- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Bloomberg: Бээжингээс тав дахин их агаарын бохирдолтой Улаанбаатар
Bloomberg агентлагийн Монголын утааны тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хэрвээ та БНХАУ-д агаарын бохирдлын асуудал хурцадсан гэж бодож байвал зүгээр л Монгол улсыг хар. Энд өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-аас гаргасан хүний эрүүл мэндэд хоргүй хэмжээнээс 80 дахин, Бээжингээс тав дахин их гарсан аж.
Өвлийн хүйтэнд цахилгаан станцууд илүү урт хугацаагаар ажиллаж, нийслэл хотын гэр хорооллын өрхүүд түүхий нүүрс түлж, Улаанбаатар утаан хөшгөөр хучигджээ. Үүнд дургүйцсэн иргэд нийгмийн сүлжээнд нэгдэн арван хоёрдугаар сарын 26-ны өдөр жагсаал хийхээр төлөвлөж байна.
PM2.5 тоосонцрын хэмжээ нийслэл хотын Баянхошуу дүүрэгт арван хоёрдугаар сарын 16-ны өдөр 1985 хүрсэн тухай Засгийн газрын agaar.mn сайтад мэдээлжээ. Тухайн өдрийн дундаж тоосонцрын хэмжээ 1071 хүрсэн байна.
Гэтэл ДЭМБ-аас PM2.5 тоосонцорын хэмжээг 24 цагийн хугацаанд 25 микрограммаас давж болохгүй гэж анхааруулдаг.
Монгол улсын урд хөршийн нийслэл Бээжин хотод өнгөрч буй долоо хоногт агаарын бохирдлын хэмжээ өндөр түвшинд хүрч эрх баригчид энэ жилийн анхны түгшүүр зарлан 1200 гаруй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох, хязгаарлах шийдвэр гаргажээ.
Энэ долоо хоногийн эхээр Бээжин хотод PM2.5 тоосонцрын хэмжээ 400 давж Мягмар гаригт эрх баригчид үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас 351 нислэгийг цуцлах шийдвэр гаргасан байна.
Өнгөрч буй долоо хоногт Бээжинд PM2.5 тоосонцрын өдрийн дундаж хэмжээ 378 хүрсэн бол Хебей мужийн нийслэл Шижиазуан хотод 1000 давсан талаар Хятадын Үндэсний байгаль орчны хяналтын төвөөс мэдээллээ.
Эдийн засаг нь хүндэрч, төсвийн тодотгол хийж буйгаас болж Монголын эрх баригчид аюулт утаатай тэмцэхэд нэн хүндрэлтэй болжээ.
АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛЬСОН ЭМНЭЛГҮҮД
Иргэдийн түүхий нүүрс, өөр бусад агаар бохирдуулдаг шатамхай материалуудын хэрэглээг танаж, цахилгаан эрчим хүчээр гэрээ дулаацуулахыг Засгийн газраас уриалж, үүний тулд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувиар хямдруулжээ.
Хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өвчтөнүүд багтахгүй болсон учраас Улаанбаатар дахь цэргийн эмнэлэгт 50 ортой тусгай тасаг байгуулж, хатгаа туссан хүүхдүүдийг эмчлэх тухай өнгөрсөн Лхагва гарагт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн байна.
Засгийн газар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаад бухимдсан иргэд нийгмийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлж, утааны зураг хуваалцаж, бусдад эрүүл мэндээ хамгаалах аргуудыг зааж, засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд арга хэмжээ авахыг анхааруулах болжээ.
Ирэх даваа гарагт иргэд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийх бөгөөд эмнэлэг, сургуулиудад 100 агаар цэвэршүүлэгч авч өгөх олон нийтийн санхүүжилт бүхий кампанит ажлын хүрээнд дөрвөн өдрийн хугацаанд 1400 орчим ам. доллар босгосон аж.
Монгол телевизийн мэдээний албаны дарга Э.Лхагва бидэнд ирүүлсэн цахим шуудандаа "Манай ажлын газрынхны хүүхдүүдийн ихэнх нь амьсгалын замын асуудлаас болоод эмнэлэгт хэвтсэн. Улсын эмнэлэгт эцэг эхчүүд, хүүхдүүдтэйгээ хонгилд хэвтэж байна. Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байгаад бид гутарч байна” гэжээ.
ТУЛЖ ИРСЭН ХЯМРАЛ
Энэ сарын эхээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрвээ агаарын бохирдлын хэмжээг бууруулахгүй бол бага насны хүүхдүүд болон эхийн хэвлийд байгаа ургийн эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй талаар анхааруулжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд "Ийм агаараар амьсгалж буй хүүхдүүд насанд хүрээд амьсгалын замын хүнд өвчнөөр шаналах болно. Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол асар өндөр түвшинд хүрч, хүүхдийн эрүүл мэндэд өнөөдөр болон маргааш ноцтой заналхийлж байна” гэсэн байна.
2013 онд Канадын Саймон Фразерийн их сургуулиас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод амиа алдаж буй хүмүүсийн 10 хувь нь агаарын бохирдлоос болж байгаа гэжээ. Энэ асуудлаар Гадаад хэргийн сайд болон байгаль орчны сайд нараас тайлбар авах гэсэн боловч хариу өгсөнгүй.
Агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны төлөвлөгөөний дагуу олон мянган хүн амьдарч буй гэр хорооллыг орон сууцжуулах төсөл эдийн засгийн хямралаас болж зогсонги байдалд орсон бөгөөд Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд Олон улсын Валютын сан болоод БНХАУ-ын тусламж авахаар ажиллаж байна.
Пүрэв гарагаас БНХАУ болон Монголын нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдлын хэмжээ буурч эхэлжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||