Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ “САЙДГҮЙ” БОЛГОСОН САЙД

УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ “САЙДГҮЙ” БОЛГОСОН САЙДДэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг Монгол Улс хохирол багатайгаар давж гарахын тулд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах явдал хэмээн тодорхойлсон нь бий. Мэдээж хэрэг энэ нь ачааны хүндийг уул уурхайн салбарынхан тэр дундаа шинэчлэгдэж, бодлого үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үүрч таарна. Харамсалтай нь  уул уурхайн салбар юун ачаа үүрч зүтгэх, агуйнхаа мухарт дугжиртал хурхирах баавгай адил ичиж орхисон гэлтэй.  Сайд нь томилогдоод дөрвөн сар илүү хугацаа өнгөрчихөөд байгаад сайдгүй юм шиг л сураггүй байх юм.  Батлан хамгаалах яам лугаа адил мэргэжлийн бус сайдыг орой дээрээ залчихаад өнөөх нь салбартайгаа танилцах гэж цаг барж байгаа бол өөр хэрэг. 

Ц.Дашдорж  уг нь мэргэжлийн тодруулбал  өрөмдлөгийн технологич  инженер хүн.  Улстөрчийн хувьд ч, хашиж байсан албан тушаалуудыг нь ч аваад үзсэн эдүгээ сайдаар ажиллаж байгаа эрхмүүдээс тохой илүү явахаар туршлага хуримтлуулсан нэгэн билээ. Үүнийг  намтар нь бэлхэнээ гэрчлээд өгөх аж.  Засгийн газрын вэб хуудаснаа Цэдэвийн Дашдорж нь 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.

Тэрбээр 1990-1993 онд "Газрын тос" ХХК-д Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд "Их тэмүүлэл” ХХК-ий Ерөнхий захирлаар ажиллаж байсан.  2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байгаад  2008-2012 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин  сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан хэмээн танилцуулжээ.  

Цаст Алтайн  "казиночин”

Цаст Алтай бол түүний өвөг дээдсийн нутаг. Өвөг дээдсийнхээ нутгаас хоёронтоо УИХ-д нэр дэвшин  төр түшилцэнэ гэдэг хэн хүний үрд тохиох  аз завшаан биш.  Харамсалтай нь түүнд нутаг усныхан нь гурав дахь удаагаа итгэл үзүүлэхээс татгалзсан. Харин Монголын төр түүнд татгалзаж чадаагүйгээр үл барам хамгийн хариуцлагатай салбараа гарт нь атгуулж орхисон. Алтайчуудтай уулзан  Цэдэвийн Дашдорж гэж хэн бэ хэмээн хэрэг дурлах аваас "х ц сс” гээд  толгой сэгсрэх  юм билээ. 

УИХ-д хоёр удаа сонгогдож,  Барилга, хот байгуулалтын дэд сайд,  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллахдаа нутаг усныхаа төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэнэ.  Улсын хэмжээнд  гэрэл цахилгаанд холбогдоогүй,  дизель мотор асахыг хүлээн дэнгийн гэрэлд бөвтнөдөг сумтай ганц  аймаг бол Говь-Алтай юм байна.  Автозамын хувьд ч  зам нь там болсон байсныг нь  Н.Алтанхуягийн Засгийн газар  шинэчилсэн аж.   Түүний  УИХ-ын сонгуулийн өмнө сэтгүүлчид өгсөн ярилцлага сайтад тавигджээ.  Эрхэм сайд маань  "Айл бүрээс гэрэл гэгээ цацарч, үүрэн холбоо эрс сайжирч, дэд бүтэц зам харилцаа хөгжих үндэс суурь тавигдлаа.

Иргэд нь хөдөлмөрлөх, хөгжих хүсэл тэмүүлэлтэй, хүн бүр ажил орлоготой, дардан замаар аймаг хотуудтай холбогдсон, залуус нь мөрөөдөлтэй, түүндээ хүрэх итгэл зүтгэлтэй XXI зууны шинэ Монголыг, шинэ Алтайг бий болгох хүмүүс нь бид өөрсдөө. Үүний төлөө хамтдаа төсөөлөх биш, харин зүтгэх учиртай” гэсэн байх юм.  Улстөрд хөл тавьсан цагаасаа хойш ингэж худал амлан баруун таван аймаг дотроо хүн ам цөөнтэй Говь-Алтайг хөгжүүлж чадаагүй нөхөр Монгол Улсыг эдийн засгийн хямралаас аврах торгон зангилаан дээр суугаад дарцаглах нь юу л бол. 

Түүний оронд  тамхины үйлдвэрлэх яам гэж байгуулаад сайдаар нь  Ц.Дашдоржийг томилсон бол ядаж сорт энэ тэрийг мэдэхгүй юу.  Эсвэл  эдүгээ  төрийн хэмжээнд яриад байгаа казино байгуулах асуудлыг түүнд даатгасан бол  санаа амар  байж болох юм. Учир нь тэрбээр казиночин гэдгээрээ алдартай шүү дээ.  Үүнийг нотлох баримтыг  " 24 ЦАГ”  сайт түмэнд хүргэснийг  олж уншлаа.

Уг мэдээлэлд дурдсаныг засваргүйгээр хүргэе.  "Манай хойд хөршийн "АРД” цахим сайтад "Монголын парламентын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар /200 гаруй сая төгрөг/ хожсон” тухай мэдээлэл гарч байхав дээ. Тус мэдээлэл дотор УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж Өмнөд Солонгосын Ганнам дүүрэг дэх "InterContinental Seoul COEX” зочид буудлын "Seven Luck” казиногийн покерын тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.долларыг хожсон хэмээжээ” хэмээн өгүүлжээ.

Сайдтай бил үү, манай яам

Уул уурхайн салбарынхан ингэж ярихад хүрээд байгаа бололтой. Сайд нь ажлаа авснаас хойш  сонин хэвлэлд ганц ч ярилцлага өгөөгүй аж. Хааяа, өдрийн од шиг телевизийн дэлгэцнээ гарч таарвал хэлгүй кролле шиг ээрч муураад унах нь салбараа, ажлаа мэддэггүйн шинж гэлтэй. Эдийн засаг хямарчихаад, төр нь мөнгөгүйдэж, төсөв нь улайчихаад тэвдэж байгаа энэ хүнд үед түшиж тулах салбар гэвэл яахын аргагүй уул уурхай.

Гэтэл таг.  Засгийн газар Таван толгойн орд газрыг хөдөлгөнө л гэсэн яриатай байгаагаас цаашгүй. Хэзээ, ямар байдлаар хөдлөх нь өнөө хэр тодорхойгүй байгаа. Уул шугамдаа бодлогыг нь бариад сууж байгаа яам  Засгийн газраа дэмжээд хөдлөх арга зам нь энэ гээд сэтгүүлчдээрээ дамжуулаад олон түмэнд таниулж байх байлаа, сайн сайдтай   байсансан бол.  Монгол Улсын Ерөнхий сайд өмнийн говьд  томилолтоор явж ажиллахад сайд нь  бараа болох нь бүү хэл зүсээ ч харуулаагүй. Оюутолгой, Таван толгойн асуудалд болж байгаа, болохгүй байгаа зүйлүүдийг Дашдорж л ярьж танилцуулж, Ерөнхий сайд өөрийн биеэр уурхайнуудын үйл ажиллагааг газар дээр танилцаж яваа алтан боломжийг чухам тэр үед л ашиглах байсан юм , уг нь. Гэтэл юу хариуцдаг нь мэдэгдэхгүй  газрын даргаа явуулчихаад сууж байх жишээний. 

Дэлхийн зах зээлд  алт, нүүрс, зэсийн ханш ашиглаж чадвал  боломжийн хэмжээнд хүрч байгаа дуулдах юм. Гэтэл манайх алтаа ч олборлож чадахгүй байгаа сурагтай.  Байгаа алтаа сандайлж суучихаад, эх оронч дүр эсгээд гаднаас  ам.долларын   зээл царайчлаад бадар барьж суух нь хэнд ашигтай юм бол.  Хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал гуравхан сая хүн амтай улсаа  дэлхий шогширтол хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бий. Гагцхүү төрийн мэргэн бодлого,  сайдад нь  гүйлгээ ухаан,  төрийн хүний овсгоо самбаа,  туршлага  байхгүйн улмаас гацчихаад байгаа болохоос биш. 

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал бараг л бэлэн болоод байсан санагдана. Гэтэл яав,  таг чиг дүлий дүмбэ оргисоор өнөөдөртэй золгов. Бас олны чихийг дэлдийлгээд байсан Арева хөдлөх болсон тухай, Монгол Улсын зүгээс тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч ,  Эрсдлийн санд байршуулах мөнгөнийхөө эхнийг хэсгийг шилжүүлэх болсон тухай сонсогдож байсан авч мөн л яасан ийсэн нь мэдэгдэхгүй таг чиг болох нь тэр. 

Газрын тосоо боловсруулах юм болоод л тууз хайчлаад байсан. Гэтэл яав, бодлогын хувьд Ашигт малтмалын газартай нийлүүлэх нь зөв гээд л нэгтгэж орхисон. Өөр өөр бодлого чиглэлээр явж байсан хоёр агентлаг нэгдэж нийлэх, ойлголцох гэж явсаар дөрвөн сарыг барж байгаа. Азаар Баатарцогт гэж уул уурхайн салбарын ихэнх  хууль, эрх зүйн төсөлтэй  ноцолдсон нөхөр учир эвийг нь олоод эхэлсэн гэж дуулдсан. Өөр нэг сайдын чадал, мэдлэг дутаад байгаа салбар доторхи салбар нь хүнд үйлдвэр. 

Алт, зэс, нүүрс гурвыг ялгахаа больтол мартаж, тамхи улс төр хоёроор хөөцөлдсөн инженер  хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийг тодорхойлж барах уу. Үгүй л бололтой.  Ийм нэг эрхмийг Монголын төр  уул уурхайн салбарын оройд сайд хэмээгээд залчихаад байж байна даа.

Унах унаагүй сайд

Засгийн газрын 14 сайдаас  Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж нарт нэр дээр нь ямар ч унаа үгүй аж.  Дашдоржийн хувьд   цалингаасаа өөр орлогогүй юм шиг харагдуулсан ч  компаний хувьцаа эзэмшиж, өөр бусад хэлбэрээр орлогоо бүрдүүлдэг юм байна.  Тэрбээр энэ байдлаа  улстөрчийн карьераа өсгөж буй хэлбэр гэж ойлгодог байж мэднэ.

Ингээд түүний хөрөнгө орлогын мэдүүлгээр хамтдаа аялая.  Бэл бэчингээр нь жагсаавал дээгүүрт орох, ашиг сонирхлын зөрчилтэй Ц.Дашдорж Уул уурхай, хүнд үйлдвэрийн хөгжлийн сайдаар ажиллаж буй. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрээр 27 сая 724 мянга 920 төгрөг, гэр бүлийнхнээ 156 сая төгрөг олсон гэж бичүүлжээ.

Нэг тэрбум 750 сая төгрөгийн үнэлэмж бүхий гурван ширхэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай нэг байгууламж, бусад төрлийн гурван ч барилгатай. 70 адуу нь 36 сая 200 мянган төгрөгөөр үнэлэгдэх бол Монгол Улсын иргэн бүр эзэмших эрхтэй 0.07 га газрынхаа үнэлгээг бичээгүй байв.

Өр, зээлгүй ч хадгаламжиндаа 720 мянга 380 төгрөгтэй. Найман компанийн хувьцаатайгаас дөрвийг нь 100 хувь, нэгийг нь 50 хувь, бусдаас нь 8-20 хүртэл хувь эзэмшдэг аж. Тухайлбал, "УБ палас” ХХК, "Наранцолмон Трейд” ХХК, "Харанцолмон холдинг” ХХК, "Наранцолмон Майнинг” ХХК-ийг тус бүр 100 хувь эзэмшдэг хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж. Харин сонирхолтой нь түүний нэр дээр нэг ч автомашин байдаггүй юм байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ “САЙДГҮЙ” БОЛГОСОН САЙД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани