- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“М Ойл” компани ба С.Баярцогтын нөхөрлөл = Оюутолгойд өндөр өртөгтэй шатахуун
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт Оюутолгойн гэрээг үзэглэснийхээ дараа Швейцарийн "Кредит Суис” банканд 9.2 сая ам.доллар хадгалуулсаныг тус улсын прокурорын газраас шалгаж эхэлсэн талаар өчигдөр Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээлсэн билээ.
Тэдний өгүүлж буйгаар Швейцарийн прокурорын байгууллагаас "Кредит Суис” банкин дахь С.Баярцогтын дансанд шалгалт хийсэн аж. Шалгалтаар "Кредит Суис” банк 2009 оны 10 сарын 27-нд С.Баярцогтод "Таны хадгаламжийн дансанд 9.2 сая ам.доллар орсон. Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та энэхүү 9.2 сая ам.долларын мэдүүлэг, гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэл зэргийг бидэнд ирүүлнэ үү. Таны мэдээллийн нууцыг бид хадгалах болно” гэсэн албан бичиг илгээсэн нь илэрсэн байна.
С.Баярцогт, М Ойл группын Ерөнхийлөгч Р.Батбаяр нар Москва хотын Улсын их сургуулийг хамт дүүргэсэн унаган багын найзууд аж. Тиймээс ч Оюутолгойн гэрээг байгуулалцсан гурван сайдын нэг гэдгээрээ алдартай С.Баярцогт дотны найзынхаа компанийг Оюутолгойд өндөр өртөгтэй шатахуун нийлүүлэхэд нөлөөлсөн байна.
Энэ нь цаг хугацааны хувьд Оюутолгойн гэрээг үзэглэсний дараа болсон үйл явдал аж. Тодруулбал 2009 оны 10 сарын 6-нд Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Тиймээс энэ мөнгө Оюутолгойн гэрээтэй холбоотой байх магадлалтай гэж тус холбооноос үзжээ.
Тэгвэл С.Баярцогтын оффшорын асуудал намжиж амжаагүй байтал бас нэгэн дуулиан дэгдэж, түүнийг Оюутолгойд шахааны бизнес цэцэглүүлдэг байсан талаарх мэдээлэл дахин цацагдлаа. Сүүлийн үед Оюутолгой дөрвөн жилийн турш зах зээлийн ханшнаас өндөр өртөгтэй шатахуун хэрэглэж байсан гэх мэдээлэл гарах болсон билээ. Тэгвэл "М Ойл” компани С.Баярцогтын нөлөөгөөр Оюутолгойд өндөр өртөгтэй шатахуун нийлүүлдэг байсан бололтой. Тодруулбал Оюутолгой дөрвөн жилийн өмнө шатахуун нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлажээ. Улмаар манай шатахуун импортлогч томоохон компаниуд уг тендерт оролцож, өөр өөрийн үнийг санал болгосон байна. Гэсэн ч Оюутолгой тэдгээр компаниудаас хамгийн өндөр өртөг буюу литр тутмыг 1834 төгрөгөөр үнэлсэн "М Ойл” компанийг сонгожээ. Уг нь тэд тендер зарлаж, хамгийн чанартай, хамгийн хямд үнийг сонгох байтал чухам яагаад хамгийн өндөр өртөгтэй "М Ойл”-ыг сонгох болсон нь яах аргагүй анхаарал татах асуудал.
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, М Ойл группын Ерөнхийлөгч Р.Батбаяр нар Москва хотын Улсын их сургуулийг хамт дүүргэсэн унаган багын найзууд аж
Оюутолгойд "М Ойл”-ыг сонгох ганцхан шалтгаан нь Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогтын нөлөө гэнэ. Харин С.Баярцогт "М Ойл”-той ямар холбоотой байв!?.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, М Ойл группын Ерөнхийлөгч Р.Батбаяр нар Москва хотын Улсын их сургуулийг хамт дүүргэсэн унаган багын найзууд аж. Тэд цаг хугацааны шалгарлаад тунаж үлдсэн сайн найзууд гэдгийг ч хэлэх хүн олон. Тиймээс ч Оюутолгойн гэрээг байгуулалцсан гурван сайдын нэг гэдгээрээ алдартай С.Баярцогт дотны найзынхаа компанийг Оюутолгойд өндөр өртөгтэй шатахуун нийлүүлэхэд нөлөөлчихсөн байгаа биз. Тэрбээр өмнө ч нэг бус удаа найзынхаа компанийг Оюутолгойд шахаа хийхэд нөлөөлсөн гэх асуудалтай холбогдож явсан гэдгийг хэвлэлүүд онцолсон.
Тодруулбал С.Баярцогт өмнө нь мөн л хамт сургуульд сурч байсан найз н.Есөнмөнхийнхөө компани болох "Модерн Номадс”-ыг "Оюутолгой”-д катерингийн үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлсөн гэх дуулианд өртөж байсан билээ. Тухайн үед тэрбээр "Номадс бол Оюутолгойн бүтээн байгуулалтын нэг хэсэг дээр л жаахан хамтран ажилласан юм билээ. Жил ч хүрсэн юмуу, мэдэхгүй. Тэрийг томруулж, нялзааж л байгаа юм. Есөнмөнх бол миний найз. Бид нар залуучуудын байгууллагад хамт ажиллаж байсан” хэмээн тайлбарлаж байсан.
Харин тэрбээр энэ удаа дотны найз болох "М Ойл” группын Ерөнхийлөгч Раашийн Батбаярыг Оюутолгойд өндөр өртөгтэй шатахуун нийлүүлдэг байсан эл асуудлыг хэрхэн тайлбарлахыг харах л үлдлээ.
Б.Энхжин
24tsag.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||