- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Обама Умард мөсөн далай дахь нефтийн хайгуулд цэг тавилаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Канадын Засгийн газартай хамтран Умард мөсөн далайн ихээхэн нутаг дэвсгэрийг хайгуулын судалгаа, олборлолт хийхийг хориглосон бүсээр тодорхойгүй хугацаагаар зарлав.
Умард мөсөн далайн усыг газрын тосоор бохирдуулж, экологийн давтагдашгүй төрхөд нь аюул учруулахыг эсэргүүцэгчид ноён Обамагийн оролцоог сайшааж байна. Энэхүү шийдвэр нь албан тушаалаа хүлээлгэж өгөхөд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа ноён Обамагийн засаглалын сүүлчийн өвийн нэг болж үлдэнэ.
Умард мөсөн далайг нефтийн хайгуулын шинэ талбар болгон харж байсан компаниудын мөрөөдөл газрын тосны үнэ хоёр жилийн өмнөөс эрс унасантай холбогдон бүтэлгүйтсээр. Аляск дахь хайгуулын ажлыг хошуучлагч Royal Dutch Shell компани амжилтгүй эрлийн эцэст 2015 онд тус муж улсыг орхин гарсан. Англи-Нидерландын компани 2007 оноос хойш Чукотын болон Бофорын тэнгис дэх хайгуулд долоон тэрбум ам.доллар зарцуулсан нь хайгуулын судалгааны төсвийнх нь 20 хувь болжээ. Умард мөсөн далайд хайгуул хийх нь өртөг зардал өндөр, геологи, инженерийн эрсдэл ихтэйн дээр улс төр, хүрээлэн буй орчны учир шалтгаан бүхий олон саад тотгортойг Shell-ийн туршлага харууллаа. Анх мягмар гарагт гарсан Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан тус компани тайлбар өгөхөөс татгалзав. Умард мөсөн далай дахь ажиллагаагаа нэгэнт зогсоосон Shell компанийн хувьд АНУ-ын шийдвэр ач холбогдол багатай хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
Ноён Обамагийн шийдвэр нь газрын тосны үнэ өсөх цагт түүний залгамжлагч Дональд Трамп Умард мөсөн далайн уснаа өрөмдлөгийн кампанит ажил эхлүүлэхээс сэргийлсэн арга хэмжээ боллоо. Уур амьсгалын өөрчлөлтөд үл итгэгч Трамп АНУ-ыг олон улсын хэлэлцээрээс гаргахыг уриалж, нефтийн үйлдвэрлэлийг сэргээхээ амалсан. Тэрбээр Exxon-ийн ерөнхий захирал Рекс Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлээд байгаа.
Ноён Трампын шилжилтийн бэлтгэл хариуцсан баг Обамагийн шийдвэртэй холбогдуулан тайлбар өгсөнгүй. Гэхдээ АНУ- ын дараагийн засаг захиргаа уг шийдвэрийг хөнтөргөж орхино хэмээн таамаглах шинжээчид цөөнгүй байна.
"Хуурай газар, далай тэнгисийн усан дахь эрчим хүчний нөөц баялгийг олборлох шинэ стратеги АНУ-д шаардагдах цагт дараагийн засаг захиргаа энэ шийдвэрийг цуцална хэмээн найдаж байгаа” хэмээн Америкийн нефтийн хүрээлэнгийн (API) захирал Эрик Милито мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын аюулгүй байдал нь дотооддоо газрын тос, шатдаг хийг олборлох чадвараас хамаардгийг анхааруулав.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Умард мөсөн далайн 465 мянга орчим хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг "Хамгаалалттай бүс”-ээр зарласныг Обамагийн засаг захиргаа мэдэгдлээ. Цаашид үүн дээр Атлантын далайн АНУ-ын эрэг орчмын 15300 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр нэмэгдэнэ.
Ноён Обама 1953 онд баталсан "Тивийн шельфийн газар хамгаалах хууль”-ийн дагуу Чукотын болон Бофорын тэнгисийн 465 мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрийг ирээдүйн болзошгүй олборлолтоос хамгаалж өглөө. Обамагийн засаг захиргааны тайлбараар бол дээрх хууль нь холбооны муж улсуудын эзэмшлийн далайн эргийн бүсэд газрын тос, шатдаг хий олборлохыг хязгаарлах эрхийг Ерөнхийлөгчид олгодог ажээ. Уг хуулийн дагуу гаргасан шийдвэрийг дараагийн Ерөнхийлөгч цуцлах эрхгүй ч шүүхээр заргалдах боломжтой.
Шүүх, хүрээлэн буй орчныг хамгаалагчдын хооронд дээрхтэй төстэй хуулийн зарга дэгдэж байсан урьд өмнийн жишээ байхгүй. Ноён Обамагийн шийдвэртэй ижил төстэй шийдвэрийг цуцлах шаардлага тавьж байсан Ерөнхийлөгч ч гарч байсан удаагүйг Нью- Йоркт байрладаг Байгалийн нөөц хамгаалах зөвлөл (NRDC) хэмээх олон улсын байгууллагын өмгөөлөгч анхааруулав.
Ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилсан, дээрхтэй төстэй хуулийг 2008 онд Ерөнхийлөгч Жорж У. Буш цуцлах шийдвэр гаргасан талаар Америкийн нефтийн хүрээлэн тайлбарлав. Гэхдээ Бушийн шийдвэр нь түр хязгаарлалттай холбоотой бол мягмар гарагт Обамагийн гаргасан шийдвэр нь байнгын шинжтэй.
Ноён Обамагийн шийдвэр нь одоо хүчинтэй үйлчилж байгаа түрээсийн гэрээнд хамаарахгүй. Мөн газрын тос, шатдаг хийн арвин нөөцтэй хэмээн таамаглаж буй Бофорын тэнгисийн умард Аляскийн эрэгт ойр 11300 хавтгай дөрвөлжин километр бүсийг оруулаагүй.
Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан Умард мөсөн далайн уснаа хайгуул хийх түрээсийн гэрээний тоо энэ онд эрс цөөрлөө. Муж улсын засаг захиргаатай байгуулсан, эргийн бүсэд хайгуул хийх түрээсийн гэрээ хоёрдугаар сард 527 байсан бол аравдугаар сард 43 болтлоо цөөрчээ. Үлдсэн гэрээний ихэнх нь 2017 онд дуусгавар болно. АНУ-ын Геологийн судалгаа (USGS ) агентлаг Умард мөсөн далайн бүсийг 90 тэрбум баррель газрын тосны нөөцтэй хэмээн таамагладаг. Энэ нь манай гарагийн уламжлалт газрын тос, шатдаг хийн нөөцийн 13 хувь болж байгаа юм.
Шон Доннан, Эндрю Уорд
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||