- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төлөвлөж чадахгүй бол хөгжиж амжихгүй
Тогтвортой хөгжилд бид тэмүүлдэг ч түүндээ хүрч амжаагүй явна. Яг "солонго” шиг ойртох тусам холдсоор 2017 онтой золгуулах нь. Дэлхий даяар Мянганы хөгжлийн зорилтуудыг дуусгавар болгоод нэг жилийн хугацаа өнгөрч байна. Үүний орыг залгах Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 он хүртэл дэвшүүлсэн. Бид дэлхийн жишиг хөгжилтэй хөл нийлүүлж, түүнтэй зэрэгцэх "мөрөөдөл”-өө ч энэ явцад орхисонгүй. Орхих ч ёсгүй юм.
Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудаа, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиа аль алийг нь нэг жилийн өмнө батлаад авсан. Энэ нь 2030 оныг хүлээж бус угтаж хөгжих дэвшил хэмээн цөөнгүй судлаач үздэг. Манай улс хэд хэдэн бодлого төлөвлөлтийн тогтолцоог хэрэгжүүлж ирсэн ч 2015 оныг хүртэл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулих ч батлаагүй байлаа. Тиймээс төлөвлөлт нь ойлгомжгүй, тодорхой дэс дараалалгүй, хариуцлагын тогтолцоогүй явж ирсэн нь үнэн.
Институцийн хөгжлөөс хүний хөгжил эхэлнэ
Эдийн засаг, нийгэмд өнгөрсөн жилүүдэд тодорхой ахиц дэвшил гарсан ч бидний зорьж буй тогтвортой хөгжил иж бүрэн бий болсонгүй, бий болгож ч амжсангүй. Тогтвортой хөгжлийг хэмжих үзүүлэлтээр тооцож гаргасан дүгнэлт нь энэ. Эдийн засаг тогтвортой өссөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн, авлигын индексийн үзүүлэлтээ урагш ахиулсан нь онцлох өөрчлөлт байсныг МУИС- ийн Эдийн засгийн тэнхимийн багш, Эдийн засагч Ч.Хашчулуун тэмдэглэсэн. Эдгээрийг багцлаад Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлсний үр дүн гэж нэг талаар оноож болох юм.
Тоон дүнгээр илэрхийлэх бодит өөрчлөлтүүдийн нэг нь ядуурлын түвшин 36.3 хувиас 21.6 хувь болж буурсан нь анхаарал татах үзүүлэлт. Мөн хүний хөгжлийн индекс 2014 онд 0.727 болсноор дэлхийн 188 орноос 90-д жагсах боломжийг атгаж авчээ. Энэ болгоныг бид анзаарсан ч үл тоох нь бий. Үүнээс илүүг хүсэх учраас тэр. Угтаа бид чамлахааргүй амжилтын "өндөрлөг”-т хүрч чадсан байна. Харин цаашид эл амжилтаа бататгах, шат ахих шаардлага бидний өмнө нүүр тулжээ. Гол нь бодлого, төлөвлөлт нь тогтвортой, тодорхой, улмаар тууштай байх шалгуурыг бид хангах шаардлагатай болж байна.
Үндэсний хөгжлөө зурагласан, түүний чиг баримжааг тодорхойлсон нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн институц байх шаардлагатай аж. Бодлого төлөвлөлтийн чиглэлээр Засгийн газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрыг энэ онд дахин байгуулсан юм. Үндэсний хэмжээний хөгжлийн томоохон зорилтуудыг дэвшүүлэн цаашид хөгжихөд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг сонгуулийн мөчлөгт баригдахгүйгээр орчин үеийн хөгжлийн арга зүй, хандлагад тулгуурлан бодитой төлөвлөх шаардлагатай. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх, хөгжлөө тодорхойлох институцийг илүү сайжруулах шаардлагатай юм.
"Хөгжлийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, харилцааг хуульчлаагүйгээс хөгжлийн бодлогын тодорхойлолт, төлөвлөлт, үнэлгээний асуудлууд бүрхэг үлдсэн. Үүнээс болж батлагдсан олон төрлийн бодлогын баримт бичиг хоорондоо сайн уялдаатай байж чадсангүй” гэж Ч.Хашчулуун УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралд хэлэлцүүлсэн илтгэлдээ дурдаж байв. Манай улсад цаашид тогтвортой хөгжилд хүрэхэд нийгэм, эдийн засаг, байгаль орчны томоохон сорилтууд "хана” мэт хөндөлсөж байгааг дуулгая.
- Манай улс хэд хэдэн бодлого төлөвлөлтийн тогтолцоог хэрэгжүүлж ирсэн ч 2015 он хүртэл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульгүй байв.
- Тогтвортой хөгжлөө "том”- оор харахад олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл саад болсоор.
- Монголын нийт хүн амын 21.6 хувь нь ядуугийн түвшинд буюу сард 114 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байна.
Үүний нэг нь эдийн засгийн сорилт. Цаашдаа эдийн засаг жилд дунджаар зургаагаас доошгүй хувийн өсөлтийг хангаж, уул уурхайгаас гадна экспортын шинэ салбар бүхий олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх бодит шаардлага тулгарч байна. Манай улсын хувьд аж үйлдвэрийн салбар нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан бүтэцтэй. Эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортын 83 хувийг эзэлж байгаа. Экспортын гол бараа нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, түүхий ноолуур. Эдгээрийн дэлхийн зах зээл дээрх үнийн уналт нь эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарт, улмаар иргэдийн амьжиргаанд шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлж ирсэн.
Мянганы хөгжлийн зорилтуудыг дуусгавар болгоод жил өнгөрч байна
Тогтвортой хөгжлөө "том”- оор харахад олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл саад болсоор. Байгалийн баялгаас бий болох орлогыг аль болох ухаалаг зөв, зохистой зарцуулах нь тулгарч буй сорилтоо хаах, хөгжлөө босгох үндэс аж. Нийгэм, хүний хөгжлийн сорилтыг даван туулснаар хол санагдах 2030 оны хөгжлийн төсөөлөл цаасан дээр бус бодит хөрсөн дээр амилах юм. Ядуурал буурч байгаа ч орлого, хуваарилалт тэгш бус хэвээр. Үүнийг илэрхийлдэг "Жини коэффициент” сүүлийн таван жилийн дунджаар 0.3 хувьтай гарсан.
Монголын нийт хүн амын 21.6 хувь нь ядуугийн түвшинд буюу сард 114 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байгаа. Нийт өрхийн 42.04 хувь нь бага орлоготой буюу цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдралаа залгуулна. Сард хоёр сая төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 6.97 хувийг, түүний дотор таван сая төгрөгөөс дээш орлоготой чинээлэг өрх нийт өрхийн 0.28 хувийг эзэлж байна. Нийгмийн тогтвортой хөгжлийн гол сорилт нь дээрх үзүүлэлт болж байгаа юм. Нийгмийн чинээлэг дундчуудын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс тогтвортой хөгжил эхлэх учраас тэр.
Хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, түүний ач холбогдлыг чухалчлан 1992-1996 оны Засгийн газар Үндэсний хөгжлийн газрыг байгуулж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд П.Жасрай "Цогц бодлогогүйгээр гадаад эдийн засгийн харилцааг амжилттай хэрэгжүүлэх бололцоогүйг манай орны туршлага тодорхой харуулж байна” хэмээн онцлон хэлж байв. УИХ-аар 2015 онд баталсан Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 15-20 жилээр тогтоож байхаар хуульчилсан.
Жил болгоны төсвийг хэлэлцэхдээ тулгамдсан болон урт хугацааны хөгжлийн асуудлуудад төдийлэн ач холбогдол өгөхгүй, гишүүдийн тойргуудад хөрөнгө хуваарилах, намуудын амлалтыг биелүүлэхэд анхаарлаа хандуулдаг хэмээн шүүмжлэл урсдаг. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг зөвхөн Монгол Улс биш дэлхий даяар хэрэгжүүлж байна. Монголын нөхцөлд зохицсон оновчтой хувилбарыг олох шаардага бий. Гол нь урт хугацааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд институцийн тогтвортой байдал нэн чухал юм.
Тухайлбал, Малайз улс 1950-иад оноос хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Урт хугацаанд 10 жилийн хэтийн төлөвлөгөө, дунд хугацаанд таван жилийн хөгжлийн төлөвлөгөө, богино хугацаанд нэг жилийн төсвийг хэрэгжүүлдэг байна. Одоо тус улсад "Малайзийн хөгжлийн үзэл баримтлал 2020” урт хугацааны бодлого хэрэгжиж байгаа юм. БНСУ гэхэд л 1961 онд Эдийн засгийн төлөвлөлтийн хороогоо байгуулж, улс орноо тав, таван жилээр хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн. Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх институцийн тогтолцоо ийм байна.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||