Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Африк дахь уул уурхайн хур туршлага-1

 

Африк дахь уул уурхайн хур туршлага-1Үндсэн сэдэвтээ орохоос өмнө хоёр тайлбар, хоёр ижилсэл буйг тэмдэглэе. Хоёр тайлбар гэдэг нь 1) Монголд улс төрийн тогтвортой байдал эрсдэх аюул бодитой, тэр нь нийгмийн ба шударга ёсны учир шалтгаантай: 2) Харин Африкт улс төрийн тогтвортой байдал эргэлзээтэй, хямрал мөргөлдөөн зарим улсад нь тасрахгүй, тэр нь нийгмийн ба шударга ёсны гэхээсээ угсаатан-шашны учир шалтгаантай.

Хоёр ижилсэл гэдэг нь 1) Монголд уул уурхайг шүтсэн, түүнгүйгээр өөдлөн дэвжих боломжгүй эдийн засаг төлөвшсөн: 2) Африкт уул уурхайн баялаг ба тэсрэлт нь хөгжил бус хямрал мөргөлдөөн дагуулсан хур туршлага буй, хэрэв Монголд эдийн засгийн бүтцээ нэн даруй өөрчлөхгүй бол Африкийн өмнөх замаар яалт ч үгүй орох, ийм оршлыг эхэнд нь хийе!

Африкийн өмнөд ба тропикийн хэсэг нь газрын баялгаар нэн арвин. Зэс, алт, нефть, алмааз, боксит, фосфат гээд арилж өгнө. Хөрсөн дороо арвин буй ч үлэмж ихийг олборложээ. Үндэсний гэхээсээ гадаадын компаниуд олборлоно. Гадаад компанид ажиллах нь африкийн уугуул иргэдийн хувьд аз завшаан. Уурхай, нефтийн үйлдвэрүүдэд африк иргэд үй түмээрээ бий. ӨАБНУ нь Африктаа үлэмж хөгжингүй орон. Аж үйлдвэр өндөр хөгжсөний дүнд цалин хангамж сайтай.

Өмнөд Африкийн уул уурхайд очиж ажиллах нь хөрш африк орнуудын цагаачдын цорын ганц хүсэл нь. Апартеидын үед цагаан арьстан хамаагүй давуу эрхтэй, хэт өндөр цалин авч байсныг ӨАБНУ-д залруулсан. Аль ч арьстан чадвараасаа шалтгаалан тэгш эрхтэй цалинжина. Өмнөд Африкийн араас нефтийн салбарт Нигериа, Конго, Габон гайгүй сайн үзүүлэлттэй яваа. Жижиг Габон гэхэд л нефтийн орлогоо зөв нөөцлөөд зөв хуваарилаад аж байдлын дээшлэлтийн жинхэнэ соёлжсон африк стандартыг тогтоож чаджээ.

Ижилсэл & Авлига

Энэ улсад хүн ам тутамд ногдох жил тутмын дундаж орлого 3000 ам.доллар. Нигериа, Конгод ч ийм үзүүлэлт гайгүй хангагдаж байна. Нигериа бол маш олон хүн амтай, Конго нь социалист чиг баримжаагаар замнаж байсан. Харин одоо уул уурхайн холланд өвчнөөсөө бүрэн салсан. Замби улс өнгөт металл, нефтиэр баялаг, эрчим хүчний сайн баазтай. Замбид эдийн засгийн өсөлт өндөр, харин хүн амын амьдралын түвшин нэг их чинээлэг биш. Ардчилсан Конго буюу хуучны Заирт Катангад нь аж үйлдвэрийн төв байна.

Тэнд уул уурхай жинхэнээсээ цэцэглэсэн, зэс, кобальт, цинк, төмөрлөг үйлдэрлэдэг, харин хүн амын амьдралын түвшин доогуур. Намиби (зэс, цинк, ураан, алмааз), Ботсван (алмааз, өмгөт метал), Либери (төмрийн хүдэр, алмааз) улсад хүн амын амьдралын түвшин харьцангуй өндөр.

Хөрсөн дор буй өнгөт төмөрлөг, газрын тосноос гадна Африк бол тарьдаг, ургуулдаг, зардаг гэж үзэх асар их мод, ургамалтай. Түүнийгээ ч үнэт баялагт тооцно. Кот-д’Ивуар улаан модоороо алдартай, Гана нь какао-боб, Кени нь кофе, цай, Камерун нь какао-боб, кофе, каучук, Сенегал нь арахис самар, Мозамбик нь кешь гэх ургамал экспортлоно.

Африкийн орнууд ерөнхий утгаараа сайн тал руугаа урагшилж явна. Байгалийн баялгийн хараал хүрдэг үеэ өнгөрөөсөн. Хүн ам багатай боловч байгалийн түүхий эдийн экспортоосоо гайгүй сайн орлого олдог гэдгээр Реюньон, Сейшел, Маврикийг нэрлэнэ. Тэнд нефть оргилоод, зэс нүүрс бялхаад байсангүй, харин чихрийн нишэнгэ, ваниль, тамхи, цай тариалаад, загас агнуураа хөгжүүлээд л болох нь тэр. Чихрийн нишэнгэ, тамхи, хөвөн зарж жилдээ хүн ам тутамдаа 700 ам.доллар олдог Свазиланд улс гэхэд л сайны жишээ болж явна.

Тэгэхдээ экспортолж байж л хөгжинө. Экспортлох байгалийн түүхий эдгүй бол хоцрогдоно, ядуурна. Гэхдээ сүүлийн 10 гаран жилийн үзүүлэлтийг нь ажвал Африкт эдийн засгийн өсөлт харьцангуй гайгүй яваа. 1970-аад онд таван хувь, 1980-аад онд 3-4 хувьтай байсантай харьцуулаад тэр шүү дээ. Экспорт нь л гол локомотив болсны гавьяагаар тэр. Гэхдээ Африкийн бүх улс баялгаар хахаагүй, ихэнхи нь хөгжлийн альтернатив зам эрэлхийлж яваа. Байгалийн баялаггүй бол хөгжил үгүй гэдгийг тропикийн Африкийн улсууд харууллаа.

Халуун бүсийн (тропикийн) Африкт 28 улс байна гэхэд тэдгээр нь НҮБ-ын судалгаагаар дэлхийн хамгийн хоцрогдсон 42 улсын тоонд орж байна. 1980-аад онд Африкийн хагас зуун улс орон ДНБ-ий нийлбэр үзүүлэлтээрээ 150 тэрбум aм.долларт хүрч байсан нь тэр үеийн ганц Бельгийн бүтээгдэхүүний үзүүлэлт байсан баримт нэгийг хэлэх мэт. Байгалийн баялаг хомс, эсвэл өөрсдөө эзэмшиж чаддаггүй, эзэмших хөтлөн явуулах үндэсний боловсон хүчин байхгүй зэрэг шалтгаан нь зарим талаар Монголынхтой төстэй ч юм шиг. Одоо ч ийм гачлан Африкт хэвээрээ.

Африкийн хоцрогдсон орнуудад дэд бүтэц маш сул хөгжсөн. Худалдаа, ахуй үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэр гэвэл нойл заана. Тэр хэрээрээ Африкт хээл хахууль, авлига цэцэглэсэн. Transparency International-ын 2011 оны илтгэлд явж байсан санагдана. Эмчлэгдэх аргагүй болсон хорт хавдартай зүйрлэн бичсэн байсныг би олж уншсан. Тэр байдал энэ 2016 онд эмчлэгдчихээгүй л байгаа болов уу. Африкийн нийгэмд сая саяараа ядуурсан нь тийм хорт хавдраас угшилтай.

Өмнөд Африкаас Египетийг хүртэл коррупцын савар сүлжилдсэн ба "Арабын хавар” гэх нийгмийн хувьсгал бол авлигалын эсрэг нэг ёсны тэсрэлт байсан хэрэг. Африкийн Холбооны тооцоолсноор, $ 148 тэрбумыг жил болгон улсын сангаас лидерүүд нь, төрийн албан хаагчид нь хулгайлдаг аж. Африкт түгээмэл болчихсон нэг зуршил бол Засгийн газрын ба төрийн түшмэдийн үнэгүй эдэлж хэрэглэх үйлчилгээ, барааны урт жагсаалт. Энэ нь улсын төсвийг сүйднэ. Forbes-ын бас нэг судалгаа байна. Хамгийн ихээр авлигажсан 16 улсын эхний ес нь Африкийнх байна.

Африкийн орнуудад төрсний гэрчилгээ, паспорт авахад цаад албаны хүмүүс нь заавал мөнгө авч байх бичигдээгүй хуультай. Замын цагдаа нь автобусны жолооч, таксистуудаас мөнгө авч байх хуультай. Гаалийн байгууллагууд нь импорт, экспорт эрхлэгчдээс заавал төлбөр авна. Африкт хэрэгждэг ихэнхи төслүүд авлигалд идэгдсэн захиалагчаар дамжин хэрэгжинэ. Төслөөс хувьдаа заавал ямар нэгэн юм салгана. Төсөл болгон гурав дахин их өртгөөр бүтнэ. Татвар төлөгчдөд хүнд нь бууна. Энэ нь Монголынхтой төстэй биш гэхэд ойролцоо ч юм шиг.

Авлигыг дээр доргүй тэвчихээс аргагүй

Африкт тендер зарлана гэж бараг байхгүй. Компаниудтай контракт байгуулна гэдэг ямагт хаалттай, төрийн түшмэдэд комисс төлнө гэж барагдахгүй. Канадын инженерийн Эйкерс гэх компани Лесотогийн Дээд шүүхэд дуудагдан буруутгагдаад $ 260 000 хахуульд төлсөн ба африкийн энэ жижиг улсад $ найман тэрбумын контракт байгуулахдаа төлсөн мөнгө нь тэр аж. Сомалийн нутаг дэвсгэрийн усанд үйлдвэрийн хаягдлаа хадгалах гэж швейцарь, италийн компаниуд Сомалийн шилжилтийн Засгийн газрын албаны хүмүүст асар их мөнгө хахуульдаж байв. Америкийн нэг компани Нигериад $ 10 тэрбумын шатдаг хийн завод барих контрактандаа 180 сая долларыг нь авлигад зарцуулжээ. Ийм жишээг жагсаагаад баршгүй.

Надад өөрт тохиолдсон нэг жишээ. Миний ажиллаж амьдарч байсан Египетэд (Африк ба Арабын тэргүүлэх шүү дээ!) болсон нэгэн явдлыг эргэж саналаа. ЭСЯ-ныхаа албан хэрэгцээнд зориулан АНЭУ-аас худалдан авсан шинэ микробус, суудлын машиныг Каирт оруулж ирэн ашиглах квотыг бүтэн гурван сар хүлээсний эцэст Египетийн ГХЯ, Сангийн яам, Гаалийн газраас аваад Порт Саидын боомтын гаалиас машинуудаа авахаар очсон хэрэг. Боомтын гаалийн зогсоолын төлбөр дийлдэхдээ больсон, олон шатны хүнд суртлын дамжлагыг дамждаг гэдэг утгаар зарим нэг хөнгөлөлтийг бидэнд үзүүлж магадгүй гэж тооцоолон Элчин сайд би өөрийн биеэр очиж, нөгөө талд хүндэтгэл үзүүлэн хөөцөлдөхөөр шийдвэрлэсэн нь амьдын там туулсантай адил явдал болж даамжирч билээ.

Юун нөгөө Элчин сайдын хөнгөлөлт, ЭСЯ- ны тамга тэмдэг. Тэр их хүнд суртал, тоос шороо, машин, дуу чимээ. Нэг брокер олж аваад дотогш нь оруулаад тэр тоос шороон дунд бид гурван цаг хүлээлээ. Юу ч бүтээгүй байж байтал боомтын ажил тарлаа. Манай ЭСЯ боомтод бүртгэлгүй тул регистр хийлгэж байж харьц гэсэн гэв. Миний даралт ихсээд хэвтлээ. Тэр там дунд хоёр машинаа салгаж авахаар манай залуус үзэж таарлаа, дараа нь илтгэх хуудас төвдөө бичнэ, хүн итгэхэд бэрх, зүүд зэрэглээ шиг юм бичигдэж таарна.

Порт Саидын боомтоос бид өөрийнхөө юмыг авах гэж явдал суудал үлэмж ихээр шаардсан, эрсдэл дагуулмаар аюулын дор ажиллалаа. Долоо хоногийн сунжирсан ажил өрнөлөө. Холбогдох бичиг баримт, гарын үсэг дуусч, хоёр машинаа салгаж авах нь авсан. Олон шатны хүнд суртлын цаана гарах нь гарсан. Бүлэг дээрэмчдээс өөрсдийнхөө эд юмыг салгаж авах гэж байгаа янзтай, тийм сэтгэгдэлтэйгээр, сэтгэхүйн их дарамтыг ЭСЯ-ны хоёр ажилтан амсаж, би ч бас Каирт шаналж суулаа. Бүтэн долоо хоног зөвхөн тэнд нь хөөцөлдөж, олон мянган ам.доллар хахуульд төлж байж салгаж авсан даа. Энэ бол Африкт түгээмэлжсэн авлигалын сонгодог жишээ нь.

Африкт төрийн сан гэдэг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн нэгний хувийн өмч мэт байдаг. Эсвэл тэдний гэр бүл, найз нөхөд, улс төрийн намынх нь өмч. Төрийн ба эрх баригч намын хариуцах өмчийн ялгаа гэж байхгүй. Коррупцыг дээр доргүй тэвчихээс аргагүй. Африкт нефть, алт, алмаз, боксит, колтан, ураан, марганц, элдэв мод экспортлоод байдаг. Гэтэл Африк нь ертөнц дээрх хамгийн ядуу нутаг хэвээрээ үлддэг. Учир нь экспортоос ирж ирдэг хамаг орлого нь авлигажсан түшмэдийн хувийн данс, төр засгийн түшмэдийн халаас руу урсаж байдаг учраас мөнхөд ядуугаараа байдаг. (Үргэлжлэл бий).

Олхонуд Баярхүү Проф.

Засгийн газрын мэдээ



Африк дахь уул уурхайн хур туршлага-1
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани