- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үндэсний эрх ашгийг хөсөр хаясан “ЭМ СИ ЭС”, “ЭНЕРЖИ РЕСУРС” -ийг зогсоо!
Өнгөрсөн долоо хоногт MCS групп "Тавантолгойн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS тодорчээ” гэх мэдээллийг төвийн хэвлэлүүдээр цацлаа. Уг мэдээлэлд "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн MCS группийн "Энержи Ресурс” ХХК, "Чайна Шинхуа Энержи” компани, "Сумитомо” корпорацитай хэлэлцээ хийж эхэлсэн. Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, "Шинхуа Энержи” компани 49 хувийг эзэмших саналаа танилцуулжээ. Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS группийн "Энержи ресурс корпорац” тодорсон байна. "Энержи ресурс корпорац” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр "Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл юм. Эндээс үзэхэд "Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагч "Энержи ресурс корпорац” компанийн хувьцаа эзэмшигч болж буй юм байна” гэж дурьджээ.
Энэ хэлэлцээ нь гэрээний нөхцлийг сайжруулж, санал, дүгнэлт боловсруулах зорилготой гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа ч нидэр дээрээ бусдын "Өбгс долоох” ажиллагаа үргэлжилж байна. Ийн хатуу үгээр хэлэхийн учрыг тайлбарлая.
ЭМ СИ ЭС, түүний санхүүгийн чадамжгүй болж, дампуурлаа зарлах шахсан "ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ийн улаан голыг таслалгүй үлдээх хамгийн том амь тариа бол "Эрдэнэс Тавантолгой”. Тиймдээ ч ЭМ СИ ЭС-ийн вант улсынхан төрийн эрхийг авахыг төлөө улайран зүтгэж, өөрсдийн төлөөллөө биш юм гэхэд МАН-ыг энэ удаагийн сонгуульд ялуулах бодлого барин ажилласан нь үр дүнд хүрсэн юм. Тэд вант улсынхаа төлөөллийг төрд шургуулж чадсан төдийгүй тэдний хүсэн хүлээсэн МАН-ын засаглал тогтлоо. Энэ л цагийг тэд хүлээсэн юм. Боломжтой мөчийг хүлээж байсан энэ урт хугацаандаа тэд Монголчуудад биш, зөвхөн өөрсөддөө зориулсан нөхцлүүдийг хангалттай тусгаж чадсан. Одоо түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх л үлдээд байгаа. Өөрсдийн хийсэн гэрээндээ засвар оруулалгүйгээр үзэглүүлэх сонирхол бий учраас нэр нөлөө бүхий улстөрчдийг ЭМ СИ ЭС-ийн вант улсын халаасанд хийсэн гэх. Тэмрүүл нь хүрээгүй салбар гэж үгүй энэ асар том наймаалжийг төлөөлөх хүмүүс УИХ-д бий. Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Ё.Отгонбаяр, Д.Зоригт нар тэдний тэмрүүлийн нэгээхэн хэсэг нь гэгддэг.
Өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн ЭМ СИ ЭС группийн авсан гадаад зээлийн төлөх хугацаа аль хэдий дуусч зээл нь өр болж, өрийн хүү, хүүгийн хүү давхар нэхэгдэн "ЭНЕРЖИ РЕСУРС” үндсэндээ дампуурсан юм. Энэ өр болсон зээлээ гурван жилээр хойшлуулсан гэж байгаа.
Хонгконгийн Хөрөнгийн бирж дээр Монголоос анх IPO буюу хувьцаагаа гаргасан компани учраас энэ байдлаа ямар нэгэн аргаар нууж, улмаар алдагдлаас гарах аргаа төрийн өмчит "Эрдэнэс тавантолгойг”ямар ч үнээр болтугай авахад улайран зүтгэхэд чиглүүлсэн нь тодорхой болсон талаар манай сайт өмнө нь бичиж байсныг уншигчид санаж буй нь лав. Тэдний энэхүү илт ашиг сонирхолын зөрчилтэй, шулуухан хэлбэл "Эрдэнэс Тавантолгой”-г цөлмөж өрөндөө өгөх шунал хүслийг Ардчилсан нам зогсоогоод байсан юм.
Өөрөөр хэлбэл ЭМ СИ ЭС, түүний "ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ийн Хятадын талтай нууцаар хийх гэж байсан гэрээ нь монголчуудад үнэхээр хохиролтой гэрээ байсан гэдэг юм. "ЭНЕРЖИ РЕСУРС”ХХК -ийн гол хөрөнгө оруулагч нь Хятадын томоохон групп "КЕРРИ” юм. Энэ групп нь Хятадын бизнесийн магнат Роберт Куок. Нөгөө алдарт Шан Гри Ла буудлыг Сингапурт анх барьсан баян гэж байгаа. Сингапур, Филиппин, Тайланд зэрэг Азийн орнуудад бизнесээ тэлсэн тэрбээр дараагийн байгаараа Монголыг онилсон. Гэхдээ тоо тоймгүй их хөрөнгийн урсгалаа Монголчуудад зориулна гэж үгүй.
Тийм ч учраас Ардчилсан намынханд өширхөж, 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг ялуулахаар зүтгэсэн түүхтэй. Харин сонгуулийн үр дүнг зарласаны дараа "ЭНЕРЖИ РЕСУРС”-ийн боссууд "Бид яллаа. Эрдэнэс тавантолгой манайх боллоо” хэмээн шөнөжин архидсан гэдэг.
Үргэлжлэл бий...
24tsag.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||