- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ард түмний өмчийг үнэгүй авч, “МSC”-д өрөө төлөх гэж байсныг З.Энхболд хэллээ
Тавантолгой төслийн 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байна гэх мэдээлэл гараад хэд хонож байгаа. Уг нь бол эдийн засгийн нөхцөл байдал өөр байхад, хөрөнгө оруулагчдын давалгаа манайхыг чиглэн байхад эл ордын эдийн засгийн үнэлгээний асуудал хэдэн арван тэрбум ам.доллараар яригдаж байв. Тиймээс ч 400 сая ам.доллар гэсэн жаахан үнэлгээг тойрсон ширүүн байр сууриуд оны төгсгөлд олон байна. Тухайлбал, АН-ын дарга З.Энхболд уг мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Гэтэл сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал Тавантолгойг хуучин явж байсан хамгийн муу хувилбараар явуулахаар Засгийн газар шийдээд МАН-ын бүлэг дээрээс буцаагдсан байна. Одоогийн УИХ-ын гишүүдийн 50-иас илүү шинэ гишүүд байгаа. Хуучин гишүүн Л.Болорчулуун, Ж.Энхбаяр хоёрын хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Тэд бол миний одоогийн ярих гэж байгаа бүх бичиг баримтыг мэдэж байгаа. 2015 гаргасан Таван толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай байсан. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүнийг 2015 оны долоодугаар сарын 3-наас эхэлж УИХ-ын гишүүдэд тараасан. Яагаад М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүй учир нь энэ дүгнэлтэд бий. Гэтэл одоо энэ гэрээнээс ч муу хувилбартай гэрээг хийх гэж байна.
Таван толгой төслийн 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь. Таван толгойн ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай нь төмөр зам юм. Хэрэгтэй газраа хөрөнгө оруулалтыг авдаг. Түүнээс миний хөрөнгийг аваад яаж олборлолт хийж, ямар үнээр зарахаа өөрөө мэд гэдэгтэй утга нэг Ч.Сайханбилэгийн хийсэн шиг гэрээг дахиж хийж болохгүй гэсэн сургамж үлдээсэн. Одоо дахиж яг ийм гэрээ хийх гээд байгаа учраас би сануулах үүднээс ярьж байна. Ард түмний өмч Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуу гэж байгаа. Хэрэв зарвал би шүүхдэнэ. Хувьцаа эзэмшигч иргэн хүний үүднээс. Учир нь миний эрх ашиг зөрчигдөх учраас. Шүүх дээр би ялна. Учир нь миний хувьцаа тэнд бий.
MCS сүүлийн хоёр жилийн турш энэ хувьцааг үнэгүй цаас гэдэг суртал ухуулгыг хийсэн. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон. 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг Таван толгойн орлогоор шийдэж чадах орлого. Ийм үнэ цэнэтэй байгаа зүйлийг зарж, үрэх гэж байгаа бол ард түмэн биднээс санал аваарай. Учир мэдэх УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхэлсэн нь сайн байна” гэлээ.
За мөн "Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна…
Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн "МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан боловч МАН-д ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.” гэлээ.
Өнгөрсөн жилүүдэд төрийн эрхийг барьж, Тавантолгой төслийг хөдөлгөвөл хөдөлгөх боломжтой байсан З.Энхболд ийн мэдэгдэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||