- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тас нуусан Тавантолгойн тохироо хэрхэн хийгдсэн бэ
Мэргэжлийн засгийн газар ажлаа авсан даруйдаа "Улс орны эдийн засгийн байдлыг ард түмнээсээ нуухгүй. Муу нуухаар сайн илчил” гэдэг тайлбартайгаар данс улайснаа зарлаж байв. Ингэж аливаа асуудлыг нууж, хаахгүй гэж амалж байсан засгийн газар одоо Тавантолгой төсөл дээр Шинхуатай хэрхэн хамтарч буй асуудлыг хав дарах болов. Салбарын сайд нь "Нуугаад байх зүйл байхгүй. Сэтгүүлчдэд мэдээллээ өгөөд явна” гэж онцолсон. Гэвч бодит байдал дээр салбар яамных нь хэвлэлийн төлөөлөгчид ч энэ талын мэдээлэлгүй сууна.
Шинхуатай хамтарч Тавантолгойг хөдөлгөхдөө засгийн газар хэдэн хувиа эзэмших, шилжүүлэх хувиа хэдээр үнэлж буй, хэдийгээр гэрээнд гарын үсэг зурах зэрэг асуудал бүгд нууцын зэрэглэлд байна. Гол нууцыг Уул уурхайн сайд Ц.Дашдорж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат нар мэдэж байгаа талаар эх сурвалжууд тодотгож байгаа юм. Учир нь, "Шинхуа”-гийн удирдлагуудтай уг гурван яамны сайд биечлэн уулзаж, гол тохироо дээрээ ярилцсан байна. Харин Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн хувьд сайд нь эзгүй байсан тул ажлын хэсгийн уулзалтад түүнийг орложээ.
Ажлын хэсгийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Хоёр тал нэгдсэн байдлаар тохиролцоонд хүрсний дараа олон нийтэд мэдээлэл хийнэ. Үүнээс өмнө хэвлэлээр нийтлэгдэх мэдээлэл хэлэлцээрт нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн чиглэл өгчээ. Мөнхүү ажлын хэсэгт багтсан 19 хүний нэрийн жагсаалтыг холбогдох албаныхан өгөхөөс эрс татгалзаж байгаагийн зэрэгцээ энэ мэдээлэл яаман дотроо ч хаалттай байгаа нь анхаарал татна.
Одоогоор "Шинхуа”-гийн төлөөлөгчид нутаг буцсан бөгөөд хоёр тал хэлэлцээрт бэлтгэж байгаа аж. Хэлэлцээрийн түвшинд шийдэгдэхээр байгаа бас нэг тодорхой зүйл нь "Чалко”-гийн өрийг дарах гэгдэж байгаа юм. Чалкогийн өрийн үлдэгдэл одоо 85 сая ам.доллар орчим байгаа аж. Чалкогийн өрийн үлдэгдэл 85 сая ам.доллар дээр Хятадын тал 400 сая ам.доллар өгснөөр Тавантолгойн тодорхой хувийн худалдааны дүн үндсэндээ шувтарна гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдэгдэж байна.
Засгийн газраас шинэ жилийн урт амралт дамжуулан, Тавантолгойн асуудлыг УИХ-аар оруулахаар төлөвлөсөнгэх мэдээлэл ч бий. Үндсэндээ он гарахад Тавантолгойн асуудлыг шийднэ гэсэн Ц.Дашдорж сайдын үг ийм учиртай байсан бололтой. Гэхдээ энэ бол албан бус мэдээлэл. Засгийн газрын сайд нар энэ асуудлыг хошуу холбон ярьж байгаа ч албан ёсоор зарлахгүй, тас нууж байгаа нь хачирхалтай.
Гэхдээ одоогоор "Эрдэнэс Тавантолгой” компани ямар ч мэдээлэлгүй, засгийн газрын чигийг хүлээж сууна. Түүнчлэн энэ өдрүүдэд намар ерөнхий сайдын айлчлалын үеэр "Энержи-Ресурс” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан Японы "Сүмитомо” корпарацид хүртэл Тавантолгойн асуудал огт яригдаагүй гэж баттай эх сурвалж мэдээллэж байна.
Тэгэхээр М.Энхсайханы оруулж ирсэн Хятадын "Шинхуа”, Японы "Сүмитомо”, Монголын "Энержи-Ресурс” компаниас бүрдэх консерциум Тавантолгойг хөдөлгөхгүй нь гэсэн таамаг үндсэндээ биелэгдэж байгаа юм. Гэхдээ засгийн газар "Энержи-Ресурс”-ийг Тавантолгой төсөлд дэмжинэ гэсэн байр сууриа өрөө дарах тайлан дээр нь баталгаа маягаар гаргаж өгсөн гэх бас нэг но-той мэдээлэл байна.
Угаасаа ажлын хэсгийнхэн М.Энхсайханы боловсруулсан гэрээг дордуулахгүй байх тал дээр олон сар ажилласнаа ч онцолсон. Ингэхдээ авч болох саналуудыг басхүү түүвэрлэсэн байх бүрэн үндэслэлтэй билээ.
Хамгийн их анхаарал татаж буй нь, засгийн газар Тавантолгой төслийг хөдөлгөх зардлаа хэрхэн босгох юм. "Шинхуа”-д тодорхой хувийг нь өгөхөөр мөнгө орж ирнэ. Нөгөө талд засгийн газар өөрийнхөө хувьд шаардагдах санхүүжилтээ босгох хүндхэн алхамтай тулгарна.
Далай ламын айлчлалаас үүдэн хоёр орны харилцаа эвгүйдээд байсан ч гэнэт урд хөршийн төрийн эзэмшилт "Шинхуа”-гийн удирдлагууд манайд ирсэн нь цаанаа учир шалтгаантай гэж хардах өнцөг үүсгэж буй. Хятадын талаас "Шинхуа”-д Тавантолгойгоо өг, бид зээлийн асуудлыг чинь нааштай ярья гэх тулгалт хийсэн байж болохыг шинжээчид тодотгосон.
Хэрэвзээ, энэ таамаглал үнэн бол Шинхуад Тавантолгойн тодорхой хувийг өгч, үлдсэн хувийнхаа санхүүжилтийг мөн урдаас зээлэх нөхцөл үүснэ. Энэ хувилбар урд хөршийн зан аягүйдэхээс өмнө яригдаж байсан нь ч үнэн. Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат гаднаас урт хугацааны хөгжлийн зээл авч, Тавантолгой төслийн Монголын талын эзэмшлийн хувийг санхүүжүүлнэ гэдгээ аль намар мэдэгдсэн. Урт хугацааны хөгжлийн зээл авах асуудлыг манайх сүүлийн саруудад урд хөштэй маш идэвхтэй хийж байна.
Олон нийтийн дунд урд хөршөөс зөвхөн дөрвөн тэрбум ам.доллар зээлнэ гэсэн мэдээлэл явсан. Гэвч Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хэд хэдэн төрлийн зээлийн хэлэлцээр яригдахаар байсныг баттай эх сурвалж өгч буй. Үүнийг баталж, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр яригдаж байсан дөрвөн тэрбум ам.долларын зээл нь зөвхөн ипотект зарцуулагдахаар гэрээ нь бэлтгэгдсэн байсныг манай мэдээллийн сайтад ярилцлага өгөх үеэрээ тодотгосон юм. Тэгэхээр цаана нь өөр зориулалт бүхий том мөнгөний асуудал хэлэлцээрийн түвшинд яригдаж байсан нь тодорхой байгаа юм.
Тавантолгойн орд 6.5 тэрбум тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй. Даруй 100 жил олборлолт явуулах боломжтой орд. Дээр нь ард түмний эзэмшиж буй хувьцааны асуудлыг үнэгүйдүүлж болохгүй. Энэ мэтчилэн санаж, эгээрэх асуудлууд олон бий. Үнэхээр зөв зүйтэй алхмаар "Шинхуа”-тай хамтарч, Тавантолгойг урагшлуулах гэж байгаа бол сайн хэрэг.
Сүүлийн зургаан жилд хоёр ч удаа тендер зарлагдсан болж, улс төрийн хүрээний хэрүүлийн алим болсоор ирсэн Тавантолгойгоо эдийн засгийн засгийн хямралтай үеэр хааж, нууж байгаад урд хөршид "тал еэвэн”-гээс зарж орхих вий. Нуугаад байлгүй, мэдээллээ ил тод гаргаад явахад ард түмэн ч бас засгийн газарт итгэж болмоор.
Ж.МЯДАГБАДАМ
medee.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||