- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефтийн эрх мэдлийг гартаа атгагч гол хүн
Жил гаруйн өмнө, 2015 оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өөдөөс харж суусан Игорь Сечин олны өмнө бангадууллаа. "Бидний танил, жинхэнэ Сечин хаачив” хэмээн Путин асуулт тавив. Төрийн өмчийн нефтийн компаниуд Засгийн газраас дэмжлэг авах талаар "Роснефть”-ийн тэргүүнээс тавьсан хүсэлтийн хариуд ноён Путин хуучин холбоотондоо дээрх үгийг хэлсэн юм. Ерөнхийлөгчийн анхааруулга эдийн засаг хүндэрсэн үед хэлж байгаагаа бодоорой гэсэн утга агуулж байв.
Өнгөрсөн лхагва гарагийн орой ноён Сечин дахиад л Владимир Путинтэй нүүр туллаа. Энэ удаад тэрбээр "Роснефть” дэх Засгийн газрын мэдлийн хувьцааны 19.5 хувийг Glencore, Катарын Засгийн газрын сан болох Qatar Investment Authority-д 10 тэрбум гаруй еврогоор зарахаар тохиролцсон тул нүүр бардам байлаа. Уг наймаа нь ОХУ-ын Засгийн газрын төсвийн алдагдлыг шууд 20 хувиар багасгаж өгнө. Мөн 2014 онд өрнөдөөс хориг тавьснаас хойш орж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт болно.
Үүний зэрэгцээ Оросын элитүүд доторх хамгийн хүчирхэг эрхэм, тус улсын санхүү, улс төрийн бараг бүхий л үйл явдалд нэр холбогдож явдаг, 56 настай ноён Сечин дахин шийдвэр гаргагч болж хувирсныг харууллаа. Ердөө сүүлийн хоёр сард "Роснефть” бараг 11 тэрбум ам.долларын хөрөнгө худалдаж авахаа мэдэгдсэн. Ноён Сечин ч өнгөрсөн сард ОХУ-ын Эдийн засгийн сайд Алексей Улюкаевыг "Роснефть”-ээс хоёр сая ам.долларын хахууль авсан хэргээр баривчилсан хэрэгт чухал үүрэг гүйцэтгэлээ.
Сечиний нөлөө ихэссэн нь Засгийн газрын ашиг сонирхолд тохируулан тохиролцоо хийдэг авьяас чадварынх нь ач хэмээн "Роснефть”-ийн эзэнд ойр хүмүүс тайлбарлав. "Цаг үе ширүүн байна. Дээдэст шийдэл хэрэгтэй. Шийдлийг нь энэ хүн гаргадаг” хэмээн нэгэн эрхэм өгүүлж байлаа.
"Роснефть”-ийн хувьцааг Glencore, Qatar Investment Authority- д зарах нь маргаантай наймаа. Өрнөдийн хориг хүчинтэй нөхцөлд ОХУ-ын компанийн хувьцааг яаж зарах вэ гэсэн асуулт тулгарна. "Роснефть”-ийн хувьцааг худалдан авахыг хориглоогүй байлаа ч болгоомжлох шалтгаан мундахгүй. Газрын тосны үнэ унасан нөхцөлд Кремлийн хяналтад байдаг байгууллагын хувьцааг худалдан авах нь аз туршсан хэрэг. Ийм ч учраас ихэнх шинжээч тус компани наймааг дуусгахын тулд энэ оны эцэс гэхэд Засгийн газраас хувьцаагаа эргүүлэн худалдаж авах болов уу хэмээн таамаглаж байна.
Үр дүнтэй ажилласанд нь Владимир Путин баяр хүргэхэд ноён Сечин "Таны хувийн оролцоо, дэмжлэгийн ачаар ажил амжилттай бүтлээ” хэмээн хариулав. "Роснефть”-ийн эзэн ОХУ- ын төрийн тэргүүнд үнэнчээ харуулах шалтаг, шалтгаан мундахгүй. Ленинградад 1960 онд үйлдвэрийн ажилчны гэр бүлд төрсөн тэрбээр Владимир Путиний хуучин шадруудын нэг.
Ангол, Мозамбик улсад орчуулагчаар ажиллаж байсныг нь ЗХУ-ын цэргийн тагнуулын албанд зүтгэж байсан хэрэг хэмээн тайлбарлах нь элбэг. Владимир Путин 1990-ээд оны үед Санкт-Петербургийн засаг даргын орлогчоор ажиллаж байх үедээ түүнийг аппаратынхаа тэргүүнээр томилсон юм. Хожим ноён Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдмогц тэрбээр Ерөнхийлөгчийн захиргааны орлогч дарга болжээ. Путин 2008 онд Ерөнхий сайд болоход Сечин мөн л дэргэд нь байлаа.
Ноён Сечин "Роснефть”- ийг олигархуудын эзэмшдэг аваргуудын сүүдэрт дарагдсан жижиг тоглогчоос ОХУ-ын хамгийн том компани, өдөрт 5.5 сая баррель газрын тос олборлодог дэлхийн тэргүүлэх олборлогчдын нэг болгон хувиргасан хүн. Тус компанийн олборлолт эдүгээ Саудын Арабын олборлолтын хагастай тэнцэж байна.
Ноён Сечин ажлын төлөө төрсөн хүн. Жолоочоосоо жолоог нь булаан Москвагаар хурд мэдэн давхидаг, бие хамгаалагчид тоосонд нь дарагдан хоцордог тухай яриа түгээмэл. Тэрбээр өнгөрсөн онд 650 цагийг агаарт нисэж өнгөрөөжээ.
Ноён Сечин хувийн амьдралаа чандлан нууцалдаг. Москвагийн ойролцоо харштай, шинэ эхнэр нь тансаг яхт онгоц худалдан авсан талаар мэдээ тараасан ОХУ-ын хоёр сониныг тэрбээр энэ зун шүүхэд өгсөн. Гурав дахь буюу "РБК” компанийн эсрэг мэдүүлсэн заргыг энэ даваа гарагт хэлэлцэнэ.
ОХУ-ын эдийн засагт төрийн үүргийг жолоогүй өсгөж буй ноён Сечин тус улсын либерал эдийн засагчдын мангаа болж хувираад байна. Тэрбээр эдүгээ дампуурсан "Юкос” компанийг төрөөс булаан эзэлж, "Роснефть”-д нэгтгэх ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.
Ноён Сечин 2013 онд TNKBP компанийг 55 тэрбум ам.доллараар "Роснефть”-д нэгтгэх ажлыг тэргүүллээ. Газрын тосны үнэ, рублийн ханш зэрэгцэн унасан үед хийсэн наймаа нь цагаа олсонгүй "Роснефть”-ийн өр ноцтой хэмжээнд хүрлээ. Тухайн үед ноён Сечин Засгийн газраас "Роснефть”-ийн өрийг худалдаж авахад 40 тэрбум ам.доллар зарцуулах ёстой гэсэн санал тавьсан. Удалгүй долоон тэрбум ам.долларын бонд эргүүлж төлөх хугацаа тулмагц дотоодын зах зээлээс зээл авах аргаар төлсөн нь арилжаачдыг түгшүүлж, рублийн ханшийг бүр унагах шалтгаан болов.
Хэдэн долоо хоногийн дараа тэрбээр ноён Путиний өмнө гэмээ хүлээлээ. "Сүр сүлд нь жаахан дарагдсан. Гэхдээ шалдаа буусан юм алга” хэмээн Москва дахь газрын тосны компанийн нэгэн захирал өгүүлж байв. Удалгүй Засгийн газрын хувьчлах хөтөлбөрийн хүрээнд "Башнефть” хэмээх дунд зэргийн олборлох компанийг нэгтгэх ажил эхэлсэн нь ноён Сечин дахин сэргэсний илрэл боллоо.
Төрийн өмчийн компани боловч "Роснефть” мөн л худалдан авах санал ирүүлсэн нь Засгийн газрын бүрэлдэхүүний ихэнх хэсгийн дургүйцлийг төрүүлэв. Ноён Сечин ажлаасаа халагдаж таарна гэсэн цуу яриа хэдэн сар үргэлжиллээ. Аравдугаар сард мань хүн санасандаа хүрч, "Башнефть”-ийг 5.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болов. Уг наймааг эсэргүүцэгч ноён Улюкаевыг сарын дараа баривчилсан. "Улюкаевын хэргээс хойш Засгийн газарт ажилладаг толгойтой бүхэн Сечинээс айдаг болсон” хэмээн ОХУ-ын нэгэн банкны эзэн тайлбарлаж байлаа.
Glencore, Qatar Invesment Authority- тэй хийсэн тохиролцоо нь ноён Сечин Кремлийн хувьд үнэлж баршгүй хүн болохыг харууллаа хэмээн Эрчим хүчний судалгааны Оксфордын хүрээлэнгийн ОХУ хариуцсан шинжээч Жэймс Хендерсон үзэж байна. "Роснефть нь эрчим хүчний салбарт олон улсын хамтын ажиллагааны зангилаа цэг” хэмээн тэрбээр өгүүлэв.
Жек Фарчи
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||