- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алт тушаалт өсч, валютын нөөц нэмэгдэв
Монголбанкны Ерөнхийлөгч энэ сарын 19-ний өдөр мэдээлэл хийхдээ "Монгол Улсын Гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар нэг тэрбум 189 сая ам.доллартай тэнцэж байна” гэж мэдэгдсэн. Аравдугаар сарын байдлаар 1 тэрбум 30 орчим сая ам.доллартай тэнцэж байсан валютын нөөц сүүлийн хоёр сарын хугацаанд ийнхүү нэмэгдээд байна.
Гадаад валютын ханш төгрөгийн эсрэг хэт чангарах болсонтой холбоотойгоор Монголбанк наймдугаар сарын 18-нд бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн. Ийнхүү бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр нэг талаас ханшийн огцом савлагааг тогтворжуулж, нөгөө талаас Төвбанк валютын нөөцөө хамгаалж чадсан юм.
Бодлогын хүүг чангаруулсны дараах ес болон аравдугаар сард Төвбанк гадаад валютын зах зээлд интервэнц хийж, ам.доллар нийлүүлэх хэмжээ эрс багасчээ. Цаашилбал, валютын дуудлага худалдаагаар дамжуулан Төвбанк валют зарах бус худалдан авч эхэлсэн. Тодруулбал, есдүгээр сарын эхээр Төвбанк арилжааны банкуудаас 49.8 сая ам.доллар худалдан авсан бол аравдугаар сард 7.8 сая ам.доллар худалдан авч, нөөцөө зузаатгажээ.
Нөгөөтэйгүүр валютын нөөц ийнхүү нэмэгдэхэд алт тушаалт нэмэгдсэн нь жимтэй нөлөө үзүүлсэн байна. Арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 17.6 тоннд хүрсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Үүнийг валют руу хөрвүүлбэл, 650 орчим сая ам.долларын нөөц Төв банкинд алт хэлбэрээр байршиж байна гэсэн үг юм.
Саяхан Төвбанк алт худалдан авалтад баримтлах үнийн бодлогоо өөрчилж, Лондоны металлын биржийн тухайн өдрийн сүүлийн ханшаар тооцдог болсон.
Өмнө нь алт худалдан авах үнэ Лондоны металлын биржийн үнэлгээнээс хоёр ам.доллараар бага байсан юм. Худалдан авалтын үнийг ийнхүү олон улсын жишигт хүргэснээр алт тушаалт улам нэмэгдэх боломж бүрдэнэ гэж Тов бан к үзэж буй аж. Алт тушаалт хэдий хэмжээнд нэмэгдэнэ, тэр хэрээр валютын нөөцийг зузаатгах боломжтой.
Валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн бас нэг зүйл нь дэлхийн зах зээл дээрх алт, зэс, нүүрсний үнийн өселт юм. Нэг үе 6,000 ам.доллараас дээш хөөрч байсан зэсийн ханш өнөөдрийн байдлаар 5,400 орчим ам.доллартай тэнцэж байна. Мөн нүүрсний үнэ тонн тутамдаа 110 орчим ам.долларт хүрч, өссөн.
Үүнтэй зэрэгцээд "Эрдэнэс Тавантолгой” ХХК үйл ажиллагаагаа идэвхжүүлж, борлуулж буй нүүрснийхээ үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй ойртуулсан. Энэ мэт сайн мэдээтэй холбоотойгоор ам.долларын орох урсгал нэмэгджээ.
Дээрх шалтгаанууд гадаад валютын албан нөөц нэмэгдэхэд нөлөөлжээ. Он гараад Засгийн газар мега төслүүдээ хөдөлгөснөөр валютын урсгал улам нэмэгдэх хүлээлт байна. Хүлээлт биелэгдсэнээр валютын нөөц улам нэмэгдэх боломжтой. Харин нөөц нэмэгдэх нь ханш тогтворжиход хамгийн том хөшүүрэг болдог билээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||