- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Канадууд, Гацууртын ордод цаашид 270-320 сая ам.долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн
Ч.Түмэнбаяр: Монголчууд хурдан өсч, чадваржиж өөрсдөө "том тоглогч” болмоор байна
Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяртай уулзлаа.
Салбарынх нь сонин сайхнаас хуваалцахын хамт
сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа бичигдэж буй сайдтай нь
холбоотой асуудлыг ч хөндөн ярилцсан юм.
-Уул уурхайн салбарынхны хувьд ач холбогдол өгч оролцдог
Торонтогийн үзэсгэлэнд танай яамныхан яваад ирсэн. Канадаас хэр олзтой
ирснийг тань сонирхож болох уу?
-Канадын Торонто хотод жил бүрийн гуравдугаар сард болдог "Уул уурхайн
салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн”-гийн
энэ удаагийнхад Уул уурхайн сайдаар ахлуулсан баг очиж оролцоод ирсэн.
Манай улс энэ чуулга уулзалтад 2006 оноос оролцож буй юм. Чуулга
уулзалтын үеэр манайхан чамгүй их ажил амжуулсан. Уул уурхайн сайд
Д.Ганхуяг Канадын Байгалийн нөөцийн сайд Жо Оливер, Гадаад худалдааны
сайд Эд Фаст нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Монгол болон Канад нь байгаль, цаг уур, нийгмийн тогтолцоо, хуулийн
засаглал, арвин их байгалийн баялаг, эдийн засгийн тулгуур салбар нь уул
уурхай, хөдөө аж ахуй гэхчилэн нийтлэг төсөөтэй тал олонтой нь хоёр
орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хүчин зүйлс гэдгийг
талууд санал нэгтэй онцолсон. Канадын талаас хоёр улсын хооронд хөрөнгө
оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулах
саналтайгаа илэрхийлсэн. Монголын талаас дээрх хэлэлцээрийг байгуулах
асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, хамтарч ажиллахаа амласан. Мөн
Уул уурхайн сайд Монгол, Канадын Засгийн газар хороондын дугуй ширээний
ээлжит уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар
төлөвлөж байгаагаа дуулгасан.
-Торонтод Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны талаар хэр их сонирхож байв?
-Монгол-Канадын Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулагчдын уулзалтын
үеэр Д.Ганхуяг сайд "Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын хөгжил,
Монгол, Канадын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Уг илтгэлд
"Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, эрдэс баялгын салбарын эрх зүйн орчин
урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болсон. Монгол орон эрдэс баялаг
арвинтай, дэлхийд эхний тавд орох хэмжээний том зах зээл бүхий хоёр
хөрштэй, татварын харьцангуй таатай орчинтой” гэдгийг онцолж "Хэрэв бид
өмнө нь алдаж байсан бол тийм алдааг дахин давтахгүй” хэмээсэн нь
хөрөнгө оруулагчдад "Бизнесийн хамгийн таатай орчинтой-Монгол Улс” гэсэн
мессежийг өгч чадсан гэж ойлгож байгаа.
Мөн сүүлийн үеийн статистик мэдээнд тулгуурлан Монгол руу мөнгөний
урсгал чиглэснийг ч ойлгуулсан. Энэ нь Төрөөс эрдэс баялгийн салбарт
баримтлах бодлого болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох,
алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэхтэй холбогдсон хуулиудын талаар
танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өгөх үеэр илт мэдрэгдэж
байсан.
-Манай тухай танилцуулгад хэр олон хүн оролцсон бэ?
-Хоёр талын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас нийт 120 орчим хүн оролцсон.
-Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн үү?
-Олон хүн манай хөрөнгө оруулалтын орчин таатай болж байгаа талаар
ярьсан. Тухайлбал, Канадын Байгалийн нөөцийн сайд Жо Оливер "Монгол Улс
хөгжлийнхөө зөв замаар явж байгаа. Канад улс Монгол Улстай харилцах
харалцааг чухалчилж үздэг” гэсэн бол, "Оюутолгой” компанийн, гүйцэтгэх
захирал асан Камерон Макрэй "Монголын уул уурхайн салбар зөв зам дээрээ
гарч ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчид ямар ч эргэлзээгүй Монголд хөрөнгө
оруулах цаг” гэж, мөн манайд. хамгийн анх хөрөнгө оруулан үйл ажиллагаа
явуулж байгаа Канадын "Сентерра гоулд” компанийн санхүү эрхэлсэн
захирал "Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл сэргэж байна Бид
Гацууртын ордод 50 сая ам.долларын хөрөнгө оруулсан, цаашид 270-320 сая
ам.долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн” гэж байр сууриа илэрхийлсэн.
Хөрөнгө оруулагчдын зүгээс хийж буй дүгнэлт, бидэнд хандсан үг нь Монгол
Улсын өнөөгийн байдлыг илүү бодитой тодорхойлж байгаа болов уу гэж
найдаж байна.
-Сүүлийн үеийн зарим сонин, сайтаар Уул уурхайн сайд
Д.Ганхуягийг "Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж
мэдэгдсэн хэмээн бичих боллоо. Үнэхээр тийм зүйл хэлсэн юм уу?
-’”Оюутолгой” төсөлтэй холбоотой таны асуултад өгч буй миний хариулт бол
Уул, уурхайн яамны бас сайдын байр суурь биш. Зөвхөн миний хувь хүний
санал бодол гэдгийг юуны өмнө хэлье Д.Ганхуяг сайд "Оюутолгойн гэрээг
өөрчилж чадахгүй бол огцорно” гэж хэлээгүй гэдгээ тухайн үед нь
хэвлэлээр мэдэгдэж байсан шүү дээ. Тэгэхээр Д.Ганхуяг сайд тэгж
хэлээгүй.
Энэ УИХ, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөрийн тогтоолыг баталж өгөхдөө "… хөрөнгө оруулагчтай харилцан
ашигтай байх зарчмыг баримтлан харилцан тохирох замаар хөрөнгө
оруулалтын гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулах…” гэсэн агуулгатай
үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд Засгийн газрын пшйдвэрээр Уул
уурхайн сайд гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулагчид албан бичгээр "яриа
хэлэлцээг үргэлжлүүлэх” саналыг 2012 оны аравдугаар сард тавьсан.
Тэгээд хөрөнгө оруулагч талаас "Хөрөнгө оруулалтьш гэрээний зорилгын
хэсгийн УИХ-ьш 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар
тогтоолоор энэхүү гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт
олгосон бөгөөд уг гэрээнд гарын үсэг зурсан Талууд түүгээр
тодорохойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, дараах
нөхцөлтэйгөөр харилцан тохиролцов, Гэрээний 15.28-д "Энэхүү Гэрээг
байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь УИХ-ын 2009 оны
долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн
Газар нотлов” гэж заасан.
Дээр нь "Монгол Улсын Засгийн Газар 2011 оны аравдугаар сарын 6-ны
өдрийн хамтарсан мэдэгдлийн 2-т "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн
хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжтой бүрэн нийцэж
байгуулагдсаныг дахин бататгав” гэсэн заалтуудыг тус тус дурдаад Хөрөнгө
оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь хоёр талд ашиггүй гэсэн санааг
илэрхийлж татгалзсан албан бичгийг ирүүлсэн юм. Ердөө ийм л үйл явдал
2012 оны аравдугаар сард болоод өнгөрснийг би мэдэж байна.
-Тэгээд яагаад ийм зүйл гараад ирэв?
-2012 оны наймдугаар сард Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас
хоёр гуравхан хоногийн дараа "Үндэстэн.мн” сайт дээр анх энэ гүтгэлгийг
гаргасан. Үүний дараа хэд хэдэн хэвлэл үүнийг нь янз бүрийн байдлаар
давтсан. "Үндэстэн. мн” сайтад тэр үед гүтгэлгээ залруулахыг сануулсан
албан бичгийг явуулсан ч өнөөг хүртэл таг чиг л байгаа. Гэтэл сүүлийн
үед сонинууд энэ тухай бичээд эхэлсэн. Ямар шалтгаанаар илт худлаа ийм
мэдээллийг бичээд байгааг асуухаар зарим нь "төлбөртэй” л гэх юм.
-Д.Ганхуяг санд яагаад няцаалт өгөхгүй байгаа юм бол?
-Сайд "Ардчилсан нийгэмд, тэр тусмаа төрд ажиллаж байгаа хүн олны
хяналтад байж, шүүмжлүүлэлгүй яах вэ? Хэвлэлийн эрх чөлөө бол бидний эрх
чөлөө шүү дээ” гэдэг. Гэхдээ журмын нөхрийн хувьд сайдын яаж ажиллаж,
энэ салбарын төлөө яаж зүтгэж буйг нь мэдэж байгаа болохоор харамсалтай
санагддаг. Тэрбээр өдөр бүр шөнө дөл болтол маш их ачаалалтай сууж
ажиллаж байна. Ялангуяа улс орны эдийн засаг, ард түмний аж амьдралд
шийдвэрлэх нөлөө үзүүлэх салбарыг толгойлж буй хүний хувьд Монгол Улсын
эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, Монголын ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр
зүтгэж байгаа төрийн түшээ дээ. Цаг хугацаа харуулах болно. Гэхдээ энэ
гүтгэлгээ залруулахгүй бол, хор уршгийг нь тооцдог хууль хяналтын
байгууллагад хандах цаг нь болсон гэж бодож байгаа.
-Та хувь хүнийхээ хувьд энэ гэрээг хэрхэн үнэлдэг вэ. Тухайн
үеийн Засгийн газар УИХ-аас өгсөн шийдвэрийн дагуу гэрээг
байгуулсан гэж боддог уу?
-Үүнийг би шүүдэг, дүгнэдэг хүн биш. Гэхдээ хувийнхаа бодлыг хэлье. Ер
нь гэрээ байгуулсан Засгийн газар нь өөрийгөө дүгнэж болдог эсэхийг сайн
мэдэхгүй. Хүмүүсийн байр суурийг ажиглаж байхад УИХ-ын 40 болон 57
дугаар тогтоолын заалт сайтар хэрэгжээгүй гэж хэлсэн нь нэлээд
анзаарагддаг биз дээ. Мөн хоёр талаас хараат бус судлаачид "сайн гэрээ
болоогүй” гэж хэлснийг харж л байсан. 100 хувь алдаа мадаггүй. онц сайн
хийгдсэн гэрээ гэж байхгүй л дээ. Хувь хүнийхээ хувьд шүүмжлэлтэй
хандахад Монголын тал гэрээ байгуулах үед Санхүүгийн зөвлөхөөрөө
сонирхлын зөрчилтэй компани ажиллуулсан гэдэг. Яахаараа ч тэгдэг юм. Эд
хөрөнгө, үйл ажиллагааны зардлын 6.0 хувиар менежментийн төлбөр төлөхөөр
гэрээнд заасан юм билээ. Судлаачид энэ бол маш ховор тохиолдол гэж
дүгнэснийг харж байсан. Гэрээнд зааснаар Монгол Улсын зэсийн
борлуулалтаас авах роялти 5.0 хувь л байгаа. Гэхдээ том утгаараа
"төсөл”-өө амжилттай урагшлуулах нь Засгийн газар, Уул уурхайн яамны гол
зорилт л доо. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам
"Оюутолгой” төслийн тухайд хөрөнгө оруулагчаа дэмжин хамтран ажилласнаар
Оюутолгойн ордын ил уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орж үйл
ажиллагаа нь жигдэрч, улмаар бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Энэ бол
түүхэн том бүтээн байгуулалт юм. Бас нэг зүйлийг тодруулахад
"буруутан”-г хайя гэвэл хөрөнгө оруулагч болон бусдаас хайх биш, эхлээд
гэрээ байгуулах үеийн олонхийн Засгийн газар, гэрээ байгуулсан манай
талын хүмүүстэйгээ ярих нь шударга ёсонд нийцэх байх.
-Цаашид бид яах естой юм бэ. Манай талын 34 хувь хэр үнэ цэнтэй байж чадах бол?
-Манай 34 хувь үнэ цэнээ алдахгүй гэж хэлмээр байна. Энэ гэрээнээс
сургамж авах хэрэгтэй. Байгуулахаасаа өмнө нэгдсэн ойлголцолд хүрэх,
байгуулахдаа УИХ-ын шийдвэрээ дагах хэрэгтэй л байх даа. Бусад оронд ч
иймэрхүү байдал үүсч байсан. Уул уурхайгаараа улстөржихгүй, судалгаанд
үндэслэн нэгдсэн ойлголцолд хүрнэ гэдгээ улс төрийн намууд зарламаар
байна. Энэ тухай манай яамнаас зохион байгуулсан "Эрдэс баялаг-2025″
хэлэлцүүлгээс гаргасан уриалгад тодорхой тусгасан байгаа. Ер нь гэрээг
нэгэнт байгуулчихсан бол эргэж буцах нь туйлын зохимжгүйг бид харлаа.
Монголчууд ярьснаасаа буцдаг нэртэй болчихно шүү дээ. Энэ асуудал дээр
"Итгэл алдана гэдэг өөрийгөө алдаж байна гэсэн үг” гэсэн мэргэн үгийг
байнга бодмоор юм билээ. Ер нь, ийм том төслүуд дээр залуусаа сургах нь
их чухал байна. Тэгээд монголчууд хурдан өсч, чадваржиж өөрсдөө "том
тоглогч” болмоор байна.
-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар танай яам ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхий сайд ч, Уул уурхайн сайд ч "Засгийн газар далд уурхайн нэмэлт
санхүүжилтийг дэмжиж байгаа, Засгийн газраас хамаарах зүйл байхгүй” гэж
хэлсэн. Энэ асуудлыг салбарын сайд дангаар шийдэх боломжгүй, тийм
хуулийн зохицуулалт ч байхгүй. Хоёр тал итгэлцлээ гүнзгийрүүлмээр
харагдах юм. Компанийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээнд
зааснаар гол нь "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ асуудлыг шийдэх учиртай. Гэхдээ
цаг их алдаж байна. Манай яамны хувьд уг асуудлыг хурдан шийдүүлэхийн
төлөө байгаа. Болохгүй бол энэ асуудал дээр мэргэжлийн зөвлөх компани
авч ажиллуулж болдоггүй юм байх даа гэж боддог.
-Нүүрсний салбарын өнөөгийн байдлын талаар та өөрт байгаа
мэдээллээсээ хуваалцахгүй юу. Нүүрсний үнэ 70 ам.доллараас 30 хүрч
хямдарсныг Д.Ганхуяг сайдтай холбоотой гэх мэдээлэл гарсан байна билээ?
-Нүүрсний дэлхийн зах зээл, ялангуяа манай нүүрсний голлох худалдан
авагч болох өмнөд хөршийн зах зээлийн нөхцөл байдал таатай биш байгаа.
БНХАУ-ын нүүрсний аж үйлдвэрийн салбартаа хийж байгаа шинэчлэл, мөн
дотоодын нөөц нь нэлээд хуримтлагдсан зэрэг нь худалдан авалтад нөлөөлж
байгаа байх. Энэ нь манайд шууд нөлөөлнө. 2014 он гарсаар нийтдээ 2.8
сая тонн нүүрс олборлож, З.б сая тонныг борлуулсан. Үуний 2.1 сая тонныг
нь экспортод гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 23 хувиар өссөн
үзүүлэлт. Ер нь манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт
тавьсан. Манай улсын экспортод гаргаж буй чулуун нүүрсний дийлэнх нь
түүхий, багаахан хэсэг нь угаасан байдаг. Нүүрсний үнэ нь тухайн
бүтээгдэхүүний төрөл, чанар, тээвэр, худалдааны нөхцөл зэргээс хамаарч
харилцан адилгүй. Д.Ганхуяг сайдтай холбож яриад байгаа тэр үнийн хувьд
нэг нь "уурхайн ам” нөхцөлөөр, нөгөө нь "боомт” нөхцөлөөр тооцогдсон
байх жишээтэй. Ер нь юмны учрыг олж судалгаатай ярьж. шүүмжилж байх нь
зүйтэй юм.
Тэгэхгүй зөвхөн шүүмжлэхийн төлөө хандаад байх нь зохисгүй л дээ. Зах
зээл үнээ тогтоохоос биш хэн нэгэн албан тушаалтан үнэ тогтоох
боломжгүй.
УУЯ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||