Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ОЮУТОЛГОЙ”-той ӨСӨЛТ БА “ОЮУТОЛГОЙ”-гүй УНАЛТ

Монгол Улс багтдаг Зүүн Азийн бүс нутаг эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл манай улс эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутагтаа төдийгүй бусад улс орнуудыг өнгөлж байна. Сүүлийн дөрвөн жилд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буураагүй. 2011 онд 17.2 хувиар өссөн бахархам түүх манай улсынх. Монголын эдийн засгийн өсөлтийн хурд саарах, ширүүсэх эсэхийг олон улсын болон дотоодын санхүүгийн байгууллагууд таамаглаж, урьдчилан зарлаад байгаа. 2014 онд 9.5 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен саяхан мэдээлэв.

"Оюутолгой" компани өнгөрсөн оноос зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлнө гэсэн тодотгол үүнийг дагаж байна. Түүнчлэн тус банкны эдийн засагчид Монголын эдийн засаг ирэх оноос буцаад 10-аас дээш хувиар өснө гэсэн өөдрөг таамаг дэвшүүлж буй. Азийн хөгжлийн банкныхан "Азийн хөгжлийн төлөв-2014" тайландаа "Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв БНХАУ болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хэвээр байх бөгөөд болзошгүй гадаад цочролоос хамгаалах "зөөлөвч"-ийг одоо баримталж буй бодлогууд бүрдүүлж чадахааргүй байна" хэмээн дүгнэжээ.Олон улсын валютын сангийнхан 2013 онд Монголын эдийн засаг 11.8 хувиар өснө гэж бараг л онож "буудсан". Тэгвэл тус сангийнхан "Дэлхийн эдийн засгийн төлөв" тайландаа 2014 онд Монголын эдийн засаг 11.7 хувиар өснө гэж төсөөлөөд буй. Түүнчлэн Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн улирлын тоймыг өчигдөр танилцууллаа. Тайландаа Малайзын эдийн засаг 4.9, Филлиппинийх 6.6, Мъянмарынх 7.8, Вьетнамынх 5.5 хувиар өснө гэж таамаглаж буйгаа дурджээ. Харин Монголын эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөлөл алга.

Тус банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Берт Хофман "Монголын эдийн засагт "Оюутолгой" төслийн хоёр дахь шатны санхүүжилт эхлэх явдал маш чухал" гэсэн юм.Монголын эдийн засагт үлэмж нөлөөтэй "Оюутолгой" төслийн хоёр дахь шатны санхүүжилт эхлэхгүй хэр удах нь өсөлтийн хурдыг тодорхойлно гэж үзэж байгаа юм болов уу. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтийг ингэж таамаглаж буй бол мөнгөний бодлого барьж, эдийн засаг өсөж, буурахад хамгийн гол нөлөө үзүүлэх эрх дархтай Монголбанк ихээхэн гундуу төсөөлөв.Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2014 онд эдийн засаг 6-7 хувиар өсвөл сайнд тооцогдоно гэж үзэж байх юм. Яг одоогийн эдийн засгийн суурь нөхцөлд тулгуурлаж таамаглал дэвшүүлбэл ердөө дөрвөн хувиар өсөх гэнэ. Дөрвөн хувийн өсөлтийг зөвхөн хөдөө аж ахуйн салбар бүрдүүлэх аж. Тэгэхээр энэ жил хөдөө аж ахуйгаас бусад салбар "сул зогсолт" хийх бололтой. Гэхдээ шинэ он гараад дөнгөж эхний улирал шувтарч байгааг мартах учиргүй.Дахиад нэг улирал өнгөрөхөд Монголын эдийн засгийн суурь нөхцөл өөрөөр эргэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь "Оюутолгой" төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн хоёр тэрбум ам.долларын түрүүч зах зээл рүү цутгаж эхэлбэл эдийн засаг эерэг хүлээлтээр цэнэглэгдэх юм. Энэ мега төслийн дараагийн шат хөдөлбөл хөрөнгө оруулагчид Монгол руу эргэнэ гэж итгэж буй. "Оюутолгой"-н санхүүжилт Монгол руу ам.доллар урсгах цорго болж буй гэлтэй. Энэ цоргоны хавхлага хаалттай удах тусам Монголын эдийн засгийн өсөлт удааширна. Хэр хурдан нээгдэнэ, тэр хэрээр эдийн засгийн өсөлт хурдсах нигууртай. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийг өсөлтийг хурдасгах хүч "Оюутолгой"-д байна гэсэн үг.Монголбанк төгрөгийн ханшийг өнөөгийн түвшинд сул байлгаж, ханшийг чангаруулах хэмжээний ам.доллар зах зээлд орж ирвэл хамж авах стратеги баримтална гэсэн. "Оюутолгой"- н санхүүжилт эхэлбэл орж ирсэн ам.долларыг Монголбанк худалдаж аваад бодит эдийн засаг руу төгрөг нийлүүлнэ.

Харин эхлэхгүй бол Төвбанкнаас бодит эдийн засагт мөнгө нийлүүлэх боломж олдоход бэрх. Мөнгөний дутагдалтай эдийн засаг өсөхг үй. "Оюутолгой"-н санхүүжилт эхлэхгүй бол эдийн засаг унана, эхэлбэл өснө. Өөр зам харагдахгүй байна. Харин цэнхэр гаригийн эдийн засаг гурван хувиар өснө гэсэн таамаглалыг Дэлхийн банкны эдийн засагчид гаргажээ. Эх дэлхийг тойрон бүрхсэн 200 гаруй орны заримынх нь эдийн засаг өсөж, заримынх нь агшиж байдаг зүй тогтолтой. Гэвч дундажлаад үзвэл 1-3 хувиар тэлсэн байх нь элбэг. Ази тив, тэр дундаа Зүүн Азийн эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж буй. Өсөлтийн хурдыг нь дэлхий нийт нүд салгалгүй харж, хөрөнгө оруулагчдын мөнгөний гуйвуулга энэ зүг рүү хандаж байна. Малайз, Сингапур, Солонгос, Япон, Лаос, Камбож, Хятад, Монгол зэрэг улсаас бүрдсэн энэ бүс нутгийн эдийн засаг 2013 онд 7.1 хувиар тэлснээр хамгийн хурдан өсөлттэйд тооцогдсон юм. Азийн хөгжлийн банк 2014 онд энэ бүс нутаг эдийн засгийн өсөлтийн хурдаа хадгалах магадлалтай гэж таамаглав. Зүүн Азийн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг 2009-2013 онд дунджаар найман хувиар өсөж байсантай нь харьцуулбал хурд нь саараад буй юм.Дэлхийн хөндөгдөөгүй ашигт малтмалын нөөцийн гурван нэгийг газрын хэвлийдээ агуулдаг Африк тивийн эдийн засгийг Зүүн Азийнхаас ч хурдацтай өсөх боломжтой гэж Олон улсын валютын сангийнхан таамаглаж байна. Гэвч "хар тив"-ийн хөгжил дэвшил, үйлдвэржилт Зүүн Азийг бараадахааргүй хол хоцорчээ. Зүүн Азийн эдийн засгийн тулгуур багана нь Хятад юм. Энэ бүсийн хамгийн том эдийн засаг нь БНХАУ бөгөөд өсөлтийн хувь нь сүүлийн жилүүдэд тасралтгүй "өндөрт" буй. Өнгөрсөн онд 7.7 хувиар өссөн нь ч чамлах үзүүлэлт биш. Дэлхийн банкныхан энэ жил Хятадын эдийн засгийн өсөлт удааширна гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Гэхдээ огцом биш, аажмаар уруудах гэнэ. Тус банкны эдийн засагчдын тооцоолсноор Хятадын эдийн засаг 7.6 хувиар өснө гэж таамаглаж байна. "Хүрхэрч буй луу"-гийн хотжих үйл явц эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй байх бүрэн боломжтой аж. Зүүн Азийн бүс нутгаас Хятадыг хасаж тооцвол бусад улс орны эдийн засаг дунджаар таван хувиар өснө гэж Дэлхийн банкнаас төсөөлөв.Зүүн Азийн Хятадаас бусад улсын эдийн засаг өнгөрсөн жил дунджаар 5.2 хувиар өсөж байжээ. Ерөнхийдөө өсөлтийн хурд саарна гэсэн таамаг Зүүн Азийг бүрхэв. Саахалтын хот айлын маань чадал чансаа ямаршуухан байх нь монголчуудад бас нөлөөтэй. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь Монголын хувьд эмзэг сэдэв юм. Хятад хэмээх хэрэглээний их далай Монголын зэс, алт, нүүрс, төмрийг дангаараа худалдан авдаг. Эдийн засаг саарвал манай түүхий эдийн үнэ унах аюултай. Зэсийн үнэ унавал "Рио Тинто" "Оюутолгой"-н санхүүжилтийг эхлүүлэхгүй гүрийчихэж мэдэх юм.

 Т.ЭНХБАТ

“ОЮУТОЛГОЙ”-той ӨСӨЛТ БА “ОЮУТОЛГОЙ”-гүй УНАЛТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани