Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавган дээр тавьсан ТАВАНТОЛГОЙ

Тавган дээр тавьсан ТАВАНТОЛГОЙ

 

Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар наймаалцах гэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Засгийн газрын газрын ажлын хэсэг Хятадын "Шинхуа” группийнхэнтэй энэ сарын 9-нд уулзаж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал солилцсон билээ. Энэ үеэр Хятадын талаас Ажлын хэсэгтэй хэлэлцээгээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой буйгаа илэрхийлээд буцсан байдаг. Сү.Батболдын Засгийн газрын үеэс эдийн засгийн эргэлтэд оруулахаар бодлого шийдвэр гаргасан ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гацаанд орсон Тавантолгойн ордыг дахин хөдөлгөхөөр талууд ширээний ард суусан нь мэдээж сайн хэрэг.

 

Гэвч Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийн ард 49 хувийг Хятадын талд 400 сая ам.доллараар зарах тухай тохирооны эхлэл байжээ. Нэг үгээр хэлбэл, энэ уулзалтын хөшигний ард Тавантолгойг Хятадтай наймаалцах тохироо хийж, наймаалцахаа олон нийтэд зарласан нь энэ.

Эх сурвалжийн хэлж буйгаар Сү.Батболдын Засгийн газрын үед "Чалко”-д тавьсан 350 сая ам.долларын үлдэгдлийг тэглээд хариуд нь 49 хувийг худалдаж авахаар Хятадын талтай тохирч буй бололтой. Өдгөө "Чалко”-той байгуулсан гэрээний дагуу "Эрдэнэс Тавантолгой” компаниас 85 сая ам.долларын өртөг бүхий нүүрсийг Хятадад нийлүүлэх үүрэгтэй. Харин ирээдүйд олборлох нүүрсээрээ барьцаалан зээлсэн 350 сая ам.долларыг Сү.Батболдын Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх, сонгогчдьш саналыг худалдан авахад зарцуулсан хэмээн сөрөг хүчин хийгээд олон нийт буруутгадаг. Үүнийг МАН-ынхан үгүйсгэдэг ч 2012 оны сонгуулийн өмнөхөн 21 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрийг гэнэт шилжүүлсэн байдаг.

 

Тавантолгойг барьцаалж зээлсэн "Чалко”-гийн 350 сая ам.долларын өрийг 2012 оноос нүүрсээр төлөх үүрэг хүлээсний дагуу тонн тутмыг нь 70 ам.доллараар зөөж эхэлсэн билээ. Гэвч "Чалко”-той байгуулсан гэрээ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед маргаан дэгдээж Ч.Сайханбилэгийн үед гэрээнд үнийн өөрчлөлт оруулах зэргээр Тавантолгойг тойрсон маргаан тасраагүй. Албаныхны өгсөн мэдээллээр 2012 оноос нүүрсээр төлсөн "Чалко”-д 350 сая ам.долларын өр өнгөрсөн сарын байдлаар 85 сая ам.доллар үлдээд буй. Энэ чигтээ нүүрсээ нийлүүлсээр явбал ирэх оны хоёрдугаар сард "Чалко”-гийн өрийг бүрэн тэглэх мэдээлэл бий.

 

Хачирхалтай нь, үүнийг хүлээлгүйгээр санаанд оромгүй шийдэл гаргасан нь 49 хувиа худалдаж үлдэгдэл 85 сая ам.долларыг тэглэх ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Тавантолгойн ордын 49 хувь 485 сая ам.доллараар л үнэлэгдэх нь.

 

Цаашлаад Тавантолгойн төмөр замыг барих яриа хэлэлцээ амжилтгай болбол Хятадын тал 49 хувийн давуу эрхтэйгээр оролцох юм. Төмөр зам барьсны дараа 49 хувийг нь мөн эзэмшинэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, төмөр замаа өөрсдөө тавьчих боломж байгаа мөртлөө Хятадын талтай хамтарч эзэмших хэрэг. Угтаа бол төмөр замаа тавьчихвал тэндээс төвлөрүүлэх орлого нь улсын төсвийн 10-15 хувийг 300 жилийн турш хангаад явах бололцоотойг судлаачид хэлж байгаа юм.

 

Харин Засгийн газрын төвшинд ирэх оныг хүлээлгүйгээр Тавантолгойн 49 хувийг худалдах тохироо хийж эхэлсэн бололтой. Хамгийн ноцтой нь, Тавантолгойн 49 хувийг арилжаалж мөнгөтэй боллоо гээд Монголын талд ямарч ашиггүй. Түрхэн хугацаанд гал унтраагаад л өнгөрнө. Гэхдээ Тавантолгой ямар хэмжээний орд болохыг санахад илүүдэхгүй. Учир нь, Тавантолгойн коксжих нүүрс нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т багтдаг. Үүнээс IV давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай буюу Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу гэсэн үг. Дээрээс нь, тус хэсгийн ашиглалтын уул-геологийн нөхцөл энгийн, нүүрсний давхарга нь бага гүнд тогтсон, унал бага учир хөрс хуулалтын ажил бусад уурхайтай харьцуулахад 2-3 дахин бага гэсэн тооцоо бий.

 

Мөн Тавантолгойн орд нь дэд бүтцээс нэлээд алслагдсан хэдий ч 6.5 тэрбум гаруй тонн нөөцтэй. Үүнээс IV хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-гаас дээш жил үргэлжлэх боломжтой. Энэ бол Тавантолгойн ордын ерөнхий танилцуулга. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний баялгийнхаа 49 хувийг Хятадад зарах гэж буй нь эндээс шууд ойлгогдохоор. Гэтэл эрх баригчид гэнэт барин тавин Тавантолгойгоо хагас тэрбум ам.долларын өртөгтэйгөөр Хятадын талд өгөх гэж байгаагийн ард хэний эрх ашиг сонирхол нуугдаж байна вэ. Удахгүй шинэ он гарна. Өчигдөрхөн Засгийн газрын хуралдаанаас энэ сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг ирэх сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ирэх сарын 2-ныг хүртэл дөрөв хоног амрахаар болж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар он солигдохын өмнөхөн УИХ-аар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх. Өөрөөр хэлбэл, иргэд олон нийтийг амарч байх зуур Тавантолгойн 49 хувийг Хятадын талд худалдах эсэх асуудлыг дэнслэх нь 


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Тавган дээр тавьсан ТАВАНТОЛГОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани