Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн шинэ нөхцөл

Тавантолгойн шинэ нөхцөл

 

Дэлхийн коксжих нүүрсний томоохон орд болох Тавантолгой төслийг хөдөлгөж, бүрэн утгаар нь ашиглах эрмэлзэл үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудад байсан юм. Тэд Тавантолгойн хувь заяаг шийдэх өөр өөрийн хувилбар, арга замыг санал болгож, тэр тоолон нөхцөл шаардлагууд өөрчлөгдсөөр иржээ. Өдгөө Ж.Эрдэнэбатын Засгийн газар тав дахь дүрмийг гаргаж, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр эхлүүллээ. Урьдчилан тавьсан нөхцөл шаардлагыг харвал "Эрдэнэс Тавантолгой”-д ихээхэн ашигтай харагдах хувилбарыг тендерт ялсан Консорциум ерөнхийд нь хүлээн зөвшөөрснөөр Засгийн газрын санал болгосон дүрмийн дагуу албан бус хэлэлцээр өрнөж байна.   

2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Ажлын хэсэг байгуулах асуудал танилцуулсан тухай ганц өгүүлбэр харагдана. Хэний ч анхаарал татахааргүй уг мэдээллийн ард Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумтай хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлэх агуулга байсан юм. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаас Ерөнхий сайдын 104 дүгээр захирамж гарч, Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор "Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, баримтлан ажиллах удирдамжийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай” гэжээ.  

Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 9-ний Баасан гарагт Хятадын төрийн өмчит "Чайна Шенхуа Энержи” компанийн удирдах нөхөдтэй уулзаад, үргэлжлүүлэн үдээс хойш нь үндэсний олборлогч компаниудыг дуудсан юм. Олон нийтэд нээлттэй болгосон хэвлэлийн энэ мэдээ Тавантолгой төслийг дахин анхаарлын төвд гаргаж ирэв. 

 

Засгийн газраас хэвлэлийнхэнд зориулан түгээсэн мэдээнд уг Ажлын хэсэг Монгол улсын Засгийн газрыг бүрэн төлөөлнө гэжээ. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй. Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахлан, дэд даргаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана. Бүрэлдэхүүнд нь "Эрдэнэс Монгол” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Монголын төмөр зам” ХК, Ашигт малтмал газрын тосны газрын удирдлагууд, холбогдох яамдын төлөөлөл багтсан. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, явцыг 14 хоног тутамд танилцуулах ба үр дүнг, холбогдох гэрээний төслийн хамт 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх даалгавар авчээ. 

Сураг алдран замхарсан Тавантолгойн хэлэлцээрийг дахин эхлүүллээ гэх мессеж илгээсэн 9-ний өдрийн уулзалт, Ерөнхий сайдын захирамжийг баталсан 16-ны өдрөөс ч өмнө, аль халуун намраас л Засгийн газар төслийн тооцоо судалгааг нарийвчлан үзэж, холбогдох талуудтай ширээний ард сууж эхэлсэн юм. Хямарч байгаа эдийн засгаа сэргээж, амьсгал авахын тулд таван том төсөл тэр тусмаа Тавантолгойг хөдөлгөнө гэж Мэргэжлийн Засгийн газар наймдугаар сарын бүгчим өдрүүдэд л зарласан. Бэлэн байгаа том төслөө асар хурдан хөдөлгөх эрмэлзэл нь яриа хэлэлцээрийг яаравчлах төдийгүй үр дүнтэй байлгах шалтгаан юм. Тиймээс ч Тавантолгойг гацах саадгүй ногоон гэрлээр урагшлуулах хамгийн боломжит хувилбар, шийдлийг олох ёстой.Монголын төр засгаас өмнө хийж ирсэн тооцоо судалгаа, уулзалт тохироо бүрийг нухацтай судалсны үндсэн дээр хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумтай шинэ шатанд хэлэлцээр эхлүүлж, гэрээний нөхцөлийг сайжруулах арга ухаан сийлсэн нь өнөөгийн нөхцөлд цаг алдахгүй хамгийн зөв шийдэл байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Дашдорж сайд "Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станц төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх” бодлого барьж буйгаа мэдэгдсэн.   

Өдгөө хэлэлцээрийн албан бус уулзалтууд Улаанбаатар, Бээжинд хаалттай хаалганы цаана үргэлжилж байна. Албан хэлэлцээр өнөө маргаашгүй эхлэх бололтой. Ажлын хэсэг шийдэмгий ажиллаж, талуудын ашиг сонирхлыг хамгийн ойртуулж болох тэнцвэрийг олж чадваас Ж.Эрдэнэбатын кабинет он солигдохоос өмнө Тавантолгойг ашиглах 5 дахь хувилбарыг танилцуулах нь. 

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ ХЭРХЭН САЙЖРАХ ВЭ? 

Гэрээг сайжруулах үндсэн нэг том нөхцөл болж "Эрдэнэс Тавантолгой” Консорциумын бүрэлдэхүүнд хувь эзэмшигчээр орж ирэх бололтой.

Засгийн газрын хүлээж буй үр дүнг тодорхойлсон удирдамжид "Тавантолгой төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн "Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог зохистой түвшинд хангах”-ыг чиглүүлжээ. Ажлын хэ­сэг хөрөнгө оруулагчидтай ямар чиглэлээр, юу ярилцахыг удирдамжаар тодорхойлж өгсөн юм. 

Консорциумд нэгдсэн гурван компанийн хувьд "Энержи  Ресурс” 51%, "Шенхуа” 49%-ийн эзэмшилтэй. Харин "Сумитомо” гурав дахь зах зээлд Тавантолгойн нүүрсийг гаргахын сацуу хөрөнгө босгох баталгаа болж, Консорциумын бүрэлдэхүүнд орж ирсэн. Тэгвэл Засгийн газрын тавьж буй нөхцөлөөр төслийн компани дээр 51%-иа хадгалах Монголын сонирхол "Энержи Ресурс”+”Эрдэнэс Тавантолгой”. Харин 51 дотроо тус бүрийн эзэмшил ямар байх нь хэлэлцээрийн үр дүнд тодорхой болох биз. Юутай ч "Энержи Ресурс” 66%, ЭТТ 34% гэсэн хувилбар яригдаж байна.  51%-ийн эзэмшлээ ЭТТ-той хуваалцахаар болж байгаа ч "Энержи Ресурс”-т төслийн менежментийг хэрэгжүүлэх үндсэн чиг хэвээр хадгалагдах  төрийн оролцоо тийм ч нөлөөлөхүйц түвшинд бус байх нь гэж таамаглах үндэслэл бий. 

М.Энхсайхан сайдын Тавантолгойг ашиглах 4 дэх оролдлого унасанд төрөл бүрийн шалтгаан гаргаж ирэн тайлбарладаг ч төслийн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагчаар зөвхөн "Энержи Ресурс”-ыг сонгосонд таагүй хандагсад цөөн биш байсан юм. Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн хяналтад бүрэн орж байна гэсэн үндэслэлээр Монголд ашиггүй хувилбар гэж дүгнэсэн билээ. 

Өмнөх хэлэлцээрийн бүтэлгүйтлийг ЭТТ-г хувь эзэмшүүлж засаад зогсохгүй Тавантолгойг ашиглах эрх авснаар бий болох давуу тал, боломжийг зөвхөн "Энержи Ресурс”-ээр хязгаарлахгүйгээр тооцоолжээ. Ажлын хэсгийн өдгөө тавьж буй нөхцөлүүд "Эрдэнэс Тавантолгой”-д хамгийн ашигтай харагдаж байна. Талууд хэрвээ тохиролцож чадвал ЭТТ хувь эзэмшээд зогсохгүй нүүрсний үнийн өсөлттэй уялдан багадаа 3, цаашлаад 8 хүртэл хувийн роялти авах давуу тал хэлэлцээрийн үр дүнд үүсч мэдэх нь. Гэрээний ийм хувилбараар тооцоо хийхэд Монголын Засгийн газар болон "Эрдэнэс Тавантолгой”-д ногдох ашиг өмнө ярьж байснаас хамаагүй илүү унахаар байгаа билээ. 

Уг хувилбарын бас нэг давуу тал нь үндэсний аж ахуйн нэгжүүдийг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах, улмаар үйл ажиллагааг нь давхар дэмжих бодлого. "Эрдэнэс Тавантолгой” "Чалко”-гийн өрийг дарахын тулд TTJVCO-гоор олборлолт хийлгэж, олборлолтын хөлсийг нүүрсээр төлж байгаа. Цанхийн хоёр уурхайн олборлолт зэрэг явснаар 2017 оны эхний хагаст "Чалко” болон TTJVCo компанийн өр төлбөрийг барагдуулахаар тооцоолж, Баруун Цанхийн ашиглалтыг эхлүүлсэн. 

Өрийн дарамтаас ангижирчихвал гэрээт олборлогчийн гэрээг шинэчлэх үүд нээгдэх төдийгүй түүгээр үндэсний компаниуд орж ирэх цаг хугацааны тохироо ч аятайхан бүрдэж байх шиг. Ажлын хэсгийн уулзалтад ирсэн компаниудаас "Хишиг арвин индустриал”, "Моннис” нь Баруун Цанхи дээр хөрс хуулж байгаа. Дээрээс нь "Олборлолт”, "Үндэсний олборлогч”, "Гранд повер” зэрэг компани нэмэгдэж байгаа нь хямралын үед дотоодын аж ахуйн нэгжүүдээ ажилтай, орлоготой байлгах ач холбогдлыг онцолсных юм.

Зэрэгцээд өөрсдийн эрх ашгийн үүднээс эдийн засгийг сэргээх найдвар болсон том төслийг няцаах, үймүүлэх хандлага ч ажиглагдаж эхэллээ. Үүний нэг илрэл нь өдөр тутмын сонингуудаар зэрэг шахам цацагдсан Тавантолгойг 400 саяар зарах нь гэсэн мэдээлэл болон TTJVCO-гоос "Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаягласан тэрбум тэрбумаар долларын боломж амласан захидал. Ятган сэнхрүүлэх үгсээр дүүрэн уг захидлаас Тавантолгойгоос жийгдэх нь гэж салж ядсан асар их сандрал мэдрэгдэнэ. Иймэрхүү хутган үймүүлэлтээс ангид байж автахгүй байхыг өнгөрсөн хугацаанд гацсан, зогссон, хөрөнгө оруулалт нь асар их нэмэгдсэн том төслүүдийн хувь заяа хангалттай сургамж болгож ирлээ.  

Тавантолгой төслийг хөдөлгөх гэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын оролдлого, хүчин чармайлтууд унасаар ирсэн нь гадаад дотоод хүчин зүйлс, талуудын эрх ашгийн тэнцвэрийг олж чадаагүйнх. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой”-д нэн ашигтайгаар шийдэгдэж буй эдгээр нөхцөл "Энержи Ресурс”-ын ашиг сонирхолтой яаж нийцэх вэ. Хэдий зээлдүүлэгч талуудтайгаа зээлийн хэлэлцээрийг амжилттай шийдвэрлэж, өрийн бүтцээ шинэчилсэн ч "Энержи Ресурс”-ын ирээдүй, төлбөрийн чадварт Тавантолгойн орд чухал нөлөөтэй төсөл юм. 

Ордын менежментийг хийснээр компанийн эдийн засагт нөлөө бүхий өөрчлөлт гарч,  үйлдвэрлэлийн сул хүчин чадлаа ашиглах, зах зээл дэх сайн чанарын нүүрсний борлуулалтаа өсгөх, улмаар орлогоо нэмэгдүүлэх боломжууд гарч ирнэ.  
   
Хэлэлцээрийн удирдамжид "Ашигт малтмалын тухай хуулийн 35.11-д "Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ” гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч компани нь одоо байгаа угаах үйлдвэрийг ашиглах, мөн тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинээр үйлдвэр барих замаар нүүрсээ боловсруулсны дараа экспортлох” хэмээн заасан нь тус компанийн үйлдвэрлэлийн сул хүчин чадлыг дүүргэх орон зай юм.

"Энержи Ресурс”-ын 15 сая тонныг боловсруулах хүчин чадалтай үйлдвэр "одоо байгаа цорын ганц угаах үйлдвэр”. Тус компани 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1 сая тонн нүүрс угааж боловсруулжээ. Үүгээр тооцож үзвэл нийт хүчин чадлынхаа 13 хувийг ашиглаж байна гэсэн үг. Хүчин чадлынхаа 20%-д ч хүрч ажиллаагүй угаах үйлдвэрийг бүрэн чадлаар ажиллуулах боломж дээрх нөхцөлөөр хангагдах юм. Мөн угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, 30 сая тоннд хүргэх талаар ч яригдаж байна. 

Шинэ нөхцөлөөр төслийн компанид "Энержи Ресурс” голлон тоглогчийн байр суурьтай хэвээр үлдэх бололтой. Үндэсний компаниудаас төслийн менежментийг аваад явчих чадавх, хүний нөөц тус компанид хангалттай бий гэдэгт Монголын уул уурхайн салбар итгэдэг. Засгийн газар ч бас найдлага тавьж байх шиг байна.     
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэр "Энержи Ресурс” компани Японы "Сумитомо” корпорацитай өмнөх тохиролцоогоо баталгаажуулан хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, нүүрсийг далайн чанадад гаргах маркетингийг хариуцан ажиллах ач холбогдлоор төслийн консорциумд орж ирсэн "Сумитомо” ч үйл ажиллагаагаа ч идэвхжүүлжээ. Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг баяжуулан Японы зах зээлд нийлүүлэхээр тусгасан санамж бичиг эхнээсээ ажил болж, "Энержи Ресурс” компани өнгөрсөн сард Япон руу туршилтын журмаар нүүрс ачуулаад байгаа. 

Энэ бүх нөхцөл байдлыг харвал монголчууд хоорондоо хэл амаа ололцчихсон бололтой. Тэгвэл хэлэлцээрийн гол бэрхшээл "Шенхуа”-гаас хамаарч таарна. Шинэ нөхцөлүүдэд "Шенхуа” юу гэж хариулах нь нэн сонин. "Шенхуа” групп нь төмөр зам, далайн боомт, тээврийн цогц бизнес эрхэлдэг Хятадын хамгийн том төрийн өмчит компани. Охин компани болох "Чайна Шенхуа Энержи” бол дэлхийн хамгийн том нүүрсний компани.  Тавантолгойг бүүр эхнээс нь сонирхсон "томчуудаас” тунаж үлдсэн ганц нь.  Тавантолгойн төслийн тендерт хоёр удаа орж, хоёр удаа ялсан. Нүүрс тээвэрлэх төмөр замын өөрийн гэсэн дэд бүтэцтэй. Төмөр замын сүлжээгээ манай улсын өмнөд хил рүү татаад аваад ирсэн. Тиймээс Монголын нүүрсийг авах, тээх том ашиг сонирхлоосоо тийм ч амар ухрахгүй болов уу. 

Хэлэлцээрийн шинэ нөхцөлд "Шенхуа”-д хамаарч байгаа хамгийн том хүчин зүйл нь төмөр замын асуудал. Тавантолгойн хамгийн том  бэрхшээл нь монголчуудыг 7 жил хэрэлдүүлсэн 267 км төмөр зам билээ. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гол тохиролцоо мөнөөх төмөр замын эргэн тойронд өрнөнө.  

"Энержи Ресурс”-"Чайна Шенхуа Энержи”-"Сумитомо” консорциум Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарахдаа 1 тэрбум гаруй ам.доллараар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах, төмөр замыг "Шенхуа” барьж байгуулах ба тус компанийн мэдлийн төмөр замын сүлжээгээр дамжин Тавантолгойн бүтээгдэхүүн зорилтот хэрэглэгчдэдээ хүрнэ. Ингэхдээ нийт борлуулалтын 25%-ийг гуравдагч зах зээлд гаргах амлалтаар тендерт ялсан билээ.

Засгийн газар одоо "Шенхуа”-тай "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийн 51%-ийг төрийн өмчит "Монголын төмөр зам” ХК эзэмшин, төрийн оролцоо, хяналтыг хангаж, тухайн төмөр замын суурь бүтцийг 2.5 жилийн хугацааны дотор барьж ашиглалтад оруулах, төсөл хэрэгжиж дууссаны дараа төмөр замын суурь бүтцийг барьж, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийн 49%-ийг төрийн өмчит "Монголын төмөр зам” ХК үнэ төлбөргүй эзэмших” нөхцөлөөр хэлэлцээр хийж байна. Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд тавих төмөр замын тухайд өмнөх хэлэлцээрээр бол уг төмөр замыг Концессоор эзэмшүүлээд, 30 жилийн дараа 51%-ийг төр үнэ төлбөргүй авах тохиролцоог хөрөнгө оруулагчидтай хийгээд байсан юм.   

Дашрамд, өнгөрсөн хавар Энэтхэгийн 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийг Тавантолгой-Гашуусухайтын төмөр замд зориулах талаар яригдсан ч төдөлгүй замхарсан билээ. Намар нь Эгийн голын УЦС-ын төслийн санхүүжилтэд зориулахаар шийдвэрлээд дараа нь цуцалчихсан Хятадын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр ТТ-ГС чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх боломжийн талаар "Монголын төмөр зам”-ынхан Засгийн газарт хандаж байсан юм. Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ”. 

Магадгүй эндээс төмөр замыг "Шенхуа” барьж байгуулах тухай өмнөх хэлэлцээрийн тохироо хэвээр үргэлжлэх бөгөөд харин суурь бүтцийн өмчлөлд дээр дурдсанаар өөрчлөлт оруулахыг Ажлын хэсэг зорьж байх шиг байна.    

Ажлын хэсэг дээрх бүх тохироо нөхцөлийг хангаж чадвал нэн даруй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил руу ханцуй шамлан орох ёстой. Гэрээ байгуулснаас хойш 9 сарын хугацаанд багтан, гэрээнд хамрах тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах хандлагатай байна. 

Нөхцөл сайжруулах агуулга, үйл явдлын өрнөлийг уялдуулан харвал Тавантолгой дахь талуудын ашиг сонирхлыг ухаалаг бодлогоор уялдуулан зохицуулах алтан дунджийг олсон, хамгийн богино хугацаанд ойлголцоод явах боломжтой аядуу хувилбарыг Засаг шүүрч авчээ. Шинэ шатны хэлэлцээр дэс дараатай, өмнөх бүтэлгүйтлээс сургамж авч, засахыг нь засч, сөргөлдөөнөөс зайлсхийн, чимээгүй боловч хурдтай урагшлах найдвар төрүүлэхүйц харагдаж байна.

Эрх ашгийн мөргөлдөөн, зөрчлөөс шалтгаалан үргэлж унаж ирсэн аварга төслийг хөдөлгөх цаг хугацааны тохироо бүрджээ. Тэр тусмаа хямарсан эдийн засаг, харьцангуй аядуу, нэг хүчин эрх барьсан улс төрийн нөхцөл байдал, цаг хугацааны хүчин зүйл дор Тавантолгойг жинхэнэ утгаар нь хөдөлгөх хариуцлагатай мөчийн өмнө Ж.Эрдэнэбатын танхим ирээд байна.


Эргэн сануулахад,

2008 оноос эхлэн таван Засгийн газар, таван Ерөнхий сайдын Тавантолгойг цогцоор шийдэхийг эрмэлзсэн түүхээс эхний дөрвөн оролдлогыг эргэн сануулъя.                 
  

  1. С.Баярын Засгийн газар 2008 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм. Улмаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан Ажлын хэсэг томилон Таван­толгойн олон улсын уралдаант шалгаруулалт зарласан. 8 орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэний дунд Австралийн "ВНР billiton” групп, ОХУ-ын гурван компанийн консорциум, БНСУ-ын КОРЕС консорциум, АНУ-ын "Пибоди энержи” групп, БНХАУ-ын "Шенхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн "Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн "Вале” нар сонирхлоо илэрхийлж, танил­цуулгаа хүргүүлсэн байдаг.
  2. С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарлав. Тавантолгойн түүхэнд алдарт 39 гэж тэмдэглэгдэн үлдсэн УИХ-ын тогтоолыг 2010 оны 7 дугаар сард гаргасан ба түүнийг хэрэгжүүлэх үүрэг С.Батболдын Хамтарсан Засагт ирсэн юм. ТТ ордод хөрөнгө оруулах компаниудад урьдчилан тавьсан 6 нөхцөлийн дараа дээрх 15 сонирхогчоос дор дурдсан 6 компани хураангуй жагсаалтад тунаж үлдэв. 1.БНХАУ-ын "Шенхуа Энержи”, 2.ОХУ-ын "Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид, 3.АНУ-ын "Пибоди Энержи”, 4.Люксембургийн "Арселор Метал”, 5. Бразилийн "Вале”, 6.Швейцарийн "Экстрата”. Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягаар ахлуулсан Ажлыг хэсэг хэлэлцээрийг эхлүүлсэн ч ажил олигтой явж өгөөгүй. 2011 онд Засгийн газар Тавантолгой ордын ашиглалтын лиценз Монголын "Эрдэнэс Тавантолгой” компанид үлдэх, хувь эзэмшлийн хувьд Хятадын компани Тавантолгой ордын 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ-Монголын хамтарсан компани болох "Дэд бүтцийн хөгжил” 36 хувь(18+18), үлдсэн 24 хувийг Америкийн "Пибоди Энержи” авах гэсэн хувилбарыг зарласан юм. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй энэ хуваарилалтын дараа "Экстрата”, "Вале”, "Арселор Метал” Монголоос гарсан.
  3. Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 дугаар тогтоол гаргаснаар Тавантолгой ордын олон улсын тендерийн  гацаа арилж, дахин хөдлөх найдварыг сэргээсэн. Засгийн газраас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч 11 дүгээр сард Засгийн газрыг огцруулснаар төсөл дахин зогсов.
  4. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг мега төсөл хариуцсан Сайд М.Энхсайханд даалгав. Тендерт Монголын "Энержи ресурс”, Хятадын "Чайна шинхуа энержи”, Японы "Сүмитомо” компанийн консорциум шалгарсан. Тавантолгой төсөлд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санхүүгийн саналаар тендерт тэргүүлсэн. 

 

The Mongolian Mining Journal /2016.12. 097/

Тавантолгойн шинэ нөхцөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани