Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн гэрээнээс болж, Засгийн газар унах уу

Мэргэжлийн Засгийн газрыг Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор огцруулахаар ярьж эхэлсэн гэх бор шувуу шаргал ордоноор нисч эхэллээ. Тодруулбал Ц.Даваасүрэн тэргүүтэй зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар ярьж эхэлжээ.

Тавантолгойн гэрээнээс болж, Засгийн газар унах уу

Засгийн газар Тавантолгойн гэрээг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Хятадын Шиньхуа групптэй хамтран ажиллаж эхэлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзэх хүмүүс бий. Гэтэл үүний цаана ноцтой асуудал нуугдаж байгаа талаарх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Тавантолгойн 49 хувийг Хятадын талд 400 хан сая доллараар зарах тохироог хийсэн, уг асуудал Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн аж.

Эрх баригчид хоёрдугаар сарыг хүлээхгүйгээр үлдэгдэл өрийг 49 хувиар солих тухай яриаг өрнүүлж буй нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс Тавантолгойн асуудлаас болж Засгийн газрын суудал ганхаж магадгүй болоод байна.

Тэгвэл үүнийг Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд эсэргүүцэж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Ц.Даваасүрэн гишүүний өрөөнд 20-иод гишүүн цуглаж, энэ гэрээний талаар ярилцсан байна. Тэд  "...Хэрэв Засгийн газар одоо яригдаж байгаа гэрээгээ УИХ-д оруулж ирвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина” гэж тохирцгоожээ. Ямартай ч Засгийн газар Тавантолгойн хувийг хятадуудад хямд зарах шийдвэрийг гаргавал тэд огцруулах асуудлыг хөндөх бололтой.


Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж Хятадын Чалко компаниас 350 сая долларыг зээлсэн. Энэхүү мөнгийг эх орны хишиг хэмээн 20 мянган төгрөг болгон иргэдэд тарааж дуусгасан байдаг. Энэхүү 350 сая долларын зээл тун удахгүй буюу ирэх оны хоёрдугаар сард дуусах гэж байгаа юм. Тэгвэл Шиньхуа группийнхэнтэй уулзсан уулзалтаар Хятадын тал уг зээлийн үлдэгдлийг тэглээд хариуд нь 49 хувийг авахаар манай талтай тохирсонгэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Чалкотой байгуулсан гэрээний дагуу  үлдсэн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” компаниас 85 сая долларын өртөг бүхий нүүрсийг Хятадад нийлүүлэх үүрэгтэй. Энэ хэвээр нүүрсээ нийлүүлбэл ирэх оны хоёрдугаар сард Чалкогийн өрийг тэглэж дуусах юм.

Гэвч эрх баригчид хоёрдугаар сарыг хүлээхгүйгээр үлдэгдэл өрийг 49 хувиар солих тухай яриаг өрнүүлж буй нь анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манай улс нүүрсээ Чалкод зах зээлийн үнээс маш хямд үнээр нийлүүлсэн.  Тодруулбал, тонн тутмыг нь 70 доллараар нийлүүлсэн. Тавантолгойн 49 хувийг 485 сая доллараар үнэлсэн энэ наймааны цаана ямар нэгэн асуудал нуугдаж буй нь тодорхой.

Тавантолгойн төмөр замыг барихаар болбол Хятадын тал 49 хувийн давуу эрхтэйгээр оролцохоос гадна төмөр зам тавьсаны дараа 49 хувийг мөн эзэмшинэ гэх мэдээлэл ч байгаа юм. Тавантолгой бол коксжих нүүрсний нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т багтдаг. Үүнээс дөрвөн давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай буюу Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс чанараараа илүү. 6.5 тэрбум гаруй тонн нөөцтэй. Хамгийн сайн нөөцийн хувьд 100 аас дээш жил үргэлжлэх боломжтой. Тэгэхээр энэ их баялагийн 49 хувийг маш хямд үнээр зарахаар эрх баригчид тохирсон нь ийнхүү МАН-ын бүлгийн зарим гишүүдийн дургүйцлийг хүргэжээ.


Мэдээж 49 хувийг зарах дээрээ тулбал стратегийн чухал орд гэдэг үүднээс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх учиртай. Уг асуудлыг оны өмнөхөн буюу бүх нийтийн амралтын өдрүүдээр УИХ-аар сэтхэн хэлэлцэж магадгүй гэх хардлага ч байгаа юм. 

Түүнчлэн дээрх асуудалтай холбоотойгоор буюу Тавантолгойг ашиглах түншүүдийн гэрээ хэлцэхтэй холбогдуулж парламентад суудалгүй намууд байр сууриа нэгтгэжээ. Тэд нэгдүгээрт, мэдээлэл ил тод биш, Их хурлын гишүүдэд төслийн эхийг ирүүлээгүй. Хоёрдугаарт, гэрээ хэлцлийг хөшигний ард салбарын сайд, ажлын хэсэг, түншүүд гэсэн бүрэлдэхүүнтэй хийж байгаа. Гуравдугаарт, Монгол улсын сайд асан М.Энхсайханы хийсэн гэрээний эх дээр нөхцлийг шинэчлэх байдлаар гэрээ хэлцлийг үргэлжлүүлэн ярьж байгаа юу, шинэ төсөл боловсруулсан уу гэдэг нь бүрхэг байгааг парламентад суудалгүй намууд шүүмжилж байгаа юм. Тиймээс тэд тус асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болоод байна. Ямартай ч Тавантолгойн асуудлаас болж Засгийн газрын суудал ганхаж магадгүй болоод байна.  

Б.Энхжин

http://www.24tsag.mn/content/144220.shtml

Тавантолгойн гэрээнээс болж, Засгийн газар унах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани