Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Бээжин: Өмнөговьчуудыг хуурах хоёр дахь зальт ажиллагаа тавантолгойн төсөл нэрээр эхэллээ

Ц.Бээжин: Өмнөговьчуудыг хуурах хоёр дахь зальт ажиллагаа тавантолгойн төсөл нэрээр эхэллээТавантолгойн  төслийн хэлэлцээнийэргэн тойронд Өмнөговь аймгийнУлаанбаатар дахь нутгийнзөвлөлийн байгаль орчны салбарындарга Ц.Бээжинтэй ярилцлаа.
 
-Тавантолгойг хамтарч ашиглах түншүүдийн гэрээ  хэлцэл эхэллээ.Хэлцэл, зөвшилцөлд  орон нутгийниргэдийн оролцоог хэр хангасан юмбол?  
 
-Өмнөговьчууд нэг удаа Монголын төр, эрх баригчдад хууртагдсан. Монголыг тэжээх, тэр дотроо өмнөговьчуудын амьдралыг зовлон гачаалгүй, ядууралгүй сайн сайхан болгоно гэсэн уриатай "Оюутолгой” хэмээх дэлхийн хэмжээний мега төсөл манай аймагт хэрэгжээд 10 жил болж байна. Эндээс  Монгол орны, тэр дотроо Өмнөговь аймгийнхны  нийгэм эдийн засгийн болон хувь хүмүүсийн амьдралд эерэг сайн нөлөөллийг горьдож хүлээж байсан.
 
Гэтэл талаар өнгөрсөн. Үүнийг нийгэм даяараа  мэдэж байгаа. Одоо Өмнөговь аймгийн газар нутгийг хуваах, дээрэмдэх, зөөх, зарах, өмнөговьчуудыг хуурах хоёр дахь том зальт үйл ажиллагаа эхэлж байна. Энэ юу вэ гэвэл, Тавантолгойн мега төсөл нэртэй дээрмийн үйл ажиллагааг  Монголын төр явуулах гэж байна. Үүнийг Өмнөговь аймгийн жирийн иргэд эрс эсэргүүцэж байгаа.
 
Яагаад гэвэл, Оюутолгойн сургамж бидэнд байна. Ерөнхий төсөл эерэг үр дүнтэй, өмнөговьчууд, монголчуудын эрх ашигт нийцэж байх юм бол нутгийнхан дэмжихэд бэлэн байгаа. Харамсалтай нь одоогийн төр, засгаас явуулж байгаа яриа хэлэлцээрийн эхний дүр зураг  иргэдэд итгэл төрүүлэхгүй байна. Оюутолгойгоос долоон дор үр дагавартай байж мэдэх гарааны алхмуудыг хийж  байгаад харамсч байна. Иймээс Өмнөговийн ард түмэн Ц.Дашдорж сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийг эхний ээлжинд орон нутагт ирж яриа хэлэлцээр үүсгээч  гэсэн хүлээлт бий болчихоод байна.  
 
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нийгэм, эдийн засгийн аливаа асуудлыг шийдэхдээ иргэдийн оролцоотойгоор шийдэж бай гэсэн сайхан үзэл бодол, зарчим ярьдаг. Энэ үзэл бодол Тавантолгойд, манай Өмнөговьт огт тусгагдахгүй байна.  Зөвхөн Цогтцэций сум ч бус  мега төсөлд  хамаарал бүхий Ханхонгор , Ханбогд, Баян-Овоо сум, Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны тээвэр ложистикийн төв гэх мэт суурьшил бүхий, дээр нь тус нутгийн малчид, иргэд гэх мэт мега төсөл хувь заяанд  нь зайлшгүй нөлөөлөх  ард иргэдийн  дуу хоолойг сонсох, санаа бодлыг нэгтгэх ёстой. Ийм ажил төр засаг, аймаг орон нутгийн зүгээс огт  хийгдээгүй.  Малчид, иргэд ямар ч ойлголтгүй байна.
 
-Өнөөдөр Тавантолгойн ордын нөхцөл байдал ямар байгаа вэ?
 
-Өнөөдөр Тавантол­гойн орд газарт гурван ком­панийн таван уурхай ажиллаж байгаа. Хүмүүс  гурван уурхай ажилладаг гэж ойлгодог. Гурав биш тав байгаа. Таван уурхай тутмаас өдөртөө 1000 гаруй тээврийн хэрэгс­лийн ачилт, 10 гаруй удаа­гийн  хөрс хуулалтын  тэсэлгээний ажил  хийгдэж байгаа. Энэ бүгдээс  асар их тоосжилт, тээвэрлэлт,  оршин суугчдын хөдөл­гөө­ний эрчим бий болж бай­на. Дээр нь эмх  зам­ба­раагүй байдал, байгаль орчны бохирдол, хи­мийн хорт бодисуудын агаар дахь дэгдэлтийн нөлөө­лөл хэрээс хэтэрсэн. Улаан­баатарын утааны гамшиг юу ч биш.
 
Монголд хамгийн их гамшигт нэрвэгдсэн газар  бол Тавантолгойн орд газар, Цагаан хад ложистикийн төв, түүнийг дагасан 250 км-ийн зам дагууг нэрлэж болно. Бодит нөхцөл байдал ийм  байна. Том төсөл ярихаас өмнө эхний ээлжинд Монголын төр Тавантолгойн орд газар дээр одоо ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа таван уурхай, Тээвэр ложистикийн цогцолборын үйл ажиллагааг  байгаль орчин, хүн ардад  хор нөлөөгүй  уул уурхайг дэлхийн стандартын түвшинд нийцүүлж зөв голдрилд оруулах ёстой.
 
-Бид Тавантолгойд  гурван  уурхай байгаа гэж  л ойлгодог. Гэтэл та тав гэж хэллээ.  Түүнийгээ нэрлэхгүйюу?
 
-Орон нутгийн уурхайн 4, 8 дугаар ам, "Эрдэнэс Тавантолгой”-н Баруун Цан­хийн болон Зүүн Цан­хийн ам, "Энержи Ресурс”-ийн Ухаа худагийн  уурхай байгаа.
 
-Одоогийн нөхцөл бай­далд Өмнөговийн иргэдийг аж­лын байраар хангасан нааш­тай шийдлүүд  юу байна?
 
-Тавантолгойн таван уурхайн  3000 орчим ажлын байранд Өмнөговиос 300 хүрэхтэй үгүйтэй хүн л ажилладаг. Бусад нь Улаанбаатараас ирэн очин  ажилладаг хүмүүс бий. Одоо байгаа дүр зураг ийм учраас өмнөговьчууд энэ том төслөөс эерэг дүр үр дүн хүлээнэ гэдэг хэцүү.
 
-Энд ойлголтын нэг зөрүү байх шиг. Эрх баригчид Тавантолгойг цогцоор нь ашиглана гэж хэлдэг. Жирийниргэд  цогц гэдэг нь орон нутгийнхны эрх ашгийг хангасан,  том бүтээн байгуулалт, үйлдвэр аж ахуйнтөвүүд байгуулсан, нүүрсийг дагасан бусад баялгийг үр өгөөжтэй,  зөв зохистой ашиглана гэж ургуулжбодоод байна. Та юу гэж харж  байна?
 
-Цогцоор нь  ашиглана гэж хэлж, ярьж байгаа энэ  үг тийм  үнэмшилтэй биш юм. Налайхаас "Портер”-оор нүүрс ачаад "Цайз” зах дээр авчирдаг байдал,  Тавантолгойгоос вагонд нүүрс аяаад Хятад руу гаргах хоёр адилхан. Өнөөгийн  Засгийн газрын  Ц.Дашдорж сайдаар ахлуулсан 18 гишүүнтэй ажлын хэсэг зөвхөн нүүрсээ л маш хурдацтайгаар  их хэмжээгээр зөөх болхи сэтгэлгээний түвшинд хэлэлцээр явуулж  байгаа дүр төрх харагдаж байна. Нүүрсийг их хэмжээгээр хурдан зөөхийн тулд төмөр зам хэрэгтэй болсон. Тийм учраас төмөр замаа мега төсөл гэж нэрлэн  дагалдуулаад  оруулж ирж байгаа. Ердөө үүнээс цааш сэтгэлгээ, үйлдвэр технологи, аж үйлдвэрийн түвшинд, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой нөлөөлөхүйц дагалдах дэд бүтцийн салбар, чиглэлүүд огт яригдахгүй,   дурсагдах ч үгүй  байна.
 
-Эцэст нь асуухад та  сая   орон нутгийн иргэдийн бодол санаа, нутгийн зөвлөлөөрөө дамжуулан илэрхийлжбайгаа нийтлэг байр суурийг голлож ярилаа. Тавантолгойн орд газрын тухайд таны хувийн ойлголт, байрсуурийг сонирхоё?
 
-Тавантолгойн орд газар гэдэг  миний ойлгож байгаа, надад буй мэдээллээр 1978 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатарын геологийн удирдах газрын  хайгуулын III ангийн дарга Д.Санчин, ерөнхий инженер Д.Намжил нарын хүмүүсийн  анх шав тавьж, 630 мянган хүн/цагийн хөдөлмөр  хийж, 14 жил ажилласан үндэсний геологичдийн нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд үнэ цэнэ нь бий болсон үндэсний  стратегийн ганц орд гэж үздэг. Стратегийн 15 ордоос   үндэсний мэргэжилтнүүд 100 хувь арга аргачлал, эрэл хайгуул, тайлан хамгаалал, нөөцийг тогтоож эрдэс баялгийн комисст  хүлээлгэж өгсөн цорын ганц орд бол Тавантолгойн коксжих нүүрсний бүлэг орд газар юм.
 
Монголын үндэсний геологийн салбарынхны  бахархал, брэнд болсон ийм орд газрыг салбарын хүрээнд ажиллагсдын тал талын байр суурийг сонсохгүйгээр зөвхөн нүүрсийг түргэн зөөж зарна гэсэн байдлаар шийдэх нь учир дутагдалтай гэж бодож байна. Энд төр, засгийн мэргэн ухаан гарах байх гэж өмнөговьчууд найдаж байгаа
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ц.Бээжин: Өмнөговьчуудыг хуурах хоёр дахь зальт ажиллагаа тавантолгойн төсөл нэрээр эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани