддаг. Үүнийгээ өөрийн болгож стандарт тогтоохгүй бол Европынх тийм, Оросынх тийм, Хятадынх ийм гээд хуулаад яваад байж болохгүй. Хөдөлмөрийн сахилга баттай ард түмэн нийгмийн сахилга баттай, эв нэгдэлтэй байдаг. Өөрсдийнхөө хөдөлмөрийг өрөөлөөр зөв үнэлүүлэх шударга тогтолцоог бий болгож чадаж байж нийгэм эв нэгдэлтэй, шударга зүйлийн төлөө тэмцдэг болно.
 
-Компанийн одоогийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?
 
-Компани хоногт 500-600 машин нүүрс ачиж байна. Нүүрсний үнэ хоёр дахин өслөө. Үүнийг тогтвортой явуулах, одоо туслан гүйцэтгэгч нар биш бие даасан үйл ажиллагаа явуулах зэргээр компанийн удирдлагуудад өндөр хариуцлага ногдож байгаа.
 
-Тавантолгойн хэлэл­цээнд компанийн ажилчдын эрх ашгийг тусгах тал дээр ямар асуудал байна вэ?
 
-Хэлэлцээ бол бид нарын асуудалд нөлөө­лөхгүй. Гэхдээ бид компанийн удирд­лагуудтай ярьж байгаа. Тэдний амалсан, зориг­лосон зүйл өөрсдийнх ажлаас харагдаж байсан. Ганцхан бид биш уул уурхайд ажилладаг бүх хүмүүс ажиглаж байна. "Эрдэнэс Тавантолгой”-г ямар үйл ажиллагаатай байна, шинэ удирдлагууд нь юу хийх вэ гэж нийгэм даяараа харж байгаа. Энэ нь нэгдүгээрт үнэлэлт дүгнэлт хийхээс гадна дагаж суралцах асуудал юм. "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс хувьсгал хийх гэж яриагүй. Нийгмийг донсолгох гэж тэмцэл хийгээгүй. Ер нь хуулийн хүрээнд ямар байх ёстой, ямар шаардлага байдгийг ярьсан. Гэхдээ мэдээж бидний дунд зөрчилтэй зүйл байна. Чадах ядахаараа асуудлыг шийдэх гээд явж байна.
 
-Ордыг хөдөлгөхөд гол шугам нь Монгол Улсад, монголчуудад үр ашигтай байх ёстой. Харин үр ашиггүй гэрээ, хэлэлцээ өрнөвөл та тэмцэнэ гэсэн байсан?
 
-Өнгөрсөн жил гаргасан шийдвэр нийгмээ төлөөлсөн хувь хүний тэмцэл байсан. Түүнээс хойш нийгэм маш их өөрчлөгдсөн. Нэг хүн шатах өөр асуудал. Буруу зөрүү шийдвэр гаргаад нийгмийг шатаачих вий гэдгийг анхааруулж байна. Хүмүүс юуны төлөө яаж тэмцэх тухай олон арга зам байдгийг ойлгосон, мэдэрсэн. Нийгмээр нь битгий бужигнуулаад хаячихаасай гэж хүсч байна. Тогтвортой байдлыг хангахын тулд улс төрөө төлөвшүүлэх хэрэгтэй байна.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ"сонин

С.Эрдэнэ: “MCS” компани Тавантолгойгоор алдагдлаа нөхөх бодлого барьж байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани