Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Парламентын гишүүдийг ёлкдож байх зуур Тавантолгойг тавиад туух нь тодорхой болжээ!

Парламентын гишүүдийг ёлкдож байх зуур Тавантолгойг тавиад туух нь тодорхой болжээ!

 

Тавантолгойн төсөл”-ийг үргэлжлүүлэн хөдөлгөх асуудал ойрын үед эрчимтэй яригдаж байгаа юм. Далай ламын автор нь нууцлагдсан айлчлалаас болоод Монгол, Хятадын харилцаанд асуудал үүсээд байсан ч үүнээс үл шалтгаалан Шинхуа групптэй хийгдэж байгаа яриа, хэлцэл саадгүй үргэлжилж байгаа бололтой.

1871217c2bacf1a665993ec67bdf87f8_x3Үүний сургаар Хонконгийн бирж дээрх Mongolian Mining Corporation (975 HK) компанийн хувьцааны ханш 0.265 хонконг доллараас 0.285-0.300 хонконг долларын хооронд хэлбэлзэж өссөн байна. Тэгвэл тус компанийн вэбсайтад мэдээлснээр  Энержи Ресурс, Шинхуа, Сумитомогоос бүрдэх консорциум Засгийн газрын ажлын хэсгээс Тавантолгой төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар албан ёсны захидал хүлээн авсан байна. Түүнчлэн Mongolian Mining Corporation-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл "Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа "Консорциумын бүтэц хэвээрээ байгаа” хэмээлээ.

Өмнөхөн нь энэ сарын 9-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсгийнхэн Хятадын төрийн өмчит "Шинхуа” группын удирдлагуудтай уулзсан юм. Уулзалтаар Монголын Засгийн газраас Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтыг төмөр замын бүтээн байгуулалттай нь цогцоор шийдэх хэлэлцээг үргэлжлүүлэх санал албан ёсоор тавьсан. Шинхуа группийн Ерөнхийлөгч Лю Биний зүгээс "Тавантолгойн төслийн тендерт хоёр  удаа оролцож ялалт байгуулсан. Монголын талын ажлын хэсэгтэй хэлэлцээгээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа уламжилъя” хэмээн онцолсон. Ийм түвшний уулзалт, хэлэлцээг хэд хэдэн удаа зохион байгуулсан гэдгээ ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Гэхдээ Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээгээ ямар нөхцөлөөр явуулах вэ, хөрөнгө оруулагчдад ямар ямар шаардлага тавих вэ зэрэг мэдээллийг хаалттай үлдээсэн юм. Ердөө үндэсний компаниудыг Тавантолгой төсөл дээр түлхүү байр суурьтай оролцуулах бодолтой байгаа л гэсэн юм.

Тэгвэл Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрхэгдүүлж орхиод байгаа мэдээллийг ийнхүү Mongolian Mining Corporation-ийн Гүйцэтгэх захирал тодорхой болгоод өглөө. Тавантолгойн ордын бүтээн байгуулалтад Энержи Ресурс, Шинхуа, Сумитомогоос бүрдэх консорциум уригдан ажиллах болж байгааг Монголын төрөөс өмнө Г.Батцэнгэл захирал урьдчилаад зарлачихлаа.

Г.Батцэнгэл "Өмнө нь хийж байсан хэлэлцээтэй харьцуулбал төмөр замын эзэмшил анхнаасаа төрийн эзэмшилд байна гэсэн нөхцөлийг тавьж байгаа. Монголын төмөр зам компани 51 хувийг, Шинхуа групп 49 хувийг нь эзэмшээд явна. Энержи Ресурс төмөр замын төсөлд шууд оролцохгүй.  Консорциум нийлүүлэлтийнхээ 75 хувийг Хятад улс руу, 25 хувийг Япон, Солонгос зэрэг далайн чанад руу гаргах санал гаргасан. Бүтээгдэхүүнийг Монголдоо боловсруулаад экспортолно гэсэн чиг баримжаатай ажиллана. Миний ойлгосноор бусад компаниуд сонирхлоо илэрхийлэхдээ туслан гүйцэтгэгчээр оролцоё гэсэн санал тавьсан гэж ойлгож байгаа. Ингэснээр цаашдаа консорциум эрсдлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагаагаа зангидаж удирдана. Гэхдээ ганцаараа хийхгүй, бүх монголчууд бүгдээрээ нийлээд хийнэ. Гэрээ хэлэлцээ амжилттай дуусвал шууд ажилдаа ороход бэлэн” гэсэн тодруулгыг хэвлэлд өгөөд байна.

battulga erdenechimeg

Эндээс харвал Засгийн газар ойрын хугацаанд, он солигдохтой зэрэгцээд Тавантолгойг хөдөлгөх чагтыг эргэлт буцалтгүй мултлах бололтой. Харин парламент дахь сөрөг хүчнийхэн болоод олон нийтийн зүгээс хэрхэн хүлээж авах нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "65-ын бүлгийг ёлконд орж хэссээр байх ар хударгаар чинь Тавантолгойн луйвар явах нь. Өнөөдөр хэсэг бүлэг этгээдүүд Тавантолгойг маш бага үнээр хятадуудад өгөх луйвар хийж байна” хэмээн чуулганы танхимд хурцаар шүүмжилсэн.

Өмнөх парламентын үед УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтнүүд Тавантолгойн яриа хэлцлийг зогсоох тал дээр идэвхийлэн зүтгэж, үүгээрээ бахархсаар явдгаа хэвлэлээр нэг бус удаа зарлаж байсан. Үүгээр ч зогсохгүй төрийн гурван том дарга Тавантолгойгоос болоод ил тодоор хагаралдаж, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Тавантолгойг өрөөнд нь орж ирж гуйсан гэх мэтчилэн олон нийтийг шуугиулж байлаа.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн дүнд төрийн эрхийг атгасан МАН ийнхүү Тавантолгойн төслийг ойрмогхон хөдөлгөж таарах нь. Монголын ард түмний баялгийн томоохон үүцийг задлах эзэн холбогдогч, оролцогчид нь манай парламентын гишүүдийг шинэ жилийн цэнгүүндэж, бүжиг эргэж байх зуур тодорхой болчихжээ.

politik.mn

Парламентын гишүүдийг ёлкдож байх зуур Тавантолгойг тавиад туух нь тодорхой болжээ!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани